Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 311/ШШ2025/00120

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Одонзул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: *******ийн ******* дүүргийн ***-р хороо ******* ******* ***-р гудамж *** тоотод оршин суух Ч.*******ийн нэхэмжлэлтэй,

ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн хүсэлтийг 2025 оны 01 дүгээр сарын 13-ний өдөр хүлээн авч, 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Эрдэнэжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ч.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Миний бие 1969 онд төрсөн. Би 1987 онд 10-р анги төгсөөд 1987.07.05-ны өдрөөс 1991 дуустал Завхан аймгийн ******* сумын *******-алдар *******ийн туслах үйлдвэр бригадад ажилчнаар ажиллаж байгаад нэгдэл хувьчлагдаж *******-алдар ХХК болж компанид 1994 оныг дуустал ажилласан. Би ажиллаж байсан талаараа аймгийн архиваас лавлагаа авахад зарим тушаал гарахгүй байна.

Иймд миний 1987 оноос 1994 онуудад ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.******* шүүхийн хэлэлцүүлэгт тайлбарлахдаа: Манай эгчийн ажилласан жилүүд архиваас гарч ирэхгүй мөн эгчид өөрт нь ажиллаж байсан талаарх баримт байхгүй байгаа учир хэрэгт баримтаар нотлогдож байгаа ганц жилийг тогтоолгоё бусад жилүүдээ дараа баримтаа олж байж тогтоолгоё гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Ч.******* нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Ч.******* нь өөрийгөө төлөөлүүлэхээр өөрийн дүү Ч.*******ийг итгэмжлэлээр шүүх хуралдаанд оролцуулсан байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.*******ээс өөрийн эгчийн ажилласан жилүүдээс *******ийн даргын тушаалаар нотлогдож байгаа 1987 оноос 1988 онуудад холбогдох жилүүдийг тогтоолгоё гэсний дагуу дээрх жилүүдийг тогтоох боломжтой гэж шүүх үзэв.

Завхан аймгийн ******* сумын *******-алдар *******ийн даргын 1987 оны 11-р сарын 05-ны өдрийн 30 тоот 1987 онд 10-р анги төгсөж үйлдвэрлэлд хуваарилагдаж ирсэн хүмүүсийг ХАА-н үйлдвэрлэлд хуваарилан ажиллуулах тухай тушаалын 22-т гийн *******ийг бригадад ажилчнаар гэсэн байна.

Иймд түүнийг 1987 оны 11-р сарын 05-ны өдрөөс 1988 оныг дуусталх хүртэлх хугацаанд Завхан аймгийн ******* сумын *******-алдар нэгдэлд нормчноор ажиллаж байснаар тогтоож шийдвэрлэв.

Хэрэгт авагдсан дээрх баримтууд нь бичмэл нотлох баримтын шаардлага хангасан, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримт гэж шүүх үнэлсэн болно. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 119, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч овогт гийн *******ийг

-1987 оны 11-р сарын 05-ны өдрөөс 1988 оны 12-р сарын 31-ний өдрийг дуусталх хүртэлх хугацаанд Завхан аймгийн ******* сумын *******-алдар *******ийн Туслах үйлдвэр бригадад нормчноор ажиллаж байснаар тогтоосугай.  

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор шийдвэрийн агуулга бүрэн эхээрээ бичгийн хэлбэрээр гарах ба ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон тал нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг  дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ш.ОДОНЗУЛ