| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батжаргалын Нармандах |
| Хэргийн индекс | 142/2024/02154/И |
| Дугаар | 312/шш2025/00260 |
| Огноо | 2025-02-13 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 02 сарын 13 өдөр
Дугаар 312/шш2025/00260
2025 02 13 312/ШШ2025/00260
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Нармандах даргалж, тус шүүхийн хуралдааны 103 тоот танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум ** баг ** тоотод оршин суух, Д овогт А-ийн Б-а /хх00000, утас00000,/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум *** баг ** тоотод оршин суух, О овогт Ч-ын Б- /хх000000000, утас:00000/-д холбогдох
Зээлийн гэрээний үүрэг 7,500,000 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч А.Б-а, хариуцагч Ч.Б-, нарийн бичгийн дарга Б.Маралмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч А.Б-а шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Ч.Б-ийн гуйлтаар 7,500,000 төгрөгийг 7 сарын хугацаатай, хүүгүй, алдангигүй зуслангийн байр, газрыг барьцаалж зээлсэн. Одоо нэг ч төгрөг төлөөгүй, утсаа ер авахгүй байна. Иймд 7,500,000 төгрөгийг гаргуулж өгнө үү... гэжээ.
Нэхэмжлэгч А.Б-а шүүх хуралдаанд: ...Би Ч.Б-ийн гуйлтаар 40,000,000 төгрөгийг 2 сарын хугацаатай, 6 хувийн хүүтэй зээлсэн. Би Солонгос Улс руу явах гэж байгаа өргөдлөө авчихаач гэхэд нь буцааж авсан. Үндсэн зээл 40,000,000 төгрөгөө буцааж өгсөн. Гэрээгээр тохирсон 7,500,000 төгрөгийн хүүгээ өгөөгүй. 40,000,000 төгрөгийн 6 хувийн хүүг 2 сараар үржүүлбэл 4,800,000 төгрөг дээр эвлэрч болж байна. 2,700,000 төгрөгнөөс татгалзаж байна... гэв.
Хариуцагч Ч.Б- шүүх хуралдаанд: ...4,800,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна... гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч А.Б-а нь хариуцагч Ч.Б-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэг 7,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хэлэлцэж эхлэх явцад нэхэмжлэгч А.Б-а нэхэмжлэлийн шаардлагаа 2,700,000 төгрөгөөр багасгаж, 4,800,000 төгрөг нэхэмжилснийг хариуцагч Ч.Б- зөвшөөрч эвлэрсэн тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь иргэний хуульд болон талуудын эрх ашигт нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөхгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 205,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос илүү төлсөн 70,200 төгрөгийг, хариуцагч Ч.Б-эс 4,800,000 төгрөгөнд тохирох 91,750 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч А.Б-ад олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч А.Б-а нэхэмжлэлийн шаардлагаас 2,700,000 төгрөгнөөс татгалзаж, 4,800,000 төгрөг нэхэмжилснийг хариуцагч Ч.Б- төлөхөөр эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 205,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос илүү төлсөн 70,200 төгрөгийг, хариуцагч Ч.Б-эс 91,750 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч А.Б-ад олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Энэ захирамжид зохигчид давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах, энэ асуудлаар тухайн шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.НАРМАНДАХ