Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 02 сарын 12 өдөр

Дугаар 312/шш2025/00247

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 02 12 312/ШШ2025/00247

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Нармандах даргалж, тус шүүхийн хуралдааны 103 тоот танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Хүсэлт гаргагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Зэст багт байрлах, ******* банк ХК-ний Орхон салбарын хүсэлттэй,

 

******* овогт ******* *******, ******* овогт ******* ******* нарыг эрэн сурвалжлуулах-ыг хүссэн хүсэлтийг 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.*******, Д.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Маралмаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хүсэлт гаргагч ******* банк ХК-ний Орхон салбар шүүхэд гаргасан хүсэлтдээ: ...Зээлдэгч ******* овогтой *******, хамтран зээлдэгч Лхагвадорж овогтой ******* нар нь 2023 оны 12 дугаар сарын 20-нд ******* банкны Зэст тооцооны төвөөс тоот зээлийн гэрээ байгуулан 10,000,000 төгрөг, нэмэлтээр 2024 оны 03 дугаар сарын 12-нд 13,000,000 төгрөгийг жилийн 18 хувийн хүүтэй, 30 сарын хугацаагаар, гэрээт цалингийн зээл авсан. Зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй 139 хоног хугацаа хэтэрсэн, улмаар гэрээ байгуулах үед байсан Орхон аймаг дахь хаягтаа оршин суухаа больж, одоо хаана байгаа нь тодорхойгүй, гэрээн дээрх утас сүүлийн 3 сар ашиглалтанд байхгүй байна. Зээлдэгч ******* овогтой *******, хамтран зээлдэгч Лхагвадорж овогтой ******* нарыг эрэн сурвалжлах нэхэмжлэлийг гаргаж байна гэжээ.

 

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.******* шүүх хуралдаанд: ...Зээлдэгч ******* овогтой *******, хамтран зээлдэгч Лхагвадорж овогтой ******* нар нь 2023 оны 12 дугаар сарын 20-нд ******* банкны Зэст тооцооны төвөөс тоот зээлийн гэрээ байгуулан 10,000,000 төгрөгийг, нэмэлтээр 2024 оны 03 дугаар сарын 12-нд 13,000,000 төгрөгийг жилийн 18 хувийн хүүтэй, 30 сарын хугацаагаар, гэрээт цалингийн зээл авсан. Л.******* нь тухайн үед 186 дугаар ангид харуулын дэд ахлагч ажилтай байсан. 2024 оны 08 сард ажлаасаа гарсан гэсэн. Зээлээ төлөхгүй, хугацаа хэтрэлттэй байгаа. Гэрээ байгуулах үед байсан хаягтаа оршин суухаа больж, одоо хаана байгаа нь тодорхойгүй, гэрээнд бичигдсэн утаснууд нь ашиглалтанд байхгүй байна гэсэн. Иймд зээлдэгч Л.*******, хамтран зээлдэгч Л.******* нарыг эрэн сурвалжилж, хаягыг нь тогтоож өгнө үү... гэв.

 

Шүүх хуралдаанд хүсэлт гаргагчийн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Хүсэлт гаргагч ******* банк ХК-ний Орхон салбар нь Л.*******, Л.******* нарыг эрэн сурвалжлуулж, оршин суугаа хаягыг тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргажээ.

 

Л.*******, Л.******* нар нь ******* банк ХК-ийн Орхон салбарын Орхон зэст тооцооны төвөөс 2023 оны 12 сарын 20-нд MN180034130701856227 тоот барьцаат зээлийн гэрээ байгуулан 10,000,000 төгрөгийг жилийн 18 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар зээлж аваад 2024 оны 03 сарын 12-ны өдөр нэмж 13,000,000 төгрөгийн зээлийг авсан байна. Зээлдэгч Л.*******, Л.******* нар нь зээлийн төлбөрийг хугацаандаа төлөхгүй банктай байгуулсан гэрээгээ зөрчсөний улмаас банк зээлийн төлбөрийг шаардах гэтэл зээлдэгч нарын хаяг тодорхойгүйн улмаас шүүхэд хандах боломжгүй болсон байна.

 

Л.*******, Л.******* нар нь иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд мөн болох нь 2023 оны 12 сарын 20-ны өдрийн, 2024 оны 03 сарын 12-ны өдрийн MN180034130701856227 тоот барьцаат зээлийн гэрээнүүд, зээлийн эргэн төлөлтийн хуваариуд, зээлийн дансны харилцагчийн хуулга, хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Иймд ******* *******, ******* ******* нар нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд мөн болох нь тогтоогдсон тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-д зааснаар түүнийг  эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг тогтоохоор шийдвэрлэв.

 

******* овогт ******* *******, ******* овогт ******* ******* нарыг эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг Орхон аймгийн Цагдаагийн газарт даалгаж шийдвэрлэв.

 

******* овогт ******* ******* /РД:, утас /, ******* овогт ******* ******* /РД:, утас / нар нь тус банкнаас зээл авахдаа Орхон аймгийн Баян-Өндөр сумын 15 дугаар баг тоотод оршин суух хаягтай байсан нь зээлийн гэрээнд тэмдэглэгдсэн болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Улсын тэмдэгтийн хураамжийг хуулийн дагуу шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар ******* банк ХК-ний Орхон салбарын хүсэлтийг хангаж, хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* овогт ******* ******* /РД:/, ******* овогт ******* ******* /РД:/ нарыг эрэн сурвалжилсугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-д зааснаар Л.*******, Л.Лхагвсүрэн нарыг эрэн сурвалжилж, тэдний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг гүйцэтгэж, хаягийг тогтоомогц хүсэлт гаргагч ******* банк ХК-ний Орхон салбарт нэн даруй мэдэгдэхийг Орхон аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч ******* банк ХК-ний Орхон салбарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Б.НАРМАНДАХ