Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 312/шш2025/00255

 

 

 

2025 02 13 312/ШШ2025/00255

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн

зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Нармандах би

 

Нэхэмжлэгч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, ** баг *** тоотод оршин суух Ш овогт Ц-ийн Э- /***, утас:000000/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, *** баг, 0-0 тоотод оршин суух, Г овогт А-ийн Э- /РД:******, утас: *******/-д холбогдох

 

4,519,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ц.Э- нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Ц:Э- нь А.Э-тэй хамт явж байгаад Samsung gal-axy s23 ultra маркийн утсыг ломбардад 600,000 төгрөгөөр тавьсан. Тухайн үед би иргэний үнэмлэхгүй явсан тул Э-гийн бичиг баримтаар тавьсан. Хэд хоногийн дараа нэмж 250,000 төгрөг авсан. 2023 оны 11 сарын 05-нд хугацаа нь дуусах өдөр сунгуулахаар очиход 2 хоногийн өмнө аваад явсан гэв. Э-гийн утас руу залгахад мөнгөний хэрэг гараад аваад өөр газар тавьчихсан. 10 орчим хоногийн дараа аваад өгнө санаа зоволтгүй гэсэн. Тэр өдрөөс хойш зарим тохиолдолд утсаа авахгүй, холбогдохгүй ямар нэгэн шалтгаан хэлсээр өдийг хүрлээ. Бүтэн жил гарангын хугацаанд тэр хүн 3 удаа нийт 640,000 төгрөгийг өгсөн. Тэр утсыг би зээлээр 5,159,000 төгрөгөөр авсан. Иймд А.Э-гээс утасны үлдэгдэл төлбөр 4,519,000 төгрөгийг гаргуулж өгнө үү... гэжээ.

 

Хариуцагч А.Э- шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ...Миний бие А.Э- нь Ц.Э-ы нэхэмжилсэн 4,519,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү... гэжээ.

 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ц.Э- нь хариуцагч А.Э-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэг 4,519,000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч А.Э- нь нэхэмжлэгч Ц.Э-ы нэхэмжлэлийн шаардлага 4,519,000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь иргэний хуульд болон талуудын эрх ашигт нийцсэн төдийгүй гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөхгүй байна.

 

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 87,254 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 43,627 төгрөгийг, төрийн сангаас 43,627 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч Ц.Э-ы нэхэмжлэлийн шаардлага болох 4,519,000 төгрөгийг хариуцагч А.Э- нь төлөхөөр бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 87,254 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч А.Э-гээс 43,627 төгрөгийг, төрийн сангаас 43,627 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Ц.Э-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Б.НАРМАНДАХ