Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 02 сарын 04 өдөр

Дугаар 312/ШШ2025/00200

 

 

 

 

 

2025 оны 02 сарын 04 өдөр

Дугаар 312/ШШ2025/00200

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн 106 дугаар шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Өвөрхангай аймаг, ******* сум ******* баг, ******* байр ******* тоотод оршин суух ******* овогт ******* ******* /РД:*******/-ны нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум, баг, ******* тоотод оршин суух овогт /РД:/-д холбогдох 85,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч /цахим/, хариуцагч Д., хариуцагчийн өмгөөлөгч Ч.Отгонжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Лхагвасүрэн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ч.*******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч хариуцагч Д.т холбогдуулан 85,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.Нэхэмжлэгч Ч.*******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжпэгч Ч.******* нь Д.тай 2022 оны 07 дугаар сард Булган аймгийн Бүрэгхангай сумын Их тойрог гэдэг газар танилцсан байна. Тухайн үед тэрээр өөрийгөө Орхон аймгийц Ардчилсан холбооны дарга гэж танилцуулж байсан. Ингээд 2022 оны 07 дугаар сарын сүүлээс эхлэн Д. нь Ч.*******аас удаа дараа мөнгө зээлэх хүсэлт тавьж, нийт 85.000.000 төгрөг зээлж авсан байна. Үүнд: 1.2022 оны 07 дугаар сарын 31-нд Д. нь хүмүүстэй хамтран ажиллах гээд мөнгө хэрэгтэй болоод байна. 10 сая төгрөг зээлээч удахгүй Чандмань худалдааны төвийн түрээсийн мөнгө орж ирэхээр өгье гэж 10 сая төгрөг,

2.2022 оны 08 дугаар сарын 11-нд Улаанбаатар хотод уулзалдаж Дээвэр холбооныхонтой ярьж газар авах гэсэн юм. 50.000.000 төгрөг хэрэгтэй байна гэж мөн 50.000.000 сая төгрөг.

3.2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр 5.000.000 төгрөгийг тус тус өөрийн 5120011088 тоот Хаан банкны дансаар авсан байна.

4.2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр мөн 20.000.000 сая төгрөг хэрэгтэй байна гээд өөрийн эхнэр Сарнайгийн дансыг өгсөн. Энэ 20.000.000 төгрөгийг Ч.******* нь өөрийн найз Мөнхбаатараас хүүтэй зээлж түүний дансаар эхнэр Сарнайгийн дансанд шилжүүлж өгсөн байна. Д. нь зээлж авсан мөнгөө удахгүй өгнө гэж хэлж ярьдаг, мөн олон удаа баримт, баталгаа гаргаж, мессеж бичиж байсан ч өдий хүртэл өгөхгүй биднийг хохироосоор байна. Иймд Д.ын Ч.*******аас зээлж авсан нийт 85.000.000 төгрөгийг гаргуулж өгнө үү. гэжээ.

2.Хариуцагч Д. шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие нэхэмжлэгч Ч.*******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч пшн гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Миний дансруу шилжүүлсэн 85,000,000 Наян таван сая) төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн. Би Ч.*******аас хамтран ажиллахаар тохиролцож дээрхи мөнгийг авсан. Иймд энэ хэргийг эвлэрлийн зарчмаар хоорондоо харилцан тохиролцож шийдвэрлэнэ гэвэл нэхэмжлэлийн тодорхой хувийг ямар ч тайлбар татгалзалгүйгээр төлнө. гэжээ

3.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-3/, мессежний хуулбар /хх-4-7/, Зээлсэн мөнгөний баталгаа /хх-8/, дансны хуулга /хх-9-15/, Ч.*******аас д олгосон итгэмжлэл /хх-16-17/, Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 142/ШЗ2024/05105 дугаартай захирамж /хх-*******-21/, баталгаа гаргах баримт /хх-22/, дансны хуулга /хх-31/ нотлох баримтаар гаргаж өгсөн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ч.******* нь хариуцагч Д.т холбогдуулан 85,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжпэгч Ч.******* нь 2022 оны 07 дугаар сарын сүүлээс эхлэн Д. нь Ч.*******аас удаа дараа мөнгө зээлэх хүсэлт тавьж, нийт 85.000.000 төгрөг зээлж авсан, мөнгөө удахгүй өгнө гэж хэлдэг, мөн олон удаа баримт, баталгаа гаргаж, мессеж бичиж байсан ч өдий хүртэл өгөхгүй байгаа тул Иймд Д.аас 85.000.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэж нэхэмжлэлийнхээ шаардлагыг үндэслэж байна.

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрч байх бөгөөд *******аас хамтран ажиллахаар тохиролцож дээрх мөнгийг авсан. Энэ хэргийг эвлэрлийн зарчмаар хоорондоо тохиролцож шийдвэрлэнэ гэвэл нэхэмжлэлийн тодорхой хувийг ямар ч тайлбар татгалзалгүйгээр төлнө гэж тайлбарлаж байна.

Нэхэмжлэгч нь хариуцагчид 2022-07-31-ний өдөр 10 сая төгрөг, 2022-08-11-ний өдөр 50,000,000 төгрөг, 2022-09-15-ны өдөр 5,000,000 төгрөг ,2022-09-07-ны өдөр мөн 20,000,000 төгрөг хэрэгтэй байна гээд өөрийн эхнэр Сарнайгийн дансыг өгсөн гэж тайлбарлаж байна.

Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэж, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад нэхэмжлэгчийн нотлох баримтаар гаргаж өгсөн Хаан банкны 5554082873 тоот дансыг тэрээр эхнэр ийн хамт хамтран эзэмшдэг байх бөгөөд уг данснаас хариуцагчид хэд хэдэн удаагийн гүйлгээгээр мөнгө шилжүүлсэн болох нь тогтоогдож байна.

Хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн баталгаа гаргах тухай гэх баримтанд Миний бие 2022 оны 09 дүгээр сарын 15-нд 50,000,000 төгрөг, 2022 оны 07 дугаар сарын 31-нд 10,000,000 төгрөгийг Хаан банкны 5120011088 тоот дансанд хүлээн авсан. Эхнэр Сарнайгийн дансаар дамжуулан 2022 оны 08 дугаар сарын 06-нд 20,000,000 төгрөг, 2022 оны 09 дүгээр сарын 15-нд 5120011088 тоот өөрийн дансаар 5,000,000 төгрөг авснаа хүлээн зөвшөөрч байна төлж барагдуулна гэсэн байна. Мөн Хаан банкны 2022-09-07-ны өдрийн шилжүүлгийн мэдээлэл гэх баримтаар аас 20,000,000 төгрөг шилжүүлсэн болох нь тогтоогдож байна.

Нэхэмжлэгч нь хариуцагчид зээлийн гэрээгээр дээрх мөнгийг шилжүүлсэн гэж нэхэмжлэлийн шаардлагаа үндэслэж байгаа боловч талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар зээлийн гэрээ байгуулагдсан болох нь тогтоогдохгүй байна. Хариуцагч зээлийн гэрээ байгуулсан гэдгийг үгүйсгэж байгаа бөгөөд хамтран ажиллахаар тохиролцсоны дагуу мөнгө шилжүүлж байсан гэж тайлбарлаж байна. Гэвч талуудын хооронд ямар тохиролцоо байсан нь тодорхойгүй,юуг хамтран хэрэгжүүлсэн нь батлагдахгүй байна.

Түүнээс гадна Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 09 сарын 24-ний өдрийн 142/ШЗ2024/05105 дугаартай захирамжаар хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед , нараас шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийг олгоогүй байхад нэхэмжлэгч Ч.******* нь тэдний өмнөөс нэхэмжлэл гаргасан нь тогтоогдож байна гэдэг үндэслэлээр Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д Энэ хуулийн 65.1.5-д заасан үндэслэл хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед тогтоогдвол хэргийг хэрэгсэхгүй болгоно, мөн хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5-д нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан гэж заасныг баримтлан нэхэмжлэгч Ч.*******ын, хариуцагч Д.т холбогдуулан гаргасан 85,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. Нэхэмжлэгч нь дээрх захирамжинд гомдол гаргаагүй захирамж хуулийн хүчин төгөлдөр болсон байна. Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.4-д Зохигч ба хэргийн бусад оролцогч түүнчлэн тэдгээрийн эрх залгамжлагч шүүхээр нэгэнт хянан шийдвэрлэгдсэн маргааны талаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах буюу шүүхээс нэгэнт тогтоогдсон үйл баримт,эрх зүйн харилцаа,иргэний хэрэг хянан шийдвэрлэх өөр ажиллагааны талаар маргах эрхүй гэж заасны дагуу дахин нэхэмжлэл гаргах эрхгүй байсан байна. Гэвч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Д. нь нэхэмжлэлийн шаардлагаас 50 сая төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч байх тул хариуцагчийн хүлээн зөвшөөрсөн хэмжээнд нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэстэй байна. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр болсон гэж заасны дагуу нэхэмжлэгч нь шилжүүлсэн хөрөнгөө буцаан шаардах эрхтэй байна.

 

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 584,150 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 407,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор заав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 1******* дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан хариуцагч Д.аас 50,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ч.*******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 35,000,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 584,150 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 407,950 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3.Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БЯМБАСҮРЭН