Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 312/ШШ2025/00209

 

 

 

 

 

2025 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 312/ШШ2025/00209

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн 103 дугаар шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, ******* баг, ******* тоотод оршин суух ******* овогт ******* ******* /РД:*******/,

Нэхэмжлэгч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, ******* баг, ******* тоотод оршин суух ******* овогт /РД:/ нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум, ******* тоотод оршин суух овогт /РД:/

Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум, ******* багийн СӨХ нарт холбогдох нийтийн эзэмшлийн талбайд барьсан өргөтгөлийг албадан буулгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид: нэхэмжлэгч М.*******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , нэхэмжлэгч О., хариуцагч Ц.ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч СӨХ-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Лхагвасүрэн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч М.*******, О. нар хариуцагч Ц., СӨХ нарт холбогдуулан нийтийн эзэмшлийн талбайд барьсан өргөтгөлийг албадан буулгуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.Нэхэмжлэгч М.*******, О. нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн М.******* нь Орхон аймаг Баян-Өндөр сум, ******* баг 5-06-28 тоот, иргэн О. нь Орхон аймаг Баян-Өндөр сум ******* баг 5-06-27 тоотод 4-р давхарт тус тус амьдардаг. 2024 оны 04 сарын 02-ны өдөр манай хөрш айл болох 26 тоотод амьдардаг Ц. нь нийтийн эзэмшлийн коридорт блокоор 4.50х1.60 харьцаатай өргөтгөл зөвшөөрөлгүй хийснээр манай 2 айлын хаалгыг хааж онгойлгох болмжгүй байдал үүсээд байна. Ялангуяа О.гийн хаалга бүтэн онгойлгох боломжгүй болон ба шууд өргөтгөлийн ханатай тулна, миний ээж нь хөгжлийн бэрхшээлтэй хүн байдаг тул хаалгаар тэрэгтэй гарч, ороход маш их хүндрэл гарах боллоо. Хөрш 28 тоот М.*******ийнд гэрийн тавилга боон том хэмжээний зүйлс орох боломжгүй болсон тул барилга хот тохижуулалтын газрын мэргэжлийн хяналтын байцаачид тэр өдөртээ мэдэгдэхэд шүүхэд хандаж болно, шийдвэр гарснаар буулгах боломжтой гэсэн хариуг өгсөн болно. Иймд Орхон аймаг Баян-Өндөр сум ******* баг 5-06-26 тоот өмчлөгч Ц.ийн нийтийн эзэмшлийн коридорт блокоор 4.50х1.60 харьцаатай зөвшөөрөлгүй хийсэн өргөтгөлийг албадлагаар буулгуулах тухай нэхэмжлэлийг шаарлага гаргаж байгаа тул нэхэмжлэлийг хангаж өгнө үү. гэжээ.

2.Хариуцагч Ц. шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие анх энэ байранд 2009 онд нүүж ирээд өнөөдрийгхүртэл 15 жил амьдарч байна. Манай өөдөөс харсан 27 тоотод оршин суугч гийнх мөн адил кордидороо сунгаад өөрийн эзэмшлийн талбайгаас сунгаад 28 тоотод оршин суугч *******ийн хаалганд тулгаж татаад олон жил амьдарч байна. Гэтэл уг айл нь айлын хаалганд тулгаж сунгасан байхад өнөөдрийг хүртэл ямар ч хэрүүл маргаан гаргахгүй олон жил амьдарч байсан. Мөн энэ хэдэн жил тийм л хаалгаар орж гарч эд зүйл тавилгаа зөөж сольж байх даа эрх ашиг миний хөндөгдөж байна гэж гомдол гаргаж байгаагүй. Манайх ч гэсэн 15 жил амьдрахдаа 27 тоотын гийн сунгасан хэсгийн догол жижиг талбайгаар том том зүйлүүдийг саадгүй оруулж ирж амьдарч ирсэн. Мөн энэ байранд амьдрах 15 жилийн бүхий л хугацаанд хэвтрийн тал цусхарвасан ээжийгээ тэргэнцэртэй зөөж оруулж, гаргаж зөөж эмнэлэгт үзүүлдэг байсан. Энэ үед бид 1 ч удаа ингэж хэл ам хийж байгаагүй. Бид тухайн үед тэднийхийг сунгаснаа буулга гэж хэл ам хийж яваагүй. Манайх өөрийн эзэмшлийн талбайгаа сунгахын тулд анхнаасаа л хариуцсан 10-11 СӨХ-д мэдэгдэж зөвшөөрөл авсан. Улмаар СӨХ-ийн зөвлөснөөр хөршүүдээсээ зөвшөөрөл авахаар 27 тоотыг тогшиход настай эгч гарч ирсэн. Түүнд бүхий л байдлаа тайлбарлаж хэлсэн. Тэгтэл пистүүлээ хаалгатай болгочихбол согтуу хөлчүү хүн амьтан орж ирж унтаж хэвтээд шээж баагаад хүүхэд шуухад айлгаад байхгүй амар шүү за тэр нь зөв гэж ярилцаад зөвшөөрсөн. Ингээд тэр өдрөө буюу 2024 оны 4 дүгээр сарын 02- ны өдрийн 12 цаг 52 минутад залгаж уулзаж зөвшөөрөл авахаар ярихад ажилтай байна гээд зөвшөөрсний дагуу засварын бараа материал авч ажиллах хүмүүстэй гэрээ хийж сунгалтаа 4 дүгээр сарны 2-ны 16 цагаас эхлээд 21 цагт барьж дууссан. Энэ үед хөршүүдээс ямар ч хэрүүл маргаан татгалзал гаргаагүй . Гэтэл 22 цагийн орчим бид засварын дараа өөрийн давхрын пистүүлийг тэр чигт нь бүхэлд нь угааж цэвэрлэж байхад 28 тоотын айл гэнэт л уурласан. Бид түүнд би чамтай яриад зөвшөөрсний дагуу хөрөнгө мөнгө зарж хийж бүтээж дууссан байхад чи ингэж болохгүй шүү дээ. Айл хөршийн улсууд байж ингэж хэл ам, хэрүүл тэмцлээр, шүүх цагдаа гээд яах вэ тохиролцоонд хүрье гэж зөндөө л хэлж үзсэн. Иймд бид нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Бид их зардал гаргасан. Мөн бусдын амгалан тайван байдалд саад болох аюултай үйлдэл гаргаагүй харин ч эрүүл цэвэр аюулгүй орчинд амьдрах боломжийг бий болгох гэж байгаа тул бидний дээрх нөхцөл байдлыг анхаарч үзээд харгалзан үзэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдэж өгнө үү. Эс бөгөөд бид сунгасан бүхий л айлуудтай хамт буулгах шаардлага гаргахаар байна. гэжээ

3.Хариуцагч Ц. нэхэмжлэгч нарт холбогдуулан гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Миний бие овогтой би Орхон аймаг Баян-Өндөр сум ******* багийн 5-6 дугаар байрны 26 тоотод 2009 оноос өнөөдрийг хүртэл 15 жил амьдарч байна. Энэ хугацаанд бид хөрш айлуудтайгаа эв найртай сайхан л амьдарч ирсэн. Манайх энэ жил бүл нэмээд үүнтэй холбоотойгоор коридороо сунгаад татчихвал харанхуй урт коридорт согтуу хөлчүү хүмүүс ирж унтаж хэвтэж өтгөн шингэнээ гаргаад хүний өөрийн хүүхдүүдийг маань айлгаад байхгүй бас байрны зай талбайд коридор нэмэх нь аль аль талдаа аюулгүй мөн бусдад айл өрхийнхөө эрх ашигт саад болохгүйгээр сунгалт хийх нь ая духтай аюулгүй цэвэр орчинг бүрдүүлэх давуу талтай болохыг олон айл өрх сунгасан байснаас харж байсан тул Сууц өмчлөгчдийн холбоо болох 10-11 гэдэг СӨХ-дөө мэдэгдэж тэдний зөвшөөрсөн зөвлөсөнөөр хөршүүдээсээ зөвшөөрөл авахаар 5-6-27 тоотын тогшиход ээж нь байсан. Тэгээ тэг бидэнд за ойлголоо гэсэн юм. Харин ******* тоотын хаалгыг тогшоод хүн байхгүй болхоор нь *******ын 99557015 тоот гар утас руу 2024 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 12 цаг 52 минутад залгаж уулзаж зөвшөөрөл авахаар ярихад ажилтай байна гээд зөвшөөрсний дагуу засварын бараа материал авч ажиллах хүмүүстэй гэрээ хийж сунгалтаа 4 дүгээр сарны 2-ны 16 цагаас эхлээд 21 цагт барьж дууссан. Энэ үед хөршүүдээс ямар ч хэрүүл маргаан татгалзал гаргаагүй . Гэтэл 22 цагийн орчим бид засварын дараа өөрийн давхрын пистүүлийг тэр чигт нь бүхэлд нь угааж цэвэрлэж байхад 28 тоотын айл гэнэт л уурласан. Бид түүнд би чамтай яриад зөвшөөрсний дагуу хөрөнгө мөнгө зарж хийж бүтээж дууссан байхад чи ингэж болохгүй шүү дээ. Чамд яг юу нь болохгүй байгаа юм гэж харилцан ярилцаж тохиролцох гэж олон удаа үзсэн. Гэтэл нэг үг ч сонсохгүй өнөөдрийн байдалд хүрсэн. Бидний хувьд энэ айлд ямар нэгэн саад болохоор хууль бус үйлдэл хийгээгүй. Эрх ашигт нь нөлөөлж хохирол учруулаагүй байхад биднийг шүүхэд өгч байгааг ойлгохгүй байна. Би хөршүүдтэйгээ ярилцаж тохироод зөвшөөрсний эцэст л би сунгалт барьсан. Энэ үед утсаар ярьсан биллыг нотлох баримтаар гаргаж өгсөн. Бидний хийсэн сунгалтыг нураах нэхэмжлэл гаргасантай холбогдуулж дараах сөрөг нэхэмжлэлийг гаргаж байна. Бид зохих журмын дагуу зөвшөөрөл аваад барьж сунгасан үүнд зардал гаргасан. Хэрэв энэ сунгалтыг нуураах ёстой гэж үзвэл бид дээрх айлуудаас сунгалт хийхэд авсан барилгын бараа материал авсан зардал, ажлын хөлс болон бусад зардлыг нэхэмжилж байна. Бид сунгалт хийхдээ дараах зардлыг гаргасан . Үүнд ажлын хөлс -800 000 төгрөг, материал - 3 472 500 төгрөг, тээвэрлэлтийн зардал - 120 000 төгрөг, материал зөөсөн хүний ажлын хөлс - 120 000 төгрөг, нийт 4 512 500 төгрөг болсон.

Иймд хариуцагч Орхон аймгийн Баян-Өндөр сумын ******* багийн ******* тоотод оршин суугч *******, мөн хариуцагч Орхон аймгийн Баян-Өндөр сумын ******* багийн 5-6-27 тоотод оршин суугч нараас зөвшөөрөл өгч сунгалт хийлгээд бүрэн дууссан хойн элдэв юу ярьж нуураалгах гэж байгаа бол бидний гаргасан зардал болох 4 512 500 төгрөгийг гаргуулж өгнө үү. Гэжээ

4. Нэхэмжлэгч М.******* сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: М.******* миний бие ******* тоотод 2014 оноос өнөөдрийг хүртэл амьдарч байна. Хөрш болох тоотын Ц. нь 2024 оны 04 сарын 02-ны өдөр зөвшөөрөл өгөөгүй байхад дур мэдэн нийтийн эзэмшлийн коридорт өргөтгөл хийж орж гарах болон том хэмжээтэй зүйл оруулахад хүндрэл үүсээд байна. Мөн хүүхэд болн хүүхдийн тэрэг ч багтахгүй зайтай харанхуй болоод бидний орж гарах зайг хязгаарлаад байна. СӨХ зөвшөөрөл өгөөгүй ба бид ч зөвшөөрөөгүй байхад өөрсдөө дур мэдэн барьсан тул сунгалт хийхдээ гаргасан зардлыг өгөхгүй. Иймд нийтийн эзэмшлийн коридорт хийсэн сунгалтыг яаралтай буулгаж өгнө үү гэжээ

5.Нэхэмжлэгч О. сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: О. нь 5-6-27 тоот байрыг 2023 оны 05 сард худалдаж авсан. Худалдаж авахад үүдний хэсэг сунгалт хийгдсэн байсан учир надад хамаарагүй. Би тус оны 06 сард эмээ болон аав, ээжийгээ нүүлгэж оруулсан. Харин тоотын хөрш Ц. нь манай эмээ болох 80 нас хүрч байгаа чих хатуу хүнтэй ярьж хоорондоо ойлголцоогүй. ирри айл өргөтгөл хийснээр хаалга бүрэн онгойхгүй хүндрэлтэй болоод байна. Мөн хүүхэд болон настай хүн харанхуй коридорт явж чадахгүй байна. Иймээ сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй, барьсан сунгалтыг яаралтай буулгаж өгнө үү. гэжээ

6.Хариуцагч СӨХ шүүхэд гаргасан хариу тайлбартаа: , О. нарын нэхэмжлэлтэй холбогдох иргэний хэрэгт хамтран хариуцагчаар СӨХ-ийн татан оролцуулахаар шийдвэрлэсэн ба уг хэрэгт нэхэмжлэлийн шаардлагатай танилцаад эс зөвшөөрч бүхэлд нь эс зөвшөөрч дараах хариу тайлбарыг гаргаж байна. Үүнд:

Нэгдүгээрт: Нэхэмжлэгч М.******* болон О. нарын эрх, хууль ёсны ашиг манай СӨХ болон миний зүгээс огт зөрчөөгүй болно. Учир нъ орон д сууцныхаа үүдэнд ямар нэгэн хаалт. хамгаалалт барихад нь зөвшөөрөл олгоогүй бөгөөд үүнтэй адилхан нэхэмжлэгч О.гийн үүдэнд ч адилхан хамгаалалт хийсэн байдаг. Тэдний хэн нь ч Сууц өмчлөгчдийн холбооноос зөвшөөрол авч байгаагүй болно.

Хоёрдугаарт: Манай СӨХ нь оршин суугч иргэдийн нийтлэг, эрх ашгийг хамгаалах үүднээс тэдний хүсэл зориг дээр тулгуурлан 1999 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр үүсгэн байгуулагдаж миний бие тус холбооны Гүйцэтгэх захирлаар өдийг хүртэл ажиллаж байна. Харин хэн нэгэн оршин суугчийн эрхэнд бусад оршин суугч нар зөрчих, зөрчиж болзошгүй зэрэг асуудал нь СӨХ-өөс болоогүй гэж үзэж байна. Учир нь зөвхөн Ц. ч биш бусад айлууд нь энэ мэтээр үүдэндээ хаалт, хамгаалалт барьж, хоорондоо зохицож байгаа олон тохиолдолд байгаа болно. Энэ нь бусдын эрхийг хөндөхгүйгээр өөрийн амьдрах орчноо тохижуулж байхад нь СӨХ тэр бүр оролцоод байдаггүй. Харин барилгын хийцлэлд нөлөөлөхөөр байвал мэдээж СӨХ таслан зогсоох ёстой болно.

Гуравдугаарт: Хэрэв Ц.ийн хаалт, хамгаалалтыг буулгахдаа хүрвэл нэхэмжлэгч Ц.гийн хаалт, хамгаалалтьн ч адилхан буулгах учиртай. Түүнээс М.*******ийн эрх зөрчигдөөд бусдын эрх зөрчигдөөгүй тухай үндэслэл муутай нэхэмжлэл гаргасан байна. Харин нийтийн эзэмшил талбайд энэ мэтээр дураараа хаалт, хамгаалалт барихыг таслан зогсоох буулгах тухай асуудал нэхэмжлэгч М.*******, О. нарын шахалт шаардлагаар бус харин СӨХ-ийн бүх гишүүдийн хурлаас уг асуудлаар шийдвэр гарвал бид албадан буулгах асууддыг өөрсдөө гаргаж тавих болно. гэжээ

7.Нэхэмжлэгч нараас Орхон аймаг, Баян-Өндөр сум ******* багийн ам бүлийн тодорхойлолт /хх-3-4/, М.*******ийн иргэний үнэмлэхний хуулбар /хх-5/, М.*******оос од олгосон итгэмжлэл /хх-6/, М.*******ийн байнга оршин суугаа хаягийн лавлагаа /хх-7/, М.*******ийн эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа /хх-8-9/, О.гийн иргэний үнэмлэхний хуулбар /хх-10-11/, О.гийн эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа /хх-12-14/, фото зураг /хх-15-17/, СӨХ-ын 2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 07 дугаартай албан бичиг /хх-18, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-19/ зэрэг баримтыг гаргаж өгсөн.

8. хариуцагч Ц.ээс 99074546 дугаарын ярианы хуулга /хх-28/, Д.Билэгтийн тодохойлолт /хх-29/, сөрөг нэхэмжлэл /хх-30-31/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-32/, Ц.ийн иргэний үнэмлэхний хуулбар /хх-33/, ажил гүйцэтгэх гэрээ /хх-34-35/, Д.Мөнхзул, П.Болдбаатар, Ц. нарын тодорхойлолт /хх-36-38/, зарлагын баримт /хх-39-46/, фото зураг /хх-47-53/ зэрэг баримтыг гаргаж өгсөн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч М.*******, О. нар нь хариуцагч Ц., СӨХ нарт холбогдуулан нийтийн эзэмшлийн коридорт зөвшөөрөлгүй хийсэн өргөтгөлийг албадан буулгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч нар нь 2024-04-02-ны өдөр манай хөрш айл болох 26 тоотод амьдардаг Ц. нь нийтийн эзэмшлийн коридорт блокоор 4.50х1.60 харьцаатай өргөтгөл зөвшөөрөлгүй хийснээр манай 2 айлын хаалгыг хааж онгойлгох боломжгүй байдал үүсээд байна. Ялангуяа О.гийн хаалга бүтэн онгойлгох боломжгүй болсон ба шууд өргөтгөлийн ханатай тулна. Миний ээж Мөнхжаргал нь хөгжлийн бэрхшээлтэй хүн байдаг тул хаалгаар тэрэгтэй орж гарахад маш их хүндрэл гарах боллоо. Хөрш 28 тоот *******ийнд гэрийн тавилга болон том хэмжээтэй зүйлс орох боломжгүй болсон тул барилга хот тохижуулалтын газрын мэргэжлийн хяналтын байцаагчид тэр өдөртөө мэдэгдэхэд шүүхэд хандаж болно.,шийдвэр гарснаар буулгахад боломжтой гэсэн хариуцг өгсөн болно. Иймд Баян-Өндөр сум, ******* баг, 5-06-26 тоотын өмчлөгч Ц.ийн нийтийн эзэмшлийн коридорт блокоор 4.50х1.60 харьцаатай зөвшөөрөлгүй хийсэн өргөтгөлийг албадлагаар буулгаж өгнө үү гэж нэхэмжлэлийнхээ шаардлагыг үндэслэж байна.

Хариуцагч нь манайх өөрийн эзэмшлийн талбайгаа сунгахын тулд 10-11 СӨХ-д мэдэгдэж зөвшөөрөл авсан. Мөн нэхэмжлэгч энэ талаар хэлэхэд зөвшөөрсөн. Ингээд засварын бараа материал авч ажиллах хүмүүстэй гэрээ хийж сунгалтаа 4 сарын 2-ны 16 цагаас эхлээд 21 цагт барьж дууссан. Энэ үед хөршүүдээс ямар ч хэрүүл маргаан татгалзал гаргаагүй. Гэтэл өөрийн двхарын вистүүлийг угааж цэвэрлэж байхад 28 тоотын айл гэнэт л уурласан. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, бид их зардал гаргасан. Мөн бусдын амгалан тайван байдалд саад болох аюултай үйлдэл гаргаагүй харин ч эрүүл цэвэр аюулгүй орчинд амьдрах боломжийг бий болгох гэж байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж тайлбарлаж байна.

Хариуцагч СӨХ шүүхэд гаргасан тайлбартаа Сууц өмчлөгчдийн холбооны харъяа холбооны харъяа 5-р хорооллын 6-р байр 26 тоотод оршин суугч Ц. нь дундаа өмчлөх 9 давхар орон сууцны вестибюль хэсгээс өөрийн эзэмшлийн хэсгийг сунган авах үедээ манай нярав болон бидэнтэй холбогдож байсан. Энэ нь тухайн айлуудын бат бөх чанар,аюулгүй байдалд нөлөөлөхүйц биш гэж үзсэн.Ц. нь тэр вестибюль хэсэгт өөрийн хөрөнгөөр засвар хийж орох хэсгийн хаалга хийн гадна орчноос хамгаална гэж зөвшилцсөн.Гэвч № 27,28 тоот маргаан гаргасан. № 27 тоот ч тухайн үед уулзаж сунгалт хийгдсэнбөгөөд № 28 тоотын оршин суугчдын хоорондоо зөвшилцөх санал хэлсэн болно.Гаднын архи уусан гудамжны хүмүүс орж унтах,өтгөн шингэн болох аюултай байдлыг гаргадаг учир үүд хэсгээ сунгалт хийхэд нь буруу зүйл биш гэж бодож байна гэж тайлбарлаж байна.

Хариуцагч Ц. шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ бидний хувьд энэ айлд ямар нэгэн саад болохоор хууль бус үйлдэл хийгээгүй. Эрх ашигт нь нөлөөлж хохирол учруулаагүй байхад биднийг шүүхэд өгч байгааг ойлгохгүй байна. Би хөршүүдтэйгээ ярилцаж тохироод зөвшөөрсний эцэст л сунгаж барьсан үүнд зардал гаргасан, хэрэв энэ сунгалтыг нураах ёстой гэж үзвэл дээрх айлуудаас сунгалт хийхэд авсан барилгын бараа материал авсан зардал, ажлын хөлс болон бусад зардлыг нэхэмжилж байна нийт 4,512,500 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Орхон аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын 2025-01-28-ны өдрийн № 64 дугаартай албан бичигт Орхон аймгийн Баян-Өндөр сумын 5 дугаар хорооллын 6 дугаар байрны 26 тоот айл үүдэндээ өргөтгөл хийсэнд манай газраас Орон сууцны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д зааснаар хуулиар хориглосон тул ямар нэгэн зөвшөөрөл өгөөгүй болно гэжээ./ х.77/

Нэхэмжлэгч, хариуцагч нар нийтийн орон сууцанд амьдардаг байх бөгөөд дундын өмчлөлийн зүйлд хамаарах хэсгийг дангаар өмчлөх эрх байхгүй,нэхэмжлэгч нь өргөтгөл хийхдээ бусад өмчлөгчдийн өмчлөх,эзэмших эрхийг зөрчсөн,тэднээс зөвшөөрөл аваагүй Орон сууцны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1,Иргэний хуулийн 148 дугаар зүйлийн 148.2.2-д заасныг зөрчсөн байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэстэй байна.

 

Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгч М.*******ийн ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 87,160 төгрөгийг тус тус төрийн санд үлдээж, хариуцагч Ц.ээс 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч М.*******ид олгохоор заав.

 

Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1,116,118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :

 

1. Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.2,148 дугаар зүйлийн 148.2.2,орон сууцны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д заасныг баримтлан Орхон аймаг, Баян-Өндөр сум, ******* баг, 5-06-26 тоот орон сууцны өмчлөгч Ц.ийн нийтийн эзэмшлийн коридорт зөвшөөрөлгүй хийсэн өргөтгөлийг албадан буулгаж, сунгалт хийхэд гаргасан зардал 4,512,500 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, нэхэмжлэгч М.*******ийн ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 87,160 төгрөгийг тус тус төрийн санд үлдээж, хариуцагч Ц.ээс 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч М.*******ид олгосугай.

3.Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БЯМБАСҮРЭН