Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 02 сарын 18 өдөр

Дугаар 197/ШШ2025/01384

 

 

 

 

 

 

 

 

2025 02 18 197/ШШ2025/01384

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Цолмон даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ********дүүрэг, ********-р хороо, ********-р байр, ******** тоот хаягт оршин суух, Б.У /РД: ********/ -ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******** дүүрэг, ******** дугаар хороо, Улаанбаатар ********, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар /РД:********/-т холбогдох,

Үнэлгээний тайланг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ч,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Г нар оролцов.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

2.Нэхэмжлэгч нь төлбөр төлөгч Д.З өмчлөлийн 38 мкв талбайтай орон сууцыг 324,786,330 төгрөгөөр, 23,4 мкв талбайтай орон сууцыг 200,000,000 төгрөгөөр, өөрийн өмчлөлийн 24,1 мкв талбайтай орон сууцыг 205,982,910 төгрөгөөр үнэлж, үнийн санал гаргасан... шинжээч нь зах зээлийн бодит үнэлгээнээс хэт доогуур, хөрөнгийн үнэ цэнийг унагаасан, хэт зөрүүтэй үнэлсэн гэж шаардлага гаргасныг хариуцагч нь төлбөр төлөгч нарын үл хөдлөх хөрөнгийг хуульд зааснаар үнэлсэн тул үнэлгээ үндэслэлтэй гэж маргаж байна.

3. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 сарын 14-ний өдрийн 101/ШШ2022/01690 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 06 сарын 27-ны өдрийн 210/МА2022/01215 дугаар магадлалаар хариуцагч Д.З, Б.У нараас 1,390,800,033.31 төгрөг гаргуулан А банк ХК-нд олгож, хариуцагч Д.З, Б.У нарын барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэж, тус шүүхийн 2022 оны 11 сарын 23-ны өдрийн ******** дугаартай гүйцэтгэх хуудас бичигдсэнээр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдсан.

Төлбөр төлөгч, төлбөр авагчийг иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд гэж зааснаар нэхэмжлэгч Б.У нь төлбөр төлөгчийн хувьд шүүхийн шийдвэрт тусгасан үүргийн гүйцэтгэлийг хангах үл хөдлөх эд хөрөнгүүдээс Д.Зийн өмчлөлийн 2 орон сууц, өөрийн өмчлөлийн 1 орон сууцны үнэлгээний талаар гомдол гаргах эрхтэй этгээд байна.

4. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад хөрөнгийн үнэлгээний талаар төлбөр төлөгч, төлбөр авагч нараас 2024.10.04-ны өдөр тус тус санал авсан боловч талууд үнэлгээний талаар тохиролцоогүй тул шийдвэр гүйцэтгэгч 2024.10.04-ний өдрийн ******** дугаартай Шинжээч томилох тухай тогтоолоор М ХХК-ийг шинжээчээр томилж, төлбөр төлөгч нарын өмчлөлийн 1 өрөө 3 орон сууцыг тус тус үнэлүүлсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-д үнэлгээг талууд, өмчлөгч Иргэний хуулийн 177.1-д заасны дагуу тохиролцоогүй хөрөнгө гэж заасныг зөрчөөгүй байна.

5. Тодруулбал шийдвэр гүйцэтгэгч төлбөр төлөгчийн битүүмжлэгдсэн, хураагдсан хөрөнгийн үнэлгээний талаар талуудын саналыг хуульд заасан хугацаанд авч, харилцан тохиролцоогүй тул хөрөнгийн зах зээлийн үнэлгээг тогтоолгохоор эрх бүхий байгууллагыг шинжээчээр томилжээ.

Шинжээч М ХХК-ийн 2024 оны 10 сарын 07-ны өдрийн ******** дугаар үнэлгээний тайланд хөрөнгө үнэлгээний практикт хэрэглэдэг өртгийн болон зах зээлийн хандлагаар тооцож, харьцуулан судалсны үндсэн дээр төлбөр төлөгч Д.Зийн өмчлөлийн ******** хаягт байрлах 38 мкв талбайтай, улсын бүртгэлийн ******** дугаарт бүртгэлтэй 1 өрөө орон сууцыг 111,662,930 төгрөг, ******** хаягт байрлах 23.4 мкв талбайтай, улсын бүртгэлийн Ү-********дугаарт бүртгэлтэй 1 өрөө орон сууцыг 68,760,850 төгрөг,

Б.Уийн өмчлөлийн ******** хаягт байрлах 23.1 мкв талбайтай, улсын бүртгэлийн ******** дугаарт бүртгэлтэй 1 өрөө орон сууцыг 70,817,800 төгрөгийн үнэлгээтэй болохыг тус тус тодорхойлжээ.

6. Шинжээч хөрөнгийн үнэлгээг тодорхойлохдоо хуульд заасан журмын дагуу явуулж, тухайн хөрөнгийн шинж байдал, онцлог, хөрөнгийн байршил, тухайн бүс орчмын ижил төстэй хөрөнгийн зах зээлийн үнэтэй харьцуулж тооцож, тодруулбал тухайн бүс нутагт байршилтай гурван төрлийн орон сууцтай харьцуулан дүгнэлт гаргасан нь үндэслэлтэй болжээ. Харин нэхэмжлэгч нь маргаж байгаа орон сууцуудыг зах зээлийн үнэ цэнээс хэт доогуур үнэлсэн гэх өөрийн шаардлагыг баримтаар нотолж чадаагүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 759 дүгээр зүйлийн 759.1, 75 2.2 дугаар зүйлийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д зааснаар Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох М ХХК-ийн 2024 оны 10 сарын 07-ны өдрийн ******** дугаартай үнэлгээтэй тайланг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Б.Уийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Зохигч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 7 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЦОЛМОН