Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 36

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Баатар даргалж,

нарийн бичгийн дарга Б.Энхжаргал,

улсын яллагч Т.Нансалмаа,

шүүгдэгч Б.Бнарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Бийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1708018330220 дугаар хэргийг 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1988 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, бетон арматурчин мэргэжилтэй, Хархорин зах дээр мах шулдаг ажил хийдэг гэх, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Зээлийн 9 дүгээр гудамж, 017 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Боржин овогт Баттөмөрийн Б /РД:ЧБ88021678/.

Б.Бнь 2017 оны 9 дүгээр сарын 24-ний орой Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо Зээлийн 9-017 тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Д.Хтай маргалдан зодож, толгойн тус газар нь пивоны шилээр цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.Бшүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2017 оны 9 дүгээр сарын 24-ний 22 цагийн үед гэртээ байсан. Эхнэрийн дүү яриад хүрээд ир гэсэн. Очтол Отгонцэцэгийн нүд хөхөрсөн, Х согтуу байсан. Отгонцэцэгийг аваад явах гэтэл Х “цуг явна” гээд таксинд чихээд суусан. Манайд очоод архи уусан. Х гэрт шүлсээ хаяад орилж чарлаад байсан. Түүнтэй би маргаад амбаарт толгой уруу нь пивоны шилээр цохисон. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.

Эрүүгийн 1708018330220 дугаар хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:

Хохирогч Д.Х: “2017 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр би хамтран амьдрагч Отгонцэцэгтэй мөнгө төгрөгөөс болж маргаад би уурласан чинь эгч С рүү яриад дуудсан. Б С нар ирээд Отгонцэцэгийг аваад явах гэж байсан. С “намайг хамт явья” гээд аваад явсан. Тэгээд караокенаас гарахдаа би 1 шил архи, 6 шил пиво авсан. Бийн гэрт очоод архиа ууж байсан чинь Осогтоод унтаад өгсөн. С Боо Хашааг 2 удаа цохиодох гэж хэлсэн чинь Б гарах гэж байснаа намайг ирээд хэд хэдэн удаа цохиж авсан. “Болиоч яагаад байгаа юм бэ” гэхэд Б нь пивоны шилээр миний толгойг хагартал цохисон. Миний толгойноос цус гараад тогтохгүй байсан. Толгойд 7 оёдол тавиулсан...” гэх мэдүүлэг /хх-5-6/,

Гэрч О.Сийн: “2017 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр гэртээ байж байхад Одуудаад “энд зодоон болоод байна, хүрээд ирээч” гэж хэлсэн. Очтол Х, Отгоцэцэг 2 хэрэлдчихсэн Ойн нүд рүү Х цохичихсон байсан. Караокег нь “хаа” гээд хаалгаад манай гэр рүү Отгонцэцэг, Х бид хэд хамт явцгаасан. Бг, Х, О бид нар хоёр шил архи аваад хувааж ууцгаагаад байж байснаа О Хашаа хоёр хэрэлдээд байж байхад нь Отгонцэцэгийг “явья гээд чимхээд байна” гээд Навчаа хэлэхээр нь би уурлаад “яахаараа цохиж нүдээд байдаг юм” гэж хэлсэн чинь “чамд хамаагүй” гээд орилоод байхад нь Б уурлаж босч ирээд “манай гэрт битгий орилж чарлаад бай, дуугай бай, зайл” гэж хэлээд Бг, Хт 2 барьцалдаж аваад хэд хэдэн удаа цохилцсон. Тэгээд амбарт байж байгаад буцаад ороод ирэхэд Хын нүүр ам толгой нь цус болчихсон байж байхаар нь Бйг наадхаа эмнэлэгт үзүүл гэж хэлээд Б үзүүлэхээр явсан. О Хг зодож цохисон зүйл байхгүй. Бг нь Хыг шүлсээ гэрт хаялаа гэж толгой нүүр хэсэгт нь гараараа болон архины шилээр цохисон. Хын биед учирсан гэмтлүүдийг Бг учруулсан...” гэх мэдүүлэг /хх-9-10, 11/,

Гэрч О.Огийн: “2017 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр би караокедоо ажиллаж байхад Х урд өдрийн орлого түлхүүр хоёр аваад явчихсан байсан. Дүүгээ дуудаад ажиллуулах гээд байж байтал Х ирчихээд Очийг “зайл” гэж хөөгөөд “өөрөө ажиллуулна” гээд агсам тавиад байсан. Тэгэхээр нь би Сг рүү залгаад “Хашаа ирээд агсам тавиад байна, чи хүрээд ирээч” гээд дуудсан чинь С ирээд уурлаад нүүр рүү 2-3 удаа алгадсан. Тэгэхээр нь би ажилуулж чадахгүй, би харьлаа” гэхэд би ч гэсэн явлаа амарлаа гээд С эгчтэй хамт такси бариад Оч бид хэд харихаар болсон. Тэгээд Хыг “чи гэртээ харь, би чамаас салмаар байна” гээд таксинд суутал хамт суучихсан. Би караокеноос гарахдаа нэг шил архи авчихсан байсан, тэр архиа гэртээ ирээд Б, Сг, Хт бид нар хамт ууцгаасан. Би архи уухынхаа өмнө “одоо хэрүүл зодоон хийхгүй шүү” гэж хэлээд ууцгааснаа санаж байгаа. Түүнээс хойш юу болсныг санахгүй байгаа. Тэгээд өглөө сэрэхэд Хын толгойг оёулсан гэчихсэн толгойг нь боочихсон байсан. Тэгээд би юу болсон талаар асуухад манай хамгийн бага дүү Мөнхтуяа “Отгоо аниа хувцсаа тайлаад унтах гэж байсан чинь бие нь хөхөрсөн байхыг С эгч хараад Хд уурлаад маргалдсан. Оч уурлаад модоор хоёр гурван удаа цохисон” гэж хэлсэн. Тэгэхэд Бг нь Хыг зодож байгаад пивоны шилээр толгой руу цохисон гэж хэлсэн. Тэгээд шөнө Гэмтлийн эмнэлэг дээр оёулсан гэж хэлж байсан. Оч тухайн үед архи согтууруулах ундаа хэрэглээгүй байсан. 2017 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Х агсам тавиад намайг зодсон. Х миний үснээс зулгаагаад байхаар нь би түлхэж унагаад өрөөнөөс гараад явсан. Х газар унахдаа паар мөргөсөн. Намайг Х их зодож байсан. Би гомдолтой байнаText Box: со...” гэх мэдүүлэг /хх-12-13/,

Гэрч О.Оийн “2017 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр Ог над руу утасдаад “караоке дээр хүрээд ир, ганц өдөр ажиллаад өгчих, Х намайг зодоод миний нүд ам хөхөрчихсөн” гэсэн. ...Х гаднаас согтуу орж ирээд ямар ч орлого ороогүй байхад таксины мөнгө нэхээд байсан. Би таксины мөнгө байхгүй, Одээр байгаа тэрнээс очиж асуу гээд гаргасан. Х дээшээ гараад Отгонцэцэгт хандан “чи Очийг явуул, миний караокеноос” гэж хэлж байсан. О“миний нүд хөхөрсөн байна, ганц өдөр ажиллаад өг гэж гуйсан юм” гэж хэлсэн чинь “өөрөө наад шилээ зүүгээд ажил гичий минь” гээд элдвээр хэлээд орилоод байсан. Би явах гээд байж байсан чинь Х намайг “зайлаач” гээд агсраад байхаар нь би Б, С хоёрыг дуудсан. Тэр хоёр хүрээд ирэхээр нь Отгонцэцэгийн караокег хаагаад явахаар болоод такси бариад харих гэсэн чинь Х “цуг явна” гээд зүтгэсээр байгаад хамт явсан. Сиййн гэрт очоод авсан архи ууцгаагаад Отасраад унтаад өгсөн. ...Х согтчихоод гэрт шүлсээ хаяад байсан чинь Б уурлаад 2-3 удаа нүүр хэсэгт нь цохисон. Х уурлаад гэрээс гарч яваад амбаарын хаалга өшиглөөд байсан чинь Б пивоны шилээр толгойн тус газарт нь цохисон. Тэгээд 2-3 удаа хөл гар руу нь өшиглөсөн байх. Бид нар Хын толгойн цусыг тогтоох гээд эмнэлэг явсан. С бид 2 Хыг зодож цохисон зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-15-16/,

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2017.10.03-ны өдрийн 12557 дугаар шинжилгээний дүгнэлтэд: “1.Д.Х биед зовхи, хамар, хацар, шуу, гуя, шилбэнд цус хуралт, зулайд няцарсан шарх, духанд арьсан доор цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ. 3.Уг гэмтэл нь ...журмын 2.4.1-д заагдсанаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид энгийн хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэжээ /хх-22/,

Б.Бийн яллагдагчаар өгсөн: “...Сонсгож байгаа ялыг хүлээн зөвшөөрч байна. 2017 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр 22 цагийн үед эхнэр Сийн дүү Оч утсаар залгаад “Х агсам тавиад байна, Обид хоёрыг ирээд аваадхаач” гэж хэлсэн. Тэгээд бид хоёр караокед очтол Х орилчихсон Очийн хүүхэд нь уйлчихсан байж байхаар нь Отгонцэцэг, Оч хоёрыг аваад гарах гэж байсан чинь Х “байж бай” гэж хэлээд байхаар нь “би чамайг гэр рүү чинь хүргээд өгчихье” гэж хэлсэн ...“би харихгүй танайд очиж хононо” гэж хэлээд караоке дотроосоо 1 шил архи аваад гараад ...бид нарын явах гэж байсан таксинд суугаад явчихсан. ...Тэгээд гэрт очоод архиа уугаад сууж байгаад Отасраад унтах гээд хэвтсэн чинь Оч Отгонцэцэгийн хувцсыг тайлж суутал Отгонцэцэгийн бие нь хөх няц болчихсон байсан. Архиа ууж дуусчихаад би хүүхдийнхээ хажуугаар ороод хэвтэж байсан чинь Х орилоод байсан. Хоёр нялх хүүхэд маань сэрээд уйлаад байсан. Би “яагаад байгаа юм бэ” гэж хэлсэн чинь Х агсам тавьчихсан шүлсээ хаячихсан байж байсан. ...Х Очийг зуурчихсан байхаар нь би Хыг салгатал Х над руу хараад “би харилаа” гэхээр нь би “таксинд суулгаад өгчихье” гэж хэлсэн чинь “би явахаа болилоо гэрт чинь унтъя” гээд байхаар нь би амбаар руу ороод унтах гэж байсан чинь Х орж ирээд надад агсам тавиад намайг 2 удаа цохихоор нь би амбаар дотор байсан пивоны шилийг аваад толгой дээр нь 2-3 удаа шилээр цохиод, гараараа 2 удаа нүүрэн тус газар нь цохисон. Тэгээд би гуя болон шилбэ рүү нь 2-3 удаа өшиглөөд байж байтал толгойноос нь цус гоожоод байхаар нь түргэн дуудаад эмнэлэг рүү авч явсан.

...Надаас өөр Хын биед гэмтэл учруулсан хүн байхгүй. Манай эхнэр уурлаад 2 удаа алгадсан...” гэх мэдүүлэг /хх-43-44/,

шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-30/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-36/, Хорооны тодорхойлолт /хх-53/, эрүүгийн хэргийг тусгаарлах тогтоол /хх-57/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр уншиж шинжлэн судлав.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.,

Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:

Шүүх хуралдаанд хэргийн оролцогч талууд гэм буруугийн талаар маргаагүй болно.   

Шүүх хуралданаар шүүгдэгч Б.Бсогтуурсан үедээ 2017 оны 9 дүгээр сарын 24-ний орой Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Зээлийн 9 дүгээр гудамж, 017 тоотод иргэн Д.Хтай маргалдан нүүр рүү нь гараараа, толгойн тус газарт пивоны шилээр цохин эрүүл мэндэд зовхи, хамар, хацар, шуу, гуя, шилбэнд цус хуралт, зулайд няцарсан шарх, духанд арьсан доор цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь дээрх шинжлэн судлагдсан нотлох баримтууд буюу мөрдөн байцаалтанд өгсөн хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, шүүгдэгчийн мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн өгсөн мэдүүлгүүдээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Б.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй.

Гэмт хэргийн улмаас хохирогч Д.Х эрүүл мэндэд хөнгөн хохирол гэмтэл учирсан бөгөөд хохирогч Д.Х нь “Гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэх хүсэлтийг шүүхэд ирүүлснийг үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлын талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “Уг хэрэг ахуйн хүрээнд үйлдэгдсэн, шүүгдэгч Б.Бтодорхой орлого олдгийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу  500000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай. Бусдад төлөх төлбөргүй...” гэж,

шүүгдэгч Б.Б“Би өдөрт 30000-40000 төгрөг олдог” гэж тус тус дүгнэлт гаргалаа.  

Шүүх тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.

Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /хохирогчийн зүй бус үйлдлийн улмаас гэмт хэрэг үйлдэгдсэн/, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан улсын яллагчаас санал болгосон торгох ялын хэмжээг багасгаж 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ял оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.   

Шүүгдэгчийн цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан 450000 төгрөгөөр торгох ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэлээ.  

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Б.Бурьдчилан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болно.