| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батжаргалын Нармандах |
| Хэргийн индекс | 142/2025/00062/И |
| Дугаар | 312/шш2025/00250 |
| Огноо | 2025-02-13 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 02 сарын 13 өдөр
Дугаар 312/шш2025/00250
2025 02 13 312/ШШ2025/00250
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
биелүүлснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Нармандах би
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, *** дүүрэг, **-р хороо, ** *** ХХК /РД:****** утас: *********/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, *** баг 0-0 тоотод оршин суух, Б-ы Э- /РД:хх00000/-д холбогдох
Зээлийн гэрээний үүрэг 724,836.05 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч *** ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Б.Э- нь 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдөр манай компанитай БҮГ**** тоот Гар утас төхөөрөмж, зээлээр худалдан авах гэрээ байгуулан Самсунг А13 загварын гар утас, 000000 дугаарын хамт багц үйлчилгээг урьдчилгаа төлбөргүйгээр 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдөр хүртэл 12 сарын хугацаанд сар бүр 79,000 төгрөг төлөх нөхцөлөөр зээлээр худалдан авсан. Гэвч Б.Э- нь сар бүрийн хуваарьт төлөлтийг төлөлгүй гэрээний үүргээ биелүүлэхээс сайн дураар зайлсхийж 483,224.03 мөнгөний үлдэгдэл төлбөртэй байгаа болно. Иймд багцын үлдэх төлбөр 483,224.03 мөнгө, гэрээний 3.4-т заасан гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.3 алданги 241,612.02 мөнгө нийт 724,836.05 төгрөгийг Б.Э-аас гаргуулж өгнө үү... гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.С- шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: ...*** ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэн Б.Э-аас БҮГ-**** Гар утас төхөөрөмж зээлээр худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 724,836.05 мөнгийг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Б.Э- нь нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн төлж барагдуулсан тул нэхэмжлэгч тал нэхэмжлэлээсээ татгалзаж байна. иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү... гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч *** ХХК нь хариуцагч Б.Э-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэг 724,836.05 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Э- нь нэхэмжлэлийн шаардлага болох гэрээний үүрэг 724,836.05 төгрөгийг бүхэлд нь төлж биелүүлсэн байх бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.С- нь нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн тул нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэсэн хүсэлтийг ирүүлсэн байна. Иймд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь иргэний хуульд болон талуудын эрх ашигт нийцсэн төдийгүй гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөхгүй байна.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 21,947 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 10,973.5 төгрөгийг, төрийн сангаас 10,973.5 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. *** ХХК-ийн нэхэмжлэлтэй Б.Э-д холбогдох зээлийн гэрээний үүрэг 724,836.05 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Б.Э- нь нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 21,947 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Б.Э-аас 10,973.5 төгрөгийг, төрийн сангаас 10,973.5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч *** ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.НАРМАНДАХ