Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 315/ШШ2025/00087

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Болормаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар, 

Нэхэмжлэгч: Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын ... дугаар баг .... тоотод оршин суух, утас ...., Б-ийн Б-ийн 

ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч: *******

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: И.Өсөхбаяр нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь: 

1. Нэхэмжлэгч ******* нь ажиллаж байсан байдал тогтоолгох нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1. Миний бие 1989 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусал Сүхбаатар сумын Сүхбаатарын зам нэгдэлд 1-р хэсгийн Баян гол багийн малын бага эмчээр, 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оныг дуустал Сүхбаатар сумын Мал эмнэлэгт малын бага эмчээр тус тус ажиллаж байсан. Тухайн үеийн хөдөлмөрийн дэвтрээ гээгдүүлсэн. Иймд 1989 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оныг дуустал ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоож өгнө үү гэв. 

2. Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн лавлагаа, Сүхбаатар аймгийн АДХ-ын гүйцэтгэх захиргааны Хөдөө аж ахуйг удирдах газрын даргын 1987 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 44 дугаартай тушаалын хуулбар, Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын АДХ-ын гүйцэтгэх захиргааны 1989 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 25 дугаартай, 1991 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 27 дугаартай тогтоолуудын хуулбар, Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн, 1993 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 03 дугаартай 1994 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 15 дугаартай, тогтоол, *******ийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Тагнуулын ерөнхий газрын Тусгай архивын лавлагаа, Сүхбаатар аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль, Эрх зүйн хэлтсийн Архивын тасгийн 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 11/268 дугаартай тодорхойлолт, гэрч асуулгах хүсэлт зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн. 

3. Нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүх *******, ******* нараас гэрчийн мэдүүлэг авсан. 

ҮНДЭСЛЭХ нь: 

1. Нэхэмжлэгч ******* нь Сүхбаатар сумын Сүхбаатарын зам нэгдэлд 1989 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малын бага эмчээр, 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оныг дуустал Сүхбаатар сумын Мал эмнэлэгт малын бага эмчээр тус тус ажиллаж байсан байдлыг тогтоолгох нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. 

2. Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв. 

3. Хавтаст хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нэхэмжлэгчийн тайлбар, бичгийн бусад нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. 

4. ******* нь Сүхбаатар сумын Сүхбаатарын зам нэгдэлд 1989 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малын бага эмчээр, 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оныг дуустал Сүхбаатар сумын Мал эмнэлэгт малын бага эмчээр тус тус ажиллаж байсан болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан тайлбар, Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын АДХ-ын гүйцэтгэх захиргааны 1989 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 25 дугаартай, 1991 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 27 дугаартай малын эмч *******ийг мал тооллогын комисст томилсон тогтоолууд, Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 1993 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 03 дугаартай, 1994 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 15 дугаартай малын эмч *******ийг тооллогын комисст томилсон тогтоол (хх 7-14х),  

5. Гэрч *******н: Би Сүхбаатар аймгийн Сүхбаатар суманд малын эмчээр 1987 онд очиж 2-р багийн малын эмчээр ажиллаж байсан. ******* надаас нэг жилийн дараа 1989 онд Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 1-р багийн малын эмчээр ирж байсан. Намайг 1995 онд аймгийн төв рүү шилжихэд ******* Сүхбаатар суманд малын эмчээр ажиллаад үлдсэн. Түүнээс хойших ажил байдлыг нь бол мэдэхгүй. 1989-1995 онуудад хамт ажиллаж байсан учраас тухайн жилүүдийн ажилласан байдлыг нь мэдэж байна. гэх мэдүүлэг (хх-30х), 

6. Гэрч *******ын: Би 1985 онд Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 3 дугаар бригадын малын эмчээр ажилд орж байсан. ******* цэргийн албанаас халагдаж ирээд 1989 оны сүүл үеэр Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 1-р бригадад малын эмчээр ажилд орсон. Түүнээс хойш бид байнга хамт малын эмчээр, нэг байгууллагад ажилласан. Улсын мал эмнэлэг 1998 оны 01 дүгээр сард татан буугдаж, хувийн мал эмнэлэг бий болсон. Бид 1989 оноос нэг байгууллагад хамт ажиллаж байсан учраас ажиллаж байсан байдлыг нь сайн мэднэ. гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ (хх-31х). 

7. Иймд *******ийн Сүхбаатар сумын Сүхбаатарын зам нэгдэлд 1989 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малын бага эмчээр, Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын Мал эмнэлэгт 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оныг дуустал малын бага эмчээр тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ. 

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон  

ТОГТООХ нь: 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан *******ийн *******ийн Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын Сүхбаатарын зам нэгдэлд 1989 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малын бага эмчээр, Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын Мал эмнэлэгт 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оныг дуустал малын бага эмчээр тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй бөгөөд зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг мэдэгдсүгэй.  

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдаж шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай. 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.БОЛОРМАА