| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батжаргалын Нармандах |
| Хэргийн индекс | 142/2025/00024/И |
| Дугаар | 312/шш2025/00269 |
| Огноо | 2025-02-14 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 02 сарын 14 өдөр
Дугаар 312/шш2025/00269
2025 02 14 312/ШШ2025/00269
Зохигчын эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Нармандах даргалж, тус шүүхийн хуралдааны 107 тоот танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум, ** баг, ** тоотод оршин суух, В овогт Г-ын Н- /хх*****, утас:******/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум, *** баг ** тоотод оршин суух, Б овогт Т-ийн М- /хх*******, утас *******/, У овогт Б-гийн Б- /хх*******, утас **********/ нарт холбогдох
14,800,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Г.Н-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.О, хариуцагч Т.М-, Б.Б-, хариуцагч нарын өмгөөлөгч Н.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Маралмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г.Н- нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Г.Н- би Т.М- Б.Б- нарын хүсэлтээр 2024.11.28-ны өдөр Худалдаа хөгжлийн банк ******* Т.М-ий данс руу 28,800,000 төгрөгийг зээлсэн, уг мөнгийг авахдаа апликейшин руу хийгээд буцааж авч өгнө гэсэн боловч 14,000,000 төгрөгийг буцааж өгч үлдэгдэл 14,800,000 төгрөгийг одоог хүртэл өгөөгүй байна. Эвлэрүүлэн зуучлагчид хандсан боловч хугацаа тохирч чадахгүй шүүхэд ханд гэсэн. Иймд Т.М-, Б.Б- нараас үлдэгдэл 14,800,000 төгрөгийг гаргуулж өгнө үү... гэжээ.
Нэхэмжлэгч Г.Н- шүүх хуралдаанд: ...Хариуцагч Т.М- Б.Б- нар нь 6 сарын дараа цалингийн зээл нэмж аваад өгнө гэж байгаа бол нэг сарын 10 хувийн хүү нэмээд 16,280,000 төгрөгийг өгвөл 6 сарын дараа буюу 2025 оны 08 сарын 14-ний өдөр бүрэн төлөхөөр эвлэрч болно... гэв.
Хариуцагч Т.М- шүүх хуралдаанд: ...Мөнгө авсан нь үнэн. 14,800,000 төгрөгийг төлнө. Гэхдээ хугацаа хэрэгтэй байна. Надад одоо яг төлье гэхээр үнэндээ төлөх боломж алга. Би 6 сар цалингийн зээлээ төлж байгаад, 6 сарын дараа зээл нэмж аваад өгөх боломжтой...16,280,000 төгрөгийг өөрсдийн боломжоороо хэсэгчлэн төлж байгаад 6 сарын дараа буюу 2025 оны 08 сарын 14-ний өдөр бүрэн төлж барагдуулахыг зөвшөөрч байна... гэв.
Хариуцагч Б.Б- шүүх хуралдаанд: ...би аваагүй ч гэсэн төлөлцөх нь ойлгомжтой. Төлөхийг зөвшөөрч байна. Хугацаа л хэрэгтэй байна... 16,280,000 төгрөгийг 6 сарын дараа буюу 2025 оны 08 сарын 14-ний өдөр бүрэн төлж барагдуулахыг зөвшөөрч байна... гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г.Н- нь хариуцагч Т.М- Б.Б- нарт холбогдуулан 14,800,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хэлэлцэж эхлэх явцад нэхэмжлэгч Г.Н- нэхэмжлэлийн шаардлага 14,800,000 төгрөг дээр 1 сарын хүү 1,480,000 төгрөгийг нэмээд нийт 16,280,000 төгрөгийг 6 сарын дараа буюу 2025 оны 08 сарын 14-ний өдөр бүрэн төлж барагдуулахаар эвлэрэх боломжтой гэснийг хариуцагч Т.М- Б.Б- нар нь зөвшөөрч эвлэрсэн тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь иргэний хуульд болон талуудын эрх ашигт нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөхгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 231,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.М- Б.Б- нараас 231,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.Н-д, 7,400 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулахаар шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Г.Н-д хариуцагч Т.М- Б.Б- нар нь нэхэмжлэлийн шаардлага 14,800,000 төгрөг дээр 1 сарын хүү 1,480,000 төгрөгийг нэмээд нийт 16,280,000 төгрөгийг 6 сарын дараа буюу 2025 оны 08 сарын 14-ний өдөр бүрэн төлж барагдуулахаар эвлэрсэн тул зохигчын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 231,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.М- Б.Б- нараас 231,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.Н-д, 7,400 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нар нь сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Энэ захирамжид зохигч, тэдгээрийн өмгөөлөгч нар нь давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах, энэ асуудлаар тухайн шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.НАРМАНДАХ