| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Шоовдорын Одонзул |
| Хэргийн индекс | 311/2025/000118/ |
| Дугаар | 311/ШШ2025/00118 |
| Огноо | 2025-03-20 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 03 сарын 20 өдөр
Дугаар 311/ШШ2025/00118
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Одонзул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Завхан аймгийн ******* сумын ******* багт оршин суух ******* овогт *******ын *******ын нэхэмжлэлтэй,
ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн хүсэлтийг 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Эрдэнэжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ц.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь 1986 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1987 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийг хүртэл Завхан аймгийн ******* сумын ******* ******* *******ийн малчнаар, 1989 оны 10 дугаар сарын 11-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Завхан аймгийн ******* сумын ******* ******* *******ийн малчнаар, 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Завхан аймгийн ******* сумын *******ийн малчнаар ажиллаж байсан болохоо тус тус тогтоолгохоор танай шүүхэд хандаж байна…Би 1986 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1987 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хүртэл Завхан аймгийн ******* сумын ******* ******* нэгдэлд малчнаар, 1989 оны 10 дугаар сарын 11-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл ******* сумын ******* ******* нэгдэлд малчнаар, 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл ******* сумын нэгдэлд мал маллаж байсан болохоо тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан гэв
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Ц.******* нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Тэрээр өөрийгөө 1986 оноос 1994 он хүртэл Завхан аймгийн ******* сумын ******* ******* *******ийн бригадад мал маллаж байснаа тогтоолгохыг хүссэн байна.
Ц.******* нь шүүхэд өөрийн цахим үнэмлэхний хуулбар, Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Завхан аймгийн Архивын тасгийн 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн А/111 дугаартай лавлагаа, 1986 оны 12 дугаар сарын 30-ны өдөр нээлгэж 1986 оноос 1990 он хүртэл цалингийн бичилттэй хөдөлмөрийн дэвтэр, 1991 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр нээлгэж 1991 оноос 1994 он хүртэл цалингийн бичилт хийлгэсэн хөдөлмөрийн дэвтрүүд, ******* сумын багийн 1990, 1991, 1992 онуудын 70 дугаар дансны хамт ирүүлсэн, шүүхээс нотлох баримт гаргуулах захирамжаар түүний ХААТР 1-р маягтыг Иргэний бүртгэлийн газраас гаргуулж авсан. Завхан аймгийн ийн ын ээс түүний нөхөн д хамрагдсан баримтуудыг мөн гаргуулж авсан байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт тэрээр 1993, 1994 онуудад хувийн мал маллаж байсан талаараа тайлбарлаж энэ онуудад мал маллаж байснаа тогтоолгох шаардлагаасаа татгалзаж буйгаа тайлбарласан байна.
Завхан аймгийн Архивын тасгийн 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн А/111 дугаартай лавлагаагаар түүний 1986-1987, 1990-1992 онуудын цалингийн тодорхойлолт гарсан, 1986 оны 12 дугаар сарын 30-ны өдөр нээлгэсэн хөдөлмөрийн дэвтэрт 1986 оноос 1987 он, 1990 онуудын цалингийн бичилт хийгдсэн, 1991 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр нээлгэсэн хөдөлмөрийн дэвтэрт 1991 оноос 1994 он хүртэл бичилт хийгдсэн, ******* сумын багийн 1990, 1991, 1992 онуудын 70 дугаар данс, Завхан аймгийн Улсын бүртгэлийн ийн ХААТР-1 /А/-гийн 14-т хувийн хэвшилд малчин гэсэн бичилт хийгдсэн байна.
Дээрх баримтуудаар нэхэмжлэгчийн мал маллаж байсныг тогтоох боломжтой гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
Хэрэгт авагдсан дээрх баримтууд нь бичмэл нотлох баримтын шаардлага хангасан, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримт гэж шүүх үнэлсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч Ц.*******ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 119, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* овогт *******ын *******ыг
-1986 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1987 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хүртэлх хугацаанд 1989 оны 10 дугаар сарын 11-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд Завхан аймгийн ******* сумын ******* ******* *******ийн бригадад мал маллаж байснаар тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Ц.*******ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор шийдвэрийн агуулга бүрэн эхээрээ бичгийн хэлбэрээр гарах ба ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон тал нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч Ц.******* нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ш.ОДОНЗУЛ