Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 311/ШШ2025/00119

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Одонзул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Завхан аймгийн ******* сумын ******* баг ***-р байранд оршин суух Д.*******гийн нэхэмжлэлтэй,

ажиллаж байсан байдлаа болон эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал тогтоолгохыг хүссэн хүсэлтийг 2025 оны 02 дугаар сарын 06-ний өдөр хүлээн авч, 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Эрдэнэжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 Нэхэмжлэгч Д.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

 Миний бие нь 1966 онд төрсөн. Ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт Завхан аймгийн ******* сумд амьдарч байна. Би ******* аймгийн ******* сумын ерөнхий боловсролын дунд сургуулийг төгсөөд ******* аймгийн *******н *******ыг 1986 оны 06 сард төгссөн. 1986 оны 07 сарын 01-ний өдөр ******* аймгийн ******* сумд ******* нэгдэлд дундын ээр ажил ороод 1987 оны 10 сарын 20-нд албанд татагдсан учир ажлаасаа чөлөөлөгдөн 1987 оны 10 дугаар сарын сүүлээр хот дахь ийн ба ын 0263 дугаар ангид хуваарилагдан очиж 2 жилийн хугацаанд алба хаасан. 1989 оны 09 сард *******н дээд сургуулийн мал эмнэлгийн ангид элсэн 2 жилийн хугацаанд суралцсан бөгөөд ар гэрийн аргагүй байдлын шалтгаанаар өөрийн хүсэлтээр 1991 оноос ХААИС-ийн мал зүйчийн ангид эчнээ сургалтаар суралцсан бөгөөд улмаар 1991 оны 01 сарын 01-нээс 1994 оны 03 сарын 01-ний өдөр хүртэл ******* сумдаа малын эмчээр ажилласан. Одоо өндөр насны тэтгэвэрт орох материал бүрдүүлэхэд миний ажилд орсон болон ажлаас гарсан зарим тушаал шийдвэр олдохгүй байгаа юм. Мөн 1987 оны 10 сарын 20-доор ******* аймгаас цэрэгт татагдан хот дахь ийн ба ын 0263 дугаар ангид хуваарилагдан очиж 1987 оны 12 сарын 04-нд тангараг өргөж тус ангидаа үргэлжлүүлэн албаа хааж байх хугацаанд буюу 0263 дугаар анги маань татан буугдаж 1989 оны 06 сард цэргүүд биднийг ийн ба ын 0195 дугаар ангид шилжүүлж албаа үргэлжлүүлэн хаалгасан. Ингээд 1989 оны 06 сард би их дээд сургуульд элсэх конкурс элсэлтийн шалгалт өгч ХААИС-д элсэн суралцах болсон тул НАХЯ-ны ийн ба Дотоодын улсын ерөнхий газрын даргын 1989 оны 08 сарын 09-ний өдрийн Б/421 дүгээр тушаалаар 0195 дугаар ангиас цэргээс халагдсан. Д.******* миний ******* аймгийн ******* суманд 1986 оны 07 сарын 01-ний өдрөөс 1987 оны 10 сарын 20-ныг хүртэл малын ээр ажилласан болон 1991 оны 01 сарын 01-нээс 1994 оны 03 сарын 01-нийг хүртэлх хугацаанд, мөн ******* суманд малын бага эмчээр ажилласан болохоо тогтоолгохоор, мөн 1987 оны 10 сарын 20-ноос ******* аймгаас албанд татагдан хотын ийн ба ын 0263 дугаар ангид хуваарилагдан алба хаасан болохоо тогтоолгохоор танай шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Миний эдгээр хүсэлт нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Д.******* нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Тэрээр өөрийгөө 1986 оноос 1994 он хүртэл Завхан аймгийн сумын ийн бригадад мал маллаж байснаа тогтоолгохыг хүссэн байна.

Д.******* нь шүүхэд өөрийн цахим үнэмлэхний хуулбар, Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 1986 оны 06-р сарын 28-ны өдөр нээлгэсэн хөдөлмөрийн дэвтэр, үүрэгтний үнэмлэх, тусгай архивын лавлагаа зэргийг ирүүлсэн, шүүхээс нотлох баримт гаргуулах захирамжаар түүний ХААТР 1-р маягтыг Иргэний бүртгэлийн газраас гаргуулж авсан. Завхан аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс түүний нөхөн даатгалд хамрагдсан баримтуудыг мөн гаргуулж авсан байна.             

Дээрх баримтуудаар нэхэмжлэгчийн ажиллаж байсныг болон алба хааж байсан үйл явдлыг тогтоох боломжтой гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

Хэрэгт авагдсан дээрх баримтууд нь бичмэл нотлох баримтын шаардлага хангасан, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримт гэж шүүх үнэлсэн болно. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140.400 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

Хэрэгт авагдсан дээрх баримтууд нь бичмэл нотлох баримтын шаардлага хангасан, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримт гэж шүүх үнэлсэн болно. 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 119, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч овогт ийн *******г

-1986 оны 07-р сарын 01-ны өдрөөс 1987 оны 10-р сарын 20-ний өдрийг дуусталх хүртэлх хугацаанд аймгийн ******* сумын ******* нэгдэлд ээр ажиллаж байснаар,

- 1991 оны 01-р сарын 01-ний өдрөөс 1994 оны 03-р сарын 01-ний өдрийн хүртэлх хугацаанд  аймгийн ******* сумын ******* нэгдэлд малын бага эмчээр ажиллаж байснаар тогтоосугай.

2. Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.*******г 1987 оны 10-р сарын 20-ны өдрөөс 1989 оны 08-р сарын 09-ний өдрийг хүртэлх хугацаанд хотын ийн ба ын *** дугаар ангид хуваарилагдаж алба хааж байсан үйл явдлыг тогтоосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140.400 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор шийдвэрийн агуулга бүрэн эхээрээ бичгийн хэлбэрээр гарах ба ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон тал нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг  дурдсугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ш.ОДОНЗУЛ