| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Шоовдорын Одонзул |
| Хэргийн индекс | 311/2025/00094/И |
| Дугаар | 311/ШШ2025/00116 |
| Огноо | 2025-03-20 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 03 сарын 20 өдөр
Дугаар 311/ШШ2025/00116
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Одонзул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Завхан аймгийн ******* сумын ******* баг *******ы хэсэг *** дугаар гудамж **** тоотод оршин суух Г.*******ын ажиллаж байсан болохоо тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Эрдэнэжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Г.******* нь 1964 онд төрсөн. Завхан аймгийн ******* сумын 2 дугаар 10 жилийн дунд сургуулийг 1972 оноос 1980 он хүртэл 8 дугаар анги төгссөн. 1986 оны 12 сарын 31-нээс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Завхан аймгийн *******ийг ******* газар ******* *******н жолоочоор ажиллаж байсан энэ хугацааны ажилд орсон гарсан тушаал олдохгүй байгаа. Одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгохоор болсон тул энэ хугацааны жилийг тооцож ажилласан жилд тооцож өгнө үү…Би 1986 оны 12 сарын 31-нээс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Завхан аймгийн *******ийг ******* газар ******* *******н жолоочоор ажиллаж байсан энэ хугацааны ажилд орсон гарсан тушаал олдохгүй байгаа. Одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгохоор болсон тул энэ хугацааны жилийг тооцож ажилласан жилд тооцож өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Г.******* нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Тэрээр өөрийгөө 1986 оны 08 дугаар сарын 21-нээс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд Завхан аймгийн *******ийг ******* газарт ******* *******н жолоочоор ажиллаж байснаа тогтоолгохыг хүссэн байна.
Г.******* нь шүүхэд өөрийн цахим үнэмлэхний хуулбар, Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 1986 онд нээлгэж 1986 оноос 1995 он хүртэл бичилт хийлгэсэн хөдөлмөрийн дэвтэр, Нийгмийн даатгалын 432327 дугаартай дэвтэр, 1989 оны 12 дугаар сарын 30-ны өдөр шагнуулсан шагналын мэдэгдэл, Завхан аймгийн *******г ******* газрын даргын 1986 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 154 дугаартай “Ажилд томилох тухай” гэсэн тушаалын хамт ирүүлсэн, шүүхээс нотлох баримт гаргуулах захирамжаар түүний ХААТР 1-р маягтыг Иргэний бүртгэлийн газраас гаргуулж авсан. Завхан аймгийн Нийгмийн даатгалын ээс түүний нөхөн даатгалд хамрагдсан баримтуудыг мөн гаргуулж авсан байна.
Түүний дээрх байдлаар ажиллаж байсан болох нь түүний 1986 онд нээлгэж 1986 оноос 1995 он хүртэл бичилт хийлгэсэн хөдөлмөрийн дэвтэр, 1989 оны 12 дугаар сарын 30-ны өдөр шагнуулсан шагналын мэдэгдэл, Завхан аймгийн *******г ******* газрын даргын 1986 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 154 дугаартай “Ажилд томилох тухай” гэсэн тушаал, Завхан аймгийн ийн ийн ХААТР-1 /А/-гийн 14-т *******ийг ******* газар 1987 он автын жолооч гэсэн бичилт зэргээр тогтоогдож байна.
Дээрх баримтуудаар нэхэмжлэгчийн ажиллаж байсныг тогтоох боломжтой гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
Хэрэгт авагдсан дээрх баримтууд нь бичмэл нотлох баримтын шаардлага хангасан, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримт гэж шүүх үнэлсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч Г.*******ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 119, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* овогт ын *******ыг
-1986 оны 08 дугаар сарын 21-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд Завхан аймгийн *******ийг ******* газар ******* *******н жолоочоор ажиллаж байснаар тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Г.*******ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор шийдвэрийн агуулга бүрэн эхээрээ бичгийн хэлбэрээр гарах ба ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон тал нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч Г.******* нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ш.ОДОНЗУЛ