| Шүүх | Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сономпилын Оюунгэрэл |
| Хэргийн индекс | 125/2024/0032/З |
| Дугаар | 125/ШШ2025/0007 |
| Огноо | 2025-01-30 |
| Маргааны төрөл | Хуулийн этгээдийн улсын бүртгэл, |
Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 01 сарын 30 өдөр
Дугаар 125/ШШ2025/0007
2025 01 30 125/ШШ2025/0007
|
|
|
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунгэрэл даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: *******ы нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ховд аймгийн Ховд сумын улсын бүртгэгчид холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: "******* регистрийн дугаартай ******* овогтой *******ы ******* миний өмнөх овог, эцгийн нэрээр буюу ******* овогтой *******ын *******аар овоглуулахгүй байгаа Ховд аймгийн Ховд сумын улсын бүртгэгчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, ******* регистрийн дугаартай ******* овогтой *******ы ******* намайг өмнөх овог, эцгийн нэрээр буюу ******* овогтой *******ын *******аар улсын бүртгэлд бүртгэхийг Ховд аймгийн Ховд сумын улсын бүртгэгчид даалгах-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, хариуцагч Ховд сумын улсын бүртгэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч ******* болон шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Эрдэнэтуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:
1.1. Нэхэмжлэгч *******ыг 1997 оны 6 дугаар сарын 18-ны өдөр төрөхөд ******* *******ын буюу өвөөгийнх нь нэрээр улсын бүртгэлд бүртгүүлсэн байсныг *******ы хүсэлтийн дагуу улсын бүртгэлийн хяналтын улсын байцаагч холбогдох ажиллагааг хийж гүйцэтгэн 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 6580 дугаартай дүгнэлтээр ... Иргэний бүртгэлийн мэдээллийн санд ******* ******* //- төрөлтийн мэдээлэлд төрсөн эцэг Х.******* //, төрсөн эхийн мэдээлэл //-ийн мэдээллийг тусгах, Иргэний бүртгэлийн мэдээллийн санд төрөлтийн иргэний үнэмлэхний энгийн гадаад паспортны, биеийн давхцахгүй өгөгдлийн мэдээллийг тус тус хүчингүй болгох-оор тус тус шийдвэрлэснээр *******ыг төрсөн эцэг Х.*******ы нэрээр овоглож бүртгэсэн байна.
1.2. ******* нь 2024 онд дахин өвөө М.*******аар овоглуулуулах хүсэлтийг Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст гаргасныг Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 29/770 дугаар албан бичгээр ... Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн дагуу өмнөх овог нэрийг сэргээх боломжгүй байна гэх хариуг өгсөн.
1.3. Мөн Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 3/13481 дугаар албан бичгээр ... 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөж эхэлсэн Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 12 дугаар зүйлд иргэн овог, эцэг/эх/-ийн нэр, өөрийн нэрийг өөрчлөх бол тус хуулийн 12.3.1, 12.3.2, 12.3.4, 12.4 дэх заалтад заасны дагуу өөрчлөх боломжтой бөгөөд харин Таны эцэг/эх/-ийн нэрийг өвөөгийн нэрээр овоглон бүртгүүлэх үндэслэл уг хуульд дурдаагүй болохыг үүгээр мэдээлж байна гэх хариуг өгснөөр нэхэмжлэгч нь 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.
Хоёр. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбарын үндэслэл:
2.1. Нэхэмжлэгч ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:******* намайг 1997 оны 06 дугаар сарын 18-ны өдөр төрөхөд миний төрсөн аав *******ын ******* өөрийн төрсөн эцэг М.*******ын овог нэрээр овоглуулж байсан.
Би өвөө М.*******ын овог нэрээр 2022 он хүртэл овоглож байсан. 2022 онд төрсний түүхээ олж аваад эцэг Х.*******ы овог нэрээр овоглосон. Одоо харин дахиад өөрийн өвөө Магзайгийн *******ын овог нэрээр овоглуулах хүсэлтэй байгаа.
Учир нь миний иргэний үнэмлэх, диплом, төрсний гэрчилгээ болон бусад баримт бичигт ******* овогтой Магзайгийн *******ын овог нэрээр овоглож байгаа. Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.5-д иргэн өмнөх овог, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэрээ сэргээлгэхээр өргөдөл гаргаж болно гэж зааж өгчээ. Миний бие 1997 оноос хойш 25 жил миний өвөө болох ******* овгоор явсан. Ингээд миний бүх бичиг баримтууд энэ овгоор явдаг тул буцаад ******* овогтой болох хүсэлтэй байна
Үүний дагуу ******* овогтой Магзайгийн *******ын овог нэрээр овоглох хүсэлтээ Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст гаргасан боловч өмнөх овог нэрийг нь сэргээх боломжгүй гэх хариуг өгсөн.
Уг хариуг эс зөвшөөрч хуулийн хугацаанд Улсын бүртгэлийн ерөнхий газарт гомдол гаргасан боловч 2024.10.08-ны өдрийн 3/13481 дугаартай албан бичгээр гомдлыг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн. Улсын бүртгэлийн ерөнхий газрын хариуг 2024.11.02-ны өдер Ховд аймгийн Ховд сумын шуудангийн хүнээс авсан. Иймд ******* регистрийн дугаартай ******* овогтой *******ы ******* миний өмнөх овог, эцгийн нэрээр буюу ******* овогтой *******ын *******аар овоглуулахгүй байгаа Ховд аймгийн Ховд сумын улсын бүртгэгчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, ******* регистрийн дугаартай ******* овогтой *******ы ******* намайг өмнөх овог, эцгийн нэрээр буюу ******* овогтой *******ын *******аар улсын бүртгэлд бүртгэхийг Ховд аймгийн Ховд сумын улсын бүртгэгчид даалгаж өгнө үү.гэв.
2.2. Хариуцагч Ховд сумын улсын байцаагч ******* нь шүүхэд бичгээр гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 12 дугаар зүйл овог, эцэг /эх/-ийн нэр өөрийн нэр өөрчилсний бүртгэлийг сум хариуцсан улсын бүртгэгч бүртгэж бүртгэсэн төлөвтэй мэдээллийг тухайн газар хэлтэс, тасгийн иргэний улсын ахлах бүртгэгч болон эрх олгогдсон улсын бүртгэгч ажлын 5 өдрийн дотор баталгаажуулж иргэний улсын бүртгэлийн мэдээллийн санд тусгадаг.
Иргэн ******* /ПЛ97061818/ регистрийн дугаартай 2024 оны 08 сарын 22нд хуучин овоглож байсан овгоо сэргээх өмнөх 25 жил овоглож байсан овог нэрээр буюу ******* овогтой ******* болгох хүсэлт гаргаж байсан.
2024 оны 08 сарын 22-ны өдөр иргэний иргэний улсын бүртгэлийн мэдээллийн санд тасгийн иргэний улсын ахлах бүртгэгчид танилцуулж бүртгэсэн боловч холбогдох дээд шатны албан тушаалтнаас өмнөх овогоор овоглох боломжгүй гэж тасгийн иргэний улсын ахлах бүртгэгч алдаатай төлөвт шилжүүлсэн байгаа
Нэхэмжлэгч нь төрөхдөө өвөөгөөрөө буюу ******* овгоор бүртгүүлээд 25 жил явж байгаад 2022 онд хүсэлт гаргахдаа *******ы буюу төрсөн ааваараа овоглуулах хүсэлт гаргасныг хүлээн авч ******* овогтой ******* болгож өөрчилсөн. 2023 онд дахин хүсэлт гарахдаа өмнө нь овоглож байсан овог болох ******* овогтой ******* болгохыг хүссэн. Ингээд иргэний бүртгэлийн мэдээллийн санд бүртгэсэн боловч холбогдох дээд шатны албан тушаалтнаас өмнөх овгоор овоглох боломжгүй гэсэн.
Миний хувьд Иргэний бүртгэлийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.5 дахь хэсэгт иргэн өмнөх овог, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэрээ сэргээлгэхээр өргөдөл гаргаж болно гэж зааснаар овгийг нь сэргээж бүртгэсэн боловч ахлах улсын бүртгэгч боломжгүй гээд буцаасан гэв.
2.3 Нэхэмжлэгчийн өмгөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Нэхэмжлэгч нь шүүхэд ******* овогтой *******ы ******* миний өмнөх овог, эцгийн нэрээр буюу ******* овогтой *******ын *******аар овоглуулахгүй байгаа Ховд аймгийн Ховд сумын улсын бүртгэгчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, ******* регистрийн дугаартай ******* овогтой *******ы ******* намайг өмнөх овог, эцгийн нэрээр буюу ******* овогтой *******ын *******аар улсын бүртгэлд бүртгэхийг Ховд аймгийн Ховд сумын улсын бүртгэгчид даалгаж өгнө үү гэх хоёр нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Уг нэхэмжлэлийн шаардлага хэрэгт авагдсан нотлох баримтаар Гайп овогтой *******ын *******аар овоглож болох Иргэний бүртгэлийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3.4 дэх хэсэгт иргэний улсын бүртгэлийн мэдээллийн цахим сан дахь иргэний овог, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр нь иргэний баримт бичиг дэх овог, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэрээс зөрүүтэй мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.5 дахь хэсэгт Иргэн өмнөх овог, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэрээ сэргээлгэхээр өргөдөл гаргаж болно гэж зааснаар нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй байна. Өмнөх овог, эцгийн нэрээр буюу ******* овогтой *******ын *******аар овоглуулах боломжгүй эсвэл хориглосон гэх заалт уг хуульд тусгагдаагүй байна.
Мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.3.4 дэх хэсэгт заасан улсын бүртгэлд байгаа бичиг баримт нь өөрийнх нь хувьд байгаа диплом, төрсний бүртгэлийн гэрчилгээ зэрэг бусад баримтуудтай зөрүүтэй байгаа тул дээрх хуулийн заалтуудыг хангаж байгаа учир өмнөх овог, эцгийн нэрээр буюу ******* овогтой *******ын *******аар овоглуулах бүрэн боломжтой байна гэж үзэж байна. Мөн Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн А/207 дугаартай Иргэний улсын бүртгэл бүртгэх журам-д заасны дагуу боломжтой байгаа учир нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгөх, хариуцагчийн бүртгэх боломжтой гэж хүлээн зөвшөөрч байгаа байдлыг харгалзан үзэхийг хүсэж байна гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судалж, хэргийн оролцогчдын бичгээр ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаан дээр гаргасан нэмэлт тайлбарыг тус тус үнэлж дүгнээд дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
2. Нэхэмжлэгч ******* нь түүний эцгийн нэрээ солиулах хүсэлтийг хангахаас татгалзсан улсын бүртгэлийн байгууллагын хариуг хууль бус гэж үзэж улсын бүртглийг өөрчлөн бүртгэхийг даалгуулахаар маргажбайна.
3. Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д зааснаар иргэн овог, эцгийн нэрээ өөрчлөх бол оршин суугаа газрын улсын бүртгэлийн байгууллагад хүсэлтээ гаргах тул хариуцагч Ховд сумын улсын бүртгэгч бүртгүүлийг хөтлөхөөр байна.
4. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа тайлбарлахдаа ...иргэний үнэмлэх дээрх эцгийн нэр бусад баримт бичгүүдээс зөрүүтэй байгаа тул өөрчлүүлэх шаардлагатай байгаа гэж, хариуцагч хариу тайлбартаа...нэхэмжлэгчийн өөрчлүүлэхийг хүссэн эцгийн нэр нь өмнө овоглож байсан эцгийн нэр тул сэргээн бүртгэх боломжтой гэж үзсэн ч дээд шатны байгууллагаас зөвшөөрөөгүй гэж тайлбарлана.
Тогтоогдсон үйл баримт:
5. Нэхэмжлэгч нь 1997 оны 06 дугаар сарын 18-ны өдөр Ховд суманд эх ээс төрсөн болох ньЭрүүл мэндийн төвийн архивын төрөлтийн түүхийн 362 дугаарт бүртгэсэн, харин төрөлтийн бүртгэлийг 1997 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Ховд сумын төрсний бүртгэлийн 102 дугаарт бүртгэхдээ төрсөн эцгээр түүний өвөө болох М.*******, төрсөн эхээр эмээ болох гэж бүртгэсэн болох нь улсын бүртгэлийн архивын нэгдсэн мэдээллийн санд бүртгэгджээ.
6. 2002 оны 10 дугаар сарын 03-ны өдөр нэхэмжлэгч 25 нас хүрч иргэний үнэмлэхийн хугацаа сунгах болсоноор өөрийн төрсөн эцэг Х.Тайпынханаар овоглуулахаар, өвөө М.*******, эмээ нараас төрсний бүртгэлээс нэрийг нь хасч төрсөн эцгийн нэрээр иргэний үнэмлэхийг сольж өгөхийг,эцэг Х.*******, эх нараас өөрийн нэр дээр төрсний бүртгэлийг өөрчилж иргэний үнэмлэх олгож өгөхийг тус тус хүссэн өргөдлийг улсын бүртгэлийн хяналтын улсын байцаагчид гаргажээ.
7. Дээрх өргөдлийн дагуу улсын байцаагч холбогдох ажиллагааг явуулснаар 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 6580 дугаар дүгнэлтээр Х.*******ы төрсний бүртгэлийг буруу бүртгэсэн болохыг тогтоож иргэний бүртгэлийн мэдээллийн санд төрсөн эцэг, эхийн мэдээллийг тусгаж шийдвэрлэснээр нэхэмжлэгч нь *******ы ******* нэрээр иргэний үнэмлэхээ шинэчилж авсан.
Хууль зүйн дүгнэлт:
8. Нэхэмжлэгчийн төрсний бүртгэл буруу хийгдэж төрсөн эцэг бус өвөөгийн нэрээр овоглож байсаныг өөрийн хүсэлтээр өөрчлүүлж төрсөн эцгийн нэрээр овоглох болсон талаар талууд маргаангүй.
9. Харин түүнээс 2 жилийн дараа дахин өвөөгийн нэрээр овоглох хүсэлт гаргасан үндэслэлээ боловсролын гэрчилгээ, цэргийн үүрэгтний үнэмлэх зэрэг иргэний хувийн бичиг баримтууд дээрх эцгийн нэр зөрүүтэй байгаа гэж тайлбарлаж байгаа нь овог өөрчлөн үндэслэл болохгүй.
10. Учир нь Иргэний бүртгэлийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3.Иргэн өөрийн овог, эцэг /эх/-ийн нэрийг дараах үндэслэлээр өөрчлөх хүсэлт гаргаж болно:
12.3.1.эцэг /эх/-ийн үе уламжлагдан ирсэн овгийг буруу тогтоож иргэний улсын бүртгэлд бүртгүүлсэн бол;
12.3.2.гадаад улсын иргэн, харьяалалгүй хүнтэй гэрлэсэн Монгол Улсын иргэн нөхөр /эхнэр/-ийн овгоор бүртгүүлэх бол;
12.3.3.эцгийн овог, нэрээр овоглож байсан иргэн эхийн овог, нэрээр овоглох, эхийн овог, нэрээр овоглож байсан иргэн эцгийн овог, нэрээр овоглох бол;
12.3.4.иргэний улсын бүртгэлийн мэдээллийн цахим сан дахь иргэний овог, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр нь иргэний баримт бичиг дэх овог, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэрээс зөрүүтэй.
гэж заасан үндэслэлд хамаарахгүй байна.
11. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс дээрх хуулийн 12 дугаар зүйлийн 12.3.4-д заасан иргэний улсын бүртгэлийн мэдээллийн цахим сан дахь иргэний овог, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр нь иргэний баримт бичиг дэх овог, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэрээс зөрүүтэй. гэх үндэслэлд хамаарах талаар гаргасан тайлбар үндэслэлгүй.
12. Энэ зохицуулалт нь иргэний улсын бүртгэлийн мэдээллийн сан, иргэний баримт бичгийн нэр зөрүүтэй байхад хэрэглэгдэх ба харин нэхэмжлэгчийн тухайд мэдээллийн сан болон иргэний үнэмлэх дээрх эцгийн нэр зөрүүгүй буюу аль алинд нь *******ы ******* нэрээр байгаа тул энэ үндэслэлээр бүртгэлийг өөрчлөх боломжгүй.
13. Иймд Иргэний бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3-т "Иргэний улсын бүртгэлд бүртгэхээс зөвхөн хуульд заасан үндэслэлээр татгалзана. гэж, Хууль зүй дотоод хэргийн сайдын 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн А/207 дугаар тушаалаар баталсан Иргэний улсын бүртгэл хөтлөх журмын 13.3-т Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3 дахь хэсэгт зааснаас бусад үндэслэлээр иргэний овог, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр өөрчилсний бүртгэл хөтлөхгүй. гэж тус тус заасан байх тул улсын бүртгэлийн байгууллагаас нэхэмжлэгчийн хүсэлтээр овог буюу эцгийн нэрийг өөрчилж бүртгэх боломжгүй талаар хариу өгсөнийг буруутгахааргүй байна.
14. Овог, нэр сэргээх үндэслэлийн тухайд Иргэний бүртгэлийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2.5-т Иргэн өмнөх овог, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэрээ сэргээлгэхээр өргөдөл гаргаж болно. 22 дугаар зүйлийн 22.1-т Улсын бүртгэгч Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг, эсхүл шүүхийн шийдвэр, эсхүл хяналтын улсын байцаагчийн дүгнэлтийг үндэслэн иргэний улсын бүртгэлийг сэргээн тогтооно. гэж тус тус заасан ба энэ нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлд үл хамаарна.
15. Дүгнэвэл, улсын бүртгэлийн байгууллагаас нэхэмжлэгчийн эцгийн нэрийг өөрчлөн бүртгэхээс татгалзсан нь хууль зөрчөөгүй, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.5-т нотлох баримтад үндэслэж, хуульд заасан журмын дагуу хөтлөх зарчимд нийцсэн байх тул нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хамгаалагдах үндэслэлгүй гэж дүгнэж, нэхэмжлэгчийн "******* регистрийн дугаартай ******* овогтой *******ы ******* миний өмнөх овог, эцгийн нэрээр буюу ******* овогтой *******ын *******аар овоглуулахгүй байгаа Ховд аймгийн Ховд сумын улсын бүртгэгчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, ******* регистрийн дугаартай ******* овогтой *******ы ******* намайг өмнөх овог, эцгийн нэрээр буюу ******* овогтой *******ын *******аар улсын бүртгэлд бүртгэхийг Ховд аймгийн Ховд сумын улсын бүртгэгчид даалгах-ыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгожшийдвэрлэв.
16. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнтэй холбогдуулан Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1 дэх заалт, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заанаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсгийн 106.3, 106.3.14 дэх заалт, 107 дугаар зүйлийн 107.7 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.5, Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч *******ы "******* регистрийн дугаартай ******* овогтой *******ы ******* миний өмнөх овог, эцгийн нэрээр буюу ******* овогтой *******ын *******аар овоглуулахгүй байгаа Ховд аймгийн Ховд сумын улсын бүртгэгчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, ******* регистрийн дугаартай ******* овогтой *******ы ******* намайг өмнөх овог, эцгийн нэрээр буюу ******* овогтой *******ын *******аар улсын бүртгэлд бүртгэхийг Ховд аймгийн Ховд сумын улсын бүртгэгчид даалгах-ыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 51 дүгээр зүйлийн 51.1 дэх заалт, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заанаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилантөлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 /арван дөрөв/ хоногийн дотор давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОЮУНГЭРЭЛ