Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 11 сарын 08 өдөр

Дугаар 2023/ДШМ/1074

 

           

 

 

  2023            11             08                                        2023/ДШМ/1074        

 

 Ш.Б-д холбогдох эрүүгийн

 хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж, шүүгч Д.Мөнхөө, шүүгч Т.Шинэбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор К.Чимгээ,

хохирогч Г.Н, түүний өмгөөлөгч З.Хүрэлсүх,

цагаатгагдсан этгээд Ш.Б, түүний өмгөөлөгч Ж.Баяржавхлан,

нарийн бичгийн дарга Д.Тунгалаг нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнхтулга даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 2023/ШЦТ/1113 дүгээр цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч прокурор К.Чимгээгийн бичсэн 2023 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 25 дугаар эсэргүүцэл, хохирогч Г.Н-ийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Ш.Б-д холбогдох эрүүгийн 2206019190890 дугаар хэргийг 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Шинэбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

... овгийн ...-ийн Б, 19.. оны .. дугаар сарын ..-ны ....... төрсөн, .. настай, э..эгтэй, .. боловсролтой, ... мэргэжилтэй, “....” ХХК-ийн захирал ажилтай, ам бүл .., ...-ийн хамт ... дүүргийн .. дүгээр хороо, .. байрны .. тоотод оршин суух, /РД: .........../,

Шүүгдэгч Ш.Б нь фэйсбүүк цахим орчинд “ Орос дүнзэн байшин-Оros dunzen baishin” гэх нэртэй цахим хаягаар “Орос дүнзэн байшин-Оros dunzen baishin гэх нэртэй пэйж хуудас ажиллуулж, Дүнзэн хаусны захиалга авч эхэллээ, 45-60 хоногт баригдана, иж бүрэн зураг үнэ төлбөргүй, та газраа бэлд, бид цогцоор нь шийдэж байна” гэсэн зар байршуулж, зарын дагуу холбогдсон “Г т” ХХК-ийн захирал Г.Н-тэй харилцаж, 2020 оны 06 сард Оросын холбооны улсаас байшингийн мод Монгол Улсад орж ирнэ, наадмын өмнө 12 ширхэг орос дүнзэн байшингийн түлхүүр гардуулж өгнө хэмжээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар 2020 оны 5 дугаар сарын 04-ний өдрөөс 5 дугаар сарын 14-ний өдрийн хооронд 50 хувийн урьдчилгаа болох 350.000.000 төгрөгийг буюу бусдын эд хөрөнгийг өөрийн Хаан банкинд эзэмшдэг 5029850096 дугаарын дансаар шилжүүлэн авч, хохирогчид их хэмжээний хохирол учруулж залилсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Ш.Б-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг баримтлан Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос ... овогт ..-ийн Б-д яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж, Ш.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 2 ширхэг сидиг хэрэгт хавсаргах, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хохирогч Г.Н нь өөрт учирсан хохирол, хор уршигтай холбоотой нэхэмжлэлээ иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар хангуулах эрхтэй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Прокурор К.Чимгээ бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Яллагдагч Ш.Б нь фэйсбүүк цахим орчинд “Орос дүнзэн байшин-Оros dunzen baishin” гэх нэртэй цахим хаягаар “Орос дүнзэн байшин-Оros dunzen baishin” гэх нэртэй пэйж хуудас ажиллуулж, “Дүнзэн хаусны захиалга авч эхэллээ, 45-60 хоногт баригдана, иж бүрэн зураг үнэ төлбөргүй, та газраа бэлд, бид цогцоор нь шийдэж байна” гэсэн зар байршуулж, зарын дагуу холбогдсон “Г т” ХХК-ийн захирал Г.Н-тэй харилцаж, 2020 оны 6 дугаар сард Оросын холбооны улсаас байшингийн мод Монгол Улсад орж ирнэ, наадмын өмнө 12 ширхэг орос дүнзэн байшингийн түлхүүр гардуулж өгнө хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар 2020 оны 5 дугаар сарын 04-ний өдрөөс 5 дугаар сарын 14-ний өдрийн хооронд 50 хувийн урьдчилгаа болох 350.000.000 төгрөгийг буюу бусдын эд хөрөнгийг өөрийн эзэмшлийн Хаан банкны 5029850096 дугаарын дансаар шилжүүлэн авч, хохирогчид их хэмжээний хохирол учруулж залилсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь хэсгээр зүйлчилж, 2023 оны 7 дугаар сарын 23-ны өдөр 556а дугаартай яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн.

Хэргийн үйл баримтаас үзэхэд, Ш.Б нь 2020 оны 3 дугаар сараас эхлэн фэйсбүүк цахим орчинд “Орос дүнзэн байшин-Оros dunzen baishin” гэх нэртэй пэйж хуудас ажиллуулж, “Дүнзэн хаусны захиалга авч эхэллээ, 45-60 хоногт баригдана, иж бүрэн зураг үнэ төлбөргүй, та газраа бэлд, бид цогцоор нь шийдэж байна” гэсэн зар байршуулж, уг зарын дагуу иргэн Г.Ө холбогдож, Архангай аймгийн Батцэнгэл сумын нутаг дэвсгэрт амралтын газар байгуулахад зориулж дүнзэн байшин бариулахаар тохиролцож гэрээ байгуулсан. Уг амралтын газар байгуулах газрын зөвшөөрөл гараагүйн улмаас уг гэрээ хэрэгжих боломжгүй болж дуусгавар болсон.

Шүүхээс “шүүгдэгч Ш.Б-ын үйлдэлд эрүүгийн хэргийн шинж үгүйсгэгдэж, харин иргэний эрх зүйн харилцаа, тэр дотроо ажил гүйцэтгэх үүргийн эрх зүйн харилцаа үүсэж бий болсон” гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Иргэний хуулийн 8 дугаар зүйлд “...хуульд заасан буюу заагаагүй боловч агуулгын хувьд хуульд үл харшлах хэлцэл хийсэн...” тохиолдолд иргэний эрх зүйн харилцаа үүсэхээр заасан. Ажил гүйцэтгэх гэрээ нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлд заасан стандарт нөхцөлийг хангахаар хуульчлагдсан ба шүүгдэгч Ш.Б нь тухайн хуулийн заалтыг хэрэгжүүлэх боломжтой буюу үүрэгтэй байхад иргэн Г.Ө-тай Архангай аймагт байшин бариулахаар өмнө нь байгуулсан /гэрээний гол нөхцөл хэрэгжээгүй үндэслэлээр хүчингүй болсон/ өөр гэрээгээр халхавчлан, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглах хэлбэрээр “Г т” ХХК-ийн захирал Г Н-ийг гарцаагүй байдалд оруулж, 50 хувийн урьдчилгаа гэх 350.000.000 төгрөгийг буюу бусдын эд хөрөнгийг өөрийн эзэмшлийн Хаан банкны 5029850096 дугаарын дансаар шилжүүлэн авч, их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үгүйсгэж байгаа нь үндэслэлгүй юм.

Тухайлбал, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, Г.Ө-тай байгуулсан гэрээгээр халхавчлан, түүний төрсөн эгч “Г т” ХХК- ийн захирал Г.Н-тэй харилцаж, өмнө нь дүнзэн байшин оруулж, барьж байсан туршлагатай гэж итгүүлэн, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, 2020 оны 6 дугаар сард бүх байшин Монгол Улсад орж ирээд наадмаас өмнө 12 ширхэг байшингийн түлхүүр гардуулж өгөх нөхцөлтэй гэх зэргээр итгэл төрүүлж, 2020 оны 5 дугаар сарын 04-ний өдрөөс 5 дугаар сарын 14-ний өдрийн хооронд 12 ширхэг байшингийн 50 хувийн урьдчилгаа төлбөрт 350.000.000 төгрөгийг шилжүүлэн авч, залилсан нь гэмт буруугийн хэлбэрийн хувьд шууд санаатай үйлдэл бөгөөд бусдад зориудаар хор уршиг хүсэж учруулсан байх тул түүнийг “залилах” гэмт хэргийг санаатай үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Ш.Б нь бодит байдлыг нуух замаар өөрийн хууль бус үйлдлийг иргэний эрх зүйн харилцаа болгохоор хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлэх байдал үүсгэх зорилгоор дутагдал, доголдол гарсны улмаас хэлцлээ дуусгавар болгох саналыг хүлээн зөвшөөрч үлдэх төлбөр төлөх хугацааг тохиролцох, төлбөр төлөх явцдаа музейн байшинг ОХУ-аас оруулж ирэн барьж хүлээлгэн өгөх, өөрийн ашиглаж байсан машиныг зарж борлуулж төлбөрөөсөө төлөх зэргээр “Г т” ХХК-ийн захирал Г.Н-тэй харилцаж, түүнийг төөрөгдөлд оруулан Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан “Залилах” гэмт хэргийн объектив талын үндсэн шинжийг хангаж байхад, шүүх тухайн үйлдлийг иргэний эрх зүйн харилцаа мэтээр тайлбарлаж байгаа нь үндэслэл муутай, ойлгомжгүй ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэснийг зөрчиж байна.

Мөн анхнаасаа амаар тохиролцсон хэлцлээрээ халхавчилж мөнгийг буцаан олгохгүй залилж авах санаа сэдэлт тогтоогдохгүй гэж үзэн, нотлох баримтыг тал бүрээс нь нягт, нямбай, бүрэн гүйцэт бодит байдлаар нь хянаж, нотлох баримтын эх сурвалжийг магадлах, бусад нотлох баримттай харьцуулах аргаар шалгаж тогтоогоогүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж, гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр үндэслэлгүй байна.

Ш.Б нь урьд иргэдээс захиалга авч, үйл ажиллагаагаа хэвийн явуулж, санхүүгийн чадамжтай байсан эсэхийг тогтоох зорилгоор түүний Хаан банкны 5029850096 дугаарын дансны хуулганд үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэлээс үзэхэд, иргэн Г.Н-ийн урьдчилгаа гэж шилжүүлсэн 350.000.000 төгрөгөөс өөр тогтсон орлогогүй байгаа нь анх удаа ажлын захиалга авсан болохыг илтгэж байх бөгөөд олон жилийн туршлагатай, санхүүгийн чадамжтай гэх нөхцөл байдал үгүйсгэгдэж байна.

Харин Ш.Б нь өөрийн санхүүгийн эх үүсвэрийг бий болгохын тулд залилах үйлдлээ хэрэгжүүлж, иргэн Г.Н-ээс авсан урьдчилгаа 350.000.000 төгрөг буюу бусдын эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсны дараа хагасыг нь хийнэ гэсэн санаа, зорилго, сэдэлтээр Оросын Холбооны Улс руу 3 ширхэг байшингийн мод авахаар захиалга хийсэн бөгөөд үүнээс хохирогч Г.Н-ийн 1 ширхэг музейн байшинтай хамт өөр хоёр иргэнии 2 ширхэг байшингийн модыг захиалж Оросын Холбооны Улс руу мөнгөн гуйвуулга хийсэн. Мөн дээрх урьдчилгаа мөнгөнөөс Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр, Сэлх гэх газарт өөр иргэнээс авсан захиалгын дагуу байшингийн суурийн ажлыг хийсэн болох нь гэрч А.О, Б.Б нарын мэдүүлгээр тогтоогддог.

Мөн Гаалийн Ерөнхий газрын 2022 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 03-2/2505 дугаартай ... овогтой Б-ын регистрээр гаалийн бүрдүүлэлт хийсэн мэдээллийг 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэлх байдлаар мэдүүлгийн сангаас гаргаж ирүүлсэн баримтаас үзэхэд, Ш.Б нь 2020 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэл Монгол Улсын хил, гаалиар мод, модон бүтээгдэхүүн огт орж ирээгүй байхад, 2020 оны 6 дугаар сарын сүүлээр бүх байшингийн мод хил дээр ирсэн байгаа, наадмын өмнө түлхүүр гардуулах нөхцөлөөр 12 ширхэг байшин барина гэж үгээр бодит байдлыг гуйвуулах замаар биелэгдэх боломжгүй гэдгийг мэдсээр байж хууль бус хэлцэл байгуулсан. Г.Н нь хууртаж байгаагаа мэдээгүй байсан нь залилах гэмт хэрэг гэж үзэхээр байна.

Анхнаасаа биелэгдэх боломжгүй гэдгийг мэдсээр байж хийсэн хууль бус хэлцлийн дагуу дүр үзүүлж, “Г т” ХХК-ийн эзэмшлийн Налайх дүүргийн Горхи Тэрэлж гэх газар 9 ширхэг жижиг байшингийн суурийг цутгасан гэх боловч, мэргэжлийн барилгын инженериин хяналтгүйгээр, бетон зуурмагийг гар аргаар зуурч, стандартын шаардлагад нийцээгүй суурийн цутгалтын ажил хийснээс болж, хүний гар хүрэхэд үйрч, цаашид уг суурин дээр барилга барих боломжгүй болсон, мөн Оросын Холбооны Улсаас 12 ширхэг байшингийн мод орж ирэхгүй нь гэдгийг мэдсэний дараа хохирогч Г.Н нь эд хөрөнгөө хамгаалах, нөхөн төлүүлэх зорилгоор уг ажлыг зогсоож, Ш.Б-тай 2020 оны 7 дугаар сарын 23-ны өдөр тооцоо нийлсэн актыг үйлдсэний дараа Ш.Б нь өөрийн унаж байсан машинаа зарж 38.000.000 төгрөг, 10 дугаар сард 3.500.000 төгрөг, 2021 оны 10 дугаар сард буюу нэг жил 4 сарын дараа музейн 1 ширхэг байшинг хүлээлгэн өгч, эд хөрөнгийн эрхийг сэргээсэн нь залилах гэмт хэргийн бүрэлдэхүүнийг үгүйсгэх үндэслэл болохгүй, харин эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болно.

“...гэрээгээ дүгнэж байсны эцэст эрсдэлд орсны улмаас үүссэн маргаан гэж үзэн, захиалагч хэлцлээсээ татгалзаж, хэлцлээс үлдсэн төлбөрийг хэрхэн барагдуулах тохиролцоо хийсэн...” гэж шүүхээс дүгнэсэн.

Хэрэв шүүгдэгч Ш.Б нь хууль ёсны хэлцэл хийж иргэний эрх зүйн харилцаа үүсгэсэн тохиолдолд Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.10 дахь хэсэгт “..Энэ хуулийн 421.1-д зааснаас бусад тохиолдолд бичгээр хийх хуулийн шаардлагыг хангаагүй хэлцэл хүчин төгөлдөр бус байх бөгөөд энэ тохиолдолд талууд хэлцлээр авсан бүх зүйлээ харилцан буцааж өгнө ” гэсэн хуулийн заалтыг биелүүлэх үүрэгтэй атал хууль бус үйлдлээ нууж, бусдыг төөрөгдөлд оруулан мэргэжлийн барилгын инженерийн хяналтгүйгээр 9 ширхэг жижиг байшингийн суурийн бетон зуурмагийг гар аргаар зуурч, стандартын шаардлагад нийцээгүй цутгалтын ажил гүйцэтгэн, /хүний гар хүрэхэд үйрч унадаг/, цаашид уг суурин дээр барилга барих боломжгүй нөхцөл байдлыг үүсгэн “залилах” гэмт хэргийг хүсэж үйлдсэн байхад шүүхээс иргэний эрх зүйн харилцаа үүсэж “Ажил гүйцэтгэх гэрээ” байгуулагдсан гэж дүгнэж байгаа нь үндэслэлгүй байна.

Ш.Б нь Оросын Холбооны Улсаас мод модон бүтээгдэхүүн худалдан авах, тээвэрлэх явцад байгалийн давагдашгүй хүчин зүйл, ...хөл хорио болон урьдчилан тооцоолох боломжгүй бусад хүчин зүйл нөлөөлөөгүй болох нь Гаалийн ерөнхий газрын 2023 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн №02/2711 дугаартай албан бичгээр тогтоогдож байна.

Шүүх анхнаасаа биелэгдэх боломжгүй гэдгийг мэдсээр байж хийсэн хууль бус хэлцлийг иргэний харилцаа, ажил гүйцэтгэх үүргийн эрх зүйн харилцаа үүссэн гэж дүгнэн, улсын яллагчийн дүгнэлтийг няцаан үгүйсгэсэн үндэслэлээ тайлбарлаагүй, 2206019190890 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгож, Ш.Б-ын цагаатгаж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна гэж үзэхээр байна.

Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 2023/ШЦТ/1113 дугаар цагаатгах тогтоолыг хүчингүй болгуулж, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү. ...” гэв.

 

Хохирогч Г.Н гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 2023/ШЦТ/1113 дугаар цагаатгах тогтоолыг дараах үндэслэлээр эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн дугаар 2023/ШЦТ/1113 дугаар цагаатгах тогтоолын дүгнэлт хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Залилах” гэмт хэрэг нь хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйлс, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл бодит байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авах шинжтэй үйлддэг бөгөөд шүүгдэгчийн хувьд гэмт үйлдлээ хэрэгжүүлж эхлэхээс өмнө бусдын эд хөрөнгө, эсхүл түүнийг эзэмших, өмчлөх эрхийг буцааж өгөхгүй, хариу тайлбар огт хийхгүй, хагасыг нь хийнэ гэсэн санаа зорилго, сэдэлтээр дээрх шинжүүдийн аль нэгээр нь энэхүү гэмт хэрэг шинж хангагдах ба уг зорилгоороо иргэний эрх зүйн аливаа харилцаанаас ялгагддаг. Гэрээний харилцаа нь Иргэний хууль тогтоомжийн дагуу үүсч, гэрээний биелэлтийн талаар мэдээлэл солилцож, гомдлын дагуу харилцан шаардлага гаргаж, гэрээгээ дүгнэж байсны эцэст эрсдэлд орсны улмаас үүссэн маргааныг, өөрөөр хэлбэл, гэрээний эрсдэлийг залилан мэхлэх гэмт хэрэг гэж үзэхгүй. Харин өөр этгээдийн өмчлөл, эзэмшилд байгаа эд юмс, түүнийг хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхийг зөрчиж үгээр болон үйлдлээр бодит байдлыг гуйвуулах замаар эзэмшигч өмчлөгчийг төөрөгдүүлсэний үндсэн дээр түүний зөвшөөрлийн дагуу хариу төлбөргүйгээр өөрийн өмчлөлд авч байгаа шунахай сэдэлтэй шууд санаатай үйлдлээс гадна гэрээгээр хүлээсэн үүрэг нь биелэгдэх боломжгүй болмогц түүгээр шалтаглаж бусдын эд хөрөнгө, эсхүл түүнийг өмчлөх эрхийг бүгдийг буюу заримыг шилжүүлэхгүй байх гэмт санаа төрж, үүнийгээ хэрэгжүүлэхийн тулд эзэмшигч, өмчлөгчийг төөрөгдүүлэх замаар хуурч мэхлэх, итгэл эвдэх, тодорхой үйлдэл хийсэн нь тогтоогдвол залилах гэмт хэрэг гэж үзэж, эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэсэн хирнээ залилсан гэх байдал хангалттай тогтоогдохгүй байна гэж шүүх дүгнэжээ. Энэхүү дүгнэлтийг няцаах хэд хэдэн гэмт хэргийн обьектив шинж буюу гэмт хэргийн бүрэлдэхүүний обьектив талд хамаарах гэм буруутай иргэн Ш.Б-ын хохиргч намайг хуурч мэхлэх төөрөгдөлд оруулж буй олон олон үйлдэл, тэрхүү гэм буруутай үйлдлийн улмаас учруулсан 350.000.000 төгрөгийн үлдэгдэл болох 80.000.000 төгрөгийн хохирол, хохирогчид цаг хугацаанд нь төлөвлөсөн ёсоор гүйцэтгээгүйн улмаас учирсан цаг хугацааны, тухайн байшин барилгыг бариад ашигласан бол хэдий зохих хэмжээний ашиг орлого олох байсан, мөн залилуулаад залилуулсан эд хөрөнгөө олж авахаар олон удаа гаргасан хүчин чармайлт, сэтгэл санааны дарамт, стресс буюу сэтгэл зүйн тогтворгүй байдалд орсон зэрэг хор уршгийг шүүх авч үзээгүйд гомдолтой байна.

Иймд миний бие хэргийн бодит нөхцөл байдлыг тодруулуулахаар шаардлагатай гэж үзсэн баримт бичиг, материалыг гаргаж өгч цагдаагийн байгууллага тухайн хэргийг мөрдөн шалгаж, хяналтын прокурор иргэн Ш.Б-ын гаргасан үйлдэл нь эрүүгийн гэмт хэргийн шинжийг агуулсан бөгөөд цугларсан баримт бичиг дүн шинжилгээ хийж яллах хангалттай нотлох баримт бүрдсэн гэж үзэн шүүхэд шилжүүлсэн ба шүүхэд тухайн эрүүгийн хэрэгт дараах нөхцөл байдлыг тодруулан үзэх зайлшгүй шаардлагатай талаар мэдүүлж хүсэлт тавьсан боловч түүнийг хүлээн авч дахин хэргийн бүрдлийг хангуулахаар хэргийг хэрэгсэхгүй болгосон учир тогтоолд заасны дагуу давж заалдах гомдол гаргаж байна. Үүнд дараах нөхцөл байдлыг учирлан өгүүлж, шалгуулах нь эрүүгийн хэргийг тал бүрээс нь бүрэн дүүрэн судлан танилцаж нотлох баримтуудыг шинжлэн дүгнэхэд ач холбогдолтой гэж үзэж байна. Үүнд:

1. Гомдол гаргагч, хохирогч талуудын хооронд гэрээ хийгдээгүй, цэвэр итгэлцэл дээр явагдсан асуудал байтал өмнө нь “Г т” ХХК-ийн захирал Г.Н-ийн дүү Г.Ө-тай хийсэн гэрээний үргэлжлэл адил үзсэн. Өмнөх гэрээ нь Архангай аймгийн Батцэнгэл суманд 15 га талбайд хэрэгжих байсан бүх төрлийн спортын талбайтай, гадаад дотоодын тамирчид бэлтгэл сургуулилтаа хийх зориулалттай Олон улсын спортын иж бүрэн цогцолбор бүхий “Спорт амралтын газар” байгуулах байсан. Харин Тэрэлжид “Г т” ХХК-ийн 3 га газар хэрэгжүүлсэн төсөл нь жуулчны бааз. Хэрэгжүүлсэн төсөл, газрын байршил, хэмжээ, зорилго, өмчийн эзэмшигч бүгд өөр байтал Архангай аймгийн Батцэнгэл суманд хэрэгжүүлэх гэж байсан төслийн газар дээр давхцал үүссэн, газрын байршлыг сольж өгөхийн тулд дахин ИТХурлаар оруулах хэрэгтэй гэсэн асуудал гарч ирсэн. Мөн Б 2020 оны наадмын өмнө бүх байшин Оросын хил дээр ирчихсэн байна гэсэн тул хадгалах газар байхгүйгээс сандралд орсон. Тэгээд би Тэрэлжид газар худалдаж аваад байшингуудыг авахаар болсон. Энэ тухай хангалттай мэдүүлэгт хэлсэн. Дүү Г.Ө нь Тэрэлжид барьсан жуулчны бааз нь өөрт нь ямар ч хамааралгүй талаар мэдүүлэг ч өгсөн байгаа. Газрын асуудал шийдэгдсэний дараа өөрийнхөө төслөө хэрэгжүүлэхээр төлөвлөчихсөн байгаа асуудал ба ураг төрлийн холбоог гэрээний үргэлжлэл гэж үзсэн нь үндэслэлгүй юм.

2. Анхнаасаа Орос Улсаас дүнзэн байшин оруулж ирж барьж өгдөг, Монгол Улсад олон дүнзэн байшин оруулж ирж барьсан олон жилийн туршлагатай, ОХУ-ын “Русский дом” гэдэг компаний албан ёсны Монгол дахь төлөөлөгч, одоо ч 3 дүнзэн байшин бүхий хотхон барьж байгаа 2020 оны 7 дугаар сарын 20-ны өдөр ашиглалтанд оруулах гэж байгаа, Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг “Русский дом” гэдэг компанид өмнө нь ажиллаж байсан, барилгын зөвлөх инженер, сантехник, цахилгааны мэргэжлийн инженерүүдтэй гэж ярьж хохирогч намайг санаатайгаар хуурч мэхлэн, төөрөгдүүлэх замаар итгүүлж захиалга авсан. Гэтэл эдгээр зүйл нь бүгд худал байсан. Бүгд хэрэгт хавсарагдсан нотлох баримтаар нотлогдсон байгаа.

2021 оны 9 дүгээр сарын 17, 2022 оны 5 дугаар сарын 12, 2022 оны 5 дугаар сарын 18, 2022 оны 9 дүгээр  сарын 08, 2022 оны 9 дүгээр  сарын 16, 2023 оны 4 дүгээр сарын 14, 2023 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн “Орос дүнзэн байшин-Oros dunzen baishin” фэйсбүүк хаягаас оруулсан постондоо “Манай компани ОХУ дахь өөрсдийн модны үйлдвэртээ бэлтгэсэн бөөрөнхий бүтэн, наамал дүнзээр байшин, хаус, ресторан, үйлчилгээний төв, кэмп, зочид буудал зэргийг барьж гүйцэтгэнэ.” гэсэн нь Ш.Б нь ОХУлсад өөрийн модны үйлдвэртэй эсэх нь тодорхойгүй байж худал мэдээлэл оруулж зориудаар бусдад итгэл төрүүлэх, төөрөгдөлд оруулсан эсэхийг цаашид нягтлан шалгаж хэрэгт холбогдсон ирэн Ш.Б-ын хувийн байдлыг сайтар тодруулах шаардлагатай байтал анхан шатны шүүх үүнийг тодруулаагүй, авч авч үзээгүй байна.

3. Нэг дүнзэн байшинг ОХУ-д захиалахад үйлдвэрлэлийн процесс нь 45 хоног болдог гэдгийг мэдэж байсан хирнээ энэ зун амралтын газраа ашиглалтанд оруулна гэж хэлсээр байтал бүх 12 байшинг 45 хоногт оруулж ирнэ гэж худал хэлж, бодит байдлыг нууж намайг төөрөгдөл оруулж итгүүлсэн. Үнэн бодит байдлыг анхнаасаа үнэнээр нь хэлсэн бол захиалга өгөхгүй байсан.

4. Зураг үнэгүй гэж анхнаасаа хэлээд танай амралтын газрын гэр байшингийн зохион байгуулалт дөрвөлжин хэлбэртэй байна өөр хэлбэрт оруулаад өгье, зургийг өөрчлөхөд үнэгүй санаа зоволтгүй гэж хэлж өөрчилчихөөд дараа нь болохоор бүхэл бүтэн төслийг өөрийн зохиосон оюуны өмч болгон бүүр залилангийн аргаар “Оюуны өмчийн гэрчилгээ” авсан асуудлыг шүүх хурал дээр миний бие хангалттай тайлбарлаж, өмнө нь бүрдүүлсэн материалын талаар ярьсан боловч шүүх энэхүү байдлыг авч үзээгүй. Миний төслийн агуулгаар Оюуны өмч авсан гэж үзэж байгаа тул энэхүү асуудлыг энэхүү хэрэгт нэгтгэн шалгуулах хүсэлтийг гаргаж байна.

5. Манай компаний урьдчилгаанд 350.000.000 төгрөг өгснөөс 12 байшинг бүгдийг захиалаад урьдчилгаагаа ОХУ руу шилжүүлсэн гэсэн боловч ердөө 3-ийг нь захиалсан ба бусад байшинг захиалаагүй байсан бөгөөд манай 1 л байшинг бүтэн жил хагасын дараа оруулж ирсэн, ингэхдээ миний бие өөрөө тухайн байшингийн модыг бэлтгэж буй Оросын компанитай холбогдож, хэлэлцэж, сүүлдээ Оросуудаас гуйж, тал бүрээр хөөцөлдөж байж оруулж ирсэн гэдгийг шүүх авч хэлэлцээгүй, тэгэж хөөцөлдөөгүй бол 1 ч байшингүй үлдэх байсан. Нэг байшингаа бариулахдаа ч хананы дүнзнээс бусад бүх материалыг хохирогч буюу миний бие өөрөө гаргасан. Энэхүү үйлдлийг дээр дурдаад буй шууд санаатайгаар, шунахайн сэдлээр бусдын хөрөнгө, мөнгийг өөрийн өмчлөлд авсан, өмчлөгчийн хөрөнгө, мөнгийг өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулсан байтал шүүх анхаарч үзээгүй орхигдуулсан.

6. Хохирогчид барилгын зөвлөх инженер, цахилгаан, сантехникийн инженер гэх хүмүүсийг авчирч танилцуулж, танай байшингуудыг энэ хүмүүс барина гэж итгүүлж худал ярьж төөрөгдүүлчихээд яг ажил эхлэхэд 5, 6 юу ч мэдэхгүй бага насны хүүхдүүд авчирч ажиллуулсан болоод бусдын цаг хугацаа, хөрөнгөөр тоглосон бодит зураг, бичлэгээр хангалттай баримт бүрдүүлж өгсөн байхад иргэн Ш.Б-ын өөрийн мэргэшил, туршлага дутсан, тооцоо, төлөвлөлт дутуу байсан нөхцөл байдал гарчээ гэж шүүх дүгнэсэн. Үүнйг дахин ямар хүмүүс ажиллуулсныг хэргийн материалд бүрдүүлэн үзэх шаардлагатай юм.

7. Хохирогч нь шүүхэд өгсөн мэдүүлэгтээ /нотлох баримт нь хавтаст хэрэгт хангалттай байгаа/, 9 байшингийн суурийн зөвхөн ханыг хийсэн боловч цаашид ашиглах ямар ч боломжгүй байсан тул бүгдийг нураасан, 3 байшингийн суурийн ханыг дахин бэхэлгээ хийж авч үлдсэн, мөн зөвхөн 9 байшингийн гадна сантехникийн ажлыг хийсэн гэх боловч ашиглах ямар ч боломжгүй байсан тул дахин 70.000.000 төгрөгийн зардал гаргаж шинээр хийсэн гэдгийг мэдүүлсээр байтал эдгээр ажлыг иргэн Ш.Б хийж гүйцэтгэсэн гэж шүүх авч үзэж дүгнэсэн.

8. Үлдсэн мөнгөө төлөхийг шаардахад Асашёрю аваргын амралтын газрыг барих гэж байгаа тэр мөнгөнөөсөө өгнө, шинэ нисэх дэх газраа шилжүүлж өгнө гэх мэтчилэн хууран мэхэлж явсаар сүүлдээ Орост хамт сурч байсан найз нараасаа гуйгаад Эрхүү хавьд дүнзэн байшингийн үйлдвэр олоод өгөөч нэг найзыгаа манай компаний албан ёсны төлөөлөгч болгоод гэрээ хийлгээд өгөөч тэгэж туслаач тэгвэл захиалга болгоноос 5, 10 саяар нь танд өгөөд явъя гэж гуйгаад байхаар нь итгээд, мөнгөө олж авахын тулд нэг найзыгаа гуйгаад төлөөлөгч болгоод, бас нэг хамт сурч байсан нөхрийн компанитай гэрээ байгуулуулаад, эхний ээлжинд 4, 5 байшингийн гэрээ хийлгээд, өөрөө орчуулга хийж, холбож өгч бэлэн болонгуут нь ачаад Монгол руу явуулсан боловч Монголын хилээр орж ирэнгүүт иргэн Ш.Б нь манайд түрээсийн төлбөргүй, зөвхөн ашиглалтын зардал төлөхөөр үнэгүй сууж байсан оффисоосоо ашиглалтын зардлаа ч төлөлгүй компьютер, бичиг баримтаа аваад зугтаачихсан байсан ба араас нь зөндөө залгасан боловч утсаа авахгүй, итгэл эвдээд алга болсон талаар хохирогч миний бие хангалттай мэдүүлсэн. “Г т” ХХК-ийн зүгээс эцсийн байдлаар 81.039.100 төгрөгийн авлага үүсч байгаа талаар хэлж, тооцоо нийлсэн акт үйлдэх санал тавьсан боловч Б-ын зүгээс бултаж зугтан, утсаа авахгүй байсан тул арга барагдаад хүний утаснаас залгаж арай хийж холбоо бариад уулзтал тооцоо нийлсэн акт үйлдэхгүй, үлдсэн мөнгөө төлөхгүй гэж хэлээд тооцоо нийлсэн акт үйлдээгүй ээ гэж мэдүүлсээр байтал энэ мөнгийг “Г т” ХХК-д буцааж олгохоор дахин тохиролцож байсан мэтээр дүгнэсэн.

9. Цагдаад гомдол гаргасаны дараа иргэн Ш.Б нь над руу залгаад Архангайн бөхчүүд наадмын бэлтгэлд гардаг гал дээр 20 дүнзэн байшин бариулах гээд хүн ярьж байна, танай дүү бүгдийг мэднэ гэж байна, та яриад өгөөч, урьдчилгаа мөнгөнөөс нь хохирлыг барагдуулья гэж ярьсан, гэтэл энэ нь цаг хугацааны хувьд 2-хон сарын дотор захиалаад, бариад, түлхүүр хүлээлгэж өгөх ямар ч боломжгүй ажил байсан, өөрөө ч энийгээ маш сайн мэдэж байгаа байж бусдыг залилах гэсэн бас нэг үйлдэл нь байсан тул би чамтай нийлж бусдыг залилж мэхэлж чадахгүй ээ гэж хэлсэн. Ийм байдлаар энэ хүн цаашдаа ч хичнээн ч хүн залилах гэж байгаа юм, үүнийг таслан зогсоох хэрэгтэй талаар хангалттай тайлбар мэдүүлсэн боловч анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэлэлгүй, хуулийн зүйл заалтыг буруу тайлбарлаж буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэл байна гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Ш.Баттулгыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн холбогдох зүйл заалтад заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэж өгнө үү .

Мөн Баянзүрх дүүргийн анхан шатны шүүхийн шүүгч иргэн Ш.Б-д холбогдох шүүх хурал эхлэхийн өмнө дүнзэн байшин бариулахтай холбоотой Ш.Б-д хамаарал бүхий нэг хохирогчийн хэрэг яаж шийдэгдсэн талаарх шийдвэрийг надад уншиж танилцуулсан, шүүгчийн зорилгыг ойлгоогүй. Тэр шийдвэр нь Б-ыг цагаатгасан тухай тогтоол байсан нь энэхүү хэргийг шийдвэрлэж буй шүүгч нь тухай хэргийг шийдвэрлэхдээ “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.1-т шүүгч дараах үндэслэл байвал эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож болохгүй. 10.1.1.4-т заасан “өөрөө эсхүл шууд бусаар энэ хэрэгт хувийн сонирхолтой байна гэж үзэх бусад үндэслэл байгаа бол” гэсэн хуулийн заалтыг ноцтой зөрчиж хэрэгт хувийн сонирхолтой байгаагийн илрэл байсан тул энэхүү хэргийг урьдаас шийдвэрлэсэн гэх үндэслэл байна. ...” гэв.

 

Хохирогч Г.Н-ийн өмгөөлөгч З.Хүрэлсүх тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие давж заалдах шатны шүүх хуралдааны шатнаас эхлэн оролцож байна. Өмгөөлөгчийн зүгээс хэргийн материалтай танилцаж, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны бичлэг болон тэмдэглэлтэй 2023 оны 11 дүгээр сарын 7-ны өдөр очиж танилцсан. Анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэлтэй танилцсан гэх баримтыг хавтаст хэрэгт хавсаргаж байна. Учир нь, энэ хэрэгт хохирогч Г.Н өмгөөлөгчгүй оролцсон.

Нийт 2 цаг 7 минутын, 1 цаг 33 минутын, мөн 6 минут 5 секундын гэсэн 3 үндсэн хэсэг, 2023 оны 8 дугаар сарын 23-ны өдөр Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Е танхимд явагдсан шүүх хуралдааны бичлэгтэй бүрэн танилцсан. Давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэл, гомдолтой холбоотойгоор прокурорын бичсэн эсэргүүцэл, хохирогч Г.Н-ийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэлтэй, дэмжиж оролцож байгаагаа хэлэх нь зүйтэй байна. Учир нь, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.3 дахь заалтад заасан үндэслэлээр цагаатгах тогтоолыг хүчингүй болгуулах үндэслэл бүрдсэн гэж үзэж байна. Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэх үндэслэл тогтоогдсон гэж үзэж байна. Шүүгдэгч Ш.Б-ын өмгөөлөгч Ж.Баяржавхлангаас шүүх хуралдаан эхэлсний дараа илэрхийлэх байр суурь, шинээр гаргах хүсэлт, нотлох баримтыг тодруулах үед Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 1207 дугаар шийдвэрийг гаргаж өгсөн байдаг. Энэ гаргаж өгсөн шийдвэртэй холбогдуулан улсын яллагчаас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхэд танилцуулсан, иргэний хэргийн шийдвэр буюу нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах тухай саналыг гаргасан нь үндсэн 2 цаг 7 минут болох 1 дүгээр бичлэгийн 15 минутад бэхэжсэн атлаа шүүх хуралдааны тэмдэглэлд энэ талаар бүрэн тусгаагүй байдаг. Өөрөөр хэлбэл, улсын яллагчийн саналыг шүүхийн хэлэлцүүлгийг бүрэн явуулж, нотлох баримтыг шинжлэн судалсны дараа шүүхээс шийдвэрлэх болно гэдгийг даргалагч хэлсэн. Гэтэл шүүх хуралдааны тэмдэглэлийн 2 дахь хуудаст дутуу бичигдэж, даргалагчаас хэлсэн үг бүрэн тэмдэглэгдээгүй байна. Хэдийгээр би анхан шатны шүүх хуралдаанд оролцоогүй, 5 хоногийн дотор засвар, өөрчлөлт оруулах эрхгүй этгээд ч хэлэх нь зүйтэй гэж үзэж байна. Энэ байдал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад заасан үндэслэл гэж үзэж ойлгож байна. Шүүхийн шийдвэр энэ хуулийн 36.9 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаагүй буюу цагаатгах тогтоолыг бичихдээ хуулиар тогтоосон шаардлагыг хангаж бичээгүй. Өөрөөр хэлбэл, шүүх хуралдаанд маш тодорхой байдлаар гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацааг хэрхэн тодорхойлох, Ш.Б-ын үйлдлийг энэ цаг хугацааны өмнө ба дараах үйлдлийг хэрхэн ойлгох, сонсгосон ял буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгтэй хэрхэн уялдаж байгаа талаар прокурорын нотлох баримтад тулгуурласан үндэслэл бүхий гаргасан саналыг шүүх няцааж, үгүйсгээгүй байна. Энэ талаар хууль тогтоогчоос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад “шүүгдэгчийг цагаатгах үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн, эсхүл улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгч, иргэдийн төлөөлөгчийн саналыг няцаан үгүйсгэсэн үндэслэлийг тусгана” гэж заасан боловч шүүхийн шийдвэр нь бүдүүлгээр хэлбэл, эрүүгийн хэргийг иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар хэлэлцэгдсэн мэтээр бичигдсэн байна. 25 жил орчим шүүх хуралдаанд оролцож байгаа туршлагатай хүний хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан олон хуралдаанд оролцож байсан. Энэ төрлийн хэргийг хүнд зүйл, ангиар сонсгож оруулж ирсэн хэргийн шүүх хуралдааны шийдвэр хуулийн шаардлагыг зөрчсөн гэж үзэж байна. Шүүх хуралдаанд гаргаж өгсөн иргэний хэргийн шийдвэрт илүү хөтлөгдсөн гэж үзэхээр байгаа. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.9 дүгээр зүйлд заасан нотлох баримтыг шинжлэн судлахаас татгалзах үндэслэл бол иргэний хэргийн шүүхийн шийдвэртэй холбогдож үүсэх ёстой байсан гэх үндэслэлийг та бүхэнд танилцуулж, магадлан шийдвэрлүүлье. Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр, нэгэнт тогтоогдсон нөхцөл байдал, мөн тухайн хэрэгт хамааралгүй нөхцөл байдлыг тодруулсан баримтыг шинжлэн судлахаас татгалзах эрхийг прокуророос хэлснийг шүүхээс шийдвэрлэлгүй орхигдуулсан гэж үзэж байна. Иргэний хэргийн шүүхийн шийдвэрийг судалж үзвэл Ш.Б-ын өмгөөлөгч Г.Баяржавхлан, хариуцагч буюу Ш.Б-ын үүсгэсэн “Даблью Эйч Юу” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр, эрүүгийн хэргийн гэрчээр асуугдсан А.О иргэний хэргийн шүүх хуралдаанд гэрчээр оролцсон байгаа. Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж байгаа асуудлаар улсын яллагч эсэргүүцэлдээ дурдсан байна. Өмгөөлөгчийн хувьд санал нийлж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасныг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Ш.Б-ын үйлдлийг шүүх дүгнэхдээ 2020 оны 5 дугаар сарын 04-ний өдрөөс өмнө анх уулзсанаас авхуулаад хамгийн сүүлд 2021 оны 12 дугаар сард байшинг хүлээлгэн өгч байгаа бүх хугацааг хамруулахдаа иргэний гэрээний харилцаа үүсгэсэн оролцогчдын хооронд үүссэн эрсдэлийн талаар харилцан мэдээлэл солилцож явагдсан гэх агуулгаар бичсэн байна. Үгүй юм, 2020 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн анхны 6.000.000 төгрөг, 5 дугаар сарын 13-ны өдрийн 4.000.000 төгрөг, 5 дугаар сарын 14-ний өдрийн 340.000.000 төгрөг буюу нийт 350.000.000 төгрөгийг өмчлөгч өөрийн сайн дураар Ш.Б-ын дансанд шилжүүлэхээс өмнө юу болсон бэ, ямар гэмт хэргийн шинжтэй вэ талаар тодруулаагүй. Ш.Б нь барилгын компанийн олон жилийн туршлага байхгүй болох нь нотлох баримтаар тогтоогдож, үгүйсгэгдсэн. Хавтаст хэргийн 100 дугаар талд “Даблью Эйч Юу” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ авагдсан. Улсын бүртгэлийн гэрчилгээнд барилга засварын жижиглэнгийн худалдаа эрхэлсэн байгууллага байдаг. Өөрөөр хэлбэл, барилга угсралтын үйл ажиллагаа эрхлэх нь Барилгын тухай хуулиар тусгай зөвшөөрлийн үндсэн дээр явагддаг. Ш.Б нь барилгын зураг төсөл зохиох эрхгүй. Хохирогч Г.Н-д Ш.Б нь “би зураг төсөл зохиосон, 2022 оны 3 дугаар сард оюуны өмчийн эрх авсан” гэж төөрөгдүүлсэн байгаа асуудлыг шүүх хэрэгт ач холбогдолтой буюу өөрийн шийдлийг дэмжих хэсгээр нь дүгнэлт хийж, прокурорын гаргасан үндэслэлийг няцаах талаар шийдвэртээ юу ч бичээгүй талаар хэлэх нь зүйтэй байна. 2020 оны 5 дугаар сарын 04, 13, 14-ний өдрүүдэд 350.000.000 төгрөгийг авсан бол 2020 оны 7 дугаар сарын 22-ны өдөр 150.000.000 төгрөгийг Ш.Б-аас буцааж, Г.Н рүү шилжүүлсэн. Үлдсэн 200.000.000 төгрөг байхгүй. 200.000.000 төгрөгийг буцааж төлөх, төлөхдөө Г.Н-тэй мэдээлэл солилцох, ойр ойрхон уулзах, Г.Н-ийн оффист өөрийн ажлын байраа шилжүүлэн нүүлгэх, хамтран явж байгаа асуудал нь иргэний харилцааны шинжтэй гэх агуулгаар шүүх дүгнэсэн нь үндэслэлгүй. Залилах гэмт хэрэг үйлдсэн этгээд өөрийн үйлдэл, арга хэрэгслээр хохирогч хүмүүст мэдэгдэхгүй байх, хуулийн хариуцлагаас зайлсхийх, хэрэг бүртгэл, мөрдөн шалгах ажиллагаагаар шалгагдахгүй байх зорилгоор ор сураггүй алга болох асуудал байдаг. Зарим тохиолдолд хохирогчийг дахин төөрөгдүүлэх, шаардлагыг нь биелүүлэх маягаар харилцан ярьдаг асуудал нь төгссөн гэмт хэргийн дараа үйлдэж байгаа шүүгдэгчийн үйлдлийг иргэний эрх зүйн харилцаа гэж үзэх боломжгүй. Өөрийнхөө үйлдэлд хандаж байгаа ухамсар, түүнийхээ дагуу гаргаж байгаа үйлдэл нь иргэний эрх зүйн харилцааны шинжтэй гэдгээр зориудаар өөрчилж, дүгнэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. 350.000.000 төгрөгийн 64.000.000 төгрөгийг Оросын Холбооны Улс руу 2020 оны 5 дугаар сарын 28-ны өдөр буюу гэмт хэрэг төгссөнөөс хойш 14 хоногийн дараа шилжүүлсэн. Ш.Б-ын амалснаар том 3 байшин, жижиг 9 байшин барина, модон материалын тооцоо нь 201.000.000 төгрөг болж байгаа, үүний урьдчилгаа 60 хувийг шилжүүлэх ёстой байсан гэвэл 121.000.000 төгрөгийг нийт 12 байшин барихаар Оросын Холбооны Улс руу шилжүүлэх ёстой байсан. Өөрөөр хэлбэл, Ш.Б мөнгө авснаас хойш өөрийнхөө амлалтдаа хүрэх, хүрэхгүй гэдэг талаар үйлдсэн зүйлүүдийг нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудтай тулгаж үзвэл анхнаасаа хуулийн дагуу хийгээгүй. Гэрээний харилцаа биш. Ийм учраас 7 дугаар сарын 22-ны өдөр үлдэгдэл мөнгөө буцааж 150.000.000 төгрөгийг авсан. Өнгөрсөн хугацаанд гарсан зардлыг Ш.Б-ын амаар хасна гэснээр нь хасаж, үлдэгдлээр нь тооцоо хийсэн. Мөн гэмт хэрэгт гэм буруутай эсэх, хэргийн зүйлчлэл зөв байгаа эсэх, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар яригдаагүй. Прокурорын яллах дүгнэлтийн хавсралт хэсгээс үзвэл энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар дүгнэлт байхгүй. Тийм учраас шүүгч нэхэмжлэл, хохирлын талаар яллах дүгнэлтэд дурдаагүй учир хэлэлцэхгүй орхисон гэдэг. Хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтоох үүрэгтэй, шүүх санаачилгатай хандаж, нэхэмжлэл, хохирлыг талаар яах эсэхийг тодруулах хэрэгтэй. Хэдийгээр прокурор гэм буруугийн талаар саналаа хэлээд суусан ч энэ талаар тодруулах, талуудаас асуух үүргээ хэрэгжүүлээгүй байна гэдэг нь шүүхээс гарах шийдвэр нь урьдаас ойлгомжтой байжээ гэж үзэхээс өөр аргагүй байна. Өмгөөлөгчгүй оролцсон хохирогчийн хувьд энэ зүйлийг ялгаж ойлгох боломж байгаагүй байна. Ийм учраас 2020 оны 7 дугаар сар, 2021 оны 2 дугаар сарын 23-ны өдөр Ш.Б, Г.Н нар тооцоо нийлсэн. Тооцоо нийлж байгаа асуудал нь иргэний гэрээний үүргийн гүйцэтгэлийг хэрхэн гүйцэтгэсэн байгаа талаар тооцоо нийлж байгаа асуудал биш, харин надаас авсан мөнгөө буцааж өгөх үү, үлдэгдэл нь хэд вэ гэх байдлаар өөртөө туслах зорилгоор хохирогчийн санаачилгаар хойноос нь хөөцөлдөж явахад арга буюу баригдаад тооцоо нийлж байгаа асуудал юм. Өөрөөр хэлбэл, мөрдөгчийн биелүүлэх хохирлыг тогтоох ажиллагааг сайн дураар өмнөөс нь хэрэгжүүлсэн ажиллагаа гэж ойлгогдохоор байгаа. Шүүх хуралдаанд хохирогчийн мэдүүлэг нэг л удаа туссан бөгөөд “...одоо 81.039.100 төгрөгийг Ш.Б-аас авах ёстой...” гэсэн агуулга байгаа. Гэтэл энэ дүнг сонссон Ш.Б нь “дараа нь ийм зүйлүүдийг хасна” гэдэг байдлаар эсэргүүцэж, үгүйсгэж байгаа тохиолдолд хохирогч, шүүгдэгчийн зөрүүтэй мэдүүлгийн алийг нь ямар үндэслэлээр хүлээж авч байгаа, ямар үндэслэлээр хүлээж авахгүй байгаа талаар шүүх цагаатгах тогтоолдоо дурдаагүй. Тэгээд ч Ш.Б-ын  “Даблью Эйч Юу” ХХК нь Гаалийн ерөнхий газрын лавлагаагаар Оросын Холбооны Улсаас мод модон бүтээгдэхүүн оруулж ирж байгаагүй байдаг. 2020 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр анх удаа өөрөө гаалийн бүрдүүлэлт хийсэн гэдэг боловч энэ хэрэг 2020 оны 5 дугаар сараас 6 сарын хооронд үйлдэгдэж төгссөн байдаг. Гэмт хэрэг үйлдэгдсэн хугацааг тодорхойлоход толгой эргэх явдалгүй, нэгэнт шүүхийн практик, хууль хэрэглээний хувьд тогтсон ойлголт байгаа. Харин шүүх урсгал сөрсөн шийдвэр гаргасныг гайхаж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх, хохирогчийн хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх эрхийг бодитойгоор эдлүүлж, анхан шатны шүүх хуралдаанд энэ асуудал дахин яригдах ёстой гэдгийг нь хэлэх нь зүйтэй. Шүүгдэгчийн хувьд өөрийн үйлдэлдээ өнөөдрийг хүртэл гэмшсэн зүйл байхгүй байна. ...” гэв.

 

Цагаатгагдсан этгээд Ш.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Субьектив талаас нь үзвэл прокурор хэргээ уншаагүй, хавтаст хэрэгт авагдсан баримтуудыг ойлгохгүй байгаа юм. Процессын хувьд би Ө-тай гэрээ хийж, Архангайд авах газар нь бүтээгүй учраас Тэрэлжид байшин барихаар болсон. Гэтэл прокурор надаас болж Тэрэлжид газар авсан мэтээр дурдсан. “Г т” ХХК нь Тэрэлж байгалийн цогцолборт надтай гэрээ хийхээс өмнө газартай байсан. Гэрээнд байгалийн давагдашгүй хүчин зүйл гэж тусгасан байгаа. Мод гацсан шалтгааны тухайд ковидтой холбоотойгоор хил түр хаасан байсан. Ковидын цаг хугацааг тодорхой тусгасан байгаа. Хохирогчийн өмгөөлөгч, прокурор нар гэрээтэй огт танилцаагүй. Гэрээнд 2020 оны 8 дугаар сарын 03-ны өдөр байшинг хүлээлгэж өгнө гэж заасан байхад намайг 2020 оны 5, 6 дугаар сард луйвар хийсэн гэж байна. 5 дугаар сард гэрээгээ хийсэн хүн хэрхэн 6 дугаар сард 12 байшин барьсан байх вэ. 5 дугаар сард гэрээ хийх үед миний өмнөөс манай ажилтан Г.Н-тэй анх уулзсан байдаг. Мөн 2, 3 удаа ч оффист ирж уулзсан. Тухайн үед бид “өмнөх дүнзэн байшинг шинээр эхэлж байгаа шүү, хуучин ийм компанид ажиллаж байсан” гэдгээ хэлж байсан. “Русский дом” ХХК гэж ярьж байна. Фэйсбүүкээс үзвэл бидний хуучин ажиллаж байсан зуслангийн компани болох 2019 онд пейж хуудас нь хаагдсан “Орос дүнзэн байшин” гэсэн пейж хуудас байгаа. Үүнтэй андуураад байна. 5 дугаар сард гэрээ хийж, 6 дугаар сард мод авах боломжгүй гэдгийг мэдсээр байж залилсан гэж байна. Үйл ажиллагаа явагдаж эхэлж байхад Оросын үйлдвэр нь хаагдсан байсан. Энэ нь нотлох баримтаар ч нотлогдоно. Би мөрдөгчид “манай компанид төлөөлөгчөөр ажиллаж байсан Г.Н-ийн найзыг гэрчээр оролцуулж өгнө үү” гэж хэлж байсан. Би үнэн бодит байдлыг нуугаагүй. Нийт 12 байшинг саунтай, ресторантай, музейтэй, амрагчдын 9 байшинтай, 9 гэртэй байхаар тохиролцсон. Өмгөөлөгч, прокурор нар очиж үзэх хэрэгтэй. Гэтэл 9 байшингийн суурийг хийсэн гэж байна, үгүй юм. 12 байшингийн муу үсний нүх, гүний худгийг бүгдийг нь хийсэн. Мэргэжлийн туслан гүйцэтгэгчээр хийлгэсэн. Дансны гүйлгээг үзвэл 20.000.000 гаруй төгрөгийн гүйлгээ хийсэн байгаа. 350.000.000 төгрөгийн 150.000.000 төгрөгийг буцааж өгсөн. 200.000.000 төгрөгөөр юу хийсэн бэ гэхээр 2 гүний худгийг гаргаж өгсөн, муу усны нүхийг гаргаж өгсөн. ...” гэв.

 

Цагаатгагдсан этгээд Ш.Б-ын өмгөөлөгч Ж.Баяржавхлан тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие анхан шатны шүүх хуралдаанд Ш.Б-ын өмгөөлөгчөөр оролцсон. Г.Н болон Ш.Б нарын хооронд үүссэн асуудал нь Иргэний хуульд заасан гэрээний харилцаа юу, эсхүл Эрүүгийн хуульд заасан залилан мэхлэх гэмт хэргийн шинжтэй байна уу гэдэг асуудлыг анхан шатны шүүх анхаарч дүгнэлтээ гаргасан гэж ойлгож байна. Анхан шатны шүүхээс энэ асуудлыг гэрээний харилцаа байна, эрүүгийн гэмт хэргийн шинж байхгүй гэх нөхцөл байдлыг дүгнэхдээ хууль зүйн хувьд үндэслэлтэй дүгнэсэн гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байсан. Учир нь, энэ хэрэгт хэд хэдэн зүйлүүд тодорхой харагддаг. Ш.Б нь Ө гэх хүнтэй Архангай аймагт амралтын газрын 12 байшин барихаар гэрээг байгуулсан байсан. Гэтэл Ө гэх хүний Архангай аймаг дахь газрын асуудлаас гэрээ үргэлжлэх боломжгүй болсон. Харин Г.Н Тэрэлжид газар байгаа, энэ байшинг бариулъя гэх үүднээс Ш.Б, Г.Н нарын хооронд хэлцэл хийгдсэн. Хэдийгээр талууд амаар хэлцлийг хийсэн боловч гэрээний нөхцөл маш ойлгомжтой байгаа. Талуудын шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, цагдаагийн байгууллагад өгсөн мэдүүлэг зэргийн тухайд гэрээний нөхцөлийг тохиролцсон асуудал байгаа. Гэтэл прокуророос гарцаагүй байдалд оруулж, гэрээгээр халхавчилж, Г.Н гэх хүнтэй гэрээ байгуулж, 350.000.000 төгрөгийг залилсан гэх нөхцөл байдлыг дурдсан. Энэ нь байж боломгүй зүйл юм. 350.000.000 төгрөгийг авсан, аваагүй асуудлын тухайд маргаан байхгүй, тогтсон асуудал байгаа. Ш.Б 350.000.000 төгрөгийг авч, ажил хийгдсэн үү гэвэл хийгдсэн. Өөрөөр хэлбэл, байшингийн суурийн асуудал, мөн сууриас гадна байшингуудын цэвэр, бохир усны шугамуудыг хийсэн. Гэтэл энэ ажил хийгдэж байх явцад Г.Н-ээс байшингийн суурь асуудалтай байна гэх асуудлыг гаргасан. Мөн Г.Н байшингийн суурь шаардлага хангахгүй байсан учраас бид өөрсдийн хөрөнгөөр нурааж, дахин хийсэн. Учир нь, ажил зогсох боломжгүй байсан учраас өөрсдөө үргэлжлүүлээд хийсэн гэх агуулгаар тайлбар гаргаж байна. Тухайн байшингийн суурь шаардлага хангахгүй байсан эсэх талаар ямар нэгэн эрх байгууллагын дүгнэлт байдаггүй. Зөвхөн нэг талын шаардлага хангахгүй байна гэсэн нөхцөл байдалд уг асуудал үүссэн. 12 байшингийн хамгийн том байшин нь музейн байшин байгаа. Хохирогч Г.Н музейн байшинг хүлээж авсан. Сая тайлбартаа зөвхөн байшингийн модыг хүлээж авснаа хүлээн зөвшөөрнө гэж байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Г.Н гэх хүний хохирогч болон гэрчээр өгсөн музейн байшинг хүлээн авсан гэх мэдүүлэг нь музейн байшинг хүлээн авсан болохыг бүрэн нотолсон байдаг. Гэтэл зөвхөн модыг нь хүлээн авсан мэтээр тайлбарлаж байгаа нөхцөл байдал байна. Үүнийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Прокуророос ...бодит байдлыг нуух замаар хууль бус үйлдлийг иргэний харилцаа болгохоор хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлэх байдал үүсэх зорилгоор дутагдал, доголдол гаргасны улмаас... гэж байна. Дутагдал, доголдол гаргасан гэх асуудал нь захиалагч болон гүйцэтгэгч нарын хооронд үүсэж байгаа иргэний харилцааны асуудал болохоос биш, Ш.Б-ын тухайн ажлыг хийхдээ алдаа гаргасан нь залилах гэмт хэргийн ямар шинж, төрлийг агуулж байна вэ гэдэг нь тодорхойгүй. Мөн Г т ХХК-ийн захирал Г.Н-тэй харилцаж, түүнийг төөрөгдөлд оруулсан гэж байна. Тооцоо нийлсэн асуудлыг төөрөгдөлд оруулсан гэж байна. Ш.Б өөрийнхөө машиныг хүртэл барьцаанд тавьж, түүнээс гарсан мөнгийг хүртэл өгсөн. Г.Н фидуцийн гэрээний талаар ярьж байна. Г.Н-ийн газар дээр байсан дүнзэн байшингийн моднуудыг хүртэл Ш.Баттулгыг аваарай гэж аль аль нь тохиролцож, тооцоо нийлсэн байдаг. Өөрөөр хэлбэл, гэрээ нэгэнт дуусгавар болж байгаа бол тооцоо нийлье гэдэг иргэний эрх зүйн харилцаанаас үүссэн дараагийн харилцаа явагдаж байхад прокурор эсэргүүцэлдээ Г.Н-ийг төөрөгдөлд оруулж, дахин залилах гэмт хэргийн үйлдэл хэрэгжиж байна гэх нөхцөл байдлыг гаргаж байгаа нь ямар ч үндэслэлгүй. Иргэний эрх зүйн харилцаа байсан уу, эрүүгийн гэмт хэргийн шинж байсан уу гэх зүйл дээр анхан шатны шүүх маш үнэн зөв, ойлгомжтой дүгнэлтийг хийсэн. Тооцооны асуудал буюу 1 байшин хэдэн төгрөг болох талаар ярьж байна. 12 байшингуудын тухайд жижиг, том янз бүрийн хэмжээтэй байшингууд байгаа. Байшингийн тооцооны асуудал нь иргэний хэрэг үү, эсхүл эрүүгийн хэрэг үү гэх дүгнэлтийг хийхэд ямар нэгэн байдлаар нөлөөлөхгүй гэж ойлгож байна. Харин Г.Н-ийн хувьд нэгэнт гэрээгээр хүлээсэн үүргээ, Ш.Б-ын хувьд үүргээ дутуу биелүүлсэн тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу шүүхэд нэхэмжлэлээ гаргаж, Иргэний хуульд заасны дагуу шийдэгдээд явах харилцааг мөрдөн шалгах ажиллагаа, прокурорын шатанд ч гэмт хэрэг гэж гүтгүүлж оруулж ирж байгааг үндэслэлгүй гэж үзэж байна. Өнөөдөр давж заалдах шатны шүүх хуралдаанд өмгөөлөгч З.Хүрэлсүх оролцож байгаа. Үндэслэл, гаргаж байгаа тайлбарын тухайд анхан шатны шүүхийг цагаатгах тогтоол бичихдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж байна. Үүнийг давж заалдах шатны шүүх анхаарч, хуулийн дагуу шийдвэрлэх байх гэж үзэж байна. Мөн энэ хэрэг иргэний эрх зүйн харилцаа юу, эсхүл эрүүгийн гэмт хэрэг үү гэх талаар шүүх маш сайн дүгнэлтээ хийх байх гэж найдаж байна. Ингээд анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байх тул хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар Ш.Б-д холбогдох эрүүгийн хэргийг хэлэлцэхдээ прокурор К.Чимгээгийн бичсэн 2023 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 25 дугаар эсэргүүцэл, хохирогч Г.Н-ийн гаргасан давж заалдах гомдолд заасан үндэслэлүүдээр хязгаарлахгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянав.

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас Ш.Б-ыг фэйсбүүк цахим орчинд “ Орос дүнзэн байшин-Оros dunzen baishin” гэх нэртэй цахим хаягаар “Орос дүнзэн байшин-Оros dunzen baishin гэх нэртэй пэйж хуудас ажиллуулж, Дүнзэн хаусны захиалга авч эхэллээ, 45-60 хоногт баригдана, иж бүрэн зураг үнэ төлбөргүй, та газраа бэлд, бид цогцоор нь шийдэж байна” гэсэн зар байршуулж, зарын дагуу холбогдсон “Г т” ХХК-ийн захирал Г.Н-тэй харилцаж, 2020 оны 06 сард Оросын холбооны улсаас байшингийн мод Монгол Улсад орж ирнэ, наадмын өмнө 12 ширхэг орос дүнзэн байшингийн түлхүүр гардуулж өгнө хэмжээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар 2020 оны 5 дугаар сарын 04-ний өдрөөс 5 дугаар сарын 14-ний өдрийн хооронд 50 хувийн урьдчилгаа болох 350.000.000 төгрөгийг буюу бусдын эд хөрөнгийг өөрийн Хаан банкинд эзэмшдэг 5029850096 дугаарын дансаар шилжүүлэн авч, хохирогчид их хэмжээний хохирол учруулан залилсан гэмт хэрэгт буруутган Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Анхан шатны шүүх прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш.Б-д холбогдох эрүүгийн 2206 01919 0890 дугаар хэргээс Ш.Б-д холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн  бодит байдлыг тогтоох үүрэгтэй.” гэж, 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно.” гэж, мөн хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад “гэмт хэрэг гарсан байдал”, 1.3 дахь заалтад “гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр зэргийг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад нотолно.” гэж, 1.5 дахь заалтад “гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ.” гэж тус тус заажээ.

Аливаа гэмт хэрэг нь нийгэмд аюултай ямар нэгэн гэм хор учруулдаг ба эсхүл тийм гэм хор учрах нөхцөлийг бүрдүүлдэг бөгөөд тэрхүү учирсан болон учруулж болох хохирлын шинж чанар, хэр хэмжээг харгалзан гэмт хэргийн нийгмийн аюулын хэр хэмжээг тодорхойлдог болно. Эрүүгийн хуулийн тусгай ангийн тодорхой зүйл, хэсэг, заалтын диспозицид гэм хор бодитой учирснаар төгссөнд тооцогддог бүх гэмт хэргийг эрүүгийн эрх зүйн онол, хууль хэрэглээний жишигт материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг гэж үздэг бөгөөд уг гэм хорын хэр хэмжээ, шинж чанар нь хэргийн зүйлчлэл, ялын бодлогод шууд нөлөөлдөг тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад заасны дагуу гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг мөрдөн шалгах ажиллагааны явцад заавал нотлох үүрэгтэй.

Хэрэгт авагдсан болон анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаас үзэхэд, энэ гэмт хэргийн улмаас хэдэн төгрөгийн хохирол учирсан тодорхойгүй, хохирогч, цагаатгагдсан этгээдийн хооронд хохирол төлбөртэй холбоотой нэгэндээ өгсөн, авсан асуудал байх төдийгүй, 350.000.000 төгрөгийн зарцуулалт, баригдах байшингийн тооцоо судалгаа байсан эсэх, мөн маргаж буй байр, байшин болох эд зүйлийн хөрөнгийн үнэлгээ тодорхойгүй байна.

Мөн талуудын хооронд ямар гэрээ байгуулагдсан, гэрээ биелэгдэх боломжтой байсан эсэх буюу зураг төсөл болон тооцоо судалгаа нэг бүрчлэн гарсан эсэх талаар нэг мөр хөтөлбөргүй тогтоож байж гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

Иймд анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, нотлох баримтууд зөрүүтэй байхад няцаан үгүйсгэсэн дүгнэлт хийгээгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлд заасан “Шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байх” үндэслэлд хамаарч байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.   

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, прокурор К.Чимгээгийн бичсэн эсэргүүцэл, хохирогч Г.Н-ийн гаргасан давж заалдах гомдлуудыг хэлэлцээгүй болохыг дурьдах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 39.9 дүгээр зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 2023/ШЦТ/1113 дүгээр цагаатгах тогтоолыг хүчингүй болгосугай.

2. Цагаатгагдсан этгээд Ш.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                               Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

 

                ШҮҮГЧ                                                 Д.МӨНХӨӨ

 

                 ШҮҮГЧ                                               Т.ШИНЭБАЯР