| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төрбат Шинэбаяр |
| Хэргийн индекс | 2205031012420 |
| Дугаар | 2023/ДШМ/1062 |
| Огноо | 2023-11-02 |
| Зүйл хэсэг | 17.3.2.2., |
| Улсын яллагч | М.Эрдэнэзаяа |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 11 сарын 02 өдөр
Дугаар 2023/ДШМ/1062
2023 11 02 2023/ДШМ/1062
Б.Г-т холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч О.Чулуунцэцэг даргалж, шүүгч М.Алдар, шүүгч Т.Шинэбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор М.Эрдэнэзаяа,
иргэний хариуцагч Г.М,
иргэний нэхэмжлэгч Ш.Ц,
хохирогч Л.Ч-ийн өмгөөлөгч М.Цэрэндаваа,
иргэний хариуцагч Н.О-ын өмгөөлөгч Ү.Чойжилсүрэн,
хохирогч Б.Г, Ц.Б, Д.Б, Б.Т,
нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 2023/ШЦТ/614 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч иргэний хариуцагч Г.М-ын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Б.Г-т холбогдох 2205031012420 дугаар эрүүгийн хэргийг 2023 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч Т.Шинэбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.
............... овгийн ........-ийн Г, 19.. оны .. дүгээр сарын ..-ны өдөр ... төрсөн, 39 настай, э..эгтэй, ... боловсролтой, ... мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл .., ....-ийн хамт ... дүүргийн .. дугаар хороо, .... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: ............../,
1. Шүүгдэгч Б.Г нь үргэлжилсэн үйлдлээр хохирогч Б.Г-д “Сэлэнгийн гааль дээр улсын орлого болгох тамхи байна, нэг авдар тамхийг 1.000.000 төгрөгөөр зарна” гэсний дагуу хохирогч Б.Г нь 2022 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах, Хаан банкнаас 105.000.000 төгрөгийг өөрийн 5084324737 дугаарын “Б-гийн Г” гэх данс руу шилжүүлэн авч, хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, хохирогчид их хэмжээний хохирол учруулан залилсан,
2. Хохирогч Л.Ч-т “ОХУ-аас хямд үнэтэй Ланд Круйзер-200 маркийн машин оруулж ирж өгнө” гэсний дагуу хохирогч Л.Ч нь 2022 оны 7 дугаар сарын 28-ны өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах, Хаан банкнаас 70.000.000 төгрөгийг, 2022 оны 8 дугаар сарын 01-ний өдөр 30.000.000 төгрөгийг үргэлжилсэн үйлдлээр өөрийн 5084324737 дугаарын “Б-гийн Г” гэх данс руу шилжүүлэн авч, хуурч, зохиомол байдлыг зориудаар ий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж нийт 100.000.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулан залилсан,
3. Хохирогч Д.Б-д “Сэлэнгийн гааль дээр улсын орлого болгох тамхи байна, нэг авдар тамхийг 1.000.000 төгрөгөөр зарна” гэсний дагуу хохирогч Д.Б нь 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах, И-Март худалдааны төвийн орчимд мобайл банк ашиглан Хаан банкны 5040020148 дугаартай “Б-гийн Г” гэх данс руу 40.000.000 төгрөгийг, 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэр, 33 дугаар байрны 10 тоотоос 1.000.000 төгрөгийг тус тус интернэт банк ашиглан шилжүүлэн авч, хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, нийт 41.000.000 төгрөгийн хохирол учруулан залилсан,
4. Хохирогч Ц.Б-д “Сэлэнгийн гааль дээр улсын орлого болгох тамхи байна, хямд үнээр авч зарж болох боломжтой” гэсний дагуу хохирогч Ц.Б нь 2022 оны 8 дугаар сарын 24-ний өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах, Хангай хотхоны гадаа Хаан банкны 5040020148 дугаартай “Б-гийн Г” гэх данс руу 10.000.000 төгрөгийг шилжүүлэн авч, хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж залилсан,
5. Хохирогч Б.Э-д “хямд үнэтэй Ланд Круйзер-200 маркийн машин зарна, Сэлэнгийн гаальд манай найз ажилладаг” гэсний дагуу хохирогч Б.Э нь 2022 оны 6 дугаар сарын 09-ний өдөр Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах, Найман шарга валют арилжааны захын орчимд байрлах хаан банкны АТМ-ээс 5040020148 дугаартай “Б-гийн Г” гэх данс руу 80.000.000 төгрөгийг шилжүүлэн авч, хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, их хэмжээний хохирол учруулж залилсан,
6. Хохирогч Б.Т-т “хямд үнэтэй Ланд Круйзер-200 маркийн машин зарна, Сэлэнгийн гаальд манай найз ажилладаг” гэсний дагуу хохирогч Б.Т нь 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Баянгол дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр, 10 дугаар хорооллын орчимд интернэт банк ашиглан 5040020148 дугаартай “Б-гийн Г” гэх данс руу 80.000.000 төгрөгийг шилжүүлэн авч, хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, их хэмжээний хохирол учруулан залилсан,
7. Хохирогч С.М-д “ОХУ-аас бараа оруулж ирж зарах гэж байна, хүнтэй хамтран ажиллаж байгаа, яаралтай 30.000.000 төгрөг зээлээч” гэсний дагуу хохирогч С.М нь 2022 оны 5 дугаар сарын 02-ны өдөр Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэр, ахуй үйлчилгээний орчимд интернэт банк ашиглан 5040020148 дугаартай “Б-гийн Г” гэх данс руу 30.000.000 төгрөгийг шилжүүлэн авч, хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж залилсан,
8. Хохирогч А.А-ыг “гааль дээр акталж гаргаж байгаа тамхи байна, би уг тамхийг авах боломжтой хамтарч ажиллах уу” гэсний дагуу хохирогч А.А нь 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдөр 1.000.000 төгрөг, 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 4.000.000 төгрөг нийт 5.000.000 төгрөгийг Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр, 58-2 тоот гэрээсээ интернэт банк ашиглан 5040020148 дугаартай “Б-гийн Г” гэх данс руу 5.000.000 төгрөгийг шилжүүлэн авч, хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж залилсан,
9. Хохирогч У.Э-д “тамхи зарна” гэж 2022 оны 7 дугаар сарын 27-ны өдөр Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт өөрийн Худалдаа хөгжлийн банкны 811007744 дугаарын дансаар 17.500.000 төгрөгийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж залилсан,
10. Хохирогч Б.Т-д 2021 оны 6 дугаар сарын 29-ний өдөр Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, 31 дүгээр байранд үйл ажиллагаа явуулдаг үсчний газарт “10 ширхэг годон гутал байна, Улаан-Үдийн ханшаар зарна” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, хохирогчоос 6.000.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,
11. Хохирогч П.Б-д 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн хороонд Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч П.Б-д “Алтанбулагийн боомт дээр хураагдсан тамхи хямд зарна” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, хохирогчоос 4.200.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,
12. Хохирогч Л.Б-т 2021 оны 11 дүгээр сарын 26-ны өдрөөс 2022 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн хооронд Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт хохирогч Л.Б-т “Алтанбулагийн боомт дээр хураагдсан Ланд-200 маркийн машин хямд зарна” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, хохирогчоос 161.200.000 төгрөгийг шилжүүлэн авч бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, хохирогчоос 161.200.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан буюу үргэлжилсэн үйлдлээр бусдад 639.900.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Баянгол дүүргийн прокурорын газраас: Б.Г-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б.Г-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан “Залилах буюу хуурч, зохиомол байдлыг зориудаар би й болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр үйлдсэн” гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Б.Г-т 3 жил, 4 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г-т оногдуулсан 3 жил 4 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г-ын цагдан хоригдсон 24 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Г-аас нийт 185.510.000 төгрөг, иргэний хариуцагч Г.М-аас нийт 148.800.000 төгрөг тус тус гаргуулж, хохирогч Б.Г-д 45.000.000 төгрөг, хохирогч Л.Ч-т 27.000.000 төгрөг, хохирогч Ц.Б-д 9.000.000 төгрөг, хохирогч Б.Э-д 60.000.000 төгрөг, хохирогч Д.Б-д 460.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Ш.Ц-д 40.000.000 төгрөг, хохирогч Б.Т-т 66.000.000 төгрөг, хохирогч С.М-д 7.000.000 төгрөг, хохирогч М.А-т 5.000.000 төгрөг, хохирогч У.Э-д 5.000.000 төгрөг, хохирогч Б.Т-д 6.000.000 төгрөг, хохирогч П.Б-д 4.200.000 төгрөг, хохирогч Л.Б-т 59.650.000 төгрөг тус тус олгож, энэ хэрэгт хураагдсан иргэний бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний хариуцагч Н.О-аас гаргуулах хохирол төлбөргүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Б.Г-т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх хорих ялыг 2023 оны 7 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.
Иргэний хариуцагч Г.М гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 2023/ШЦТ/614 дүгээр шийтгэх тогтоолын иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсгийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.
Тус шийтгэх тогтоолын гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар заасан хэсэгт Г.М надаас 148.800.000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн. Ингэж шийдвэрлэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Г, иргэний хариуцагч Н.О болон миний мэдүүлгийг үнэлээгүй ба мөн хэргийн материалд байх Б.Г-ын найз М-ын хүсэлтээр 2021 оны 11 дүгээр сарын 02-нд Г-ын эзэмшлийн 5040020148 тоот данснаас 45.000.000 төгрөгийг, 2021 оны 11 дүгээр сарын 03-нд 55.000.000 төгрөгийг тус тус миний өөрийн эзэмшлийн 5027552230 тоот дансанд шилжүүлж, буцаагаад 2021 оны 11 дүгээр сарын 04-нд Ч /М-ын төрсөн дүүгийн нөхөр/ гэх 5014389108 тоот данс руу 95.000.000 төгрөгийг шилжүүлж авсан баримтыг огт үнэлсэнгүй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Өсвөр насны яллагдагчийн эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, түүнчлэн гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хууль ёсоор хариуцвал зохих хүн, хуулийн этгээдийг иргэний хариуцагчаар татан оролцуулж болно” гэж заажээ. Миний хууль ёсоор хариуцвал зохих мөнгөн дүн 53.800.000 төгрөг байна.
Иймд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 2023/ШЦТ/614 дүгээр шийтгэх тогтоолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг үндэслэн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт өөрчлөлт оруулж өгнө үү.
Мөрдөн шалгах ажиллагаанд надаас хоёр удаа л мэдүүлэг авсан. Мэдүүлэг өгөхдөө би “над руу шилжиж орж ирсэн мөнгийг хүлээн зөвшөөрч байна” гэж хариулсан. 95.000.000 төгрөгийн баримтыг би гаргаж өгөөд дахин мэдүүлэг өгөх гэсэн “Мтай тооцоо нийлж ир” гэсэн. Мтай тооцоо нийлэх гэсэн боловч М өнөөдрийг хүртэл надтай тооцоо нийлээгүй байгаа. ...” гэв.
Иргэний хариуцагч Н.О-ын өмгөөлөгч Ү.Чойжилсүрэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх үндэслэлтэй шийдвэр гаргасан. Иргэний хариуцагч нарт төлбөл зохих төлбөрийн үүргийн хэмжээг үндэслэлтэй тогтоосон шийдвэр гаргасан. Н.О буюу түүний хамаатан садан хүмүүстэй холбоотой төлбөр тооцооны асуудал дээр Г.М-аас “би хариуцахгүй, Б.Г-т холбогдох гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөр юм” гэсэн байдаг. Иргэний хариуцагч Г.М-ын хувьд анхан шатны шүүхээс тогтоосон иргэний хариуцагчийн төлбөрийн үүргээс зайлсхийх гэсэн агуулгатай гомдол гаргасан гэж үзэж байна. Төлбөр тооцооны асуудлыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тогтоосон. Мөрдөн шалгах ажиллагаа маш шуурхай явагдсан, маш сайн шалгасан. Эсрэгээрээ иргэний хариуцагч Г.М өөрөө мөрдөн шалгах ажиллагаанд оролцоогүй. Шийдвэр гаргасан хойно мэдсэнгүй, мэдээгүй, оролцоогүй гэдэг байдлаар гомдол гаргасан. Энэ нь хууль мэдэхгүй нь үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй. Хэрэгтэй танилцсан гээд 4 хавтаст хэргийн 197 дугаар талд авагдсан гарын үсгийг энгийн нүдээр харахад өөрийнх нь мөн гэх гарын үсэгтэй харьцуулж харахад адил төсөөтэй харагдаж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.
Хохирогч Л.Ч-ийн өмгөөлөгч М.Цэрэндаваа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Энэ гэмт хэргийн тухайд сэдэлт, зорилго нь бүрэн тогтоогдоогүй гэж хардаг. Учир нь, шүүгдэгч Б.Г нь тухайн 12 удаагийн залилангийн үйлдлийг үйлдээд олон хохирогч нараас мөнгө аваад иргэний хариуцагч Г.М болон Н.О нарт шилжүүлээд байгаа үйлдлийг ямар учиртай болохыг нарийн тогтоогоогүй. Иргэний хариуцагч Г.М-ын гаргасан гомдлыг үндэслэлтэй байх боломжтой гэж харж байна. ...” гэв.
Иргэний нэхэмжлэгч Ш.Ц тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Иргэний хариуцагч Г.М төлөх ёстой төлбөрөө төлөх л ёстой. ...” гэв.
Хохирогч Б.Г тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч Б.Г шоронд орсон. Иргэний хариуцагч Г.М нь хохирол төлөхгүй гээд гомдоод байдаг. Миний хохирлыг анхан шатны шүүх зөв тооцсон. Би хохирлоо яаж олж авахаа ойлгохгүй байна. ...” гэв.
Хохирогч Ц.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хэлэх тайлбар байхгүй. ...” гэв.
Хохирогч Д.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хэлэх тайлбар байхгүй. ...” гэв.
Хохирогч Б.Т тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хэлэх тайлбар байхгүй. ...” гэв.
Прокурор М.Эрдэнэзаяа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан. Анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад дансны хуулга бүрийг нэг бүрчлэн судалж, иргэний хариуцагч Н.О болон Г.М нараас гаргуулах мөнгөн дүнг тогтоосон. Ямар нэгэн байдлаар маргаан байхгүй, дансны хуулгаар нотлогдон тогтоогдсон. Иргэний хариуцагч Г.М хэргийн материалтай танилцаагүй гэж байна. Г.М-аас хоёр удаа мэдүүлэг авсан. Өвөрмөц гарын үсэгтэй. Хэргийн материал танилцуулсан тэмдэглэл дээр өөрөө гарын үсгээ зурсан. Бусад гарын үсэгтэй нь таардаг. Хуурамчаар гарын үсгийг нь зурсан асуудал байхгүй, хэргийн материалтай танилцуулсан. Хэрэгт шалгавал зохих ажиллагааг хангалттай хийсэн, хэргийн нөхцөл байдал хангалттай тогтоогдсон тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдсан гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.
Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.
Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад:
1. Шүүгдэгч Б.Г нь үргэлжилсэн үйлдлээр хохирогч Б.Г-д “Сэлэнгийн гааль дээр улсын орлого болгох тамхи байна, нэг авдар тамхийг 1.000.000 төгрөгөөр зарна” гэсний дагуу хохирогч Б.Г нь 2022 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах, Хаан банкнаас 105.000.000 төгрөгийг өөрийн 5084324737 дугаарын “Б-гийн Г” гэх данс руу шилжүүлэн авч, хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, хохирогчид их хэмжээний хохирол учруулан залилсан болох нь:
Хохирогч Б.Г-ын Хаан банкны дансны хуулга, зээлийн гэрээ /1 хх 7-15/,
хохирогч Б.Г-ын “...2022 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр 10 дугаар хороололд тухайн тамхи авах хүнтэй уулзахаар болоод товлосон газраа уулзсан. Ингээд би тухайн хүнээс тамхи худалдаж авахаар болоод тухайн хүнтэй анх удаа уулзаж байгаа тул надад ямар нэгэн баталгаа байна вэ, би юунд итгэж 105.000.000 төгрөгөө өгч явуулах вэ гэж асуухад, тухайн хүн би өөрөө цагдаагийн байгууллагад ажилладаг хүн, миний хувцас энд байна, та миний үнэмлэхийг хар би баталгаа давхар бичиж өгнө гэж хэлсэн. Ингээд би тухайн хүнээс баталгаа бичүүлж аваад үнэмлэхийн зургийг аваад 10 дугаар хорооллын Хаан банкны салбарт ороод 2022 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр 105.000.000 төгрөгийг 5084324737 Б-гийн Г гэх хүний данс руу утгыг нь “зээлэв” гэж бичиж хийсэн. Энэ явдлаас хойш гаалийн бүрдүүлэлт болохгүй байна, баримт бүрдэхгүй байна гэх зэргээр цаг хугацаа хожсон. ...Ингээд одоо болтол надад мөнгө өгөөгүй тул цагдаагийн байгууллагад хандаж байна. ...Г надад 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Хаан банкны 5040010248 дугаарын данснаас миний Хаан банкны 5087120491 дугаар данс руу 10.000.000 төгрөг, 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдөр 5.000.000 төгрөг, 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдөр 4.000.000 төгрөг, 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр 10.000.000 төгрөг, 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр 1.000.000 төгрөг зэргээр нийт 60.000.000 төгрөгийг Гаас гаргуулан авсан байгаа. Одоо би энэ хүнээс би үлдэгдэл 45.000.000 төгрөгийг нэхэмжилж гаргуулан авмаар байна. ...” /1 хх 26, 30/,
гэрч Б.Б-гийн “...Миний Хаан банкны данс бүх улс оронд хүлээн зөвшөөрөгдсөн интернэт покер тоглоомын дансанд ашиглаадахъя гэж хэлээд авсан. Тэр миний дансыг худалдаж авсан хүн Турк Улсад байдаг гэж байсан” /1 хх 39-40/,
гэрч Э.Б-гийн “...Г надад өртэй байсан учраас энэ мөнгийг миний Хаан банкны данс руу шилжүүлж өгсөн юм. Г надаас их, бага хэмжээгээр олон мөнгө зээлж байсан. Мөн надад өрөнд орчихлоо надад хүүтэй мөнгө зээлээч гэсэн шалтгаанаар надаас авдаг байсан. Мөн надаас хамгийн ихдээ 35.000.000 төгрөг зээлж авч байсан. Би энэ мөнгийг эгчээсээ авч өгч байсан. Надад одоо энэ хүнээс нэхэмжлэх гомдол санал гээд байх тул зүйл бол байхгүй. ...” /1 хх 47-48/,
гэрч Г.Б-ийн “...Би Б-гийн Г гэх хүнийг огт танихгүй. Харин Сэлэнгийн гааль дээр хураагдсан тамхи авах гэсэн юм гэж утсаар холбогдож ярьж байсан. Тэр үед цагдаагийн байгууллагад ажилладаг гэж манай хамаатны хүнээр дамжуулж харьцаж байсан. Тэгэхээр нь би үнэхээр хямдхан тамхи зарагдаж байгаа юм байх гэж бодоод мөнгө өгч байсан. ...Би тухайн үед гүйлгээний утга дээрээ “зээлдүүлэв” гэж шилжүүлсэн байсан. Ингээд надаас зээлж авах үедээ энэ мөнгөөр 7 хоногийн дараа тамхи аваад зараад ашиг гээд 7.000.000 төгрөгийг нь өгье гэж хэлсэн. ...Тэгсэн надад харин 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдөр 10.000.000 төгрөгөөр 2 удаа нийт 20.000.000 төгрөгийг өгсөн. ...Тухайн үед цагдаагийн албан хаагч гээд итгээд мөнгө зээлүүлж байсан. ...” /1 хх 51-52/,
гэрч А.Б-ын “...Г над дээр 2022 оны 7 дугаар сарын 27-ны өдөр ирж уулзаад ахаа бэлэн мөнгө байна уу, танд мөнгө байвал жаахан өсгөчих боломж байна гэсэн. Тэгэхээр нь ямар боломж вэ, гэж асуухад, гааль дээр хураагдсан улсын орлого болж байгаа тамхинууд байна. Энэ тамхинаас худалдаж аваад бөмбөгөрийн тамхи зардаг хүнтэй ярьчихсан байгаа, тэгэхээр өдрийн дотор л хоёулаа мөнгө өсгөчих боломжтой гэж ярьсан. Ингэж ярилцсаны үндсэн дээр 2022 оны 7 дугаар сарын 27-ны өдөр өөрийн эхнэр У-гийн Хаан банкны 5077136538 дугаарын данснаас Г-ын Хаан банкны 5084324737 дугаарын данс руу 15.000.000 төгрөг шилжүүлж өгсөн. Үүнээс хойш Г-ын яриад байгаа асуудал нь худлаа болсон учир мөнгө нэхсээр байгаад авсан. Тэгээд миний Хаан банкны 5077065065 данс руу 2022 оны 7 дугаар сарын 29-ний өдөр 9.500.000 төгрөг, 2022 оны 7 дугаар сарын 30-ны өдөр 3.000.000 төгрөг, нийт 12.500.000 төгрөгийг Г нь өөрийн Хаан банкны 5040020148 дугаарын данснаас хийсэн юм. Надад одоо энэ хүнээс нэхэмжлэх гомдол санал гээд байх зүйл бол байхгүй. ...” /1 хх 64-65/,
гэрч Б.Б-ийн “...Надад ямар учиртай бараа ирж байгаа талаар бол хэлээгүй. Яаралтай мөнгөний хэрэг болчхоод байна. Та надад 20.000.000 төгрөг яаралтай зээлээч одоо бараа буучихна. Би танд 1 сарын дотор мөнгийг чинь өгчихнө гэж хэлсэн. Тэгэхээр нь би итгээд 2022 оны 8 дугаар сарын 31-ний өдөр өөрийн Хаан банкны 5084014055 гэсэн дугаарын данснаас Г-ын хаан банкны 5040020148 дугаарын данс руу 20.000.000 төгрөгийг шилжүүлж өгсөн. 2022 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр 15.000.000 төгрөгийг Г өөрийн Хаан банкны 5084324737 дугаарын данснаас миний Хаан банкны 5084014055 дугаарын данс руу шилжүүлж хийж өгсөн. Энэ өдрөө дахиад над руу 7.500.000 төгрөгийн хэрэг болчихлоо гэхээр нь би буцаагаад 7.500.000 төгрөг өгсөн юм. Одоо Г надад 12.500.000 төгрөг өгөхөөр байгаа. Би үүн дээр ямар нэгэн гомдол санал байхгүй. Надад одоо гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” /1 хх 69-70/,
гэрч Н.О-ын “...Харин Гаас үндсэн зээлүүлсэн мөнгөө бол авчихсан, харин мөнгө өгөөд хүүний мөнгөө бол аваагүй байгаа” /1 хх 73-74/ гэсэн мэдүүлгүүд,
шүүгдэгч Х.Г-ын Хаан банкны 5040020148 дугаартай дансны хуулга /1 хх 152-250, 2 хх 1-14/,
шүүгдэгч Б.Г-ын Хаан банкны 5040020148, 5084324737 дугааруудын депозит дансны хуулганд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /2 хх 15-22/,
2. Хохирогч Л.Ч-т “ОХУ-аас хямд үнэтэй Ланд Круйзер-200 маркийн машин оруулж ирж өгнө” гэсний дагуу хохирогч Л.Ч нь 2022 оны 7 дугаар сарын 28-ны өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах, Хаан банкнаас 70.000.000 төгрөгийг, 2022 оны 8 дугаар сарын 01-ний өдөр 30.000.000 төгрөгийг үргэлжилсэн үйлдлээр өөрийн 5084324737 дугаарын “Б-гийн Г” гэх данс руу шилжүүлэн авч, хуурч, зохиомол байдлыг зориудаар ий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж нийт 100.000.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулан залилсан болох нь:
Хохирогч Л.Ч-ийн шүүгдэгч Б.Г-ын Хаан банкны данс руу мөнгө шилжүүлсэн хуулга, харилцсан мессежний хуулбар /2 хх 38-40, 41-45/,
шүүгдэгч Б.Г-ын Хаан банкны 5084324737 дугаартай дансны депозит дансны хуулга /2 хх 46-47 /,
хохирогч Л.Ч-ийн “...Тухайн үед Г надад манай найз хойноос ОХУ-аас автомашин оруулж ирдэг юм. Манай тэр найз намайг тэтгэвэртээ гарах гэж байгаа юм чинь хямдхан Ланд Круйзер 200 маркийн тээврийн хэрэгсэл өгье гэж хэлсэн юм. Тэр Ланд Круйзер 200 маркийн тээврийн хэрэгслийг нь хойноос оруулж ирэхэд гаалийн татвараас нь авхуулаад их үнэтэй тусах юм байна. Би өөрөө төрийн албан хаагч учир тийм хэмжээний мөнгө байхгүй байна. ...Тэгсэн надад хэлэхдээ 2018 онд үйлдвэрлэгдсэн 1600 мотортой бензин хөдөлгүүртэй, хар өнгөтэй тээврийн хэрэгсэл байгаа юм гэсэн. Өнөөдөр энэ автомашин гааль дээр ирчихсэн байгаа учир гаалиас авахын тулд 70.000.000 төгрөг хэрэгтэй гэж хэлсэн. Ингээд надад өөрийнхөө гар утас нь дээрээс нөгөө зарах гэж байгаа автомашин энэ байна гээд зургийг нь үзүүлж, харуулаад байсан. Би тэр үед Гыг цагдаагийн албан хаагч учир итгэсэн. Тэр өдрөө Х.Г-ын Хаан банкны 5084324737 дугаарын данс руу өөрийн Хаан банкны 5020865920 дугаарын данснаас 70.000.000 төгрөгийг Баянгол дүүргийн нутаг дэвсгэр болох Баруун 4 зам дээрээс шилжүүлж хийсэн. Үүнээс хойш Г нь одоо автомашин нь ирэхээр болж байгаа чи 1 дэх өдөр гэхэд 30.000.000 төгрөг бэлдчих гэсэн зүйлүүд ярьсан. 2022 оны 8 дугаар сарын 01-ний өдөр буюу 1 өдөр над руу яриад нөгөө 30.000.000 төгрөгөө шилжүүлчих гэхээр нь Баянгол дүүргийн нутаг дэвсгэр болох баруун 4 замын ойролцоогоос Г-ын Хаан банкны 5084324787 дугаарын данс руу өөрийн хаан банкны 5020865920 дугаарын данснаас 30.000.000 төгрөг шилжүүлж өгсөн. ...Би одоогоор төлбөр гэж 27.000.000 төгрөг нэхэмжилж байгаа. Энэ Г нь надаас 100.000.000 төгрөг өөрийнхөө дансаар аваад буцаагаад миний Хаан банкны данс руу 73.000.000 төгрөг хийсэн. ...” /2 хх 55, 59/ гэх мэдүүлэг,
шүүгдэгч Б.Г-ын Хаан банкны 5040020148, 5084324737 дугааруудын депозит дансны хуулганд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /2 хх 15- 22/,
3. Хохирогч Д.Б-д “Сэлэнгийн гааль дээр улсын орлого болгох тамхи байна, нэг авдар тамхийг 1.000.000 төгрөгөөр зарна” гэсний дагуу хохирогч Д.Б нь 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах, И-Март худалдааны төвийн орчимд мобайл банк ашиглан Хаан банкны 5040020148 дугаартай “Б-гийн Г” гэх данс руу 40.000.000 төгрөгийг, 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэр, 33 дугаар байрны 10 тоотоос 1.000.000 төгрөгийг тус тус интернэт банк ашиглан шилжүүлэн авч, хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, нийт 41.000.000 төгрөгийн хохирол учруулан залилсан болох нь:
Хохирогч Д.Б-гийн “...Ингээд 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр уулзахаар яваад очтол Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн газрын 1 дүгээр хэлтэст ажилладаг Г гэх залуу байсан. Тухайн Г гэх хүн нь надад цагдаад ажилладаг үнэмлэхээ үзүүлээд тамхины наймаа хийх гээд байгаа юм. Би өөрөө цагдаад ажилладаг юм. Харин Сэлэнгэ аймгийн Алтанбулагийн боомт дээр таньдаг хүн байгаа юм. Тэндээс би хураагдсан эссэ тамхинуудыг хямд үнээр худалдан авдаг юм. ...Тэгэхээр чи мөнгө гаргаад өгөх юм бол нэг авдрыг 1.000.000 төгрөгөөр дотроо 500 ширхэг байгаа. Би чамд 40 авдрыг гаргаад өгье гэж хэлсэн. Чи харин урьдчилаад надад 40.000.000 төгрөг өгчих 3 хоногийн дараа тамхи хүрээд ирнэ. Хоёулаа харин эхлээд нотариатаар ороод зээлийн гэрээ хийгээд, би чамаас 40.000.000 төгрөг зээлж байгаа юм шиг авчихъя 3 хоногийн дараа тамхи ирээд толгойт өртөөн дээр буухаар нь би нэг ширхэг тамхи дээр 300.000 нэмээд авчихъя гэж хэлсэн. Нэг ёсондоо нэг авдар тамхинаас 150.000 төгрөг Г авахаар тохиролцоод гэрээ хийхээр болсон юм. ...Тухайн үед Ц миний данс руу 40.000.000 төгрөгийг хийчихсэн юм. Тэр мөнгийг нь би өөрийн Хаан банкны 5082045553 данснаас Гын Хаан банкны 5040020148 дугаартай данс руу 20.000.000 төгрөгөөр 2 удаагийн гүйлгээгээр шилжүүлж өгсөн. Харин 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр над руу залгаад одоо бараагаа гаргаж авах гэсэн чинь 1.000.000 төгрөг хэрэг болчихлоо шилжүүлээч гэхээр нь найз Цтай ярьж байгаад бараагаа авч л одоо яах вэ гэхээр нь 1.000.000 төгрөгийг нь өөрийн Хаан банкны 5082045553 данснаас Гын 5040020148 дугаартай данс руу шилжүүлж өгч байсан. ...Тэгсэн 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр дахиад нөгөө 1.000.000 төгрөг чинь хэрэг болчихлоо гэж хэлэхээр нь өөрийн Хаан банкны 5082045553 данснаас Гын 5040020148 дугаартай данс руу 1.000.000 төгрөгийг шилжүүлж өгсөн. ...Би одоогоор хохирол төлбөр төлсөн гэж 40.460.000 төгрөг нэхэмжилж байна. Сая надад баригдаад цагдаа дээр ирэх үедээ миний Хаан банкны данс руу 540.000 төгрөг шилжүүлж өгсөн. Тэгэхээр энэ мөнгө нь хохирол төлбөрөөс хасагдаж байна. Одоо үлдэгдэл мөнгө болох 40.460.000 төгрөгийн нэхэмжилж байгаа. ...” /2 хх 136-138, 141/,
иргэний нэхэмжлэгч Ш.Ц-ын “...манай найз Б над руу утсаар залгаад хямдхан тамхи олж өгдөг хүн байна. Энэ хүнтэй уулзаад тамхи аваад зарчих юм бол 3-4 хоногийн дараа мөнгийг чинь буцаагаад өгчихье гэсэн зүйл ярьсан. ...Тухайн үед би Бд би анхнаасаа наад наймааг чинь яриагүй юм чинь чи наад хүнтэйгээ учраа ол гэж хэлээд 40.000.000 төгрөгийг өөрийн Хаан банкны 5014202847 данснаас Бгийн 5082045553 дугаартай данс руу 35.000.000 төгрөгөөр нэг удаа хийгээд үлдэгдэл 5.000.000 төгрөгийг нь өөрийн Худалдаа хөгжлийн банкны 409052486 дугаартай данснаас Б-гийн Хаан банкны 5082045553 дугаартай дансанд хорооллын эцсийн Имарт худалдааны төв дээр байх үдээ интернэт банк ашиглаад шилжүүлж өгсөн. Үүний дараа Г, Б хоёр нотариат ороод зээлийн гэрээ хийчихээд мөнгөний тооцоог хорооллын банк дээр хийж байсан. Би тэр тамхи нь хэдэн төгрөгөөр худалдаж аваад хэдэн төгрөгөөр цааш өгч байгаа асуудалд огт оролцоогүй. Би одоогоор төлбөр гэж 40.000.000 төгрөг нэхэмжилж авмаар байна. Учир нь, би найз Бд 40.000.000 төгрөг шилжүүлж өгсөн. ...” /2 хх 145-146/,
хохирогч Д.Б-гийн Хаан банкны дансны хуулга, зээлийн гэрээ /2 хх 150-158/,
иргэний хариуцагч Г.М-ын “...Түүнээс хойш Н.М миний данс руу удаа дараа мөнгө хийж Г-ын данс руу шилжүүлээд, Гын данснаас миний данс руу орж ирсэн мөнгийг нь М-ын хэлсэн данс руу шилжүүлж өгдөг байсан. ...Тэгээд сүүлд нь дансны хуулган дээрээсээ шилжүүлсэн болон шилжиж орж ирсэн мөнгөнүүдийг тооцож үзэхэд, Гын данс руу нийтдээ 173.900.000 төгрөг шилжиж, Г-ын данснаас миний данс руу 183.200.000 төгрөг орж ирж миний данс руу нийт 9.300.000 төгрөг илүү орсон байсан. Энэ мөнгийг М намайг өөртөө авч үлд гэж хэлсэн учраас авч үлдсэн бөгөөд Н.М нь надад өглөгтэй байсан учраас тэр мөнгөндөө тооцож надад үлдээсэн. ...Дээрх мөнгөнүүдийг би авч байсан нь үнэн гэхдээ би буцаан өгсөн бас тооцоонууд байх ёстой тийм учраас М-тай уулзаж тооцоогоо нийлье. ...” /4 хх 106-107, 109/,
иргэний хариуцагч Н.О-ын “...Би өөрийн дансны хуулгыг шүүж үзэхээс гадна өгсөн авсан мөнгөнийхөө тооцоог бодож гаргасан байгаа. Миний хийсэн тооцоогоор бол дээрх мөнгөний зөрүү болох 214.000.000 төгрөгөөс М-ын 5027552230 дугаарын данс руу 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр 25.000.000, 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдөр 50.000.000, 2022 оны 3 дугаар сарын 25-ны өдөр 17.500.000 төгрөг нийт 92.500.000 төгрөгийг би шилжүүлж өгөөд эргүүлж нэг ч төгрөг аваагүй. Тэгэхээр энэ мөнгийг М хариуцах ёстой. Мөн миний төрсөн ах Н.М нь Мт 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр 15.000.000 төгрөг шилжүүлж өгөөд эргүүлж аваагүй, мөн А-гийн данснаас 20.000.000 төгрөгийн банк бус санхүүгийн байгууллагын зээлээ төлүүлчихээд өгөөгүй бөгөөд энэ 35.000.000 төгрөгийг М хариуцах ёстой. Бас манай ах М-ын эхнэр З-гаас М-ын данс руу 12.000.000 төгрөгийг шилжүүлээд одоог болтол эргүүлж аваагүй байгаа. Дээрх мөнгөнүүд болох нийт 139.500.000 төгрөгийг М авсан учраас хариуцан төлөх ёстой. ...2022 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Б.Г-т 10.000.000 төгрөг шилжүүлсэн буюу нийт 73.950.000 төгрөгийн зөрүү 101.000.000 төгрөгөөс хасуулж тооцуулах хүсэлтэй байна. Ингээд бодохоор Г-аас миний данс руу орж ирсэн мөнгөний зөрүү болох 214.000.000 төгрөгөөс М-ын хариуцах 139.500.000 төгрөгийг хасаж тооцвол 74.500.000 төгрөг, Лайхан ахын данс руу орж ирсэн мөнгөний зөрүү болох 101.000.000 Б.Г-ын хариуцвал зохих 73.950.000 төгрөгийг хасаж тооцвол 27.050.000 төгрөг тус тус үлдэж байгаа ба 74.500.000 төгрөг дээр 27.050.000 төгрөгийг нэмж тооцоод нийт 101.550.000 төгрөгийг миний бие хариуцах ёстой тооцоо гарч байна. Энэ мөнгөн дүнг би төлж барагдуулна. ...” /4 хх 116/,
гэрч Н.М-ын “...Би өөрийн дансны хуулга шүүж үзэхэд, нийт 6 удаагийн гүйлгээгээр 23.950.000 төгрөгийг би Г-ын данс руу шилжүүлээд өөрийн дансаар нэг ч төгрөг эргүүлж аваагүй байсан. Мөн би өөрийн эхнэр З-ийн дансаар Б.Г руу 80.000.000 төгрөг шилжүүлээд 40.000.000 төгрөгийг эргүүлж авсан байна. Эдгээр гүйлгээнийхээ 85 хуудас дансны хуулгыг мэдүүлэгтээ хавсаргуулахаар гаргаж өгч байна. Миний хувьд дээрх тооцооноос харахад, Б.Г-аас нийт 63.950.000 төгрөгийг авах ёстой харагдаж байна. Гэхдээ би өөрийн төрсөн дүү О-ын Г-т төлөх ёстой төлбөрөөс 63.950.000 төгрөгийг хасуулж тооцуулах хүсэлтэй байна. ...мөн Мын надад өгөх 35.000.000 төгрөгийг мөн адил Маас гаргуулж Оын Гт өгөх тооцооноос хасуулах хүсэлтэй байна.” /4 хх 131/,
гэрч Б.А-гийн “...2022 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр Н.М надад 20.000.000 төгрөг зээлж авахаар болоод М.Н гэх хүний Хаан банкны 5019538588 дугаартай дансыг өгөөд гүйлгээний утга дээр нь Маас гээд биччихээрэй гэж хэлсэн учраас би хэлснийх нь дагуу өөрийнхөө 5005268402 дугаарын данснаас 20.000.000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд Н.М надад энэ 20.000.000 төгрөгөө эргүүлж өгсөн. Харин М гэх найзаасаа бол энэ мөнгөө одоо болтол авч чадаагүй байгаа гэж ярьж байсан. ...” /4 хх 149/,
гэрч Н.Л-ны “...манай төрсөн дүү О нь Б.Г-тай мөнгө төгрөг зээлдүүлж өгөлцөж авалцаж байхдаа миний дансыг ашиглаж 3 удаагийн гүйлгээгээр 89.000.000 төгрөгийг Г руу шилжүүлж, 3 удаагийн гүйлгээгээр миний дансанд 190.000.000 төгрөг орж, 101.000.000 төгрөгийн зөрүү гарч байгаа нь үнэн, гэхдээ зөрүү мөнгө төгрөг ямар учиртай талаар би мэдэхгүй байна...” /4 хх 153/ гэсэн мэдүүлгүүд,
Н.О-ын Б.Г-тай тооцоо нийлсэн акт, дансны хуулга /4 хх 118, 119-129/,
Н.М-ын Мтай хийсэн тооцоо, дансны хуулганууд /4 хх 134-147, 151/,
Л-ны гаргаж өгсөн баримт /4 хх 155-159/,
4. Хохирогч Ц.Б-д “Сэлэнгийн гааль дээр улсын орлого болгох тамхи байна, хямд үнээр авч зарж болох боломжтой” гэсний дагуу хохирогч Ц.Б нь 2022 оны 8 дугаар сарын 24-ний өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах, Хангай хотхоны гадаа Хаан банкны 5040020148 дугаартай “Б-гийн Г” гэх данс руу 10.000.000 төгрөгийг шилжүүлэн авч, хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж залилсан болох нь:
Хохирогч Ц.Б-гийн “...Би урьд Чингэлтэй дүүргийн цагдаагийн газрын 1 дүгээр хэлтэст хамт ажиллаж байсан Г гэх залуу 2022 оны 8 дугаар сарын эхээр над руу утсаар яриад уулзах хэрэгтэй байна. Надад хамтарч хийх ажлын ашигтай санал байна гэж ярьсан. Тухайн үед би утсаар яриад л өнгөрсөн үнээс хойш над руу хэд хэдэн удаа залгаад зарах Ланд-200 маркийн автомашин байна, мөн гааль дээр хураагдсан сум байна. Манай найз Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын гаалийн дарга болсон. Гааль дээр хураагдсан сумыг хямдхан аваад оруулж ирж заръя гэх зүйл ярьсан. Би үүнийг нь бол хүлээн зөвшөөрөөгүй. Учир нь, энэ хууль бус зүйлийг хаана зарах гээд явж байдаг юм гэж хэлсэн. Надад энэ Ланд-200 маркийн автомашиныг авах их хэмжээний мөнгө байхгүй гэж хэлээд явуулсан. Харин үүнээс хойш 2022 оны 8 дугаар сарын 24-ний өдөр манай гэрт ирж надтай уулзсан. Тэгэхдээ гааль дээр хураагдсан тамхинууд байна. Үүнийг гайгүй хямдралтай үнээр аваад зарах боломжтой. Тухайн үед надад хэлэхдээ нэг авдар тамхи нь 50.000.000 төгрөг болно. Дандаа эссэ тамхинууд байгаа юм гэж хэлсэн. Тэгүүл би чамд яах вэ 10.000.000 төгрөг зээлье удаахгүй өгөөрэй, чи надад харин ашиг гайгүй гарвал өгнө биз дээ гэж хэлээд 14 хоногийн хугацаатай өгөхөөр болоод өөрийн Хаан банкны 5014053983 дугаарын данснаас Хаан банкны 5040020148 дугаартай данс руу 10.000.000 төгрөгийг шилжүүлж өгсөн. Үүнээс хойш утсаар ярихаар би хөдөө ажил явдлаар явж байна гэсэн. Хүн ажил явдал гарчихаад байхад нь яриад яах вэ гэж бодоод 7-10 хоног яриагүй. Буцаад залгах үед хөгшин нь хөдөөгүүр явж байна гэсэн зүйл хэлээд өнгөрсөн. Надад ингэж худлаа ярьж явсаар байгаад 10 дугаар сарын дунд үед энэ ер нь худлаа боллоо гэдгийг гадарлаж эхэлсэн. Үүнээс хойш бол өдөр болгон гар утас руу нь залгаж эхэлсэн. Г нь надад 2022 оны 8 дугаар сарын 31-ний өдөр миний Хаан банкны 5014053983 дугаарын данс руу 5084324737 гэсэн данснаас 1.000.000 төгрөгийг Г гэсэн утгатайгаар шилжүүлж өгсөн. Одоо харин үлдэгдэл 9.000.000 төгрөгөөс нэг ч төгрөг өгөөгүй байгаа. Би одоогоор хохирол төлбөр гэж 9.000.000 төгрөг нэхэмжилж байгаа. Би Гт 10.000.000 төгрөг өгөөд 1.000.000 төгрөг буцааж аваад, одоо үлдэгдэл 9.000.000 төгрөг үлдсэн байгаа. ...” /2 хх 79-80/,
хохирогч Ц.Б-гийн 5014053983 Хаан банкны дансны хуулга, харилцсан чат /2 хх 84-86, 87/,
шүүгдэгч Б.Г-ын Хаан банкны 5040020148, 5084324737 дугааруудын депозит дансны хуулганд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /2 хх 15-22/,
5. Хохирогч Б.Э-д “хямд үнэтэй Ланд Круйзер-200 маркийн машин зарна, Сэлэнгийн гаальд манай найз ажилладаг” гэсний дагуу хохирогч Б.Э нь 2022 оны 6 дугаар сарын 09-ний өдөр Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах, Найман шарга валют арилжааны захын орчимд байрлах хаан банкны АТМ-ээс 5040020148 дугаартай “Б-гийн Г” гэх данс руу 80.000.000 төгрөгийг шилжүүлэн авч, хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, их хэмжээний хохирол учруулж залилсан болох нь:
Хохирогч Б.Э-ийн шүүгдэгч Б.Г-ын данс руу мөнгө шилжүүлсэн баримт, Б.Э-ийн Хаан банкны дансны хуулга /2 хх 99-101/,
хохирогч Б.Э, шүүгдэгч Б.Г-ын харилцсан мессеж /2 хх 103-111/,
шүүгдэгч Б.Г-ын Хаан банкны 5040020148, 5084324737 дугааруудын депозит дансны хуулганд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /2 хх 15-22/,
хохирогч Б.Э-ийн “...Энэ ажилтай холбоотойгоор найман шарга валют арилжааны төвд ченжээр ажилладаг миний таньдаг хуурай дүү болох Э 2022 оны 6 дугаар сарын 09-ний өдөр намайг өөр дээр нь валют сольж байхад “..Ахаа та хямдхан Ланд Круйзер 200 сонирхох уу, миний хуучин цуг ажиллаж байсан найз маань 200 гаа хямдхан зарах гэж байгаа” гэж хэлсэн. Тэгэхээр нь би тэр хүнтэй уулзаж ярилцъя гэж Энх-Эрдэнэд хэлэхэд, шууд утсаар яриад дуудчихсан. Тэгсэн удалгүй өөрийгөө Г гэж танилцуулсан цагдаа хувцастай хүн ирсэн бөгөөд Чингэлтэй дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст ажилладаг гэж хэлсэн. Тэгээд Г надад Сэлэнгэд байдаг найз маань машинаа зарах гэж байгаа юмаа, би дундаас нь таван төгрөг харж байгаа юм, Ланд 200 загварын машин 150.000.000 төгрөг гэж байгаа, хүмүүс авах гээд байна урьдчилгаа 80.000.000 төгрөг хийгээд баталгаажуулчих, би танд машиныг чинь хоёроос гурав хоногийн дараа аваад ирнэ, тэгээд үлдсэн төлбөрөө төлөөд нэрээ шилжүүлж аваарай гэж хэлсэн. Тухайн үед Г нь цагдаагийн хувцастай байсан учраас итгэсэн. Төрийн алба хаагч, тэр тусмаа цагдаагийн хүнийг худлаа ярихгүй байх гэж бодоод итгээд мөн Энх-Эрдэнэтэй ажил хэргийн холбоотой таньдаг учраас тэр өдрөө 80.000.000 төгрөгийг 4 хувааж Гын данс руу зээл гэж шилжүүлсэн. Тухайн үед Г нь төрийн албан хаагч учраас дансаар мөнгө шилжүүлэхдээ утган дээр нь хамаагүй машин тэрэг бичиж болохгүй байна та зээл гээд шилжүүлчих гэж хэлсэн юмаа. Ингээд энэ өдрөөс хойш өнөөдрийг хүртэл машин авч чадаагүй бөгөөд мөнгө шилжүүлснээсээ хойш хэдэн сарын дараа түүнийг ямар ч машин тэрэг зарахгүй, Сэлэнгэд машин зарах гэж байсан найз байхгүй анхнаасаа намайг хуурч залилж 80.000.000 төгрөг авсан гэдгийг нь мэдсэн. Г энэ хугацаанд надад янз бүрийн шалтаг шалтгаан хэлээд явж байгаа. Хамгийн сүүлд тамхины наймаа хийж байгаа ашиг ихтэй тэгээд таны мөнгийг гаргаж өгнө гээд явдаг. Г 2022 оны 07 сараас хойш цувуулж 5.000.000 төгрөгөөр хоёр удаа, 3.000.000 төгрөгөөр гурван удаа, 1.000.000 төгрөгөөр нэг удаа гээд нийт 20.000.000 төгрөг буцааж өгсөн. Одоо үлдэгдэл нь 60.000.000 төгрөг байгаа. Энэ мөнгөө эргүүлэн авч хохирлоо барагдуулмаар байна. Энэ Г нь надаас 80.000.000 төгрөг өөрийнхөө дансаар аваад буцаагаад миний Хаан банкны данс руу 20.000.000 төгрөгийг нь хийсэн. Одоо үлдэгдэл 60.000.000 төгрөгөө авчих юм бол гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. ...” /2 хх 114, 117/ гэх мэдүүлэг,
6. Хохирогч Б.Т-т “хямд үнэтэй Ланд Круйзер-200 маркийн машин зарна, Сэлэнгийн гаальд манай найз ажилладаг” гэсний дагуу хохирогч Б.Т нь 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Баянгол дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр, 10 дугаар хорооллын орчимд интернэт банк ашиглан 5040020148 дугаартай “Б-гийн Г” гэх данс руу 80.000.000 төгрөгийг шилжүүлэн авч, хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, их хэмжээний хохирол учруулан залилсан болох нь:
Хохирогч Б.Т, шүүгдэгч Б.Г нарын харилцсан чат, дансны хуулга /2 хх 175-199/,
хохирогч Б.Т-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Миний хуучны танил болох Г гээд Чингэлтэй дүүргийн цагдаагийн газрын 1 дүгээр хэлтэст цагдаа жолоочоор ажилладаг залуу 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдөр надтай мессенжер чатаар холбогдоод таны ажил төрөл сайн уу? гээд холбогдсон юм. Би тухайн үед энэ ямар учиртай зураг юм бэ? Гэхэд энэ автомашиныг манай найз зарах гэж байгаа юм гэж хэлсэн. Тэр зураг нь дээр байгаа автомашиныг 2018 оны ланд круйзер 200 маркийн тээврийн хэрэгсэл гэж надад хэлсэн. Би хэдээр зарах гэж байгаа юм гэхэд над руу гар утасны дугаар явуулчих чам руу залгая гэж хэлсэн. Тэгэхээр нь би өөрийн гар утасны дугаараа өгтөл над руу 88084652 гэсэн дугаараас залгахаар нь авсан чинь Г байсан. Надад хэлэхдээ манай найз Сэлэнгэ аймгийн Алтанбулагийн боомт дээр гаалийн ахлах байцаагч хийдэг юм. Харин намайг энэ тээврийн хэрэгслийг хямдхан аваа гээд байна. Би өөрөө үүнийг авч чадахгүй чи харин хямдхан юм чинь сонирхоод авах юм уу? гэсэн. Ингээд Г бид хоёр ярилцаж байгаад 1 автомашиныг нь 70.000.000 төгрөгөөр бодоод 2 автомашиныг нь 140.000.000 төгрөгөөр авахаар болсон. Харин намайг Г нь урьдчилгаа 50 хувийг нь өгчих гэхээр нь би 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдөр өөрийн Хаан банкны 5020793623 дугаар данснаас Г-ын Хаан банкны 5040020148 дугаартай данс руу нийт 80.000.000 төгрөгийг шилжүүлж өгсөн. Би энэ мөнгийг олон хувааж шилжүүлсэн учраас яг хэд хэд шилжүүлснийг мэдэхгүй байна. Үүнийг миний дансны хуулга нь дээрээс тодорхой бүх зүйл харагдах байх. Мөн Г-тай би нотариатын зээлийн гэрээ хийсэн. Учир нь, би ярьсан зүйлд нь итгээгүй учраас чи энэ мөнгийг аваад алга болчихож магадгүй гэж бодоод зээлийн гэрээ хийсэн юм. Би Гыг Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэст ажиллаж байгаа эсэх талаар өөрийн таньдаг хүнээрээ дамжуулж асуулгахад ээлжийн амралттай ажиллах нь бол ажилладаг гэж хэлсэн. Би цагдаагийн байгууллагад ажиллаж байгаа юм чинь арай ийм зүйл хийхгүй байх гэж бодоод мөнгө шилжүүлж өгсөн. Надаас энэ мөнгийг авснаас хойш маш олон байдлаар худлаа ярьсан. Энэ зүйлүүд нь надтай харьцсан чат нь дээр байгаа үүнийг би өргөдлийн хамт хавсаргаж өгсөн байгаа. Мөн Г энэ мөнгөнөөс надад 14.000.000 төгрөгийг өгсөн. Энэ нь хэзээ надад өгсөн нь миний дансны хуулга нь дээр харагдана. ...Г нь надад нийт 80.000.000 төгрөг авсан. Үүнээс надад 14.000.000 төгрөгийг өгсөн байгаа. ...” /2 хх 205-206, 210/ гэх мэдүүлэг,
Зээлийн гэрээ /2 дахь хавтаст хэргийн 212-214 дэх тал/,
шүүгдэгч Б.Г-ын Хаан банкны 5040020148, 5084324737 дугааруудын депозит дансны хуулганд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /2 хх 15-22/,
7. Хохирогч С.М-д “ОХУ-аас бараа оруулж ирж зарах гэж байна, хүнтэй хамтран ажиллаж байгаа, яаралтай 30.000.000 төгрөг зээлээч” гэсний дагуу хохирогч С.М нь 2022 оны 5 дугаар сарын 02-ны өдөр Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэр, ахуй үйлчилгээний орчимд интернэт банк ашиглан 5040020148 дугаартай “Б-гийн Г” гэх данс руу 30.000.000 төгрөгийг шилжүүлэн авч, хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж залилсан болох нь:
Хохирогч С.М-ын “Миний хуучны танил ах болох Г нь 2022 оны 5 дугаар сарын 02-ны өдөр над руу утсаар яриад ахад нь яаралтай мөнгөний хэрэг гараад байна. Мөнгөтэй бол надад өгч туслаач ахад нь 5 хоногийн хугацаатай 30.000.000 төгрөг хэрэгтэй байна. Би Орос Улсаас бараа авч байгаа юм. Одоо Оросын хил дээр бараа орж ирчихээд байна. Би Бөмбөгөрийн лангуу нь дээр хүнтэй хамтарч ажил хийж байгаа. Одоо гааль дээр мөнгө тушааж бараагаа авах хэрэгтэй байна. Тийм болохоор хүнээс ч хамаагүй зээлээд өгөөч ээ гээд гуйгаад байсан. Тэгэхээр нь би ярьсан зүйлийг сонсоод итгээд 30.000.000 төгрөгийг Гт зээлэхээр болсон. Тухайн үед би Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэр болох ахуй үйлчилгээ нь дээр явж байхдаа өөрийн Голомт банкны 1245112167 дугаарын данснаас Г-ын Хаан банкны 5040020148 данс руу 20.000.000 төгрөгийг шилжүүлж өгсөн. Мөн тэр өдрөө тухайн цаг хугацаанд өөрийн Хаан банкны интернэт банкийг ашиглаж байгаад Г-ын 5040020148 дугаарын данс руу Хаан банкны 5034727576 дугаарын данснаас 10.000.000 төгрөгийг хийсэн. Ингээд би нийт 30.000.000 төгрөгийг Г-т өгсөн. Харин надад Г нь буцаагаад 23.000.000 төгрөгийг өгсөн. Надад бол дансаар 25.000.000 төгрөг өгөөд буцаагаад 2.000.000 төгрөгийг нь авчихсан юм. Надад ярьсан бүх зүйл нь худлаа байсан. Бөмбөгөр зах дээр ямар нэгэн лангуу байхгүй. Мөн Орос Улсаас бараа авсан гэдэг нь хүртэл худлаа байсан. Би одоогоор хохирол төлбөр гэж 7.000.000 төгрөг нэхэмжилж байгаа. Би Гт 30.000.000 төгрөг өгөөд 23.000.000 төгрөг буцааж аваад одоо үлдэгдэл 7.000.000 төгрөг үлдсэн байгаа. ...” /2 хх 232-233/ гэх мэдүүлэг,
шүүгдэгч Б.Г-ын Хаан банкны 5040020148, 5084324737 дугааруудын депозит дансны хуулганд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /2 хх 15-22/,
8. Хохирогч А.А-ыг “гааль дээр акталж гаргаж байгаа тамхи байна, би уг тамхийг авах боломжтой хамтарч ажиллах уу” гэсний дагуу хохирогч А.А нь 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдөр 1.000.000 төгрөг, 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 4.000.000 төгрөг нийт 5.000.000 төгрөгийг Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр, 58-2 тоот гэрээсээ интернэт банк ашиглан 5040020148 дугаартай “Б-гийн Г” гэх данс руу 5.000.000 төгрөгийг шилжүүлэн авч, хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж залилсан болох нь:
Хохирогч М.А-ийн “...Г бид хоёр 2022 оны 7-р сард нэг утсаар холбогдож ярьж байсан. Үүнээс хойш утсаар холбогдоогүй байж байгаад 2022 оны 10 дугаар сард над руу утсаар холбогдсон. Энэ үед утсаар надтай холбогдож ярихдаа хямдхан тамхи байна. Энэ тамхи нь хил дээр хураагдсан юм. Одоо хямдхан зарах гэж байгаа бөгөөд эхний ээлжид 10 хайрцаг тамхи байна. Үүнийг 10.000.000 төгрөгөөр аваад зарчихмаар байна. Чи 5.000.000 төгрөгийг нь гаргачих би 5.000.000 төгрөгийг нь гаргачихъя тэгээд 2-лаа заръя гэж хэлсэн. Тухайн үед 1 хайрцаг тамхи нь 1.000.000 төгрөг гэхээр нэг хайрцагтаа 500 ширхэг байдаг болохоор авчих юм бол маш хямд байсан. Үүнд нь итгээд би 5.000.000 төгрөг өгөхөөр болоод 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдөр өөрийн худалдаа хөгжлийн банкны 416021182 дугаартай данснаас Г-ын хаан банкны 5040020148 дугаартай данс руу 1.000.000 төгрөгийг нь шилжүүлж өгсөн. Мөн маргааш нь буюу 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдөр өөрийн худалдаа хөгжлийн банкны 416021182 дугаартай данснаас Гын худалдаа хөгжлийн банкны 811007744 дугаартай данс руу 4.000.000 төгрөгийг нь хийсэн. Нийт 5.000.000 төгрөгийг Г-т шилжүүлж өгсөн. Г надад хэлэхдээ би Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэстээ ажиллаж байгаа ямар нэгэн асуудал байхгүй. Энэ тамхинууд 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдөр гэхэд ирчихнэ гэж хэлсэн. ...Би одоогоор хохирол төлбөр гэж 5.000.000 төгрөг нэхэмжилж байна. ...” /3 хх 100-101/ гэх мэдүүлэг,
хохирогч М.А-ийн Худалдаа хөгжлийн банкны 416021182 дугаартай данснаас 2 удаагийн гүйлгээгээр 50400210148 дугаарын данс руу 5.000.000 төгрөг шилжүүлсэн талаарх депозит дансны хуулга /3 хх 126/,
9. Хохирогч У.Э-д “тамхи зарна” гэж 2022 оны 7 дугаар сарын 27-ны өдөр Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт өөрийн Худалдаа хөгжлийн банкны 811007744 дугаарын дансаар 17.500.000 төгрөгийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж залилсан болох нь:
Хохирогч У.Э-ын “...Ингээд би Г гэх хүнтэй утсаар холбогдож үнэ ханш болон хэрхэн хаанаас ирж байгаа талаар асуухад энэ тамхи нь Сэлэнгэ аймгийн Алтанбулагийн боомт дээр хураагдсан тамхинууд байгаа юм. Энэ тамхийг манай гаальд ажилладаг найз хямдхан гаргаж байгаа юм. Би үүнийг нь харин борлуулж өгч байгаа юм гэж хэлсэн. Бид 2 ярилцаад 35.000.000 төгрөгөөр 35 хайрцаг эссэ тамхи авахаар болоод эхний ээлжид урьдчилгаа 17.500.000 төгрөгийг нь өгөөд тамхи ирсний дараа үлдэгдэл 17.500.000 төгрөгийг нь өгөхөөр тохиролцсон. Үүний дагуу би 2022 оны 7 дугаар сарын 27-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Гэгээнтэний Худалдаа хөгжлийн банкнаас өөрийн дүү Батдаваагийн Худалдаа хөгжлийн банкны 499207242 дугаарын данснаас 17.500.000 төгрөгийг Б-гийн Гын 811007744 дугаарын данс руу шилжүүлж өгсөн. Маргаашаас нь эхлээд Г нь худлаа яриад эхэлсэн. ...надад нийт 12.500.000 төгрөгийг төлж барагдуулсан. Би одоо үлдэгдэл 5.000.000 төгрөг нэхэмжилж байна. ...” /3 хх 167-168/ гэх мэдүүлэг,
Дансны хуулга, харилцсан чат /3 хх 173-175/,
10. Хохирогч Б.Т-д 2021 оны 6 дугаар сарын 29-ний өдөр Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, 31 дүгээр байранд үйл ажиллагаа явуулдаг үсчний газарт “10 ширхэг годон гутал байна, Улаан-Үдийн ханшаар зарна” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, хохирогчоос 6.000.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан болох нь:
Хохирогч Б.Т-гийн “...2021 оны 6 дугаар сарын 29-ний өдөр манай ажил дээр /Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо 31- р байрны подвалын үсчин/ үсээ засуулах гэж ирэх үедээ Сэлэнгэ дээр манай найзад 10 ширхэг годон гутал байна. Үүнийг Улаан-Үдийнх нь ханшаар авах уу гээд байна, тэр гутлуудыг нь сонирхох уу 1 ширхгийг нь 600.000 төгрөгөөр аваа гэж хэлсэн. Уг гутлыг авна гэх юм бол манай найз автомашинд тавиулаад явуулаад өгье гэж хэлсэн. Харин мөнгийг нь одоо бэлэн өгчих гэдэг зүйлийг хэлсэн. Тэгэхээр нь хямдхан гутал юм чинь гэж бодоод бүгдийг нь авахаар болоод бэлнээр 4.800.000 төгрөгийг нь өгөөд өөрийн дансанд байсан 1.200.000 төгрөгийг нь өөрийн хаан банкны 5020504510 гэсэн данснаас Гын 5040020148 дугаарын данс руу нь шилжүүлж өгсөн. Тэрнээс хойш гутал ч байхгүй, мөнгө ч байхгүй болсон. Гтай өөртөө нь ярихаар нөгөө хүн өгөхгүй явуулахгүй байна гэсэн зүйлийг л ярьдаг байсан. Энэ мэтээр асуух болгонд нэг шалтаг гаргаж худал ярьдаг байсан. Тэгсэн ажлынх нь хүмүүсээс сурагласан чинь залилан хийгээд ажлаасаа халагдсан гэдгийг нь дуулсан. Би одоо Гтай холбогдож чадаагүй 8 сар гаран болж байна. Би одоогоор хохирол төлбөр гэж нэг ч төгрөг аваагүй байгаа. Тийм учраас би 6,000,000 төгрөгөө нэхэмжилж гаргуулан авмаар байна. ...” /3 хх 223-224/,
11. Хохирогч П.Б-д 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн хороонд Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч П.Б-д “Алтанбулагийн боомт дээр хураагдсан тамхи хямд зарна” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, хохирогчоос 4.200.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан болох нь:
Хохирогч П.Б-ын “...Тэгсэн мөн адил надтай чатаар холбогдоод Сэлэнгийн гааль дээр хураагдсан тамхи байна. 1 хайрцаг тамхи нь 1.000.000 төгрөг болж байсан бөгөөд 4 хайрцаг тамхи авахаар болоод 4.000.000 төгрөг шилжүүлж өгөхөөр болсон. Харин чамд би ашиг гаргаж өгнө гэсэн зүйлийг хэлээд байхаар нь итгээд өөрийнхөө Хаан банкны 505719557578 дугаарын данснаас Г-ын Хаан банкны 5084324737 дугаарын данс руу 1.000.000 төгрөгийг 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдөр гүйлгээний утга дээрээ Буд эссэ гээд тамхи гээд шилжүүлж өгсөн. Харин үлдэгдэл 3.000.000 төгрөгийг өөрийн эхнэр Г.Н-гийн Хаан банкны 5925471995 данснаас Гын 5084324737 дугаарын данс руу 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдөр гүйлгээний утга дээрээ Б гээд Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Өргөөгийн автобусны буудал дээр байх үедээ шилжүүлж өгсөн. 2022 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр 200.000 төгрөг өгчих маргааш өглөө юмыг чинь авах гээд байна гэсэн зүйлийг хэлэхээр нь өөрийн Хаан банкны данснаас Г-ын Хаан банкны данс руу 200.000 төгрөгийг Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр г явж байх үедээ интернэт банк ашиглаж байгаад шилжүүлж өгсөн. Би одоогоор хохирол төлбөрөө аваагүй учраас 4.200.000 төгрөг нэхэмжилж гаргуулж авна. ...” /4 хх 24-25/ гэх мэдүүлэг,
хохирогч П.Б, П.Б-ын эхнэр Г.Н нарын Хаан банкны дансны хуулга /4 хх 27-30/,
12. Хохирогч Л.Б-т 2021 оны 11 дүгээр сарын 26-ны өдрөөс 2022 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн хооронд Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт хохирогч Л.Б-т “Алтанбулагийн боомт дээр хураагдсан Ланд-200 маркийн машин хямд зарна” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, хохирогчоос 161.200.000 төгрөгийг шилжүүлэн авч бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, хохирогчоос 161.200.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан болох нь:
Хохирогч Л.Б-ын “...2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр анх би Г гэх хүнтэй Чингэлтэй дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэс дээр ирж хэлтсийн гадаа машин дотор уулзахад Г надад хэлэхдээ би Орос Улсаас өөрийн найзуудтайгаа нийлж Алтанбулагийн боомтоор автомашин зах зээлийн ханшаас арай доогуур үнээр оруулж ирдэг. Би ганц нэг машин оруулж ирж байгаа чи машин авах уу, одоо машинаа захиалбал оноос өмнө машин чинь ороод ирнэ, одоо бэлэн орж ирэх Ланд-200 маркийн тээврийн хэрэгсэл 160.000.000 төгрөгт орж ирнэ гэхээр нь би итгээд машин авахаар болж 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Г-ын Голомт банкны 1735103992 дугаарын данснаас 20.000.000 төгрөг шилжүүлж, 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр дахин Бөмбөгөрийн Хаан банкны салбар руу орж Г-ын Хаан банкны 5040020148 дугаарын данс руу өөрийн Голомт банкны 1735103992 дугаарын данснаас 20.000.000 төгрөгийг банкнаас бэлнээр авч банкаар дамжуулан шилжүүлсэн. Мөн 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр би өөрийн бэр эгч Батсолонгоор дамжуулан Г-ын Хаан банкны 5040020148 дугаарын данс руу 20.000.000 төгрөг шилжүүлэн өгч нийт 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Г-ын данс руу 60.000.000 төгрөгийг 3 удаагийн гүйлгээгээр Г-т өгсөн. ...Дахин 160.000.000 төгрөгт оруулж ирэх боломжтой Ланд-200 маркийн тээврийн хэрэгсэл байна, чи нэмээд 1 машин захиалах уу гэж асуухаар нь би хууль хяналтын байгууллагын ажилтан юм чинь гэж итгээд дахиад нэмж Ланд-200 маркийн тээврийн хэрэгсэл захиалахаар болж хэд хэдэн удаа мөнгө шилжүүлсэн. ...2022 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Г-ын Хаан банкны ...данс руу 19.900.000 төгрөг, 2022 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр 10.000.000 төгрөг, 2022 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр 10.000.000 төгрөг, 2022 оны 3 дугаар сарын 17-ны өдөр 10.000.000 төгрөг, 2022 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр 3.500.000 төгрөг, 2022 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр 5.000.000 төгрөг, дахин 5.000.000 төгрөг, дахин 20.000.000 төгрөгийг өөрийн найз Г-ын данснаас, 2022 оны 5 дугаар сарын 04-ний өдөр 15.000.000 төгрөг өөрийн эхнэр М-гийн интернэт банкаар, 2022 оны 5 дугаар сарын 12-ны өдөр 200.000 төгрөг, 2022 оны 5 дугаар сарын 28-ны өдөр 1.800.000 төгрөг, 2022 оны 8 дугаар сарын 11-ний өдөр 800.000 төгрөгийг.... нийт 15 удаагийн үйлдлээр 161.200.000 төгрөгийг дансаар Г-т өгсөн. Би Г-т 2 Ланд-200 маркийн машины захиалахаар өгсөн. 161.200.000 төгрөгөө эргүүлэн аваагүй. ...” /4 хх 54-55/ гэх мэдүүлэг,
Дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл, дансны хуулганууд /4 хх 56-57, 59-73/ зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар үргэлжилсэн үйлдлээр бусдад 639.900.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан нь нотлогдон тогтоогджээ.
Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудыг хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь шалгаж, үнэлэх боломжтой гэж үзлээ.
Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж, 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтад үндэслэн шүүгдэгч Б.Г-ыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч их хэмжээний хохирол учруулан залилах гэмт хэргийг үргэлжилсэн үйлдээр үйлдсэн гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба уг нотлох баримтыг үндэслэн шүүгдэгч Б.Г-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Анхан шатны шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж шүүгдэгч Б.Г-т тухайн зүйлд зааснаар 3 жил 4 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино. ...” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгод нийцжээ.
Залилах гэмт хэрэг нь хохирогчийг хуурч мэхлэх, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авах шинжтэй үйлдэгддэг бөгөөд шүүгдэгчийн хувьд гэмт үйлдлээ хэрэгжүүлж эхлэхээс өмнө тухайн эд хөрөнгийг буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй гэсэн санаа зорилго, сэдэлтээр эд хөрөнгийг шилжүүлэн авснаар энэхүү гэмт хэргийн шинж хангагдах онцлогтой.
Шүүгдэгч Б.Г нь “тамхи болон годон гутал, мөн бараа, машин хямд зарна, ” гэж хохирогч нарыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон тэдгээрийн эд хөрөнгө болох 639.900.000 төгрөгийг өөрийн эзэмшилдээ авсан нь энэхүү гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байгаа болно.
Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид ял оногдуулахдаа шүүх хуулиар тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журам, зарчмуудыг удирдлага болгодог бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал” зэрэг нь ял оногдуулахад баримтлах үндсэн зарчмууд болно.
Аль ч шатны шүүх нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар үүрэг болгосон хэм хэмжээг заавал хэрэглэдэг бол эрх олгосон хэм хэмжээг хэрэглэх эсэхээ уг хууль болон Эрүүгийн хуулиар тодорхойлсон үндэслэл, зарчмын хүрээнд шийдвэрлэдэг.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх ...хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно” гэж заасан бөгөөд энэхүү хэм хэмжээ нь дээр дурдсанчлан шүүхэд үүрэг болгосон хэм хэмжээ биш, энэхүү зүйл, хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан ялыг хөнгөрүүлэх, чөлөөлөх нь шүүхийн эрх хэмжээний асуудал юм.
Анхан шатны шүүх шүүгдэгч Б.Г-т ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан ялаас хорих ялыг сонгож, тухайн зүйл хэсэгт заасан хорих ялын доод хэмжээгээр буюу 3 жил 4 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, гэм бурууд тохиржээ.
Иргэний хариуцагч Г.М-аас “...шийтгэх тогтоолын гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар заасан хэсэгт Г.М надаас 148.800.000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн. Ингэж шийдвэрлэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Г, иргэний хариуцагч Н.О болон миний мэдүүлгийг үнэлээгүй ба мөн хэргийн материалд байх Б.Г-ын найз М-ын хүсэлтээр 2021 оны 11 дүгээр сарын 02-нд Г-ын эзэмшлийн 5040020148 тоот данснаас 45.000.000 төгрөгийг, 2021 оны 11 дүгээр сарын 03-нд 55.000.000 төгрөгийг тус тус миний өөрийн эзэмшлийн 5027552230 тоот дансанд шилжүүлж, буцаагаад 2021 оны 11 дүгээр сарын 04-нд Ч /М-ын төрсөн дүүгийн нөхөр/ гэх 5014389108 тоот данс руу 95.000.000 төгрөгийг шилжүүлж авсан баримтыг огт үнэлсэнгүй. Миний хууль ёсоор хариуцвал зохих мөнгөн дүн 53.800.000 төгрөг байна. Иймд шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулж өгнө үү. ...” гэх агуулга бүхий давж заалдах гомдол гаргасныг хүлээн авах үндэслэлгүй байна.
Учир нь, иргэний хариуцагч Г.М-ын гомдолд дурьдсан 95.000.000 төгрөгийн шилжүүлэг хийсэн гэх нотлох баримт нь хавтас хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдохгүй байх бөгөөд анхан шатны шүүх нь Б.Г-т холбогдох хэргийн гэм буруугийн болон учирсан хохирлын талаар хийсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, иргэний хариуцагч Г.М-аас 148.800.000 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэн нь хавтаст хэрэгт авагдсан хохирлын тооцоотой нийлсэн байна.
Тодруулбал, 4 дүгээр хавтаст хэргийн 118-аас 129 дүгээр талд авагдсан иргэний хариуцагч Н.О-ын гаргаж өгсөн дансны хуулга, санхүүгийн баримтад иргэний хариуцагч Г.М нь няцаасан, үгүйсгэсэн талаарх нотлох баримтыг гаргаж өгөөгүй бөгөөд энэ талаар үгүйсгэсэн нотлох баримт хавтаст хэрэгт байхгүй ба энэ талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж, шийтгэх тогтоолд тодорхой үндэслэлүүдээр дүгнэлт хийснийг давж заалдах шатны шүүхээс буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.
Иймд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 2023/ШЦТ/614 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, иргэний хариуцагч Г.М-ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно...” гэсний дагуу шүүгдэгч Б.Г-ын 2023 оны 7 дугаар сарын 21-ний өдрөөс 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэл нийт 104 хоног цагдан хоригдсоныг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 2023/ШЦТ/614 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, иргэний хариуцагч Г.М-ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г-ын цагдан хоригдсон 104 хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай.
3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ О.ЧУЛУУНЦЭЦЭГ
ШҮҮГЧ М.АЛДАР
ШҮҮГЧ Т.ШИНЭБАЯР