Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2025 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 141/ШШ2025/00070

 

 

2025 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 141/ШШ2025/00070

Завхан аймаг

 

                                   Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

                                      хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

                                                хэрэгсэхгүй болгох тухай

 

 Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Өлзийхишиг би,

 Нэхэмжлэгч: ......хотын ........дүүргийн ........хороо, ......, ........хороолол......... гудамж-33, “........” барилга..........р давхрын ........байрлах “...........ББСБ” ХХК-ний нэхэмжлэлтэй,

Хариуцагч: .......аймгийн .........сумын ........багт оршин суух хаягтай ....овогт Б-ын Н-ид холбогдох “Зээлийн гэрээний үүрэг 4,828,200.78 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “..............ББСБ" ХХК нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: “... Зээлдэгч Б........ж нь 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн байдлаар ............дугаартай гэрээтэй зээл 288 хоног, ............угаартай гэрээтэй зээл 2888 хоног тус тус хугацаа хэтэрч, зээлийн гэрээнүүдэд заасан эргэн төлөх хуваарийг ноцтой зөрчиж байна. Тодруулбал ...........дугаартай зээлийн үлдэгдэл 1,650,454.81 төгрөг, зээлийн хүү 592,534.80 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 26,235.26 төгрөг нийт 2,269,224.87 төгрөг. ..........дугаартай зээлийн үлдэгдэл 1,847,838.31 төгрөг, зээлийн хүү 651,824.90 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 31,312.70 төгрөг нийт 2,530,975.91 төгрөг тус тус төлөхөөр байна. Зээлдэгч Б.Н-оос зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг удаа дараа сануулж, утсаар холбогдож байсан. Зээлдэгч Б.Н нь одоог хүртэл зээлийн төлбөрөө төлөхгүй байх тул цахим зээлийн гэрээний 7.4-т заасны дагуу гэрээг нэг талын санаачилгаар цуцалж, .......................дугаартай зээлийн үндсэн төлбөрт 3,498,293.12 төгрөг, зээлийн хүү 1,244,359.7 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 57,547.96 төгрөг, нотариатын зардалд 28,000 төгрөг бүгд 4,828,200.78 төгрөгийг хариуцагч Б.Н-оос гаргуулж өгнө үү...” гэжээ.

Хариуцагч Б.Н нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “...Миний бие тус нэхэмжлэлийг зөвшөөрч байна. Төлж барагдуулна...” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “.............ББСБ” ХХК нь хариуцагч Б.Н-жид холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 4,828,200.78 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргажээ. 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Х.Б нь нэхэмжлэлийн хувийг гардаж аваад “...нэхэмжлэлийг зөвшөөрч байна. Төлж барагдуулна...” гэсэн тайлбарыг ирүүлж, тайлбартаа гарын үсэг зурж баталгаажуулсан байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт “...Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх эрхтэй...” гэж зааснаар хариуцагч Б.Н нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх эрхтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт “Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд ...хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ” гэж зааснаар хариуцагч Б.Н нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт “Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна” гэж заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 92,201 төгрөгийн тал хувь болох 46,100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, төрийн сангийн данснаас 46,100 төгрөг, хариуцагч Б.Н-оос 46,100 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “...... ББСБ” ХХК-д олгохоор шийдвэрлэв.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. “.........ББСБ” ХХК-ний нэхэмжлэлтэй хариуцагч Б.Н-ид холбогдох “зээлийн гэрээний үүрэгт 4,828,200.78 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 92,201 төгрөгийн тал хувь болох 46,100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, төрийн сангийн данснаас 46,100 төгрөг, хариуцагч Б.Н-оос 46,100 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “.....ББСБ” ХХК-д олгосугай.

3. Энэхүү захирамжийг хариуцагч Б.Н нь сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Зохигч энэхүү захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

     ШҮҮГЧ                                         Б.ӨЛЗИЙХИШИГ