Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 02 сарын 17 өдөр

Дугаар 312/шш2025/00272

 

 

 

2025 02 17 312/ШШ2025/00272

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

биелүүлснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Нармандах би

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, *** дүүрэг, ** гудамж, *** ХХК /РД:***, утас:*****/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, ** баг *** тоотод оршин суух, Ш-ийн Н- /РД:хх******/-д холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэг 5,897,298 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч *** ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Хариуцагч нь манай Үйлчилгээний нөхцөл-ийг хүлээн зөвшөөрч хэрэглэгч болох хүсэлтээ гарган ** тоот гэрээ байгуулан **** дугаартай үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээг мөн Гар утас, төхөөрөмж худалдах, худалдан авах нэмэлт гэрээ байгуулан samsung S23 ultra 256gb, green утсыг зээлээр худалдан авч ашиглаж эхэлсэн. Хариуцагч нь Харилцаа холбооны тухай хуулийн 26-р зүйлийн 26.2.2-т заасан болон гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлэн үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр болон зээлээр худалдан авсан гар утасны төлбөрийг төлөөгүй учир үйлчилгээг зогсоон төлбөрийн үлдэгдлээ төлөхийг сануулж 2023-10 сард Анхааруулах хуудас илгээсэн боловч төлбөр төлөгдөөгүй байна. Иймд хариуцагчаас зээлээр худалдан авсан гар утасны төлбөрт 5,199,000 төгрөг, торгуулийн үлдэгдэл төлбөрт 476,575 төгрөг, үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөрт 221,723 төгрөг буюу нийт 5,897,298 төгрөгийг гаргуулахаар нэхэмжпэл гаргаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү... гэжээ.

 

Хариуцагч Ш.Н- шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Ш.Н- миний бие ***-д 5,897,300 төгрөг болон тэмдэгтийн хураамж 54,654 төгрөгийг 2025.02.07-нд хийж дуусгасан. Гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Э шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: ...хариуцагч Ш.Н- *** тоот гэрээний төлбөрөө бүрэн төлж барагдуулсан тул нэхэмжлэлээсээ татгалзаж байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү... гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч *** ХХК нь хариуцагч Ш.Н-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэг 5,897,298 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ш.Н- нь нэхэмжлэлийн шаардлага болох гэрээний үүрэг 5,897,298 төгрөгийг бүхэлд нь төлж биелүүлсэн талаарх тайлбарыг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Э нь ирүүлсэн байна. Иймд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь иргэний хуульд болон талуудын эрх ашигт нийцсэн төдийгүй гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөхгүй байна.

 

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 109,308 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 54,654 төгрөгийг, төрийн сангаас 54,654 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. *** ХХК-ийн нэхэмжлэлтэй Ш.Н-д холбогдох зээлийн гэрээний үүрэг 5,897,298 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Ш.Н- нь нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 109,308 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Ш.Н-ээс 54,654 төгрөгийг, төрийн сангаас 54,654 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч *** ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Б.НАРМАНДАХ