| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батжаргалын Нармандах |
| Хэргийн индекс | 312/2025/00304/И |
| Дугаар | 312/шш2025/00251 |
| Огноо | 2025-02-13 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 02 сарын 13 өдөр
Дугаар 312/шш2025/00251
2025 02 13 312/ШШ2025/00251
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн
зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Нармандах би
Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум ** баг *** байрлах, *** ХК-ийн Эрдэнэт салбар /РД:****/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум *** баг **** тоотод оршин суух, Б овогт Ц-ы А- /РД:хх00000, утас:000000/-д холбогдох
зээлийн гэрээний үүрэгт 7,361,682.04 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч *** ХК-ийн Эрдэнэт салбар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Ц.А- нь ***-тай 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдөр ****** дугаартай Зээлийн гэрээ байгуулан 6,470,000 төгрөгийг жилийн 20.4 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар, өрхийн хэрэглээний зориулалтаар зээл авсан, онлайн зээлийг цахим хэлбэрээр авсан. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7-1 ."Банк, эрх бухий хуулийн этгээд энэ хуулийн 9 дүгээр зүйлд заасны дагуу бичгээр гэрээ байгуулан данс нээсэн харилцагчид тухайн данстай холбоотой хадгаламж, шилжүүлэг, зээлийн үйлчилгээг цахим хэлбэрээр үзүүлж болно". 7.2-т Энэ хуулийн 7.1-д заасны дагуу цахим хэлбэрээр үйлчилгээ үзүүлэхэд нууцлалын шаардлага хангасан нууц уг, нууц код, цахим гарын үсэг зэргийг ашиглаж болох бөгөөд эдгээрийг цахим хэлбэрээр хийсэн шилжүүлэг, зээлийн гэрээ. бусад хэлцэлд зурсан гарын үсэгтэй адилтгаж үзнэ" гэж тус тус заасны дагуу зээлдэгчид цахимаар зээл олгосон. Банк нь 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдөр ***** дугаартай зээлийн гэрээ байгуулан 6,470,000 төгрөгийг жилийн 20.4 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар өрхийн хэрэглээний зориулалтаар олгосон. Зээлийн гэрээний үүрэгт 2025 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн байдлаар үүрэгт 7,361,682.04 төгрөгийг Ц.А-гийн цалин орлого, бусад орлогоос гаргуулж өгнө үү... гэжээ.
Хариуцагч Ц.А- шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ...Миний бие Ц.А- нь *** ХК-ийн гаргасан нэхэмжлэлийн 7,361,682.04 төгрөгийг төлөхийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна... гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Хариу тайлбартай танилцаад, хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаа тул нэхэмжлэгчийн талаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлд заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхийг зөвшөөрч байна. Хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж өгнө үү... гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч *** ХК-ийн Эрдэнэт салбар нь хариуцагч Ц.А-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 7,361,682.04 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч Ц.А- нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч *** ХК-ийн Эрдэнэт салбарын нэхэмжлэлийн шаардлага зээлийн гэрээний үүрэгт 7,361,682.04 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь иргэний хуульд болон талуудын эрх ашигт нийцсэн төдийгүй гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөхгүй байна.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 132,736.91 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 66,368.45 төгрөгийг, төрийн сангаас 66,368.45 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч *** ХК-ийн Эрдэнэт салбарын нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний үүрэг 7,361,682.04 төгрөгийг хариуцагч Ц.А- нь бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 132,736.91 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Ц.А-гаас 66,368.45 төгрөгийг, төрийн сангаас 66,368.45 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч *** ХК-ийн Эрдэнэт салбарт олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.НАРМАНДАХ