Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 311/ШШ2025/00117

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Одонзул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Завхан аймгийн ******* сумын баг ***-*** тоотод оршин суух ******* овогт *******гийн *******ын нэхэмжлэлтэй,

ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн хүсэлтийг 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хүлээн авч, 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Эрдэнэжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1990 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс 1991 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Завхан аймгийн ******* сумын *******ын *******д тогоочоор, 1991 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Завхан аймгийн ******* сумын*******ийн *******т ахлах тогоочоор ажиллаж байсан болохоо тус тус тогтоолгохоор танай шүүхэд хандаж байна…Би 1990 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс 1991 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Завхан аймгийн ******* сумын *******ын *******д тогоочоор, 1991 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Завхан аймгийн ******* сумын*******ийн *******т ахлах тогоочоор ажиллаж байсан болохыг тогтоож өгнө гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Б.******* нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Тэрээр өөрийгөө 1990 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс 1991 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Завхан аймгийн ******* сумын *******ын *******д тогоочоор, 1991 оны 02 дугаар сарын 02-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Завхан аймгийн ******* сумын*******ийн *******т ахлах тогоочоор ажиллаж байснаа тогтоолгохыг хүссэн байна.

Б.******* нь шүүхэд өөрийн цахим үнэмлэхний хуулбар, Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Завхан аймгийн ******* сумын 10 жилийн дунд сургуулийн захирлын 1990 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 32 дугаартай “Хариуцлагатай эргүүл томилох тухай” гэсэн тушаал, 1991 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 05 дугаартай “Ажилд авах ба чөлөөлөх тухай” гэсэн тушаал, 1987 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр нээлгэж 1987 оноос 1991 он хүртэл бичилт хийлгэсэн хөдөлмөрийн дэвтэр, Завхан аймгийн Архивын тасгийн 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн А/70 дугаартай тодорхойлолтын хамт ирүүлсэн, шүүхээс нотлох баримт гаргуулах захирамжаар түүний ХААТР 1-р маягтыг Иргэний бүртгэлийн газраас гаргуулж авсан. Завхан аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс түүний нөхөн даатгалд хамрагдсан баримтуудыг мөн гаргуулж авсан байна. 

Түүний дээрх байдлаар ажиллаж байсан болох нь түүний Завхан аймгийн ******* сумын 10 жилийн дунд сургуулийн захирлын 1990 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 32 дугаартай “Хариуцлагатай эргүүл томилох тухай” гэсэн тушаал, 1991 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 05 дугаартай “Ажилд авах ба чөлөөлөх тухай” гэсэн тушаал, 1987 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр нээлгэж 1987 оноос 1991 он хүртэл бичилт хийлгэсэн хөдөлмөрийн дэвтэр, Завхан аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн ХААТР-15 /А/-гийн 28-т тогооч ажилчин гэсэн бичилт зэргээр тогтоогдож байна.

Дээрх баримтуудаар нэхэмжлэгчийн ажиллаж байсныг тогтоох боломжтой гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

Хэрэгт авагдсан дээрх баримтууд нь бичмэл нотлох баримтын шаардлага хангасан, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримт гэж шүүх үнэлсэн болно. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч Б.*******ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 119, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч  ******* Хатгин овогт *******гийн *******ыг 

-1990 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс 1991 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Завхан аймгийн ******* сумын *******ын *******д тогоочоор,

-1991 оны 02 дугаар сарын 02-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Завхан аймгийн ******* сумын*******ийн *******т ахлах тогоочоор ажиллаж байснаар тус тус тогтоосугай.  

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Б.*******ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор шийдвэрийн агуулга бүрэн эхээрээ бичгийн хэлбэрээр гарах ба ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон тал нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг  дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч Б.******* нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ш.ОДОНЗУЛ