| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гантөмөрийн Мөнхзул |
| Хэргийн индекс | 188/2017/0652/Э |
| Дугаар | 04 |
| Огноо | 2017-12-25 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Х.Анхцэцэг |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2017 оны 12 сарын 25 өдөр
Дугаар 04
2017 12 25 04
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн хуралдааныг шүүгч Г.Мөнхзул даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Урангуа,
Улсын яллагч Х.Анхцэцэг,
Өсвөр насны шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Батаа (шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 1824).
Өсвөр насны шүүгдэгч Э.Т.Н, түүний хууль ёсны төлөөлөгч Э.Э.Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Боржигон овогт Э.Гийн Т.Нг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, эрүүгийн 1708 0160 70232 дугаартай, 1 хавтаст хэргийг 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Боржигон овогт Э.Гийн Т.Н, Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 2000 оны 02 дугаар сарын 18-ны төрсөн, эрэгтэй, 17 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Сэмбий” авто угаалгын төвд угаагч ажилтай, ам бүл 6, эх, ах, дүү нарын хамт, СХД урьд ял шийтгэлгүй, регистрийн дугаар УП00222912.
Холбогдсон гэмт хэргийн талаар: (яллах дүгнэлтэнд бичигдсэнээр)
Яллагдагч Э.Т.Н согтуугаар 2017 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн үүрээр Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Цамбагаравын үйлчилгээний төвийн орчимд иргэн С.С.Мын нүүрэн тус газар нь цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт өсвөр насны шүүгдэгч Э.Т.Н мэдүүлэхдээ: “...2017 оны 9 дүгээр сарын 17-ны үүрээр буюу 05 цагийн үед 1 дүгээр хорооллын Вест баарнаас найз нарын хамт гараад Цамбагарав руу алхаж байхад 2 охин урдаас ирж байсан. Тухайн үед Д.р гүйж очоод нэг охиныг тэврээд авсан. Тэгэхээр нь би хамт явж байсан нэг охиныг нь тэврээд авахад одоо нэрийг санаж байгаагаар хохирогч болох С.М намайг алгадсан. Тэгэхээр нь би зөрүүлээд хохирогч С.Мыг алгадсан. Гэтэл хамт явж байсан найз нь намайг үстээд доош дарсан. Тэгэхээр нь би гараа атгаж байгаад тэр охиныг цохисон. Тэгээд найз нартайгаа буудал хайгаад явж байхад хохирогч С.Мыг нөхөр нь бид нарыг цагдаад барьж өгсөн...” гэв.
Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:
1. Хохирогч С.С.Мын мөрдөн байцаалтад өгсөн: “...2017 оны 9 дүгээр сарын 17-ны үүрээр 5 цагийн үед ажлаа тараад ажлынхаа эгч Ундармаатай Цамбагарав төвийн орчимд явж байхад ... улаан өнгийн юүдэнтэй цамцтай залуу хүзүүнээс татаад чирэхээр нь би эргэж хараад хацар руу нь алгадсан. Тэгтэл би эмэгтэй хүнд алгадуулдаггүй юм, муу янхан минь гэж хэлээд миний нүүр рүү нэг удаа алгадаад гараа атгаж байгаад цохисон. Тэгээд миний амнаас цус гараад би доошоо суусан чинь дээрээс цохиод байсан. Би өөрийн... дугаараасаа нөхөр лүүгээ яриад 102 дугаар луу дуудлага өгөх үед нөгөө залуучууд зугтаагаад явчихсан. Намайг ганцхан улаан юүдэнтэй залуу зодсон. Бусад нь хараад зогсож байсан. Тухайн үед миний зүүн хацар хавдсан, үүдэн шүд хөдөлсөн, дух хавдсан, нүдний доод буланд хөхөрсөн, буйл язарсан байсан... надад нэхэмжлэх зүйл байхгүй, гэхдээ зүгээр явж байгаад зодуулсандаа гомдолтой байна.
“...Би “Т.н” хэмээх гоо сайхны газарт үзүүлэхэд уруул дотор талдаа буйл нь сэтэрснийг бэрсүү үүссэн...зүүн хөмсөгний дээр хавдсаныг үзүүлэхэд цус хурсан ... эмчилгээ хийлгэх шаардлагагүй яваандаа зүгээр болно гэсэн. Тиймээс надад нэхэмжлэх зүйл байхгүй. Би гомдолтой...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 8, 42-43) ,
2. Гэрч Б.У.гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2017 оны 9 дүгээр сарын 17-ны үүрээр 5 цагийн үед ажлаа тараад хамт ажилладаг найз С.Мын хамт Цамбагарав үйлчилгээний төвийн орчим Хархорин чигтээ явж байх үед өөдөөс 6 залуу 1 охин хамт ирж байсан. Тэгээд хажуугаар зөрөх үед саарал өнгийн ноосон цамцтай залуу шууд С.Мыг тэврээд авсан юм. Тэгээд С.М нөгөө залууг түлхэх үед улаан цамцтай залуу С.Мыг араас нь хүзүүгээр тэврээд хойшоогоо чирээд байсан. Тэгээд би салгах гэсэн чинь саарал цамцтай залуу намайг бариад авсан. Тэгээд С.М эсэргүүцээд нөгөө улаан юүдэнтэй цамтай залууг алгадсан чинь нөгөө залуу С.Мыг гараа атгаж байгаад цохисон бөгөөд С.М газар унасан. Би тэр залууг чи болиоч гээд түлхээд алгадсан чинь намайг бас улаан юүдэнтэй цамцтай залуу гараа атгаж байгаад миний нүүр лүү цохисон. Тэгээд улаан юүдэнтэй цамцтай залуу С.Мын дээрээс нь цохиод өшиглөөд байх шиг байсан. Удалгүй С.М босоод ирсэн чинь амнаас нь цус гарчихсан байсан. Тэгээд нөгөө залуучуудын гурав нь Саппоро чигтэй явсан бөгөөд үлдсэн хэд нь та нар гайгүй юу гээд хажууд зогсож байгаад явцгаасан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 14-15),
3. Гэрч Д.Д.рын мөрдөн байцаалтад өгсөн: “...2017 оны 9 дүгээр сарын 16-ны орой өөрийн найз нар болох Т.Н, Ха.тэй, Д.ям, Г.г нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Best” бааранд орж бүжиглэж байгаад бид нар үүрээр 5 цагийн орчим баарнаас гадаад Цамбагарав руу бөөндөө алхаж байсан чинь хоёр охин бид нарын өөдөөс алхаж байхаар нь би тоглоод нэг охиныг нь тэврээд авсан...Гэтэл Т.Н нөгөө охиныг нь бас тэврээд авсан чинь тэр охин Т.Нгийн хацар руу гараараа алгадаад авсан. Тэгсэн чинь Т.Н тоглож байхад гээд буцаагаад нөгөө охины хацар руу гараараа алгадаад зууралдаад авсан чинь бид нар очоод тэд нарыг салгаад явцгаасан чинь удалгүй тэр Т.Нд алгадуулсан хүүхэн нөхрийгөө дагуулж ирээд Т.Нг барьж аваад цагдаад хүргэж өгсөн...Манай найз тухайн үед тоглоод тэвэрсэн чинь тэр охин уурлаад хацар руу нь алгадсан чинь буцаагаад Т.Н тэр охиныг 1 удаа гараараа хацар руу нь алгадаад эмэгтэй хүнд цохиулдаггүй шүү гэж хэлж байсан... Тэр охиныг Т.Н 1 удаа гараараа алгадсан өөр бид нараас тэр охинтой маргалдаж зодолдсон хүн байхгүй. Тэр охин Т.Нг гараараа алгадаад бөгс рүү нь хөлөөрөө өшиглөж байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 12-13),
4. Гэрч П.Хатанбүүвэйгийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2017 оны 9 дүгээр сарын 17-ны шөнө манай найзууд болох Т.Н, Ганцэцэг, Д.м, Д.р бид нар 20 цагийн үед Драгон дээр уулзсан. ...бид нар бүжиглэж байгаад 04 цаг өнгөрч байхад гараад Цамбагарав руу зам дагуу алхсан. Бид нар...явж байтал өөдөөс танихгүй 2 охин алхаад явж байсан. ...Д.р тоглоод нэг охиныг нь ...тэврээд авсан. Тэгтэл Т.Н нөгөө...охиныг нь тэврээд авсан. Тэгтэл Т.Нгийн тэвэрч авсан охин...Т.Нг хацар руу нь алгадсан. Тэр үед Т.Н би эмэгтэй хүнд зодуулж үзээгүй шүү гээд нөгөө тэвэрч авсан охиныхоо...нүүрэн тус газар нь 1 удаа алгадсан. Тэгтэл нөгөө охин арагш газар унасан. ...нөгөө алгадуулсан эмэгтэйтэй хамт явж байсан эмэгтэй нь Т.Н рүү үсчээд байсан. Тэгтэл Т.Н тэр охиныг мөн цохисон. Тэгээд тэр охин газар унасан. ...бид нар хоорондоо инээлдэж явж байгаад л Д.р, Т.Н 2 тоглоод л тэр танихгүй 2 охиныг тэвэрч авсан юм. ...Тэр 2 эмэгтэй Т.Нг 1 нь үстээд нэг нь өшиглөөд байсан... гэх мэдүүлэг ( хавтаст хэргийн 44),
5. Гэрч З.Ганцэцэгийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2017 оны 9 дүгээр сарын 17-ны шөнө манай найзууд болох Т.Н, Ганцэцэг, Д.м, Д.р бид нар 20 цагийн үед Драгон дээр уулзсан. ...бид нар бүжиглэж байгаад 04 цаг өнгөрч байхад гараад Цамбагарав руу зам дагуу алхсан. Бид нар...явж байтал өөдөөс танихгүй 2 охин алхаад явж байсан. Тэр 2-ны нэг охиныг нь тэврээд авсан. Тэгтэл нөгөө охин нь Т.Нг хацар руу нь алгадсан. Тэр үед Т.Н би эмэгтэй хүнд зодуулж үзээгүй шүү гээд нөгөө тэвэрч байсан эмэгтэйг нүүрэн тус газар нь 1 удаа алгадсан. Тэгтэл нөгөө охин арагш газар унасан. Би тэр газар унасан охин дээр очоод босгоод салфетка өгсөн. Тэгтэл ...Д.рын тэвэрсэн охин нь найзыгаа өмөөрч...Т.Нг цохиод үстээд байсан. Гэтэл ...Т.Н тэр эмэгтэйг мөн цохисон. Гэтэл тэр 2 эмэгтэй уурлаж орилоод 1 нь утсаараа хүн рүү залгаад яриад байх шиг байсан. ...Т.Н тэр эмэгтэйн нүүрэн тус газар нь 1 удаа л алгадсан. Тэгтэл тэр охин арагшаа унасан. Намайг гүйж очиход тэр эмэгтэйн амнаас нь цус гарч байсан. Би өөрт байсан салфеткаа тэр эмэгтэйд өгсөн юм...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 46),
6. Гэрч Б.Б.мын мөрдөн байцаалтад өгсөн: “...2017 оны 9 дүгээр сарын дундуур би сайн он, сарыг нь мэдэхгүй байна... Эхнэр С.М над руу залгаад чи хүрээд ир хэдэн залуучууд намайг цохичихлоо гэж хэлсэн. Намайг очиход манай эхнэр газар уначихсан амнаас нь цус гарчихсан байсан. ...Нөгөө залуучуудыг Саппоро хавиар буудал хайгаад явж байхад би цагдаад авчирч өгсөн. Зодсон гээд залуу нь пиво уусан байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 48),
7. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 11991 дугаар дүгнэлт
“...Хэсэг газрын үзлэг: Дээд уруулын зүүн хэсэгт 1.5х0.2см зах ирмэг тэгш бус шархтай, шарханд шаргал өнгөр тогтсон. Дээд уруулын зүүн хэсэгт овойж хавдсан, 2х2см бүдэг хөх ягаан өнгийн цус хуралттай, зүүн хацар эрүүний хэсэг овойж хавдсан, 6х6см хөхөлбөр ягаан өнгийн цус хуралттай, духны зүүн хэсэгт бага зэрэг овойж хавдсан, тэмтрэлтээр эмзэглэлтэй. Зүн дээр 2-р шүд бага зэрэг хөдөлгөөнтэй...ДҮГНЭЛТ
1.С.С.Мын биед дээд уруулд шарх, зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал, цус хуралт, духанд зөөлөн эдийн няцрал, зүүн дээд 2-р шүдний сулрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 18),
8. Өсвөр насны яллагдагч Э.Т.Нгийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2017 оны 9 дүгээр сарын 17-ны шөнө би найзууд болох Ганцэцэг, Д.м, Д.р Хатанбүүтэй нарын хамт гадуур явж байгаад 04 цагийн үед бид нар Хархорингийн буудлын хажуу талд байрлах Вест бааранд орсон. Бааранд ороод бид нарын хэн ч архи уугаагүй. Бид нар бааранд орж бүжиглэж байгаад 04 цаг 30 минутын үед баарнаас гараад Цамбагарав руу зам дагуу алхсан. Тэгтэл өөдөөс 2 танихгүй эмэгтэй ирж байсан. Д.р тоглоод тэр 2 эмэгтэйг хажуугаар зөрөхөөр нь 1 эмэгтэйг нь тэврээд авсан. Би нөгөө эмэгтэйг нь тэврээд автал тэр эмэгтэй өөдөөс зайл гээд намайг шууд зүүн хацар руу алгадсан. Тэгэхээр нь би тэр эмэгтэйд би эмэгтэй хүнд алгадуулж үзээгүй шүү гээд тэр охины хацар руу нь 1 удаа алгадсан. Одоо би баруун хацар уу, зүүн хацар руу нь алгадсан уу гэдгийг санахгүй байна. Тэгтэл надад алгадуулсан эмэгтэй арагш газар унасан. ...хамт явж байсан эмэгтэй нь дундуур орж ирээд үстэж дараад алгадаад байсан. Тэгэхээр нь би нөгөө хамт явж байсан эмэгтэйг хацар руу нь гараараа цохисон. Тэр эмэгтэй мөн газар унахаар нь бид нар цаашаа яваад өгсөн. ...Би улаан өнгийн малгайтай цамцтай явж байсан. Д.р ямар хувцастай явж байсныг би мэдэхгүй байна. ...Миний тэвэрч авсан охин миний хацар руу алгадахаар нь би эмэгтэй хүнд алгадуулж үзээгүй шүү гээд тэр охины хацар руу нь 1 удаа алгадсан. Тэгтэл нөгөө хамт явж байсан эмэгтэй нь хажуугаар орж ирээд үстээд намайг алгадаад байхаар нь би мөн тэр эмэгтэйг цохисон...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 54-55),
- Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 21), ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 19), хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх талаар холбогдох байгууллагаас авсан лавлагаа (хавтаст хэргийн 32, 33, 34), ажил гүйцэтгэх гэрээ (хавтаст хэргийн 35-36) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн шүүгдэгчийг яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Гурав. Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Э.Т.Нд холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас үзэхэд:
I. Гэм буруугийн талаар.
Улсын яллагчаас шүүгдэгч Э.Т.Н нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэм буруутайд тооцуулж, бусдад төлөх төлбөргүй гэх дүгнэлтийг гаргав.
Улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй шүүгдэгч мэтгэлцээгүй болно.
Шүүгдэгч Э.Т.Н нь Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Цамбагаравын үйлчилгээний төвийн орчимд, 2017 оны 9 дүгээр сарын 17-ны үүрээр, танхайн сэдэлтээр, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, шууд санаатай үйлдлээр иргэн С.С.Мын нүүрэн тус газар нь цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь;
- Хохирогч С.С.Мын мөрдөн байцаалтад өгсөн: “...2017 оны 9 дүгээр сарын 17-ны үүрээр 5 цагийн үед ...Цамбагарав төвийн орчимд явж байхад ... улаан өнгийн юүдэнтэй цамцтай залуу хүзүүнээс татаад чирэхээр нь би эргэж хараад хацар руу нь алгадсан. Тэгтэл би эмэгтэй хүнд алгадуулдаггүй юм муу янхан минь гэж хэлээд миний нүүр рүү нэг удаа алгадаад гараа атгаж байгаад цохисон....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 8, 42-43),
- Гэрч Д.Д.рын мөрдөн байцаалтад өгсөн: “...би тоглоод нэг охиныг нь тэврээд тавьсан...Гэтэл Т.Н нөгөө охиныг нь бас тэврээд авсан чинь тэр охин Т.Нгийн хацар руу гараараа алгадаад авсан. Тэгсэн чинь Т.Н тоглож байхад гээд буцаагаад нөгөө охины хацар руу гараараа алгадаад зууралдаад байсан ...Т.Н тэр охиныг 1 удаа гараараа хацар руу нь алгадаад эмэгтэй хүнд цохиулдаггүй шүү гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 12-13),
- Гэрч Б.Ундармаагийн мөрдөн байцаалтад өгсөн: “...нэг залуу шууд С.Мыг тэврээд авсан юм. Тэгээд С.М нөгөө залууг түлхэх үед улаан цамцтай залуу С.Мыг араас нь хүзүүгээр тэврээд хойшоогоо чирээд байсан. ...нөгөө залуу С.Мыг гараа атгаж байгаад цохисон бөгөөд С.М газар унасан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 14-15),
- Гэрч П.Хатанбүүвэйгийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Т.Н ...нөгөө охиныг нь тэврээд авсан. Тэгтэл нөгөө охин нь Т.Нг хацар руу нь алгадсан. Тэр үед Т.Н би эмэгтэй хүнд зодуулж үзээгүй шүү гээд нөгөө тэвэрч байсан эмэгтэйг нүүрэн тус газар нь 1 удаа алгадсан.... гэх мэдүүлэг ( хавтаст хэргийн 44),
- Гэрч З.Ганцэцэгийн мөрдөн байцаалтад өгсөн: “...танихгүй 2 охин алхаад явж байсан. Тэр 2-ны нэг охиныг нь тэврээд авсан. Тэгтэл нөгөө охин нь Т.Нг хацар руу нь алгадсан. Тэр үед Т.Н би эмэгтэй хүнд зодуулж үзээгүй шүү гээд нөгөө тэвэрч байсан эмэгтэйг нүүрэн тус газар нь 1 удаа алгадсан....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 46),
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 11991 дугаар дүгнэлт...” (хавтаст хэргийн 18),
- Өсвөр насны шүүгдэгч Э.Т.Нгийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2017 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр ...2 танихгүй эмэгтэй ирж байсан. Д.р тоглоод тэр 2 эмэгтэйг хажуугаар зөрөхөөр нь 1 эмэгтэйг нь тэврээд авсан. Би нөгөө эмэгтэйг нь тэврээд автал тэр эмэгтэй өөдөөс зайл гээд намайг шууд зүүн хацар руу алгадсан. Тэгэхээр нь би тэр эмэгтэйд би эмэгтэй хүнд алгадуулж үзээгүй шүү гээд тэр охины хацар руу нь 1 удаа алгадсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 54-55) зэрэг нотлох баримтаар тогтоогдсон байна.
Өөрөөр хэлбэл өсвөр насны шүүгдэгч Э.Т.Н нь хохирогч С.Мыг зодсон болох нь гэрч нарын мэдүүлгээр тогтоогдсон ба зодуулснаас болж хохирогчид хөнгөн зэргийн гэмтэл учирсныг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогджээ. Дээрх нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзнэ.
Тиймээс улсын яллагчаас өсвөр насны шүүгдэгч Э.Т.Нг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасныг хүлээн авч эрүүгийн хуулийн тус зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Улсын яллагчаас өсвөр насны шүүгдэгч Э.Т.Нг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд нь 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс өсвөр насны шүүгдэгч Э.Т.Н нь анх удаа хөнгөн гэмт хэрэг холбогдсон, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдал байна. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан үзээд ял оногдуулахгүйгээр хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэж болно. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан ял оногдуулахыг тэнсэж нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хянан хүмүүжүүлэхээр шийдвэрлэж болно гэсэн хуулийн заалт байгаа. Иймд энэ заалтыг хэрэглэж өгнө үү гэх дүгнэлтийг тус тус гаргав.
Шүүгдэгч нь дээрх дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.
Шүүгдэгчийн өмгөөлөгчийн эрүүгийн хариуцлагын талаар гаргасан дүгнэлт хууль зүйн үндэслэлгүй байна. Учир нь шүүгдэгчийн өмгөөлөгчөөс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “хөнгөн гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүний ...хувийн байдлыг харгалзан ял оногдуулахыг тэнсэж 1-3 жил хүртэл хугацаагаар хянан хүмүүжүүлэхээр шийдвэрлэж болно.” заасан хуулийг хэрэглэж өгнө үү гэх боловч дээрх хуулийн зохицуулалт нь зөвхөн хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэгт хамаарах тул тус зүйл хэсгийг хэрэглэх боломжгүй байна. Тодруулбал Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн эрүүгийн хариуцлага 450-1350 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл 240-720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэхээр хуульчлагдсан. Иймд өмгөөлөгчийн гаргасан дүгнэлтийг шүүх хүлээн авах боломжгүй байна.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан, улсын яллагчаас оногдуулсан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 122 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй байна.
Өсвөр насны шүүгдэгч Э.Т.Н нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон ба түүнд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг удирдлага болгон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд үндэслэн, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрснийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан Э.Т.Нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 122 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, түүнд оногдуулсан эрүүгийн хариуцлагыг өдрийн 3 цагийн хугацаагаар хийх нь зохимжтой гэж шүүх үзэв.
III. Бусад асуудлаар
Эрүүгийн 1708 0160 70232 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэрээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, хэрэгт шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.