| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батжаргалын Нармандах |
| Хэргийн индекс | 142/2024/02310/И |
| Дугаар | 312/шш2025/00098 |
| Огноо | 2025-01-16 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 01 сарын 16 өдөр
Дугаар 312/шш2025/00098
2025 01 16 312/ШШ2025/00098
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Нармандах даргалж, тус шүүхийн хуралдааны 103 тоот танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Орхон аймаг Баян-Өндөр сум *** багт байрлах, *** ХК-ний Орхон салбарын хүсэлттэй,
*** овогт Ц-ийн Б-г эрэн сурвалжлуулах-ыг хүссэн хүсэлтийг 2024 оны 12 сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Маралмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч *** ХК-ний Орхон салбарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Д шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд: ...Зээлдэгч Ц овогтой Б- нь 2017 оны 07 сарын 03-нд ***ны Орхон салбарын Говил тооцооны төвөөс ********** тоот зээлийн гэрээ байгуулан 5,000,000 төгрөгийн цалин барьцаалсан зээлийг жилийн 20.4 хувийн хүүтэй, 48 сарын хугацаагаар, гэрээт цалингийн зээл авсан. Зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй 2339 хоног хугацаа хэтэрсэн, улмаар гэрээ байгуулах үед байсан Орхон аймаг дахь хаягтаа оршин суухаа больж, одоо хаана байгаа нь тодорхойгүй, гэрээн дээрх утас сүүлийн 1 жил ашиглалтанд байхгүй байх тул Ц.Б-г эрэн сурвалжлуулах хүсэлтийг гаргасан. Ц.Б-г эрэн сурвалжилж, оршин суугаа хаягыг тогтоож өгнө үү... гэв.
Шүүх хуралдаанд хүсэлт гаргагчийн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч *** ХК-ний Орхон салбар нь Ц-ийн Б-г эрэн сурвалжлуулж, оршин суугаа хаягыг тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргажээ.
Ч овогт Ц-ийн Б- нь *** ХК-ийн Орхон салбарын Говил тооцооны төвөөс 2017 оны 07 сарын 03-нд ********* тоот зээлийн гэрээ байгуулан 5,000,000 төгрөгийг цалин барьцаалсан зээлийг жилийн 20.4 хувийн хүүтэй, 48 сарын хугацаагаар зээл авсан. Зээлдэгч Ц.Б- нь зээлийн төлбөрийг хугацаандаа төлөхгүй банктай байгуулсан гэрээгээ зөрчсөний улмаас банк зээлийн төлбөрийг шаардах гэтэл Ц.Б-гийн хаяг тодорхойгүйн улмаас нэхэмжлэх боломжгүй болсон байна.
Цэцэгмаагийн Б-г нь иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд мөн болох нь 2017 оны 07 сарын 03-ны өдрийн *** тоот барьцаат зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, зээлийн дансны харилцагчийн хуулга, хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Иймд Ц-ийн Б-г нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд мөн болох нь тогтоогдсон тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-д зааснаар түүнийг эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг тогтоохоор шийдвэрлэв.
Ч овогт Ц-ийн Б-г эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг Орхон аймгийн Цагдаагийн газарт даалгаж шийдвэрлэв.
Ч овогт Ц-ийн Б- /РД:хх-----/ нь тус банкнаас зээл авахдаа Орхон аймгийн Баян-Өндөр сумын ** баг *** тоотод оршин суух хаягтай байсан нь зээлийн гэрээнд тэмдэглэгдсэн болохыг дурдах нь зүйтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийг хуулийн дагуу шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар *** ХК-ний Орхон салбарын хүсэлтийг хангаж, хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Ч овогт Ц-ийн Б-г /РД:хх********/-ийг эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-д зааснаар Ц.Б-г эрэн сурвалжилж, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг Орхон аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.
3. Ц.Б-гийн хаягийг тогтоомогц хүсэлт гаргагч *** ХК-ний Орхон салбарт нэн даруй мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч *** ХК-ний Орхон салбарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.НАРМАНДАХ