Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 02 сарын 17 өдөр

Дугаар 312/ШШ2025/00282

 

 

 

 

 

2025 оны 02 сарын 17 өдөр

Дугаар 312/ШШ2025/00282

Орхон аймаг

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн

зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Бямбасүрэн би

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ******* дүүрэг, ******* хороо, Стадион оргил ******* ******* хороолол ******* ******* гудамж-33, ******* барилга 9 давхрын 902 тоотод байрлах, ******* ******* ХХК /РД:/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, баг, тоотод оршин суух анч овогт /РД:/-д холбогдох 2,942,317 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, 2025 оны 02 дугаар сарын 15-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

******* ******* ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Л. нь ******* ХХК-иас хэрэглээний зориулалтаар зээл авах хүсэлтэй байгаагаа илэрхийлж, 2022 оны 1 сарын 13- ны өдөр 1105896 дугаартай Цахим зээлийн эрх нээх гэрээ, 93001-17380 дугаартай Цахим зээлийн гэрээг тус тус байгуулан 5,000,000.00 (таван сая) төгрөгийн зээлийг сарын 3.05 хувийн хүүтэйгээр, 23 сарын хугацаатай буюу 2024 оны 12 сарын 20-ны өдөр дуусгавар болох нөхцөлтэй авсан. Зээлдэгч Л. нь анх зээл авсан өдрөөс хойш 2024 оны 10 сарын 25-ны өдрийн байдлаар үндсэн төлбөрт 2,327,126.02 төгрөгийг, хүүний төлбөрт 2,340,718.88 төгрөгийг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 65,763.10 төгрөгийг, нийт 4,733,608.00 төгрөгийн төлөлт хийсэн. Түүнээс хойш нэхэмжлэл гаргах өдрийг хүртэлх хугацаанд зээлийн үндсэн төлбөр, хүүгийн төлбөрөөс огт төлөлт хийгээгүй зээлийн гэрээнд заасан эргэн төлөх хуваарийг ноцтой зөрчиж байна. Зээлдэгч Л. нь 2025 оны 01 сарын 09-ны өдрийн байдлаар 324 хоног хугацаа хэтэрч зээлийн гэрээний үүргийг гүйцэтгээгүй. Тодруулбал: үндсэн зээлийн үлдэгдэл 2,672,873.98 төгрөг, зээлийн хүү 215,217.65 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 35,226.20 төгрөг, нийт 2,923,317.83 төгрөг, ******* ' ХХК-ийн зүгээс зээлдэгч Л. зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг удаа дараа сануулж, утсаар холбогдож байсан. Зээлдэгч Л. нь одоог хүртэл зээлийн төлбөрөө төлөхгүй байх тул Цахим зээлийн эрх нээх гэрээний 7.4-т заасны дагуу гэрээг нэг талын санаачлагаар цуцалж, дараах шаардлагыг гаргаж байна. Үүнд: Талуудын хооронд байгуулсан 1105896 дугаартай Цахим зээлийн эрх нээх гэрээ, 93001-17380 дугаартай Цахим зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд зээлийн үндсэн төлбөрт 2,672,873.98 төгрөг, зээлийн хүүний төлбөрт 215,217.65 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 35,226.20 төгрөг, нотариатын зардалд 19,000.00 төгрөг, бүгд 2,942,317.83 (хоёр сая есөн зуун дөчин хоёр мянга гурван зуун арван долоо зууны наян гурав) төгрөгийн зээлийн төлбөрийг хариуцагч Л.гаас гаргуулж, -ыг хохиролгүй болгож өгнө үү. гэжээ.

 

Хариуцагч Л. шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Л. нь ******* ******* -аас 2022 оны 01 дүгээр сарын 213-ны өдөр 5,000,000 төгрөгийн зээл авсан бөгөөд тодорхой эрүүл мэндийн шалтгаанаар төлөлтөө хийж дуусаагүй нь үнэн болно. Миний бие нь богд ******* -ын нэхэмжилсэн 2,942,313 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Миний бие нь 2025 оны 02 дугаар сарын 25-наас сар бүрийн 25-ны өдөр 500,000 төгрөгөөр 5 сар төлөөд сүллийн 6 дахь сар үлдэгдэл 442,313 төгрөгийг төлөөд дуусгах хүсэлттэй байна. 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдрөөс 2025 оны 07 дугаар сарын 25-нд сүүлийн төлөлөө хийж дуусгана. гэжээ

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хүсэлтдээ: ******* ******* -ын итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие Л.гийн гаргасан 2025 оны 02 дугаар сарын 25-наас сар бүрийн 25-ны өдөр 500,000 төгрөгөөр сар төлөөд сүүлийн сар 442,313 төгрөгийг төлөх хуваарийг хүлээн зөвшөөрч байна. ймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. гэжээ

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь хариуцагч Л.д холбогдуулан 2,942,317 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох 2,942,317 төгрөгийг хариуцагч Л. нь төлөхөөр хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь иргэний хуульд болон талуудын эрх ашигт нийцсэн төдийгүй гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөхгүй байна.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 62,027 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Л.гаас 31,013 төгрөг, төрийн сангаас 31,013 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

ргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХРАМЖЛАХ нь:

1.Нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох 2,942,317 төгрөгийг хариуцагч Л. 2025 оны 02 дугаар сарын 25-нд 500,000 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 25-нд 500,000 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 25-нд 500,000 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 25-нд 500,000 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 25-нд 500,000 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 25-нд 442,317 төгрөг төлөхөөр бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.ргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 62,027 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Л.гаас 31,013 төгрөг, төрийн сангаас 31,013 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3.ргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухайхуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.ргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжпэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ Б.БЯМБАСҮРЭН