| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батжаргалын Нармандах |
| Хэргийн индекс | 312/2025/00302/И |
| Дугаар | 312/шш2025/00253 |
| Огноо | 2025-02-13 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн
2025 оны 02 сарын 13 өдөр
Дугаар 312/шш2025/00253
2025 02 13 312/ШШ2025/00253
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн
зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Нармандах би
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ** дүүрэг, **-р хороо, ** давхар ** тоотод байрлах, ** ХХК /РД:**, утас:***/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум ** баг *** тоотод оршин суух, Б овогт Б-ийн С-э /РД:хх0000000, утас:00000000/-д холбогдох
Зээлийн гэрээний үүрэг 1,995,212.73 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ** ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Б.С-э нь манай компанитай 2021 оны 11 сарын 11-ний өдөр L**** дугаартай цахим зээлийн эрх нээх гэрээ байгуулж хэрэглээний зориулалттай зээл авах эрх нээлгэсэн. Бидний хувьд банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-д зээлийн гэрээнд заасны дагуу зээлийг зээлдэгчийн зээлийн дансанд шилжүүлсэн, эсхүл зээлдэгч зээлийн данснаас зээлээ ашигласныг зээл олгосонд тооцно гэж заасны дагуу зээлдэгчийн цахимаар гаргасан хүсэлтийн дагуу зээлдэгчийн банкны **** дансанд зээлийг олгосон. Гэвч зээлдэгч нь цахим зээлийн эрхийн хүрээнд авсан аппликейшнээр дамжуулан тохиролцсон нөхцөлөөр шимтгэл, хүүгийн хамт өөрийн сонгон баталгаажуулсан хугацааны дотор үл маргах журмаар зээл олгогчил эргэн төлөх үүргээ биелүүлэлгүй өнөөдрийг хүрч, 2025 оны 01 сарын 16-ны өдрийн байдлаар дараах үндсэн зээл щ, шимтгэл хүү, нэмэгдүүлсэн хүүгийн авлагын үлдэгдэлтэй байна. Үүнд 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдөр **** зээлийн дансны дугаартай 800,000 төгрөгийн зээлийг 60 хоногийн хугацаатай, сарын 3,5 хувийн хүүтэй 8 хүртэлх хувийн шимтгэлтэй, үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүү тооцохоор зээлдэгчийн **** банкны тоот дансанд олгосон бөгөөд 2025 оны 01 дүгээр сарын 16-ны байдлаар үндсэн зээл 800,000 төгрөг, үндсэн хүү 502,020.82 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 70,170.81 төгрөг нийт 1,372,191.63 төгрөг. 2022 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр ** зээлийн дансны дугаартай 345,000 төгрөгийн зээлийг 90 хоногийн хугацаатай сарын 0 хувийн хүүтэй, хугацаа хэтэрсэн хоногоос эхлэн сарын 3,5 хувь байхаар, үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүү тооцохоор зээлдэгчийн *** банкны тоот дансанд олгосон бөгөөд 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн байдлаар үндсэн зээл 287,500 төгрөг, үндсэн хүү 240,838.36 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 46,182.74 төгрөг, нийт 574,521.10 төгрөг. Иймд зээлдэгч Б.С-ээс үндсэн зээлийн төлбөрт 1,087,500 төгрөг, үндсэн хүүгийн төлбөрт 742,859.18 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 116,353.55 төгрөг, нотариатын зардал 8,500 төгрөг, нийт 1,955,212.73 төгрөгийг гаргуулж өгнө үү... гэжээ.
Хариуцагч Б.С-э шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ...Миний бие Банзрагч овогтой С-э нь ** ХХК-д 1,955,212.73 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна... гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х шүүхэд гаргасан тайлбартаа ** ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б овогтой С-э /****/-д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 1,955,212.73 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нь Иргэний хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-т зааснаар хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ гэж заасны дагуу Б.С-э нь зээлээ төлж барагдуулахаа зөвшөөрсөн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ** ХХК нь хариуцагч Б.С-эд холбогдуулан зээлийн гэрээний үүрэг 1,955,212.73 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.С-э нь нэхэмжлэгч ** ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага зээлийн гэрээний үүрэг 1,955,212.73 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь иргэний хуульд болон талуудын эрх ашигт нийцсэн төдийгүй гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөхгүй байна.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 46,233.40 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 23,117 төгрөгийг, төрийн сангаас 23,117 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч ** ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний үүрэг 1,955,212.73 төгрөгийг хариуцагч Б.С-э нь төлөхөөр бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 46,233.40 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Б.С-ээс 23,117 төгрөгийг, төрийн сангаас 23,117 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ** ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.НАРМАНДАХ