Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 312/ШШ2025/00225

 

 

 

 

 

2025 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 312/ШШ2025/00225

Орхон аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Бямбасүрэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Рашаант баг, 1-р гудамж 01 тоотод оршин суух Зуутраг овогт Балжинням /РД:/-ийн нэхэмжлэлтэй өв хүлээн авах хугацаа сэргээх тухай иргэний хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Лхагвасүхэн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* овогтой Балжинням миний бие 2005 оны 08 дугаар сарын 08-нд төрсөн. 2020 онд Наран цогцолбор болон 3-р сургууль төгссөн 2021 онд МСҮТ гагнуурчин мэргэжлээр сурч 2023 онд төгссөн. 2023-2024 он хүртэл хугацаанд 1 жилийн хугацаат цэргийн алба хаасан. Миний төрсөн аав Бадам овогтой ******* нь 2021 оны 06 дугаар сарын 25-нд нас барсан ааваас минь үлдсэн Орхон аймгийн Баян-Өндөр сумын 22-р баг, ******* Хөтөл 20 гудамж 16 тоот хаягт байршилтай энэхүү хашааг ******* овогтой Балжинням миний бие өв хүлээн авах хүсэлттэй байгаа тул өв хүлээн авах хугацаа сэргээж өгнө үү. гэжээ.

2.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-2/, *******ын иргэний үнэмлэхний хуулбар /хх-3/, *******ын төрсний бүртгэлийн лавлагаа /хх-4/, Б. нас барсны бүртгэлийн лавлагаа /хх-5/, Орхон аймгийн Баян-Өндөр сумын ******* багийн оршин суугаа газрын тодорхойлолт /хх-6/, хүн, ам өрхийн бүртгэлийн дэвтэр /хх-7,9/, Орхон аймаг, Баян-Өндөр сум, ******* баг, хөтөлийн 20 гудамж 16 тоот газрын өмчлөх эрхийн гэрчилгээ /хх-8/, кадарстрийн зураг /хх-10/, Орхон аймаг дахь политехникийн коллежийн 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 01/24 дугаартай албан бичиг /хх-19/, цэргийн үүрэгтний 2034236 дугаартай үнэмлэхний хуулбар /хх-19/ зэргийг гаргаж өгсөн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* нь өв хүлээн авах хугацааг сэргээлгэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч нь миний бие ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ би 2005 оны 08 дугаар сарын 08-нд төрсөн. Миний төрсөн аав Бадам овогтой ******* нь 2021 оны 06 дугаар сарын 25-нд нас барсан ааваас минь үлдсэн Орхон аймгийн Баян-Өндөр сумын 22-р баг, ******* Хөтөл 20 гудамж 16 тоот хаягт байршилтай энэхүү хашааг миний бие өв хүлээн авах хүсэлттэй байгаа тул өв хүлээн авах хугацаа сэргээж өгнө үү гэж нэхэмжлэлийнхээ шаардлагыг үндэслэж байна.

******* нь төрсөн аав Бадам овогтой *******ын амьдарч байсан байх бөгөөд эцэг Б.******* нь 2021 оны 06 дугаар сарын 25-нд нас барсан болох нь төрсний болон нас барсаны гэрчилгээний хуулбар, багийн Засаг даргын тодорхойлолт зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

Өөрөөр хэлбэл ******* нь аав ******* хамт Орхон аймгийн Баян-Өндөр сумын ******* багийн ******* гудамжны ******* тоот хаягт 2012 оноос хойш 2021 оны 06 сарын 15-ны өдрийг хүртэл буюу түүнийг нас барах хүртэл хамт амьдарч байсан болох нь дээрх нотлох баримтууд болон багийн Засаг даргын 2025-01-02-ны оршин суугаа газар тодорхойлолт, өрхийн бүртгэлийн 6101711500126 тоот дэвтрээр давхар батлагдаж байна.

Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.1-д Өвлүүлэгчийг нас барах хүртэл түүнтэй хамт амьдарч байсан өвлөгч нь өв нээгдснээс хойш гурван сарын дотор өв хүлээн авахаас татгалзсан тухайгаа нотариат буюу нотариат байхгүй газар баг, сумын Засаг даргад мэдэгдээгүй бол уг өвийг хүлээн авсан гэж үзнэгэж заасны дагуу өв хүлээн авахаас тухайгаа мэдэгдээгүй байх тул өвийг хүлээн авсан гэж үзэх үндэстэй.

 

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж түүнийг хууль ёсны өв залгамжлагч бөгөөд өвийг хүлээн авч өмчлөгч болсоныг тогтоох үндэстэй байна.

 

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээхээр заав.

 

Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1,528 дугаар зүйлийн 528.1-д заасныг баримтлан ******* овогтой ******* 2021 оны 06 дугаар сарын 25-нд нас барсан эцэг ******* хууль ёсны өвлөгч бөгөөд Орхон аймгийн Баян-Өндөр сумын 22-р баг, ******* Хөтөл 20 гудамж 16 тоот хаягт байршилтай 6105344435 нэгж талбарын, улсын бүртгэлийн Г-2101019994 дугаартай, 67.1 м.кв талбайтай,гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар болон хашааны өмчлөгчөөр тогтоосугай.

 

2.Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

 

3.Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БЯМБАСҮРЭН