| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бат-Очирын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 312/2025/00089/И |
| Дугаар | 312/ШШ2025/00075 |
| Огноо | 2025-01-14 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 01 сарын 14 өдөр
Дугаар 312/ШШ2025/00075
| 2025 оны 01 сарын 14 өдөр | Дугаар 312/ШШ2025/00075 | Орхон аймаг |
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн
зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Бямбасүрэн би
Нэхэмжлэгч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, ******* баг ******* тоотод оршин суух ******* ******* овогт ******* ******* /РД:*******, *******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум ******* баг, тоотод оршин суух овогт /РД:ФВ91050436/-д холбогдох 1,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Д.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ Д.******* миний бие д хүнсний ногоо худалдан авна гэж 2023.10.03-нд дансаар 1,000,000 төгрөг шилжүүлсэн болно. Уг хугацаанаас хойш надад ногоогоо ч өгсөнгүй. Иймд д өгсөн мөнгийг буцаан олгох тал дээр миний хүсэлтийг хүлээн авч хохирлыг барагдуулж өгнө үү. гэжээ.
Хариуцагч Б. шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч *******ын гаргасан нэхэмжлэлийн дагуу миний бие авсан 1,000,000 т өгрөгийг 2025 оны 01 сарын 24-ний дотор төлж барагдуулна. гэжээ
Нэхэмжлэгч Д.******* шүүхэд гаргасан хүсэлтдээ: Хариуцагчийн хариу тайлбарыг хүлээн зөвшөөрч байна. гэжээ
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.******* нь хариуцагч Б.д холбогдуулан 1,000,000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлага болох 1,000,000 төгрөгийг хариуцагч Б. нь төлөхөөр хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь иргэний хуульд болон талуудын эрх ашигт нийцсэн төдийгүй гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөхгүй байна.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 28,550 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Б.өөс 14,275 төгрөг, төрийн сангаас 14,275 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч Д.*******ын нэхэмжлэлийн шаардлага болох 1,000,000 төгрөгийг хариуцагч Б. нь 2025 оны 01 сарын 24-ний дотор төлөхөөр хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 28,550 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Б.өөс 14,275 төгрөг, төрийн сангаас 14,275 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухайхуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжпэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.БЯМБАСҮРЭН