Шүүх | Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Нямжавын Туяа |
Хэргийн индекс | 2336002320246 |
Дугаар | 67 |
Огноо | 2023-11-07 |
Зүйл хэсэг | 11.6.2., |
Улсын яллагч | Э.Алтанцэцэг |
Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 11 сарын 07 өдөр
Дугаар 67
2023 11 07 2023/ДШМ/67
*******т холбогдох эрүүгийн хэргийн тухай
Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч М.Нямбаяр даргалж, Ерөнхий шүүгч Н.Туяа, Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд прокурор Э.Алтанцэцэг, нарийн бичгийн дарга А.Раднаабазар нарыг оролцуулан,
Ховд аймаг дахь ******* дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзаяа даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 2023/ШЦТ/224 ******* шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурорын эсэргүүцлийг үндэслэн *******т холбогдох эрүүгийн 2336002320246 *******тай хэргийг 2023 оны 10 ******* сарын *******-ны өдөр хүлээн авч Ерөнхий шүүгч Н.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
1. Монгол Улсын иргэн Тольтон бургууд ургийн овогт Буяндэлгэрийн Ням-Осор, 1990 оны 06 ******* сарын 10-ны өдөр Ховд аймгийн ******* *******анд төрсөн, 33 настай эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл зургаа, эхнэр хүүхдүүдийн хамт Ховд аймгийн ******* *******, ******* ******* ******* ******* оршин суудаг, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, регистрийн *******: .
2. Шүүгдэгч ******* нь 2023 оны 07 ******* сарын 08-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж Ховд аймгийн ******* *******ын ******* ******* ******* багийн нутаг дэвсгэрт байх хохирогч*******ын гэрт "танай хүүхэд миний морийг буруу унаж, буруу гаргасан гэж хэллээ" гэх шалтгаанаар хохирогч*******ын толгой, нүүр хэсэгт цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол, мөн хохирогч *******ийн толгой, нүүр хэсэгт цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол тус тус учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
3.Ховд аймгийн Прокурорын газраас *******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 ******* зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
4. Ховд аймаг дахь ******* дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:
4.1 Шүүгдэгч Тольтон бургууд ургийн овогт Буяндэлгэрийн Ням-Осорыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 ******* зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хоёр хүний эсрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
4.2 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 ******* зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг 700 (долоон зуун) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700 000 (долоон зуун мянган) төгрөгөөр торгох ялаар шийтгэж,
4.3 Шүүгдэгч ******* нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй болохыг дурдаж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл үргэлжлүүлж,
4.4 Шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хохирол, хор уршиггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж,
4.5 Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхээр дамжуулан оролцогчид давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.
5. Прокурор эсэргүүцэл болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
5.1 Шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 ******* зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-т заасан "...Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна" гэх шаардлагыг хангаагүй байна.
Шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 ******* зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэсэн атлаа уг торгох ялыг шүүгдэгч ******* нь ямар хугацаанд төлж барагдуулах, мөн түүнчлэн оногдуулсан торгох ялыг биелүүлэхгүй, зайлсхийсэн тохиолдолд үүсэх эрх зүйн дагаврыг тогтоолд тусгаагүй, түүнд эрх үүргийг сануулаагүй, шүүхийн шийдвэр нь тодорхойгүй, ойлгомжтой бус, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхээр бичигдсэн гэж үзэхээр байна.
Шүүгдэгч ******* нь эрх зүйн туслалцаа үзүүлэх өмгөөлөгчгүй, хууль, эрх зүйн мэдлэггүй учир оногдуулсан торгох ялыг биелүүлэхгүй, зайлсхийсэн тохиолдолд үүсэх эрх зүйн дагаврыг мэдэх боломжгүй байгааг дурдах зүйтэй болно. Иймд Ховд аймаг дахь Сум дундын Эрүүгийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 2023/ШЦТ/224 ******* тогтоолд нэмж өөрчлөлт оруулж өгнө үү гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болсон эсэхийг прокурорын эсэргүүцэлд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж, шийтгэх тогтоолд хууль хэрэглээний зохих өөрчлөлт оруулж, прокурорын эсэргүүцлийг хүлээн авч шийдвэрлэв.
2. Хэргийн мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 ******* зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тогтоосон байна.
3.Энэ хэргийн үйл баримтыг тогтоох үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулж бэхжүүлэхэд мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна.
4. Ховд аймгийн Прокурорын газраас “шүүгдэгч *******ыг 2023 оны 07 ******* сарын 08-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Ховд аймгийн ******* *******ын ******* ******* ******* багийн нутаг дэвсгэрт байх хохирогч*******ын гэрт “хувийн таарамжгүй харилцаа буюу танай хүүхэд миний морийг буруу унаж, буруу гаргасан гэж хэллээ" гэх шалтгаанаар хохирогч******* түүний эхнэр ******* нартай маргалдаж улмаар*******ын толгой, нүүр хэсэгт цохиж түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол, мөн хохирогч *******ийн толгой, нүүр хэсэгт цохиж, эрүүл мэндэд нь халдаж тус тус хөнгөн хохирол санаатай учруулсан нь нотлогдсон” гэж дүгнэн түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 ******* зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлжээ.
5. Шүүгдэгч ******* нь хохирогч*******, ******* нарын биед нь халдаж “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч Ц.Пүрэв-Очир, ******* нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, Ховд аймгийн шүүх шинжилгээний шинжээчийн 2023 оны 07 ******* сарын 18-ны өдрийн 688 *******тай хохирогч*******ын “...биед үзлэг хийж, эрүүл мэндэд учирсан гэмтлийн зэрэг тогтоосон.” дүгнэлт,хохирогч *******ийн “...биед үзлэг хийж, эрүүл мэндэд учирсан гэмтлийн зэрэг тогтоосон.” дүгнэлтүүд зэрэг хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлж авсан баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.
6. Анхан шатны шүүх шүүгдэгч *******т холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 ******* зүйлийн 2 дахь хэсэг зааснаар түүнийг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хоёр хүний эсрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 ******* зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэсэн байна.
7. Прокурор давж заалдах шатны шүүхэд бичсэн эсэргүүцэлдээ: “ Анхан шатны шүүх шүүгдэгч *******т торгох ял оногдуулж шийдвэрлэсэн атлаа уг торгох ялыг шүүгдэгч ямар хугацаанд төлж барагдуулах, мөн түүнчлэн оногдуулсан торгох ялыг биелүүлэхгүй зайлсхийсэн тохиолдолд үүсэх эрх зүйн үр дагаврыг тогтоолд тусгаагүй, түүнд эрх үүргийг сануулаагүй, шүүхийн шийдвэр тодорхойгүй, ойлгомжтой бус түүнийг биелүүлэхэд эргэлзээ төрүүлэхээр бичигдсэн байна. Иймд шийтгэх тогтоолд нэмж өөрчлөлт оруулахаар эсэргүүцэл бичив” гэжээ.
7.1 Хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлцэгдсэн нотлох баримтуудаар шүүгдэгч ******* нь 2023 оны 07 ******* сарын 08-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч*******ын гэрт нь очиж “танай хүүхэд миний морийг буруу унаж, буруу гаргасан гэж хэллээ" гэх шалтгаанаар хохирогч******* болон түүний эхнэр ******* нартай маргалдаж*******, ******* нарын биед нь халдаж хөнгөн хохирол сантаай учруулсан үйл баримт тогтоогдсон. Шүүүгдэгч нь өөрийн буруутай үйлдлийн улмаас хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсныг хүлээн зөвшөөрсөн байна.Өөрөөр хэлбэл гэм буруугийн талаар шүүгдэгч ******* нь маргаагүй байна.
7.2 Анхан шатны шүүх шүүгдэгч *******т торгох ял шийтгэл ногдуулахдаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 ******* зүйлийн 160.1 дэх хэсэгт “Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлэх үүрэгтэй” гэх,
Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 ******* зүйлийн 5 дахь хэсэгт “Ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солино” гэх хуулийн заалтуудыг тогтоох хэсэгтээ тус тус тайлбарлаж бичээгүй орхигдуулсан байх тул шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт энэ үндэслээр нэмэлт заалт оруулж, “прокурорын эсэргүүцлийг хүлээн авч шийдвэрлэх нь зүйтэй” гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг удирдлага болгож,
ТОГТООХ нь:
1.Ховд аймаг дахь ******* дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 2023/ШЦТ/224 *******тай шийтгэх тогтоолын Тогтоох хэсэгт “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 ******* зүйлийн 160.1, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 ******* зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг ялтан *******т тайлбарласугай.” гэсэн заалт нэмж, тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хүлээн авсугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой.” гэсэн үндэслэлээр оролцогч Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.НЯМБАЯР
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ С.ӨМИРБЕК
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ТУЯА