| Шүүх | Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чинбатын Мөнхболор |
| Хэргийн индекс | 126/2023/0035/З |
| Дугаар | 126/ШШ2025/0003 |
| Огноо | 2025-01-31 |
| Маргааны төрөл | Эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэл, |
Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 01 сарын 31 өдөр
Дугаар 126/ШШ2025/0003
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Мөнхболор даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч Л.Г*************
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Л.С************* ,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Г.Нацагдорж,
Хариуцагч: Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс,
Хариуцагч: Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагч Б.М**************,
Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч: С.О************* ,
Гуравдагч этгээд бөгөөд гуравдагч этгээд Б.Г************* итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.Б************* ,
Гуравдагч этгээд: Б.Т************ ,
Гуравдагч этгээд: Б.Г*********** ,
Гуравдагч этгээд: Б.Б********** ,
Гуравдагч этгээд: Б.Б********** ,
Гуравдагч этгээд Б.Т********* , Б.Б******** , Б.Б******** нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б******** ,
Гуравдагч этгээд нарын өмгөөлөгч Ж.Жавзандулам,
Гуравдагч этгээд: Д.Н********** ,
Гуравдагч этгээд Д.Н**********-ийн өмгөөлөгч Д.Бүрнээ нарын хоорондын хуулийн этгээдийн улсын бүртгэлийн маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Л.Г*************** , нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.С************* , нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Нацагдорж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.О************* , гуравдагч этгээд бөгөөд гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б*************** (цахим), гуравдагч этгээд нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б*************** (цахим), гуравдагч этгээд Д.Н**********-ийн өмгөөлөгч Д.Бүрнээ (цахим), шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Ханбүргэд нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:
Хоёр. Хэргийн үйл баримт, процесс, маргааны үндэслэлийн талаар
2.1. ““Х************** ХХК-ийн удирдлагын мэдээлэлд орсон 2009 оны өөрчлөлтийг бүртгэхээс татгалзсан эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, өөрчлөлтийг хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгэхийг Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгах” шаардлагын тухайд:
2.1.1. “Х************** ” ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын 2009 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн №02 дугаартай тогтоолоор шийдвэрлэсэн асуудал буюу нэхэмжлэгчийг компанийн захирлаар томилсон шийдвэрийг улсын бүртгэлд бүртгүүлэхээр нэхэмжлэгчээс Хөвсгөл аймгийн улсын бүртгэлийн хэлтэст 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр ханджээ.
2.1.2. Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн улсын бүртгэгчээс 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр нэхэмжлэгчээс ирүүлсэн материалыг улсын бүртгэлд бүртгэхээс татгалзаж шийдвэрлэсэн байна.
2.1.3 Уг шийдвэрийг эс зөвшөөрч урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар Улсын бүртгэлийн ерөнхий газарт 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдөр гомдол гаргаж, тус газрын 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 5/106 дугаартай албан бичгээр хариуг хүргүүлсэн байна.
2.1.4. Улмаар нэхэмжлэгчээс 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
2.2. “Х************** ” ХХК-ийн хувьцаа эзэмшигч болон гүйцэтгэх удирдлагын өөрчлөлтийг бүртгэсэн улсын бүртгэгчийн 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн бүртгэлийг бүхэлд нь хүчингүй болгуулах шаардлагын тухайд:
2.2.1. Хөвсгөл аймгийн улсын бүртгэлтийн хэлтсийн 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн бүртгэлээр “Х************** ” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар Б.Т********* ыг бүртгэж, хувьцаа эзэмшигчдийн бүртгэлд Б.Б******** , Б.Г************** , Б.Т********* нарыг тус тус шинээр бүртгэж, Б.Б************** , Д.Б*************** нарын хувьцааны мэдээлэлд өөрчлөлт оруулсан бүртгэлийг тус тус хийжээ.
2.2.2. Уг бүртгэлүүдийг нэхэмжлэгчээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад мэдэж урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагааны журмаар Улсын бүртгэлийн ерөнхий газарт 2023 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр гомдол гаргасан байх бөгөөд Улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын байцаагчийн 2023 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 37D1 дугаартай дүгнэлтээр “Х************** ” ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийг түдгэлзүүлэхээр шийдвэрлэсэн.
2.2.3. Улмаар 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн байна.
2.3. Хөвсгөл аймгийн улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагч Б.М**************-ын 2021 оны 6827 дугаар дүгнэлтийн Л.Г*************** ад холбогдох хэсэг буюу Л.Г*************** 30265597 төгрөгөөр 15.96 хувь буюу 121756 ширхэг гэсний ард буюу нийт хувьцааны 25,7 хувь буюу 196600 ширхэг гэсэн нэмэлт оруулахгүй байгаа нь хууль бус эс үйлдэхүй болохыг тогтоож, уг нэмэлтийг оруулж, бүртгэхийг хариуцагчид даалгах шаардлагын тухайд:
2.3.1. Хөвсгөл аймгийн улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагч Б.М**************-ын 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 6827 дугаар дүгнэлтээр “Х************** ” ХХК-ийн төрийн мэдлийн 51 хувийн өмчлөх эрхээс нэхэмжлэгч Л.Г*************** нь 30265597 төгрөгөөр 15.96 хувь буюу 121756 ширхэг хувьцааг худалдан авсан хувьцаа эзэмшигчдийн мэдээллийг бүртгэхээр шийдвэрлэсэн байна.
2.3.2. Уг хувьцааны мэдээлэлд нэхэмжлэгчээс өөрт холбогдох хэсэгт “..нийт хувьцааны 25,7 хувь буюу 196600 ширхэг гэсэн” гэсэн өөрчлөлтийг оруулах хүсэлтийг Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст гаргасан боловч тус газраас хариу хүргүүлээгүй, улмаар Улсын бүртгэлийн ерөнхий газарт хандсан байх бөгөөд Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 6/629 тоот албан бичгээр хариу өгчээ.
2.3.3. Улмаар 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн байна.
Гурав. Нэхэмжлэлийн үндэслэл:
3.1. Нэхэмжлэгч Л.Г*************** шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Хөвсгөл аймгийн Мөрөн сумын иргэн миний бие Л.Г*************** нь “Х************** ” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар 2009 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын шийдвэрээр томилогдсон билээ. Хуулийн этгээдийн улсын бүртгэлд компанийн удирдлагын өөрчлөлтийг бүртгүүлээгүй байсан нь компанийн үйл ажиллагааг доголдуулж, өдөр тутмын үйл ажиллагааг хэвийн явуулах боломжгүйд хүрч компанийн болон хувьцаа эзэмшигчдийн эрх ашиг зөрчигдөж байна. Үүсч бий болсон дээрх нөхцөл байдалтай холбоотойгоор Х************** ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлд компанийн удирдлагын талаар 2009 онд орсон өөрчлөлтийг шинэчлэн бүртгүүлж, мэдээллийн санд байршуулах шаардлага үүссэн тул миний бие өөрийгөө компанийн захирлаар бүртгүүлэхээр 2022 оны 11 дүгээр сарын 14-ны өдөр Хөвсгөл аймгийн улсын бүртгэлийн хэлтэст, 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Улсын бүртгэлийн ерөнхий газарт хандсан юм.
Гэтэл 2022 оны 11 дүгээр сарын 17, 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн албан бичгээр үндэслэлгүйгээр татгалзсан хариу өглөө. Татгалзсан үндэслэлүүддээ “Х************** ” ХХК-ийн тэмдэгтэй холбоотой Хөвсгөл аймгийн Цагдаагийн газар 1838009120300 дугаартай хэрэгт 6715213006 хяналтын дугаартай тэмдгийг эд мөрийн баримтаар хураан авсан нь Улсын бүртгэлийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.14-д зааснаар хууль хяналтын байгууллагаас хуульд заасны дагуу мэдэгдсэн хянан шийдвэрлэх ажиллагаа хийгдэж байгаа эрүү, иргэн, захиргааны хэрэг, маргаантай холбоотой ... хуулийн этгээдийн ...улсын бүртгэлийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг бүртгэхийг хориглосон гэж заасан, ...маргаантай асуудлаа хууль хяналтын байгууллагаар эцэслэн шийдвэрлэсний дараа мэдээлэлд оруулсан өөрчлөлтөө улсын бүртгэлд бүртгүүлэхийн тулд хувьцаа эзэмшигчдийн болон төлөөлөн удирдах зөвлөлийн хурлаа хуульд заасан журмын дагуу шийдвэрээ гарган ...хандана уу гэсэн байна. Миний бие 1985 оноос эхлэн 2006-2009 онуудаас бусад хугацаанд тус аж ахуйн нэгжид цехийн мастер, ерөнхий инженер, үйлдвэрийн дарга, захирал зэрэг ажил албыг тасралтгүй хашиж ирсэн юм. Хуулийн байгууллагуудад компанийн гүйцэтгэх удирдлагын маргаантай холбоотой ямар нэгэн хэрэг байхгүй байхад байгаа мэтээр харж улсын бүртгэлийн байгууллагуудаас хийх ёстой ажлаа хийхгүй, компанийн хууль ёсны эрх, ашгийг зөрчиж байгаад гомдолтой байна. “Х************** ” ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлд гүйцэтгэх захирал 2009 онд өөрчлөгдсөн үйл баримтыг бүртгэж, мэдээллийн санд өөрчлөлт оруулахад Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн шүүхийн албан бичиг, цагдаагийн байгууллагаас компанийн тэмдгийг битүүмжилсэн нь саад болох ёсгүй ба түүнчлэн 2009 оны төлөөлөн удирдах зөвлөлийн хурлыг дахин хуралдуулах боломжгүй гэж үзэж байна. Иймд Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс, Улсын бүртгэлийн ерөнхий газрын “Х************** ” ХХК-ийн удирдлагын мэдээлэлд 2009 онд орсон өөрчлөлтийг бүртгэхээс үндэслэлгүйгээр татгалзаж байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, Х************** ХХК-ийн удирдлагын 2009 оны өөрчлөлтийг компанийн хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгэхийг Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгаж өгнө үү” гэжээ.
3.2. Нэхэмжлэгч Л.Г*************** 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ: “Х************** ” ХХК-ийн мэдээллийн санд 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн өөрчлөлт оруулсныг миний бие 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдөр мэдсэн тул 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст хандан ут өөрчлөлтийг хүчингүй болгуулахаар гомдол гаргасан.
Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2023 оны 04 дүгээр сарын 06-ны 1/436 тоот хариу бичигт “...манай байгууллага шийдвэрлэх боломжгүй байна..., хууль хяналтын байгууллагад хандаж шийдвэрлүүлнэ үү” гэсэн хариуг эс зөвшөөрсөн тул дээд шатны захиргааны байгууллага болох Улсын бүртгэлийн ерөнхий газарт мөн асуудлаар 2023 оны 04 дүгээр сарын 07-ны хандан гомдол гаргасан.
Улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын байцаагчийн 2023 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 37D1 дугаартай дүгнэлтэд “Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээллийн санд хувийн хэргийн 1711001099 дугаартай. ******** регистртэй Х************** ХХК-ийн хувьцаа эзэмшигчээр Х************** 48,99 хувь, Б.Б******** 3.72 хувь, Б.Б******** 4,71 хувь, Д.Б*************** 15 хувь, Л.Г*************** 15 хувь, М.Б************** 5 хувь, Б.Г************** 5 хувь, Б.Т********* 1 хувийн хувьцаа эзэмшихээр тус тус бүртгэлтэй байна. Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд заасны дагуу 2023 оны 05 дугаар сарын 03-ны өдөр хийсэн сонсох ажиллагаагаар Х************** ХХК-ийн хуулийн этгээдийн бүртгэлтэй холбоотой дараах хэрэг, маргаан шүүхээр хянагдаж байгаа нь тогтоогдов. Үүнд:
Иргэн Л.М************** болон нэр бүхий 17 иргэний "Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 7480 дугаартай дүгнэлт нъ Х************** ХХК-ийн хувьцаа эзэмшигч бидний хууль ёсны эрх ашиг сонирхлыг зөрчсөн тул хүчингүй болгож, Х************** ХХК-д миний болон миний төлөөлж байгаа хувьцаа эзэмшигчдийн хувьцааг бүртгэхийг даалгах тухай" шаардлага бүхий захиргааны хэрэг, “Х************** ” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Л.Г*************** ын “Х************** ” ХХК-ийн удирдлагын мэдээлэлд 2009 онд орсон өөрчлөлтийг бүртгэхээс татгалзсан, Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс, Улсын бүртгэлийн ерөнхий газрын эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, “Х************** ” ХХК-ийн гүйцэтгэх удирдлагын 2009 оны өөрчлөлтийг хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгэхийг Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгах тухай шаардлага бүхий захиргааны хэрэг тус тус үүссэн байна.
Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээллийн санд 1711001099 хувийн хэргийн дугаартай, ******** регистртэй “Х************** ” ХХК-ийн хуулийн этгээдийн бүртгэлийг хяналт шалгалтын ажиллагааг дуустал хүртэлх хугацаагаар түдгэлзүүлэх” хэмээн дүгнэсэн байна. Иймд гомдлыг урьдчилан шийдвэрлэсэн уг шийдвэрийг эс зөвшөөрч байх тул тус шүүхэд хандан нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр ихэсгэж байна.
Миний бие тус шүүхэд хандан “Х************** ” ХХК-ийн гүйцэтгэх удиртгалын 2009 оны өөрчлөлтийг хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгэхийг Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгах тухай" нэхэмжлэл гаргасан ба захиргааны хэрэг үүсэж, Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн улсын бүртгэгч нэхэмжлэлийг гардан авч хариу тайлбар өгсөн байгаа.
Гэтэл Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт “Улсын бүртгэлийн үйл ажиллагаанд дараах зүйлийг хориглоно” гэж, мөн зүйлийн 20.1.14 дэх заалтад “хууль хяналтын байгууллагаас хуульд заасны дагуу мэдэгдсэн хянан шийдвэрлэх ажиллагаа хийгдэж байгаа эрүү. иргэн. захиргааны хэрэг, маргаантай холбоотой иргэн.хуулийн этгээд, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг бүртгэх” гэж заасныг зөрчин “Х************** ” ХХК-ийн мэдээллийн санд 2023 оны 03 дугаар сарын 25-ны өдөр өөрчлөлт оруулсныг хариуцагчаар татагдсан улсын бүртгэгч бүртгэсэн байна. 2009 оны эс үйлдэхүйтэй холбогдуулан болон гүйцэтгэх захирлын эрхийг сэргээлгэхээр миний бие шүүх дээр маргаж байхад хариуцагч нь өөр этгээдийг гүйцэтгэх захирлаар бүртгэсэн байх тул уг бүртгэлтэй холбоотой асуудлыг энэхүү захиргааны хэрэгт хамтатган шийдвэрлүүлэх шаардлагатай болно.
Иймд “Х************** ” ХХК-ийн хувьцаа эзэмшигч болон гүйцэтгэх удирдлагын өөрчлөлтийг бүртгэсэн улсын бүртгэгч Н.А**************-ын 2023 оны 03 дугаар 27-ны өдрийн бүртгэлийг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.
3.3. Нэхэмжлэгч Л.Г*************** 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ: “Миний бие нь "Х************** ” ХХК-ийн удирдлагын мэдээлэлд орсон 2009 оны өөрчлөлтийг бүртгэхээс татгалзсан эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, өөрчлөлтийг хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгэхийг Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгах" нэхэмжлэл гаргасан ба захирганы хэрэг үүссэн ч эдүгээ болтол хянан шийдвэрлээгүй буюу эрх маань зөрчигдсөн хэвээр байгаа. Иймд шаардлагыг дараах байдлаар ихэсгэж байна: Хяналтын улсын байцаагч Б.М**************-ын 2021 оны 6827 дугаар дүгнэлтийн надад холбогдох хэсэг буюу “Л.Г*************** 30265597 төгрөгөөр 15.96 хувь буюу 121756 ширхэг” гэсний ард “буюу нийт хувьцааны 25,7 хувь буюу 196600 ширхэг” гэсэн нэмэлт оруулахгүй байгаа нь хууль бус эс үйлдэхүй болохыг тогтоож, уг нэмэлтийг оруулж, бүртгэхийг хариуцагчид даалгаж өгнө үү. Ихэсгэж байгаа үндэслэл нь: Тус шүүхэд хянагдаж байгаа захиргааны хэрэгт 2023 оны 06 дугаар сарын 22-ны өдөр хариуцагчаас ирүүлсэн баримттай танилцахад миний бие нь анхнаасаа 25,7 хувь хувьцаа эзэмшдэг байсан тухай баримт ирсэн байсан. Мөн Хөвсгөл аймаг дахь Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагч Б.М**************-ын 2021 оны 6827 дугаар дүгнэлт ирсэн ба түүнтэй танилцахад дүгнэх нь хэсэгт “Х************** ” ХХК-ийн төрийн мэдлийн 51 хувийн өмчлөх эрхийг ...Л.Г*************** 30265597 төгрөгөөр 15.96 хувь буюу 121756 ширхэг хувьцаа ...худалдан авсан хувьцаа эзэмшигчдийн мэдээллийг бүртгэх” хэмээн зааж, миний 25,7 хувийн хувьцаа эзэмших эрхийн хэмжээг багасгаж компанийн нийт хувьцааны 15,96 хувийн хувьцаа эзэмшдэг болгосон сөрөг үр дагавартай бүртгэл хийсэн байна. Өөрөөр хэлбэл нэгэнт хувьчлагдаад хувьд оччихсон өмчийг “төрийн мэдлийн” гэсэн үгээр халхавчлах замаар иргэн миний эзэмшлийн хувийг 51 хувь дотор бус харин 100 хувь дотор 15,96 болгож багасгасан байна. Иймд хяналтын улсын байцаагч Б.М**************-ын 2021 оны 6827 дугаар дүгнэлтийн надад холбогдох хэсгийн “Л.Г*************** 30265597 төгрөгөөр 15.96 хувь буюу 121756 ширхэг” гэсний ард “буюу нийт хувьцааны 25,7 хувь буюу 196600 ширхэг” гэсэн нэмэлт оруулж өгнө үү гэсэн гомдлыг Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс болон Улсын бүртгэлийн ерөнхий газар гаргасан. Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2024 оны 01 дүгээр сарын16-ны 6/629 дугаартай албн бичигт Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт "Улсын бүртгэлийн үйл ажиллагаанд дараах зүйлийг хориглоно” гэж, мөн зүйлийн 20.1.14 дэх заалтад ... гэж заасан тул Таны гомдолд дурдсан шаардлагыг хангаж шийдвэрлэх боломжгүй болохыг үүгээр мэдэгдэж байна’’ гэсэн хариуг өгсөн тул урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хангагдсан хэмээн үзсэн болно.” гэжээ.
3.4. Нэхэмжлэгч Л.Г*************** шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “Би компанийн удирдлага байсан асуудлаа тогтоолгох, компанийн хувьцааг шинээр бүртгүүлэх асуудал бол биш. Энэ бол Улсын бүртгэлийн бүртгэл, улсын байцаагчийн дүгнэлттэй холбоотойгоор гарсан шийдвэр нь хууль бус, миний хууль ёсны эрх ашигт халдсан шийдвэрийг хүчингүй болгож миний хууль ёсны эрх ашгийг хамгаалж өгнө үү гэж шүүхэд хүсэлт гаргасан.
Би 2009 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Гурил тэжээл компанийн гүйцэтгэх захирлаар томилогдсон. Үүнээс хойш 10 гаруй жил үйл ажиллагаа явуулаад улсын бүртгэлд бүртгэлтэй, Татвар, Нийгмийн даатгал, Эрчим хүч, үр тарианы компаниуд, худалдааны компаниудтай гэрээ хийж үйл ажиллагаа явуулсны үндсэн дээр тухайн жилүүдэд 100,000,000 гаруй төгрөгийг улсын төсөвт төлсөн компанийн захирлаар ажиллаж байсан. Тэгтэл Д.Б*************** 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэр гаргаж намайг үүрэгт ажлаас чөлөөлсөн. Намайг төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэрээр чөлөөлсөн нь Компанийн тухай хуулийн 59.4, 59.5, 59.6, 80.5, 83.4-т заасныг зөрчсөн гэж үзэж Улсын бүртгэлийн Ерөнхий газарт хандаж гомдол гаргасан. Гомдол гаргахад Улсын бүртгэлийн 5122 дугаартай тогтоол гарч намайг ажлаас чөлөөлөөд Д.Б**************-г бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгосон юм. Ингэж хүчингүй болгосноор миний хуучин бүртгэлийг сэргээгээд явах нөхцөл надад бүрдсэн. Би энэ тухай 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Улсын бүртгэлийн хэлтэст хандаж сэргээж бүртгэж өгнө үү гэж хүсэлт гаргасан. Гэтэл 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Улсын бүртгэл шийдвэр гаргаж миний хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан. Би 2009 оны компанийн захирлын бүртгэлийг сэргээж бүртгэж өгнө үү гэх хүсэлтийг 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр гаргасан. Тэгэхэд 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр улсын бүртгэгч нь миний хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан шийдвэр гаргасан. Тэр шийдвэрээ юу гэж тайлбарлаж байна гэхээр Хөвсгөл аймгийн Цагдаагийн газар хэрэгт танай хяналтын дугаартай тамга, тэмдэг эд мөрийн баримтаар хураан авсан нь Улсын бүртгэлийн тухай хуулийн 20.1.14-т заасныг зөрчиж байна. Ийм учраас Улсын бүртгэлийн тухай хуулийн 20.1.14-т зааснаар таныг компанийн захирлаар бүртгэх бүртгэлийг хүлээн авах боломжгүй байна гэсэн байдлаар хүлээж аваагүй байдаг. Би хүлээж авах асуудлаар нь Улсын бүртгэлийн Ерөнхий газарт бүртгэлийг хийхгүй байна гэж хандсан. Мөн Улсын бүртгэлийн Ерөнхий газар хүлээн аваагүй. Танай хэрэг цагдаа дээр явж байгаа учраас бүртгэл хийх боломжгүй байна гэх хариуг авсан. Энэ асуудлаар аймгийн Прокурорын газарт хандаж аймгийн гурилын үйлдвэрийн удирдлагатай холбоотой асуудлаар ямар нэгэн бүртгэлтэй холбоотой асуудлаар бүртгэхгүй байх нөхцөл үүссэн байна уу, гэмт хэрэгт татагдсан байна уу гэхэд. Прокурорын газраас захиргааны удирдлагатай холбоотой, Улсын бүртгэлтэй холбоотой ямар нэгэн хүсэлт, мэдэгдэл өгөөгүй гэж орлогч прокурор н.Бямбадагва хэлсэн нь хавтаст хэрэгт байдаг. Тэгэхээр энэ хэрэгтэй холбогдуулаад намайг сэргээн бүртгэж өгөхгүй байгаа нь миний хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж байна гэж үзэж байна. Улсын бүртгэлийн тухай хуулийн 20.1.14-т хууль хяналтын байгууллагаас тухайн асуудлаар мэдэгдсэн тохиолдолд бүртгэхгүй байх тухай заасан байдаг. Тэгэхээр хууль хяналтын байгууллагаас ямар нэгэн байдлаар Л.Г*************** гэдэг хүнийг компанийн удирдлагаар бүртгэж болохгүй, ямар нэгэн байдлаар энэ хүнтэй холбоотой бүртгэлийг хийж болохгүй гэх мэдэгдлийг Улсын бүртгэлийн газарт өгөөгүй байсан учраас миний хүсэлтийг Улсын бүртгэлийн тухай хуулийн 20.1.14-т зааснаар бүртгэж авахгүй байгаа нь миний эрх ашигт халдаж байна гэж ойлгоод Захиргааны шүүхэд хүсэлт гаргасан юм.
Хоёр дахь шаардлага нь Улсын бүртгэлийн хэлтэст гүйцэтгэх захирал байх хүсэлтээ гаргахад миний хүсэлтийг татгалзаж шийдвэрлэсэн мөртөө 2023 оны 3 дугаар сарын 27-ны өдөр Д.Б************** , хүүхдүүдийнхээ хамт хуралдсан гэх хурлын тогтоол шийдвэрийг хүлээн авч бүртгэсэн байдаг. Ямар хуулиудыг зөрчөөд байна гэхээр хувьцаа эзэмшигчдийн асуудал, компанийн удирдлагын асуудал, захиргааны хэрэг үүсээд хуулийн дагуу шалгагдаад явж байхад өөрөө хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцсон. 2023 оны 3 дугаар сарын 01-ний өдөр хариуцагчаар татагдсан баримтаа хүлээн авч гарын үсэг зурж, эрх үүрэгтэйгээ танилцаж, мэдүүлгээ өгч Улсын бүртгэлийн тухай хуулийн 20.1.14-т заасан байдал үүссэн байхад 2023 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн хурлын шийдвэрийг бүртгээд авсан байдаг. Ингэж бүртгэж авахдаа компанийн хувьцаа эзэмшигчдийн бүртгэлд өөрчлөлт оруулсан. Өөрчлөлт оруулахдаа маш олон хүнийг нэмсэн байгаа. Энэ дээр өөрөө, охин Б.Б******** , Б.Г************** , Б.Т********* , Б.Б******** гэх мэтийн хүмүүсийг шинээр нэмсэн. Хуучин бүртгэлтэй байсан хүмүүсээс Д.Н************** , Х.Д************** нарыг хасаж бүртгэсэн. Мөн компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг өөрчилсөн байдаг. 5 гишүүнтэй байсныг 3 гишүүнтэй болгоод төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулсан.
Гуравдугаарт нь гүйцэтгэх удирдлагын бүртгэлийг өөрчилсөн байдаг. Гүйцэтгэх удирдлагын бүртгэлийг өөрчлөхдөө өөрийн хүү болох Б.Т********* ыг гүйцэтгэх удирдлагаар томилоод өөрийгөө компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн даргаар томилсон бүртгэлүүд хийгдсэн байдаг. Энэ бүртгэлүүд нь бүгд хууль бус учраас бүртгэлийг хийх боломжгүй гэж үзэж байна. Яагаад хууль бус гэж үзэж байна гэхээр компани хурал хийх боломжгүй байсан. Компанийн хувьцаа эзэмшигчдийн 49 хувийн маргаан Захиргааны хэргийн шүүх дээр шалгагдаж байсан. Тийм учраас 49 хувийн саналын эрхтэй, эрхгүй гэдгийг шийдээгүй байхад өөрөө саналын эрхгүй гэж үзээд 51 хувь дотроо өөрөө олонх болж хурлаа хийсэн. Энэ бол Компанийн тухай хуулийн компанийн бүх хувьцааны 50 хувиас дээш хувьцаа эзэмшигч хуралд ирэх юм бол хурал хүчин төгөлдөр болно гэсэн заалтыг зөрчиж хийсэн. Ийм учраас энэ хүн хурал хийх боломжгүй байсан учраас хууль бус гэж үзэж байна.
Хоёрдугаарт нь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлийн 19 дүгээр талд хариуцагч Н.А************** би бүртгэл хийхдээ Улсын бүртгэлийн Ерөнхий газрын тоотод итгэж бүртгэсэн. Хууль зөрчсөн гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Хүн бүрт хууль тэгш үйлчлэх ёстой. Би хэлсэн үг, хийсэн үйлдлийнхээ төлөө хариуцлага хүлээхэд бэлэн байна гэж хэлсэн байдаг. Мөн нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Хишигжаргалаас нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна уу гэхэд хүлээн зөвшөөрч байна гэж хариулсан байдаг. Энэ үйлдлээс үзэхэд уг хариуцагч бүртгэлээ буруу бүртгэж хийснээ хүлээн зөвшөөрсөн учраас энэ асуудлыг шийдвэрлэхэд ямар нэгэн саад байхгүй гэж үзэж байгаа юм. Улсын бүртгэлийн Ерөнхий газраас энэ асуудлыг хэлэлцээд дүгнэлт гаргасан байдаг. Улсын байцаагчийн 2023 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 3701 гэх дүгнэлт гарсан байдаг. 3701 дүгнэлтэд Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн улсын бүртгэгчийн 2023 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн бүртгэлд хяналт шалгалт хийгээд шүүхийн маргаан дуусах хүртэл хугацаагаар бүртгэхийг түдгэлзүүлсэн. Мөн Улсын бүртгэлийн Ерөнхий газрын улсын байцаагчийн 2023 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 5981 дугаартай дүгнэлт гарч, түрүүн гарсан улсын байцаагчийн дүгнэлтэд нэмэлт оруулаад бүртгэлийг түдгэлзүүлсэн. Бүртгэлийг түдгэлзүүлсэн учраас бүртгэл хүчингүй. Бүртгэл байхгүй гэж ойлгож болно. Тэгэхээр Улсын бүртгэлийн хэлтэст хандахаар улсын байцаагчийн дүгнэлтийг өөрчилдөггүй. Хуулийн этгээдийн лавлагаанд Б.Г************** , Б.Б******** , Б.Т********* нар бүртгэлгүй байх ёстой. Бүртгэхийг түдгэлзүүлсэн учраас. Тэгэхэд бүртгэж аваад үүнийгээ хууль ёсны гээд улсын бүртгэлийнхэн яриад байдаг. Тэгэхээр энэнд хууль ёсны юм байхгүй байна гэдэг нь харагдаж байна. Д.Б************** гийн хурлыг хүчингүй гэж тооцох үндэслэл гарч ирж байна. 49 хувийн цаана ямар нэгэн хүн байгаа учраас 49 хувьтайгаа нийлж хурлаа хийхгүй бол хурал болох боломжгүй. Манай компанид дүрмээрээ 764,025 ширхэг хувьцаа байдаг. Үүсгэн байгуулагчийн гэрээн дээр заасан байдаг. 50 дээр нэмэх нь 1 буюу 381,000 ширхэг хувьцаа эзэмшигчид нь хуралд оролцсоноор хурал хүчин төгөлдөр болох ёстой. Гэтэл Д.Б*************** нь уртаашаа 190,000 ширхэг хувьцаа эзэмшдэг учраас олонх болж хурал хийх ямар ч боломжгүй. Ийм хурлыг хийсэн байхад хуулийн этгээдийн бүртгэлийн тухай хуулийн 19-т заасан байдаг. Улсын бүртгэгч бол бүртгэлд өгсөн материалыг хянах үүрэгтэй. Өөрөөр хэлбэл хянаад хуульд нийцэл байна уу, үгүй юу гэдгийг шалгах үүрэгтэй. Гэтэл хянаж шалгахгүйгээр дээрээс өгсөн үүргийн дагуу бүртгэж байна гээд Улсын бүртгэлийн Ерөнхий газраас ирсэн нэг бичгийг үндэслээд бүртгэсэн нь бол хууль зөрчсөн гэж үзэж байна.
Гуравдугаар асуудал нь миний бие хамгийн сүүлд Гурил тэжээл компанид хувьцаа эзэмшигчдийн хурлыг хэзээ хийсэн гэхээр 1999 оны 3 дугаар сарын 25-ны өдөр хийсэн байдаг. 1999 оны 3 дугаар сарын 25-ны өдөр хийсэн хурлаар намайг 25.7 хувь буюу 196,600 ширхэг хувьцаа эзэмшдэг. Тэр эрхийнхээ дагуу хурлаа хийгээд бүртгэлд нь бүртгүүлээд хавсралтад нэрээ оруулаад баталгаажуулаад 1999 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр аймгийн Татварын хэлтэс дотроо улсын бүртгэл хариуцсан хүнд албан ёсоор хүлээлгэж өгч гарын үсэг зуруулсан материал нь хавтаст хэрэг байгаа. Энэ нь одоо хүртэл хүчин төгөлдөр хадгалагдаж байгаа. Хувьцаатай үгүй нь энэ маргаанд хамааралгүй боловч би ямар хурлын шийдвэрээр хэчнээн ширхэг хувьцаа, ямар хүмүүсээс худалдаж авсан, ямар шийдвэрээр хүчин төгөлдөр болсон нь бүх хүмүүсийн нэрстэй, бүх баримттай хавтаст хэрэгт өгсөн байгаа гэдгээ дурдах нь зүйтэй байна. Гэтэл 2021 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 6827 дугаар улсын байцаагчийн дүгнэлт гарсан. Энэ дүгнэлт гаргахдаа улсын байцаагч М************** нь миний 1999 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн үүсгэн байгуулагчдын гэрээгээр хүчин төгөлдөр байгаа 196,600 ширхэг хувьцааг 121,756 ширхэг хувьцаа болгож бууруулж шийдвэр гаргаж Улсын бүртгэлд бүртгүүлсэн байдаг. Тэгэхээр миний хувьцаанаас 74,844 ширхэг хувьцааг хасаж тооцож улсын бүртгэлд бүртгэсэн. Энэ бүртгэсэн бүртгэл нь миний хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн шийдвэр байна гэж үзсэн. Энэ хүн яагаад ийм шийдвэр гаргах болов гэхээр мөн түрүүн хэлсэн 7780 дугаартай шийдвэрээр 49 хувийг компанийн нэр дээр бүртгэхийн тулд миний 49 хувиас авсан байсан 74,844 ширхэг хувьцааг маань компанийн нэр дээр шилжүүлсэн. Тэгэхээр надад хэлэлгүйгээр миний өмчийг компанийн нэр дээр бүртгэсэн. Ийм алдаа дутагдал хийснээс Дээд шүүхээс илт хууль бус гэж тогтоосон. Миний 74,844 ширхэг хувьцааг миний нэр дээр бүртгэхэд ямар ч харшлах зүйлгүй болсон гэж ойлгож байгаа. Энэ шийдвэрээр миний хувийн эзэмшилд байсан хувьцааг хасаж бүртгэсэн бүртгэлийг нэмж 196,600 ширхэг болгож өгнө үү гэж хүсэлт гаргаж байна” гэв.
3.5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.С************* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ““Х************** ” ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлд гүйцэтгэх удирдлагын мэдээллийн өөрчлөлтийг тусгахаас татгалзаж байгаа Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн улсын бүртгэлийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож Х************** компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн 2009 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн тогтоолоор гүйцэтгэх захирлаар томилогдсон Л.Г*************** ын мэдээллийг хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгэхийг даалгаж өгнө үү гэдгийг тодруулж байна.
Улсын бүртгэлийн хэлтсийн улсын бүртгэгч Н.А************** нэхэмжлэгч Л.Г*************** ын нэхэмжлэлтэй Захиргааны хэргийн шүүх хуралдааны явцад өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрөн тухайн шүүх хуралдаанд оролцсон байгаа. Дээрх нөхцөл байдлууд нь Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн улсын бүртгэгч Н.А**************-ын 2023 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн “Х************** ” ХХК-ийн мэдээллийн санд өөрчлөлт оруулсан хууль зөрчсөн үндэслэлгүй болохыг харуулж байна. Иймд Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн улсын бүртгэгч Н.А**************-ын 2023 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн бүртгэлийг хүчингүй болгож өгнө үү гэх хоёрдугаар шаардлага.
Гуравдугаар шаардлага нь хувьцааны эзэмшигчийн мэдээллийг хуулийн этгээдийн мэдээллийн санд бүртгэхийг Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгаж өгнө үү гэх 3 шаардлагыг дэмжиж шүүх хуралдаанд оролцож байна.
Би хоёрдугаар шаардлага дээрээ нэг зүйл тодруулаад хэлье. 2023 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн бүртгэлд өөрсдөө тухайн хэргийн хариуцагч болсон байсан. 20.1.14-т зааснаар Л.Г*************** ыг бүртгэх боломжгүй гэж үзэж байсан. Нэг нь хэргийн хариуцагч болсон байсан. Д.Б*************** бол хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч байсан. 2023 оны 2 дугаар сарын 07-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авсан атлаа энэ үйлдлийг хийж байгаа нь боломжгүй юм. Ер нь бол Улсын бүртгэлийн байгууллага нь хувь хүн болоод хуулийн этгээдийн бүртгэлийг үнэн зөв бүртгэх үүрэгтэй байгууллага. Энэ зөрчлөө бүртгэгч Н.А************** зөвшөөрсөн нь 2023 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлийн 38 талд тодорхой хэлсэн байгаа. Мөн тухай хурал дээр Н.А************** зөрчлөө хүлээн зөвшөөрөөд хялбаршуулсан журмаар хэрэг маргааныг шийдвэрлэхийг зөвшөөрсөн нь хурлын тэмдэглэлд тодорхой байгаа. Өөр нэмж хэлэх зүйлгүй” гэв.
3.6. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Нацагдорж шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “2021 онд бүртгэлд өөрчлөлд орж байгаа. Бүртгэлд өөрчлөлт орохоор нь Л.Г*************** энэ яагаад өөрчлөлт орсон юм бэ? гээд хандсан. Д.Б*************** гэдэг хүнийг бүртгэсэн байсан. Бүртгэлд холбогдуулаад гомдол гаргахаар уг бүртгэлийг бүртгэгч хүчингүй болгосон. Д.Б*************** хүчингүй болохоор тухайн үед Л.Г*************** өөрөө бодохдоо өөрийнх нь эрх сэргэнэ гэж бодсон. Яагаад гэвэл 2009 оны тогтоол хүчин төгөлдөр байгаа учраас. Гэтэл тогтоол нь бүртгэгдээгүй байсан. 2006 оны М.Б**************-ын бүртгэл байсан. Тэгэхээр М.Б**************-ын бүртгэл сэргэж байгаа. Энэ тохиолдолд юу гэхээр М.Б************** гэдэг хүн 2009 онд сайн дураар чөлөөлөгдөөд төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоол гарсан. Л.Г*************** нь тогтоол хүчин төгөлдөр байгаа учраас энэ тогтоолын дагуу би бүртгүүлнэ гэж захиргааны байгууллагад хандсан. Үүнтэй холбоотойгоор урьдчилсан шийдвэрлэх ажиллагаа явагдсан. Урьдчилан шийдвэрлэх ажиллагаа явагдаад шүүхэд хандахаар бүртгэхгүй байгаа нь хууль бус үйлдэхүй. Өөрөөр хэлбэл бүртгэх ёстой зүйлээ бүртгэхгүй. Яагаад гэвэл тогтоол хүчин төгөлдөр байгаа. 2 дахь шаардлага нь 3 дугаар сарын 27-ны өдрийн бүртгэлийн тухайд энэ бүртгэл хийгдэхдээ энэ бүртгэлээс болоод Л.Г*************** ын 2-3 эрх хөндөгдөөд байгаа. Нэгдүгээрт Л.Г*************** гүйцэтгэх захирлаар бүртгүүлэх ёстой гээд Захиргааны хэргийн шүүх дээр маргаж байхад өөр этгээдийг гүйцэтгэх захирлаар бүртгэсэн. Энэ тохиолдолд Л.Г*************** ын эрх хөндөгдөөд байгаа. Хоёрдугаарт тухайн компанийн дүрмийг өөрчлөх эрх нь нийт хувьцаа эзэмшигчид байгаа. Нийт хувьцаа эзэмшигч дотор Л.Г*************** байгаагийн хувьд дүрэм өөрчлөх асуудал дээр саналаа хэлэх эрх нь байгаа. Гэтэл өөрийнх нь саналыг авахгүйгээр, өөрт нь мэдэгдэхгүйгээр дүрэмд өөрчлөлт оруулаад байгаа. Энэ дүрмийн өөрчлөлтийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Гуравдугаарт хувьцаа эзэмшигч нь наашаа цаашаа хөдлөөд байна. Энэ асуудалд хуульд заасан дарааллын асуудал яригдах ёстой. Эхлээд би үүнийг бусдад шилжүүлэх гэж байна шүү, та нар энэ дээр ямар саналтай байна гээд бусад хувьцаа эзэмшигчдээс Компанийн тухай хуульд зааснаар санал асуух ёстой. Ийм үйл ажиллагаа явуулахгүйгээр хувьцаа нь наашаа, цаашаа хөдлөөд байна. Ингэж хөдлөөд байгаа хөдөлгөөнийг улсын бүртгэгч бүртгэж авсан. Бүртгэж байгаа үйлдэл нь хуульд нийцэхгүй. Тийм учраас Н.А**************-ын 3 дугаар сарын 27-ны өдрийн бүртгэлүүдийг хүчингүй болгож өгнө үү.
Гуравдугаарт хувьцаа эзэмшилтэй холбоотой. 49 хувь дотор Л.Г*************** гэдэг хүн 9.8 хувийг анхнаасаа эзэмшдэг байсан. Өөрөөр хэлбэл Гурил тэжээл компани хувьчлагдахад. Сүүлд 51 хувийг хувьчлахад тэр дотор хувьцаа эзэмшсэн. 49 хувь дотор байсан Л.Г*************** ын хувьцаа алга болсон бүртгэл Н.А**************-ын бүртгэлд байгаа. 9.8 хувийн хувьцаа алга болохоор миний хувьцааг бүртгээд өгөөч гэж Улсын бүртгэлд хандахад Улсын бүртгэл энэ асуудлыг шийдвэрлэхгүй гэсэн. Ийм учраас бүртгүүлнэ гээд байгаа юм. Энэ дээр давж заалдах шатны шүүх Дээд шүүхийн тайлбарт заасны дагуу харгалзаж үзээрэй гэсэн байсан. 2024 оны 25 дугаарт холбогдуулаад. Худалдаж авсан юм гэсэн маргаан байсан бол иргэний хэргийн шүүхээр шийдвэрлэх байсан. 9.8 хувийг өмнө авсан байсан. Энэ дээр маргаан байхгүй. Бүүр нарийн дээр 41 хувьд 9.8 хувь байгаа болох нь Улсын бүртгэлийн хариу тоот, нэхэмжлэлийн шаардлагыг ихэсгэхдээ 2023 оны 6 дугаар сарын 23-ны өдөр ирсэн тоот байгаа. Тэр тоот дотор Л.Г*************** гэдэг хүн 196,600 ширхэг хувьцааг эзэмшдэг юм байна гэсэн. Улсын бүртгэлийн газрын архив дотор бүртгэл байдаг. Архивт байгаа баримт дотор 196,600 ширхэг хувьцаа эзэмшдэг гээд байхад 121,000 гэж бүртгээд байгаа нь Л.Г*************** ын эрхийг хөндөөд байна. Үүнийг бүртгэж өгнө үү гэх маргаан байгаа” гэв.
Дөрөв. Хариуцагчийн хариу тайлбар
4.1. Хариуцагч Хөвсгөл аймгийн улсын бүртгэлийн хэлтэс шүүхэд гаргасан тайлбартаа: “Х************** хариуцлагатай хувьцаат компанийн 2006 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Төлөөлөн Удирдах зөвлөлийн хурлын №02 дугаар тогтоолоор гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Л.Г*************** ыг чөлөөлж, 2006 оны 04 дүгээр сарын 06-ний өдөр төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын №03 дугаар тогтоолоор гүйцэтгэх захирлаар М.Б**************-ыг томилсон байна. “Х************** ” ХХК нь 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Төлөөлөн удирдах зөвлөлийн №03 дугаар тогтоолоор гүйцэтгэх захирлаар Д.Б**************-г томилсон бөгөөд тус бүртгэлийг 2022 оны 08 дугаар сарын 22-ний өдрийн Улсын байцаагчийн №5122 дугаар дүгнэлтээр хүчингүй болгосон. Одоогийн байдлаар улсын бүртгэлийн мэдээллийн санд гүйцэтгэх удирдлагын мэдээлэлд М.Б************** бүртгэлтэй байна. Иргэн Л.Г*************** нь 2009 онд гүйцэтгэх захирлаар томилсон тухай тогтоолыг Улсын бүртгэлийн хэлтэст бүртгүүлэх хүсэлт өгч байсан нь Хуулийн этгээдийн Улсын бүртгэлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3-т зааснаар “мэдээлэлд өөрчлөлт оруулах тухай шийдвэр, бусад баримт бичгийг тухайн хуулийн этгээд ажлын 15 өдрийн дотор улсын бүртгэлийн байгууллагад хүргүүлнэ” гэж заасныг зөрчсөн. Мөн “Х************** ” ХХК-ийн тамга тэмдэгтэй холбоотой Хөвсгөл аймгийн цагдаагийн газарт Эрүүгийн 1838009120300 дугаартай хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.14 дүгээр зүйлд зааснаар “хууль хяналтын байгууллагаас хуульд заасны дагуу мэдэгдсэн хянан шийдвэрлэх ажиллагаа хийгдэж байгаа эрүү, иргэн, захиргааны хэрэг, маргаантай холбоотой иргэн, хуулийн этгээд, эд, хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг бүртгэх”-г хориглоно гэж заасны дагуу “Х************** ” ХХК-ийн гүйцэтгэх удирдлагын бүртгэлийг хийх боломжгүй байна” гэжээ.
4.2. Хариуцагч Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс нэмэгдүүлсэн шаардлагатай холбогдуулан гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч Л.Г*************** ын 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагад өгсөн хариу тайлбартаа: Иргэн Л.Г*************** ын нэхэмжлэлтэй “Х************** ” ХХК-ний гүйцэтгэх удирдлагын мэдээлэлд 2009 онд орсон өөрчлөлтийг бүртгэхээс татгалзсан Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс, Улсын бүртгэлийн ерөнхий газрын эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, Х************** ХХК-ийн гүйцэтгэх удирдлагын 2009 оны өөрчлөлтийг хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгэхийг Хөвсгөл аймгийнх Улсын бүртгэлийн хэлтэст даалгах тухай” нэхэмжлэлд, нэхэмжлэлийн шаардлага ихэсгэж “Х************** ” ХХК- ийн хувьцаа эзэмшигч болон гүйцэтгэх удирдлагын өөрчлөлтийг бүртгэсэн улсын бүртгэгч Н.А**************-ын 2023 оны 03 дугаар сарын 25-ны бүртгэлийг хүчингүй болгож өгнө үү” гэсэн нэхэмжлэлд тайлбар хүргүүлэх нь:
Хувьцааны мэдээллийн тухайд компани нь 764025 ширхэг хувьцаатай. Анх Д.Б*************** 190900 ширхэг 24.98%, Л.Г*************** 121756 ширхэг 15,96%, М.Б************** 38500 ширхэг 5.03%, Б.Б******** 38500 ширхэг 5.03% эдгээр хүмүүс нийлээд 389565 ширхэг хувьцааг буюу төрийн өмчийн 51 хувийг хувааж авсан. 2021 оны 12 дугаар сарын 7480 дугаар хяналтын байцаагчийн дүгнэлтээр “Х************** ” ХХК-ийн 49 хувийг “Х************** ” ХХК-ийн нэр дээр бүртгэсэн.
Удирдах зөвлөлийн гишүүдийн тухайд 1999 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн №07 тоот бүх гишүүдийн хурлын тогтоолоор Л.Г*************** , Д.Б************** , М.Б************** Б.Б******** М.Б************** / М.Б************** нь 49 хувийн жижиг хувьцаа 1654 хүнийг төлөөлж Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн болсон/ нар төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр сонгогдсон.
Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн Б.Б******** /2004 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоол/ нь хувьцаагаа Л.Х************** гэх хүнд зарсан бөгөөд /Л.Х************** 2004 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоолоор гишүүнээр томилогдсон./. Л.Х************** нь нас барж эхнэр Д.Н************** , хүү Х.Д************** нар өв залгамжлагч болсон. Өвийн гэрчилгээ дээр 169826 ширхэг хувьцааг тэнцүү хэмжээгээр Д.Н************** /8491З ширхэг/, Х.Д************** /84913ширхэг / нар өвлөн авсан. Гэвч шилжүүлсэн авсан хувьцаанаас хамаагүй их хувьцааг өвийн гэрчилгээ дээр өвлүүлсэн байх бөгөөд зөрүүтэй хувьцааг хэзээ хэрхэн авсан тухай цаасан баримт хувийн хэрэгт байхгүй.
2014 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн нотариатчийн гэрээгээр М.Б************** 108646 ширхэг хувьцааг Д.Н************** д зарсан. Одоогоор улсын бүртгэлд бүртгэгдээгүй. Хувийн хэрэгт М.Б**************-ын 38500 ширхэг хувьцааны цаасан баримт нь байгаа. Улсын бүртгэлд бүртгэгдээгүй учраас М.Б**************-ын төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүний бүрэн эрх дуусгавар болоогүй гэж үзэж байна.
2022 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 5122 дугаар хяналтын улсын байцаагчийн дүгнэлтээр 2021 оны 01 дүгээр сарын 28-ний өдрийн бүртгэлийг хүчингүй болгосон. Одоогийн байдлаар Л.Г*************** , Д.Б************** .
М.Б**************, М.Б************** нар төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр байна гэж үзэж байна /Л.Х************** нас барсан /
“Х************** ” ХХК-ийн 2023 оны 03 дугаар сарын 22-ний өдөр ирүүлсэн материалууд
1. Хувьцаа эзэмшигчдийг хуралдуулах тухай хүсэлт, хурлын зар /2 сонин/,
2. Ээлжит бус хурал хуралдуулах Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Н.Д**************-нд хандсан хүсэлт 1 хуудас, хавсралт 5 хуудас
3. Х************** ХХК-ийн татварын тодорхойлолт 4 хуудас
4. Шинэчилсэн дүрэм 6 хуудас
5. Нотариатын гэрээ: компанийн эрх шилжүүлэх гэрээ Б.Б**************-с Б.Т********* од компанийн хувьцаа бэлэглэлийн гэрээ Д.Б************** гаас Б.Г************** д, компанийн хувьцаа бэлэглэлийн гэрээ Д.Б************** гаас Б Б**************-д 8 хуудас
6. 2023 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн “Х************** ” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын тэмдэглэл 3 хуудас
7. 2023 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн “Х************** ” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоол №01 “Компанийн эрх шилжүүлэх, компанийн хувьцаа бэлэглэх тухай”
- 2023 оны 03 дугаар сарын 20-ний өдрийн “Х************** ” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын тогтоол №01 “шинэчилсэн дүрэм батлах тухай”
- 2023 оны 03 дугаар сарын 20-ний өдрийн “Х************** ” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын тогтоол №02 “Төлөөлөн удирдах зөвлөл сонгон батлах тухай”
-2023 оны 03 дугаар сарын 20-ний өдрийн “Х************** ” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын тогтоол №03 “гүйцэтгэх захирлыг чөлөөл тухай”
-2023 оны 03 дугаар сарын 20-ний өдрийн “Х************** ” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын тогтоол №04 “гүйцэтгэх захирал томилох тухай”
Бүртгэсэн үндэслэлийн тухайд “Х************** ” ХХК-ийн аувьцаа эзэмшигч Д.Б************** , Б.Б******** нар нь компанийн тухай хуулийн 61.1.2, 61.2, 61.7 дахь хэсэгт тус зааснаар Хувьцаа эзэмшигч гишүүдийн ээлжит бус хурлыг хуралдуулах эрхтэй бөгөөд ээлжит бус хурал хуралдуулах тухай мэдэгдэл гаргасан мөн хэвлэл мэдээллийн хэрэгслээр зарлуулсан байна. Компанийн тухай хуулийн 65.1 дэх хэсэгт зааснаар Х************** ХХК- ний ээлжит бус хурлын мэдэгдэл манай хэлтэст ирүүлсэн мөн хувьцаа эзэмшигч Л.Г*************** ад мэдэгдсэн.
2021 оны 12 дугаар сарын 7480 дугаар хяналтын байцаагчийн дүгнэлтээр “Х************** ” ХХК-ийн 49 хувийг “Х************** ” ХХК-ийн нэр дээр бүртгэсэн. “Х************** ” ХХК-ийн 51 хувийг Д.Б*************** нь 24.98 хувь. Б.Б************** 5.03 хувь эзэмшдэг нь саналын эрхтэй хувьцаагаар 100 хувь гэж үзвэл дээрх 2 хүний саналын эрхтэй хувьцаа 59 хувь болсон гэж үзэж Компанийн тухай хуулийн 69.1. дэх хэсэгт зааснаар хувьцаа эзэмшигчдийн хурлыг хүчин төгөлдөр гэж үзсэн
2023 оны 03 дугаар сарын 20-ний өдрийн тогтоолууд нь Компанийн тухай хуулийн 17.1-д “Компанийн дүрмийн шинэчилсэн найруулгын төслийг хувьцаа эзэмшигчдийн хурлаар хэлэлцэж, хуралд оролцож байгаа саналын эрхтэй хувьцаа эзэмшигчдийн саналын дийлэнх олонхоор батална”, 77.5 “...төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнийг орлох этгээдийн нөхөн сонгууль хүртэл төлөөлөн удирдах зөвлөл түр томилж болно”, 83.15 “гүйцэтгэх удирдлагын бүрэн эрхийг зогсоох шийдвэрийг ...хувьцаа эзэмшигчдийн хурал гаргах эрхтэй”, 76.1.8 “...гүйцэтгэх удирдлагын сонгох, чөлөөлөх...” тус тус зааснаар Компанийн тухай хуулийн үндэслэл бүхий тогтоол гэж үзэж байна
Мөн Хуулийн этгээдийн бүртгэлийн тухай хуулийн 22 дугаар зүйл. “Хуулийн этгээд түүний салбар төлөөлөгчийн газрын улсын бүртгэл хөтлөх” журмын 8 дугаар зүйлд зааснаар баримт бичиг хүлээн авч бүртгэл хөтөлсөн. Дээрх хуулийн зүйл заалт баримт бичигт бүртгэхээс татгалзах нөхцөл байдал үүсээгүй гэж үзсэн болно.
“Х************** ” ХХК-д мэдээлэлд өөрчлөлт оруулах тухай бүртгүүлэх хүсэлтийг удаа дараа татгалзаж байсан. Хувьцаа эзэмшигч Л.Г*************** , М.М************** нарын нэхэмжлэлтэй Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдох тус аймгийн захиргаан хэргийн шүүхийн маргаан, Х************** ХХК-ний тамга, тэмдэгтэй холбоотой тус аймгийн цагдаагийн газарт эрүүгийн 1838009120300 дугаартай хэрэг тус тус шалгагдаж байгаа нь Улсын бүртгэлийн тухай хуулийн 20.1.14 дүгээр зүйлд зааснаар бүртгэхээс татгалзаж байсан. Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2023 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 4/2538 дугаартай албан тоот бичгийн дагуу “Х************** ” ХХК-ийн мэдээлэлд өөрчлөлт оруулсан бүртгэлийг бүртгэх талаар заавар. зөвлөгөө, мэдлэг, арга зүйн тусламжийг тухай бүрд хуулийн этгээдийн ахлах бүртгэгч нараас авч ажиллаж тухай 2023 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн бүртгэлийг хийсэн болно.
4.3. Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагч Б.М************** нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагад ирүүлсэн тайлбартаа: “Иргэн Л.Г*************** ын нэхэмжлэлтэй “Х************** ” ХХК-ийн удирдлагын мэдээлэлд 2009 онд орсон өөрчлөлтийг бүртгэхээс татгалзсан эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, “Х************** ” ХХК-ийн гүйцэтгэх удирдлагын 2009 оны өөрчлөлтийг хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгэхийг Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгах тухай” нэхэмжлэл гаргасан.
Нэхэмжлэлийн шаардлага ихэсгэж Хяналтын улсын байцаагч Б.М**************-ын 2021 оны 6827 дугаар дүгнэлтийн надад холбогдох хэсэг буюу “Л.Г*************** 30265597 төгрөгөөр 15.96 хувь буюу 121756 ширхэг” гэсний ард “буюу нийт хувьцааны 25.7 хувь буюу 196600 ширхэг” гэсэн нэмэлт оруулж бүртгэхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэх нэхэмжлэлд дараах тайлбарыг хүргүүлж байна.
Хөвсгөл аймгийн Мөрөн сумын “Х************** ” ХХК-ийн төрийн мэдлийн ногдол хувийг хувьчилсан тухай Монгол улсын Засгийн газрын 1997 оны 1160 дугаар тогтоолын дагуу Төрийн өмчийн хорооны 1998 оны 396 дугаар тогтоолоор Хөвсгөл аймгийн Мөрөн сумын “Х************** ” ХХК-ийн нийт 764025 ширхэг хувьцааг Д.Б*************** 190900 ширхэг 24.98%, Л.Г*************** 121756 ширхэг 15,96%, М.Б************** 38500 ширхэг 5.03%, Б.Б******** 38500 ширхэг 5.03% эдгээр хүмүүс нийлээд 389565 ширхэг хувьцааг буюу төрийн өмчийн 51 хувийг хувааж авсан байна.
2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 6827 дугаар “Эх нотлох баримтыг үндэслэн мэдээллийн санд засвар өөрчлөлт оруулах тухай” дүгнэлтэд Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.8 дах хэсэгт “Улсын бүртгэлийн цахим мэдээллийн сан дах мэдээлэл нь цаасан эх хувьтай адил байна” гэж заасныг үндэслэн 1998 оны 10 дугаар сарын 09-ны өдрийн 711 дугаар тогтоолыг үндэслэн иргэн Л.Г*************** ын 30265597 төгрөгөөр 15.96 хувь буюу 121756 ширхэг хувьцааг худалдаж авснаар нь дүгнэлтэд дурдсан.
Иймд 1998 оноос хойш хэнээс хэрхэн хэмжээг нэмсэн талаар нотлох баримт манай, бүртгүүлэх гэж ирүүлж байгаагүй байгаагүй бөгөөд тус байгууллагад бүртгүүлэхээр ирүүлж байгаагүй болно” гэжээ.
4.4 Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.О************* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2009 оны гүйцэтгэх захирлын бүртгэлийг өөрчилж өгнө үү гэсэн шаардлага байгаа. Энэ бол 2009 онд энэ хүн гүйцэтгэх захирал байсан уу гэвэл байсан. Гүйцэтгэх захирлаас чөлөөлөгдсөн. Тухайн үеийн бүртгэлийг тухай үед нь хийлгээгүй учраас манайх одоо үүнийг бүртгэхгүй. Яагаад гэвэл Л.Г*************** гэж хүний компани биш. Олон хүн хувьцаа эзэмшдэг компани учраас хувьцаа эзэмшигчдийн хуралдаан хийгээд төлөөлөн удирдах зөвлөлөө сонгоод тэрнээсээ захирлаа сонгоод манайх дээр материалаа авчирч өгөх юм бол манайх бүртгэхгүй гэх зүйл байхгүй байгаа. Яг одоо төлөөлөн удирдах зөвлөлийн хурлаа хийгээд гүйцэтгэх захирлаа томилоод бүртгүүлэх юм бол манайд татгалзах үндэслэл байхгүй. Зөвхөн энэ хүн 2009 оны баримтаа авч ирээд гүйцэтгэх захирлаар бүртгүүлнэ гээд авчирч өгдөг. Ийм учраас хуулийн этгээдийн бүртгэлийн тухай хуулиар өөрчлөлт оруулах шаардлагад нийцэхгүй байгаа учраас манайх татгалздаг. Татгалзал дээр шүүхээр маргаж байгаа учраас татгалзсан гэж тайлбар хэллээ. Энэ компани 2 гэрчилгээтэй, 2 тамгатай байсан. Д.Б************** д 1 тамга, Л.Г*************** ад 1 тамга байсан. Л.Г*************** ын тамганы дугаарыг 2023 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн хяналтын байцаагч н.Э**************-ийн дүгнэлтээр хүчингүй болгосон. Нэг маргаан нь шийдвэрлэгдсэн.
2023 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн Н.А**************-ын бүртгэлийг манайх Хуулийн этгээдийн бүртгэлийн тухай хуулийн 22 дугаар зүйлд заасан бүх нотлох баримт нь бүрдэж, нотлох баримтын шаардлага хангасан учраас манайх бүртгэсэн. Хууль бус бүртгэл бол биш гэж үзэж байгаа. Тэрэн дээр нэмж хэлэхэд төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүд нь хурлаа хийя, хуралдуулна гээд хоёр ч сонинд зар өгсөн байдаг. Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүд хурлаа хийнэ гээд Л.Г*************** ад мэдэгдсэн боловч хуралдаа ирэх боломжгүй байна. Танайх Л.Г*************** гэдэг хүнтэй ярьж өг, танай хэлтэст дээр ирж хурлаа хийнэ гэж Д.Б*************** ирж байсан. Бид нар тухайн үед манайх “Х************** ” ХХК-ийн хувьцаа эзэмшигч биш. Манайх төрийн байгууллага учраас манайх дээр хурал зарлах боломжгүй гэсэн чинь Д.Б*************** нь Л.Г*************** гэдэг хүн рүү утсаар хэлж өг, хурлаа хийх гэж байна шүү гэж бид нараар Л.Г*************** руу хэлүүлсэн байдаг. Тэгэхэд Л.Г*************** нь надад ямар хамаатай юм гээд хуралд оролцоогүй. Л.Г*************** нь хуралд ирээгүй учраас 51 хувиас дээш хувь болоод хурлаа хийгээд нотлох баримтаа бүрдүүлээд хуульд заасны дагуу 27-ны бүртгэлийг хийсэн. Анх 1999 оноос хойш 15.96 хувийн хувьцаа эзэмшигчтэй гэж бүртгэл нь байдаг. Одоо тэр хэвээрээ л байгаа. Одоо байгаа бүртгэл дээр Л.Г*************** ын 15.96 хувийн хувьцаа нь хэвээрээ байгаа. Үүнийг ерөөсөө зөрчөөгүй байгаа. 1999 оноос хойш хэнээс ямар хувьцаа авсан нь нэмэгдэж болно. Тэр нотлох баримтаа манайх дээр бүрдүүлээд гаргаж өгөөд хувьцаа авсан, өв залгамжлалаар авсан, худалдаж авсан талаар баримтаа гаргаж өгөх юм бол манайх бүртгэж өгнө гэсэн тайлбар хэлж байна” гэв.
5. Гуравдагч этгээд нарын тайлбар
5.1 Гуравдагч этгээд Б.Т********* шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “Л.Г*************** ын Хөвсгөл аймаг дахь Бүртгэлийн хэлтсийг хамаатуулан 2009 онд “Х************** ” ХХК-ийн захирлыг бүртгүүлээгүй эс үйлдэхгүйг нөхөн бүртгүүлэх гомдолд “Х************** ” ХХК түүний гүйцэтгэх захирал миний биеийг гуравдагч этгээдээр холбогдуулсан асуудалд дараах тайлбар хүргүүлж байна. Л.Г*************** 2009 онд “Х************** ” ХХК-ний захирлаар ажиллаагүй энэ үед үйлдвэр огт ажиллаагүй сул зогсолт хийсэн үе байсан. Энд 2004 оноос 2021 оны хоорондох 17 жилд 1 эзэнтэй, 1 үүсгэн байгуулагчтай буюу М.Б************** гэх хүн бүртгэлийн мэдээллийн санд компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэйгээр бүртгэгдсэн байдаг. 1 эзэнтэй гэсэн дүрмийг ашиглан Л.Г*************** ганцаар компанийг эзэмшиж их хэмжээний залилан хийж хувьцаа эзэмшигчдийг хохироосон үйлдэл нь илчлэгдэн Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 20 тоот шийдвэрээр дүрмийг илт хууль бус болохыг тогтоож анхны 6 эзний эрх сэргээгдсэн. Одоо хувьцаа эзэмшигч 8 хүн байгаа бөгөөд тэдний 59% ирцтэйгээр бүх шийдвэрүүд баталгаажиж Улсын Бүртгэлийн Ерөнхий газар, Хөвсгөл аймаг дахь бүртгэлийн хэлтэст албажсан байгаа. 2004 оноос 2021 оны хооронд үүсгэсэн их хэмжээний залилангийн улмаас Л.Г*************** яллагдагчаар тогтоогдон үүнийг нь Улсын мөрдөн байцаах алба, Улсын Ерөнхий Прокурорын газраас хянаж эрүүгийн хуулийн 17 дугаар зүйлийн 17.4.2-т зааснаар зүйлчлэн хэрэг нь шүүхэд шилжих шатанд байгаа. Дээрх буюу 2004 оноос 2021 оны хоорондох бүх шийдвэр захиргааны хэргийн шүүхийн шийдвэрээр хүчингүй тул 2009 онд Л.Г*************** захирал байх үндэслэлгүй энэ талаар баримт байхгүй болно.” гэжээ.
5.2. Гуравдагч этгээд Б.Б******** шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “Миний бие Б.Б******** би Иргэний хуулийн дагуу бэлэглэлийн гэрээгээр эцэг Д.Б************** гаас /хуучин дүрмээр 36000 ширхэг/ хувьцаа шилжүүлэн өгснөөр “Х************** ” ХХК-ийн хувьцаа эзэмшигч болж Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хуралд оролцон 2023 оны 03 сарын 27-ны өдөр бүртгэлийн байгууллагад хандан албан ёсоор бүртгүүлсэн. Гэтэл Л.Г*************** гэгч хүн 2009 онд захирал байсныг нөхөн бүртгүүлэх тухай нэхэмжлэл 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр гаргаад дараа нь нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлэх нь гэсэн гомдол 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдөр "2023 оны 03 сарын 27-ны өдрийн бүртгэлийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл нэмж гаргаснаар бидний Монгол улсын Үндсэн хуулийн 16.3-д заасан /хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно./ гэсэн заалт болоод “өмч хөрөнгийн эзэмших, түүнийгээ бүртгүүлэх" хууль ёсны эрхэнд халдлаа. Миний аав 1998 онд “Х************** ” ХХК-ний төрийн мэдлийн 51 хувийг оюутан цагийн танил Л.Г*************** тай хамтран худалдаж авахдаа төрийн дансанд 14 хоногийн дотор 97.000.000 төгрөг хугацаандаа төлөхгүй бол дэнчингээрээ торгуулж хувьчлал нь хүчингүй болох эрсдэлийн үед ээж Ундрах өөрийн хувийн 10 шахам жил ажиллуулсан эмийн компаниасаа 10 орчим сая төгрөг зээл нэрээр төлж тэдэнд туслаад эргээд юу ч олж авч чадаагүй. Өмчийн маргаан хөрөнгөө зальдуулсан байдалтай 2004 оноос 2021 онуудад эцэг эх хоёр хамтын амьдралаа цуцалж, бид эцэггүй өнчирсөн байдалтай дахин хохирсон. Тэр үед энэ гайтай хөөтэй хувьчлалд Л.Г*************** гэх хүний зальт аргад ороогүй бол амьдрал өөр байх байснаас гадна Захиргааны хэргийн шүүхээс шударга шийдвэр гарч эхэлсэн гэж ойлгоод дангаараа ээжтэй нийлж 97.000.000 төгрөгөөс 85.000.000 төгрөгийг төлөөд юу ч үгүй хоцорсон эцэг эхийг дэмжин бэлэглэлийг хүлээн авснаар ямар хууль зөрчин, дахин хохирох болсныг ойлгохгүй байна.Би болоод ээж эгч бид Л.Г*************** гэгч хүний эрх ашгийг огт хөндөөгүй, тэр хүний хувьцаа, хөрөнгөтэй холбоотой маргаан байхгүй. Гадаадад төгсөж ирээд 1990-д оны эхнээс залуу эрч хүчээр хамтарсан бизнес эмийн худалдаа эрхэлж 1999 он гэхэд хуримтлалтай хөлөө олсон байгаад дээрх хувьчлал нэрээр байдгаа зарцуулаад бусдад зальдуулсан эцэг эхийнхээ түүхийг сургуулийн хүүхэд байсан би сайн мэддэг гашууддаг. Аав надад тохиолдлоор хувьцаа бэлэглээгүй. Бидний хууль ёсны эрх ашгийн эсрэг хандаад, хохироох гээд байгааг огт ойлгохгүйгээс гадна "Бүртгэлийг нь хүчингүй болго гээд огт хамааралгүй хэн нэгэн хүн нэхэмжлэл гарган тэгэх тусмаа хөрөнгө оруулалтыг нь 1998 онд ээжтэйгээ нийлээд урьдчилан төлсөн бидний өмчийн эрхэнд халдахыг зөвшөөрөхгүй” гэжээ.
5.3. Гуравдагч этгээд Б.Г************** шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “Л.Г*************** 1998 оноос "Х************** " хязгаарлагдмал хариуцлагатай компани болон өөрчлөгдөхөд гүйцэтгэх захирлаар ажиллаж, /7000 төгрөгт дүйцэх/ хувьцаагаа компанидаа өмч, хөрөнгө, техник, орон сууц, мөнгө, бэлэн бүтэгдэхүүнээр солин ББХК-ийн үеийн түр гэрчилгээ, Хөрөнгө оруулалтын цэнхэр тасалбарыг хадгалж байгаад алга болгосон гэх мөртөө М.Мялдоржтой үгсэн зарим хэсгийг нь ил гарган өөрсдөдөө бүртгүүлэх гэсэн хулгайг үргэлжлүүлж байна. М.Б************** нь 2006 оноос хойш “Х************** " ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй Гүйцэтгэх захирал байсны дараа Л.Г*************** ганцаараа шинэ дүрэм зохиож 2004 оноор огноолон Улсын бүртгэлийн хувийн хэрэгт шургуулсан, /үүнийг 2010 оны үед эхнэрийн хамаатан н.Насанбуяныг ажилд оруулан хувийн хэргийн гол баримтуудыг устган өөрчилсөн байх магадлалтай/ байдаг. 2010 оны үеэс Үйлдвэр Худалдааны 1 эзэн, 1 үүсгэн байгуулагчтай өөр нэр, дүрэмтэй компани болгон Л.Г*************** нь захирал, М.М************** дэд захирал хэмээн өөрсдийгөө тодруулан Эрүүгийн журмаар шалгагдаж байгаа 500 гаруй сая төгрөгийн луйвар бусад залилан, хулгай хийхдээ нэр төстэй давхардуулсан 1 эзэнтэй компанийн хуурамч гэрчилгээг н.Насанбуянаар шинээр бичүүлж, хувийн хэргээс ТӨХ-ны тогтоол зэргийг устгасан нь хувийн хэргийн дахин дахин өөрчилсөн дугаарлалтаас харагддаг. Хуурамч дүрмийг Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс 2021 оны 20 тоот шийдвэрээр хүчингүй болгосон. 1 гишүүнтэй гээд дараа нь тоог нь засварласан хуурамч гэрчилгээг нь Хөвсгөл аймаг дахь Улсын бүртгэлийн хэлтсийн дарга Б.М************** хураан авсан. Хаясан гэж дахин хийлгэсэн тэмдгийг шүүгчийн захирамжаар хүчингүй болгон Эрүүгийн хавтаст хэрэгт эд мөрийн баримтаар цагдаад хураагдсан байгаа. 2010 онд Л.Г*************** нэрийн зарим хэсэг нь давхацсан Үйлдвэр Худалдааны компанийн захирал байсан, М.М************** тус компанийн дэд захирал байсныг нотлох тушаалын хуулбарыг шүүхэд гаргаж өгсөн байна. Энэ нь олон хувьцаа эзэмшигчтэй Хувьцаа эзэмшигчдийн хурлаар Гүйцэтгэх захирлыг томилдог, чөлөөлдөг дүрэмтэй манай компанид огт холбогдолгүй бөгөөд 2009 оны үед Л.Г*************** “Х************** ” ХХК-д захирал байсан гэх баримт үгүйсгэгдэж байгаа тул Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Г**************-ийн /олон жил ээж нь Л.Г*************** тай хамт ажилласан/ ашиг сонирхлын зөрчлийн улмаас Л.Г*************** ад илт давуу байдал олгох сонирхлоор үндэслэлгүй баримтад тулгуурлан хэрэг бүртгэл нээгээд түүнд нь нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлэх, өөрчлөх зэргээр будилуулж цаг хожиж байгаа цаад агуулгаараа Эрүүгийн гэмт хэргээ замхруулах, хохирогсдыг залхаан ял завших гэсэн оролдлогод үйлчилж байна гэж харж байна. Нэхэмжлэл нь “Х************** ” ХХК-д огт холбоогүй, түүний хувь эзэмшигчдийн эрх ашгийг хохироосон үйлдэл бөгөөд хий хоосноос бий болгосон
Захиргааны энэ маргаан Захиргааны ерөнхий хуульд заасан нэхэмжлэл гаргах эрхгүй этгээдийн хууль зөрчсөн үйлдэл тул түүний шаардлагаар бүртгэлийн байгууллага ямар ч бүртгэл хийх боломжгүй, энэ тухайгаа хуулийн дагуу мэдэгдэхэд түүнийг нь хууль зөрчсөн /Захиргааны акт/ хэмээн илт хууль бус дүгнэлтээр шүүхийн анхан болон давж заалдах шатанд төөрөгдөл үүсгэж байгаатай санал нийлэхгүй байна. Монгол Улсын хууль ийм тодорхой бус юм уу, шүүгч нар өөрийн өнцгөөс хуулийг дураараа хэрэглэж, мөнгөтэй гэмт хэрэгтнүүдэд үйлчилдэг тогтолцооны гажуудлууд ойлгомжгүй байна.” гэжээ.
5.4. Гуравдагч этгээд Б.Б******** шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “Иргэн Б.Б*************** намайг итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилсон. Иймд би Б.Б**************-ийн өмнөөс шүүхэд хүсэлт гаргаж байна. Б.Б******** нь хүүхдийнхээ урилгаар АНУ-д байж байгаад Монголд ирсэн. Байхгүй байх хугацаанд нь Б.Б**************-ийн эрхийг зөрчсөн асуудлууд Л.Г*************** ын нэхэмжлэлд дурдагдаж Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд заасан эрх зөрчигдөхөөр байдал үүссэн байна. Б.Б******** хэлэхдээ Би 1998 онд Төрийн өмчийн хорооны 1998 оны 711 тоот тогтоолоор тус компанийн 5,03 буюу 38500 ширхэг хувьцааг 9.570.405 төгрөгөөр худалдан авсан ба тухайн үед 1999 оны 03 дугаар сарын 25-ны хурлын шийдвэрээр баталгаажсан. Л.Г*************** чөлөөлөгдсөний дараа би 2001 оноос 2002 онд гүйцэтгэх захирлаар түр ажилласан бөгөөд 2002 онд Галт сумын Засаг даргаар томилогдоод явахдаа бүх бичиг баримт, өмч хөрөнгийг зохих ёсоор хүлээлгэн өгсөн. Надаас Л.Г*************** ажил хүлээн авсан санагдаж байна. Тэр цаг үеэс хойш “Х************** ” ХХК-тай огт харьцаагүй. Л.Г*************** аас хувьцаагаа асуухад эхэн үедээ бид жижиг хувьцааг нэг талд гаргах асуудал шийднэ, Д.Б*************** мэдэж байгаа гэдэг байсан. Үйлдвэр дампуурсан гээд Л.Г*************** огт харьцдаггүй байсан. Хөндлөнгийн хүмүүсээс сонсоход Д.Б************** , Л.Г*************** нар шүүх дээр маргаж байгаа гэхээс өөр мэдээлэл байгаагүй. 2021 оны үед үйлдвэрийг Л.Г*************** хууль бусаар 1 хүний өмч болгосныг сонссон. Тэр үед шүүхийн шийдвэр гарч миний алдагдсан өмчийн эрх сэргэсэн гэж ойлгосон ба би 2022 оноос Улсын бүртгэлд хасагдсан байсан 5 хувь бүртгэгдэж хувьцаа эзэмшигч байх эрхээ сэргээлгэсэн. 2022 оны 10 сард хувьцаа эзэмшигчдийн хурал зарлахад өөрийн биеэр оролцож Компанийн тухай хуулийн 5.4-т зааснаар би өөрийн хувьцаагаа /тэр үед 100 төгрөгийн үнэлгээтэй байсан хувьцааг/ 1 ширхгийг нь 5 дахин өсгөсөн үнээр /инфляц тооцон/ 1000 ширхгийг зарах саналаа компанид мэдэгдсэн. Хувьцаа эзэмшигчдийн 59 хувь нь оролцсон хурлаас дэмжсэнээр Д.Б************** гийн хуу Б.Т********* од зарж, Улсын бүртгэлийн хэлтэст Компанийн тухай хуулийн 17-р зүйлд заасан хугацаанд баримтыг бүрдүүлэн 2023 оны 03 дугаар 27-ны хувьцааны шилжилтийг бүртгүүлсэн. Л.Г*************** ын нэхэмжилснээр бүртгэл хүчингүй болговол Компанийн тухай хуулийн 3.2-д заасан хувьцааны эрх зөрчигдөж, 17 жил 2004 оноос 2021 он /Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 20 тоот шийдвэр гарах хүртэл/ хувьцаагаа хулгайлуулсан байдалд шилжиж 1998 онд 3 хүүхдэдээ Улаанбаатар хотод орон сууц өлхөн аваад өгчих байсан хөрөнгөө алдаж Л.Г*************** гэгч хүний зохион байгуулалттай гэмт хэргийн золиос болох гээд байна. Би үлдэгдэл хувьцаагаа мөн Б.Т********* од зарах хэлцэл хийж тал мөнгийг нь аваад зарцуулсан байгаа. Би Л.Г*************** ын эрх, өмчлөлд огт халдаагүй. Хууль бусаар ганц эзэнтэй болгон өөрчилсөн компанид 2009 онд тийм шийдвэр гаргахад би оролцоогүй, мэдэхгүй, Л.Г*************** захирал байсан үгүй нь надад огт хамаагүй. 2002 оноос 2022 оны хоорондох 20 жилд намайг хохироож байснаас хурал юманд оролцуулж байгаагүй. Л.Г*************** ын нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлснээр миний шүүхээр тогтоолгон сэргээсэн эрх дахин хөндөгдөж хүчин төгөлдөр хэрэгжиж байгаа шүүхийн шийдвэр үгүйсгэгдэх тул эрх нь зөрчигдсөн, бие даасан нэхэмжлэл гаргах эрх бүхий гуравдагч этгээдээр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 27-д заасан үндэслэлээр тогтоож өгнө үү гэсэн хүсэлт гаргасан. Шүүх хуралд итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч оролцуулан тайлбар өгөх боломж олгоно уу. Би дахин хэлье. Хуулийн дагуу хувьцаагаа эзэмших, захиран зарцуулах эрхийг Л.Г*************** ын хүсэлтээр үгүйсгэх боломжгүй. Компанийн тухай хуулийн 3.2-д заасан “Хувьцаа нь тухайн компанийн хувь нийлүүлсэн хөрөнгийн өмчлөлд оролцох эрх”-ээ нотлохоор заасны дагуу би төрөөс худалдаж авсан 38500 ширхэг хувьцааныхаа хүрээнд асуудал ярьж, түүнээсээ тодорхой хэсгийг захиран зарцуулах эрх эдэлж байгаа болохоос бусад хүмүүсийн хувьцаа, компанийн эд хөрөнгийг тусгайлан өмчлөх эрхийн талаар маргалдаагүй. Л.Г*************** миний эрхийг хязгаарлах, бүртгэлийг зогсоолгох, түдгэлзүүлэх эрх зүйн үндэслэл байхгүй.Тус хуулийн 5.8-д зааснаар Хувьцаа эзэмшигч Д.Б*************** нь 5.3-д заасан онцгой эрхээ хүү Б.Т********* од шилжүүлж энэ асуудал хүчин төгөлдөр Хувьцаа эзэмшигчдийн хурлаар нээлттэй хэлэлцэн шийдвэрлэж Иргэний хуулийн дагуу худалдах, худалдан авах, эрх шилжүүлэх хэлцлүүд хийгдэж, Бүртгэлийн ерөнхий хуулийн 19.4.2-д зааснаар “...улсын бүртгэл хийлгэх тухай хүсэлт, нотлох баримтыг хүлээн авч хянан улсын бүртгэлд бүртгэх эсэх тухай шийдвэр гаргах эрхээ хэрэгжүүлсэн Хөвсгөлийн улсын бүртгэлийн хэлтэс 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Компанийн тухай хуулийн 17 дугаар зүйлд заасан нөхцөлүүд хангагдсан гэж үзээд бүртгэл хийсэн тул Л.Г*************** ын нэмэлт нэхэмжлэл үндэслэлгүй учир түүнийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн бие даасан нэхэмжлэл гаргаж байна” гэжээ.
5.5. Гуравдагч этгээд Д.Б*************** шүүхэд ирүүлсэн тайлбартаа: 2009 оны 10 дугаар сарын 06-ны Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлаар захирал болсон гэх хуурамч нэхэмжлэлийн тухайд 2009 онд "Х************** " ХХК гэсэн нэртэй олон хувьцаа эзэмшигчтэй компани Улсын бүртгэлээс бүрэн хасагдсан төлөвтэй, оронд нь нэг эзэнтэй нэг үүсгэн байгуулагчтай “Үйлдвэр худалдааны Х************** ” ХХК гэсэн нэртэй компани бүртгэлтэй байсан. Л.Г*************** , М.Б************** нарын зохион байгуулснаар 2006 оны үеэс дүрэм солигдсон, Улсын бүртгэлийн цахим санд 1 эзэнтэй, 1 үүсгэн байгуулагчтай гэж бүртгэгдсэн байсан. 2009 онд гүйцэтгэх захирал томилох эрх ганц эзэн болох М.Б**************-т л байсан. 1999 оны 3 дугаар сарын 25-ны өдөр хуралдсан /1654 гишүүнтэй гэж тооцогдсон/ хувьцаа эзэмшигчдийн хурлын 2 тоот тогтоолын дагуу Д.Б************** гийн бүртгүүлсэн баримтуудыг хувийн хэргээс устгасан байсан тул дээрх 1654 хүнээс М.Б**************-сбусад 1653 хүн хувьцаа эзэмшигч биш болсон, Хувьцаа эзэмшигчдийн хурал болон Төлөөлөн удирдах зөвлөл гэж байхгүй болсон байсан. Үүний нотолгоо нь а/ Л.Г*************** ганцаар гарын үсэг зурсан 2004 оны дүрмийн хуулбар, уг дүрэмд хувьцаа эзэмшигч биш Л.Х************** гэх хүний хуурамч гарын үсэг. Энэ дүрмийг илт хууль бус болохыг Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 20 тоот шийдвэрээр тогтоосон, шийдвэрийн хуулбар хавтаст хэрэгт авагдсан. Эзэмшигчдийн тоо 1 гэж байсныг 4 болгон зассан байсан тул бүртгэлийн хэлтсийн дарга М************** засвартай хэмээн хураасан. Үүнийг Б.М************** дарга нотолно. Иймээс 1 эзэнтэй болгосон компанийг Үйлдвэр Худалдааны Компанийн дүрмийг илт хууль бус болохыг тогтоосон шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр хэрэгжиж байгаа тул 2004 оноос 2021 оны хоорондох бүх шийдвэр хүчин төгөлдөр бус байна. Хөвсгөлийн Улсын бүртгэлийн хэлтсийг илт хуурамч нэхэмжлэлээр залхаан цээрлүүлж байгаа тухайд, хуулийн этгээдийн бүртгэлийн асуудал хариуцсан ажилд Л.Г*************** эхнэрийн ойрын хамаатан н.Насанбуяныг өөрөө 2009 онд Засаг даргын орлогч байхдаа ажилд оруулсан. Дараа нь өмч хувьчлалтай холбоотой 1999 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн Хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэр тогтоолууд болоод Төрийн өмчийн хорооны тогтоол, танилцуулга, өмч хувьчлалын хувийн хэргийг авч устгасан. Улсын бүртгэлийн хэлтэст хадгалагдаж байсан үндсэн материал устаж Л.Г*************** дураараа дүрэм бүртгэл өөрчлөх болсон. Энэ асуудлаар Улсын бүртгэлийн ерөнхий газраас шалгалт хийгдсэн ч ажилтныг 6 сарын цалинг 20 хувь бууруулсан захиргааны шийтгэл оноож ял завшуулан хэргийг хааж, хүсэлтээр нь чөлөөлсөн байгаа.Үйлдсэн гэмт үйлдлүүд нь: а/ Төрийн өмчийн хорооны тогтоол устгасныг 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр нөхөн бүрдүүлсэн /лавлагаа авах/, б/ 1 эзэнтэй /сүүлд 4 болгож зассан/ гэрчилгээ шинээр бичиж өгсөн. Энэ засвартай гэрчилгээ нь Улсын бүртгэлийн хэлтэст хураагдсан. Нотариатаар гэрчлүүлсэн хуулбарын тухайд 2006 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр татвараас дахин олгосон гэрчилгээ дээр хувьцаа, в/ 2004 оноор огноолсон ганц Л.Г*************** ын гарын үсэгтэй хуурамч дүрэм хувийн хэрэгт шургуулан хүчин төгөлдөр дүрмийг устгасан. /20 тоот шийдвэрээр хүчингүй болсон/, г/ Тамга албан ёсоор төлөөлөн удирдах зөвлөлийн даргад шилжсэн байхад хаясан гэж хяналтын дугаар олгосон. /2023 оны 02 дугаар 15-ны Улсын бүртгэлийн байцаагчийн 1234 тоот дүгнэлт, Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 24-ний 0057 тоот захирамж, Улсын Ерөнхий байцаагч Дэлгэрсайханы 2023 оны 02 дугаар сарын 16-ны 1/1551 тоот./, д/ 2015 оноос 2021 оны хооронд хуралдсан бүх хурлын шийдвэрүүдийг бүртгэхээс татгалзсан, бодит мэдээллийг хувьцаа эзэмшигчдээс нуун дарагдуулснаар гэмт хэрэг олон жил нууц явагдах нөхцөлийг бүрдүүлсэн.
Л.Г*************** 2009 оны 10 сард захирал болсноо бүртгүүлэх гэж бүртгэлд огт хандаагүй. Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд үүсгэсэн 2009 оноос “Х************** ” ХХК-д гүйцэтгэх захирал байсныг тогтоож эгүүлэн ажилд томилуулах нэхэмжлэлийн урьдчилсан хэлэлцүүлэг хийх үед шүүгчийн асуулт бидний тайлбарт бүдэрч, “Та тэр үед дүрмээрээ ганцаар компани төлөөлөх эрхтэй”, Бүртгэлийн лавлагаагаар М.Б************** шийдвэр гаргах эрхтэй ганц хүн гэж байна. Өмнөх ТЭДС-н өрийн асуудлаарх иргэний хэргийн анхан шатны шүүх хуралд Л.Г*************** та төлөөлөх эрхтэй ганц хүн гээд итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.С************* , таны орлогч гэх М.М************** нар хуралд нотлоод, оролцчихоод одоо яагаад Компани олон эзэнтэй байсан, Төлөөлөн удирдах зөвлөлтэй байсан Д.Б*************** гэгч ажилд томилсон, одоо буруу халлаа гэж маргалдах аль нь үнэн бэ гэсэн асуултад хариулж чадаагүй. Шүүх хурал зарлахад Л.Г*************** нэхэмжлэлээсээ татгалзаж дахиж энэ асуудлаар шүүхэд маргалдах эрхгүйгээр хэрэг хаагдсан. Дүрмээр Л.Г*************** ганцаараа эзэн, бүртгэлээр “Итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй” нь М.Б************** гэх ганц хүний шийдвэрээс өөрөөр томилогдсон байх боломжгүйгээ мэдсээр байж Захиргааны хэргийн шүүхийн сул тал, тус шүүхэд ээжээр нь дамжуулан ашиг сонирхол үүсгэж болох Ерөнхий шүүгч Ж.Г**************эцсийн найдвар болж шүүх шударга хараат бус байх зарчим алдагдан 2022 оны 10 сард бүх үндэслэл нотолгоо гарган Л.Г*************** 2009 онд захирал байсан нь тогтоогдсонгүй, түүнийг нөхөн хуулиар бүртгэх үндэслэл алга гэсэн хариуг Хөвсгөл аймгийн Улсын бүртгэгч Б.Ч**************, Улсын Ерөнхий байцаагч н.Дэлгэрсайханаас хариу өгсөн бүртгэлийн хариуг Захиргааны актын эс үйлдэхүй хэмээн үзэж Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Г**************2023 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр хэрэг нээсэн нь туйлын харамсалтай. 15 жилийн өмнөх бүрлээчийн яс цуглуулан дахин амилуулах мэт шүүгчийн тангаргаа умартсан үйлдэлд гомдолтой байгаа. Ж.Г**************Л.Г*************** ын нэхэмжлэлтэй бараг нэг төрлийн асуудлаар 5-6 хэргийн шүүгчээр ажиллаж яаж бусдыг хохироосон талаар төгс мэдээлэлтэй болсон байхдаа хэрэг нээж сунжруулаад өөр шүүгч рүү хэргийг шидэж дахин хохироож байна. Өртөөчилж тамирдуулан хоолой тас хаздаг цөөврүүдийн технологийг бусдын захиалгаар хэрэгжүүлээд байна шүү дээ. 2009 онд захирал байснаа тогтоолгохоор нэхэмжлэл иргэний хэргийн шүүхэд гаргахад бүх бүрдсэн баримтаар нөхөн тогтоолгох боломжгүй нь нотлогдоход нэхэмжлэлээсээ татгалзаж энэ асуудлаар дахин нэхэмжлэх эрхгүйгээр хэрэг хаагдаж давж заалдалгүйгээр шийдвэр хэрэгжсэн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д “Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.” гээд хуульчилсан байна, хуулиа баримтална уу. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65-р зүйлийн 65.1.3-д “эрүү, иргэн, захиргааны хэрэг хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлэгдвэл зохих өөр хэрэг, маргааныг хянан шийдвэрлэхээс өмнө уг хэргийг хянан шийдвэрлэх боломжгүй бол” хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлнэ гэсэн хуулийн заалт хүртэл байна. Би гэр бүлээрээ хохирогч ханиа амьд байхад гэр бүлийн үнэ цэнэ боломжоо итгэлцэл гэх хувь филисофдоо хөтлөгдөн сүүлгүй чононд идүүлчхээд шархандаа шаналж буй нэгэн. Энэ дээрэмчин ээж нь өөртэй нь хамт ажиллаж байсан гэдгээр эхлээд шүүгч Ж.Г**************-ийг барьцаалсан. Энэ хүн ТЭДС-с 500 гаруй сая төгрөгийн улаан буудай хулгайлж үүсгэсэн өрөө /ТЭДС-н лавлагаа хавсаргав/ миний үр хүүхэд манай гэр бүлээр төлүүлэхээр Монгол Банкны мэдээллийн санд бүртгүүлсэн байна, /Монгол банкны лавлагаа/ Надад үүсгэсэн өр болоод бүх өмчийг барьцаалсан зээл аваад Улаанбаатар хотын Сант ерөнхий боловсролын сургуульд 1.460.000.000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийж мөнгө угаан биднээс холдуулсан байна. Бидэнд залилангийн гэмт хэрэгтэй нь зууралдахаас өөр арга алга. Миний хань намайг үр хүүхдүүдээ бусдын золиос болгон тэдний өмнөөс өртүүлээд шоронгийн тав болгохыг хүсэхгүй дээд тэнгэрээс харж байгаа. Анх 2021 оны 20 тоот шийдвэр гарах үед Ашиг сонирхлын зөрчлийн үндэслэлээр Ж.Г**************шүүгч өөрөө татгалзсан, мөн М.М**************-ийн хэрэгт татгалзуулсан, гэтэл Л.Г*************** ад ашигтай 2 шүүх, газар зарсан хэргийг түүний талд шийдсэн, энэ 3 дахь нь. Шүүхийн сахилгын хороо хүртэл заргалдаж байж татгалзуулсан. Жинхэнэ ашиг сонирхлын зөрчил гэж би хувиараа хардаж байна. 2.2009 онд иргэн Д.Б*************** би “Х************** ” ХХК-тай холбоотой ямар ч үйл ажиллагаанд оролцоогүй. Үйлдвэр зогссоныг Л.Г*************** ын эхнэр харуул хамгаалалт хариуцахаар нөхөртэйгөө тохирч үнэгүй 6 объект эзлэн үйл ажиллагаа явуулж байгааг сонссон ч түүнд нь оролцох шаардлага сонирхол байгаагүй. 2009 оны 10 сарын хурал гэх зохиомол гүтгэлгийн тухайд 2009 оны 04 дүгээр сарын 08-ны өдрөөс Байгаль орчин аялал жуулчлалын яамны Төрийн захиргаа удирдлагын газрын даргаар томилогдсон. Хөдөлмөрийн хуулийн дагуу 9 сараас дотогш ээлжийн амралт олгогддоггүй тул 2009 онд огт амраагүй. /тушаал, цалингийн цэс, цагийн бүртгэл нотолно./ 2009 оны 06 дугаар сарын 28-ны өдрөөс 7 дугаар сарыг дуустал Солонгос, Сингапурт сургалтад хамрагдсан. Хэд хэдэн төсөл, Байгаль хамгаалах сангийн тэргүүнээр байнгын ачаалалтай ажилласан. 2009 оны 09 дүгээр сарын 17-ны өдрөөс 2009 оны 10 дугаар сарын 17-ны өдрийг хүртэлх 1 сарын хугацаанд Байгаль хамгаалах сарын аяныг удирдаж Монгол Улсын ерөнхийлөгчийн зарлигийг хэрэгжүүлэн ажиллаж ажлын байрнаас алхам ч хөндийрөөгүй. 2000 оноос 2022 оны 03 дугаар сар хүртэл хугацаанд “Х************** ” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурал огт болоогүй учраас Компанийн тухай хуулийн 59.5-д зааснаар Төлөөлөн удирдах зөвлөлийн хурал зарлахаас өөр эрх байгаагүй. Тэгэх тусмаа 2004 онд дүрэм өөрчлөн Л.Г*************** гэх ганц хүний, 2006 оноос бүртгэлийн цахим мэдээллийн санг өөрчлөн М.Б************** ганцаар төлөөлөх эрх бүртгэлээр тогтоогдож байхад хувьцаа эзэмшигчдээсээ хасагдсан над мэт орсон Төлөөлөн удирдах зөвлөлийн хурал гэж байх боломжгүй. 2021 оны 20 тоот шийдвэрээр сэргэсэн 1999 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн хурлаар баталсан “Х************** ” ХХК-ийн дүрмийн 4.2 заалтад Компанийн эрх барих дээд Байгууллага Хувьцаа эзэмшигчдийн хурлаас “Компанийг удирдуулахаар захирлыг сонгож Иргэний хуулийн дагуу гэрээ хийж хөлсөөр ажиллуулах ба Компанийн өмч хөрөнгийг захиран зарцуулах талаар эрх хэмжээг тогтоох эрхийг Төлөөлөн удирдах зөвлөлд олгох” гэж заасан. 1997 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн ББХК-г ХХК болгон өөрчлөн байгуулсан хурлаар баталсан дүрмийн 4.2 заалтад яг дээрх агуулгатай заалт мөн байсан байна. Одоо шинээр мөрдөж байгаа 6.2-т гүйцэтгэх захирлыг хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэрээр гэсэн бий. Дүрмээрээ хязгаарлагдмал хариуцлагатай компанид гүйцэтгэх захирлыг сонгох эрх нь хувьцаа эзэмшигчдийн хуралд олгогддог. Хуулийн 77.2-д заасан “төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүний эрх дараагийн хувьцаа эзэмшигчдийн хурал хүртэл хүчинтэй гээд, хувьцаа эзэмшигчдийн хурал нь 1 жилээс дээш хуралдаагүй бол төлөөлөн удирдах зөвлөл болон гүйцэтгэх захирал зэрэг хугацаатай сонгогддог албан тушаалтны төлөөллийн эрх, хурал зарлахаас бусад эрх нь эрх зүйн чадамжгүй болдог. /Хуулийн 59.5/ Хуулийн 83.8-д “гэрээний үндсэн дээр Компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх эдэлдэг.” Л.Г*************** 2006 оноос “Компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх” эрхгүй этгээд байсан. Улсын байцаагчийн 2023 оны 1234 тоот дүгнэлтэд тогтоосон байгаа. Хуулийн 80.2-д Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлаас тогтоол гаргах ба түүнд Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын дарга мөн хуулийн 80 дугаар зүйлийн 80.5-д төлөөлөн удирдах зөвлөлийн дарга тогтсон журмаар хурал зарлаж түүнд олонх гишүүн оролцвол хүчин төгөлдөр гэж. Тийм хурал зарлагдаагүй, болоогүй хүмүүс хуралд оролцсон гэх нь нотлогдохгүй байна” гэжээ.
5.6. Гуравдагч этгээд Д.Н************** шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “Х************** ” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Д.Н************** миний бие хүү хамт “Хөвсгөл аймаг дахь Улсын бүртгэлийн хэлтэс болон уг байгууллагад ажиллаж байсан улсын бүртгэгч нарын буруутай үйлдлээс болж. тухайлбал : Хөвсгөл аймаг дахь улсын бүртгэлийн хэлтсийн улсын байцаагчаар ажиллаж байсан Н.А************** нь 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдөр “Х************** ” ХХК-ийн хувьцаа эзэмшигч нарын болон Гүйцэтгэх удирдлагад өөрчлөлт оруулсан бүртгэлийг хийж, тус компанийн хувьцаа эзэмшигч Д.Н************** , Х.Д************** нарын 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр бүртгэлтэй байсан бүртгэлийг хүчингүй болгосон. Өөрөөр хэлбэл, улсын бүртгэгчийн алдаатай үйлдэл, үйл ажиллагааны улмаас тус Б.Б******** 3.72%, Б.Б******** 4.71%, Д.Б*************** 15%, Л.Г*************** 15%, М.Бат- Очир 5%, Б.Г************** 5%, Б.Т********* хувийг тус тус эзэмшихээр болж, хувьцаа эзэмшигч Д.Н************** , Х.Д************** нарыг хувьцаа эзэмших эрхгүй болгосон нь хувьцаа эзэмшигч бид нарын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн үйлдэл. Хөвсгөл аймаг дахь Улсын бүртгэлийн хэлтсийн улсын бүртгэгч Н.А**************-ын 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдөр хийсэн бүртгэл нь дараах үндэслэлээр хууль бус тул хүчингүй болгож өгнө үү. Үүнд: Миний нөхөр Л.Х************** нь “Х************** ” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Б.Б**************-с 2003 оны 08 дугаар сарын 25-ны өдөр Хувьцаа худалдах, худалдан авах гэрээний дагуу 58264 ширхэг хувьцааг худалдан авсан. Ингээд Төрийн өмчийн хорооноос олгосон 38500 ширхэг эзэмших эрхийн гэрчилгээ, бусад 19764 ширхэг хувьцаа болох 269 хүний хөрөнгө оруулалтын эрхийн бичгийг хүлээн авч “Х************** ” ХХК-ийн хувьцаа эзэмшигч болж, улмаар “Х************** ” ХХК-ийн 2004 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 01 тоот тогтоолын дагуу Л.Х************** компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн болсон. Мөн үүний дараа миний нөхөр хувьцаагаа нэмэгдүүлэхийн тулд хувьцаа эзэмшигч М.Б**************-ын эзэмшиж байсан 108646 ширхэг хувьцааг худалдан авах тухай гэрээ хийж, төлбөр тооцоог барагдуулах явцдаа нас барсан ба миний бие үргэлжлүүлэн төлбөр тооцоог дуусгасан. Ингээд Д.Н************** миний бие, хүү Х.Д************** бид 2 өвлөх өвийн гэрчилгээ болон компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2014 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн тогтоолоор хувьцаа эзэмшигч, ТУЗ-ийн гишүүн болсон. Гэтэл Н.А************** нь хувьцаа эзэмшигчдийн мэдээллийн санд 2023 оны 03 дугаар сарын 27-ны бүртгэл өөрчлөлтийг хийхдээ дараах хууль тогтоомжийг зөрчсөн. Компанийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.5 дахь хэсэгт “Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийн дийлэнх олонх оролцсоноор хүчин төгөлдөр болно”, мөн зүйлийн 80.8 дахь хэсэгт Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийн тоо тогтоосон гишүүний тооноос хоёр дахин багассан тохиолдолд компани 3 сарын дотор төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг сонгохоор хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын хуралдуулна”, 83 дугаар зүйлийн 83.4 хэсэгт “Компанийн Гүйцэтгэх удирдлагыг хэрэгжүүлэгч нь Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн байж болох бөгөөд төлөөлөн удирдах зөвлөлийн дарга байхыг хориглоно” гэж заасныг зөрчсөн. Өөрөөр хэлбэл төлөөлөн Удирдах зөвлөлийн гишүүн Б.Б******** гэх нь аль эрт 2003 оны 08 дугаар сарын 25-ны өдөр Компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, Л.Х********-т хувьцаагаа хүлээлгэн өгсөн тухай акт, Д.Н************** , Х.Д************** нарт олгосон өвлөх эрхийн гэрчилгээ, Б.Б**************-ийн 21/0018 дугаартай өмчлөгчийн эрхийн гэрчилгээ 1 болон Б.Б*************-ийг хувьцаа эзэмшигчээс хасаж Л.Х********-ыг хувьцаа эзэмшигчээр тогтоосон тухай компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн 2004 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 01 тоот тогтоол, тэмдэглэл зэргээр тогтоогдож байгаа тул 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн хуралдаан нь илт хууль бус юм. Мөн Компанийн тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2 дахь хэсэгт зааснаар “Компанийн дүрэмд өөрөөр заагаагүй бол Төлөөлөн удирдах гишүүний бүрэн эрхийн хугацаа дараа жилийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал хуралдах өдрөөр дуусгавар болох Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнийг улируулан сонгож болно” Д.Н************** миний Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүний эрх дуусгавар болоогүй гэж үзэж байна. Учир нь төлөөлөн удирдах зөвлөлийн 2014 оны 06 дугаар сарын 09-ний өдөр хувьцаа эзэмшигч бөгөөд төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр бүртгэж авсан байдаг. Энэ талаар төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн төлөөлөн удирдах зөвлөлийн 2015 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн Үүсгэн байгуулагчдын тогтоол 2, Төлөөлөн удирдах зөвлөлийн 2015 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 03 тоот тогтоол 3, 2021 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 01/05 дугаар албан бичгээр Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Д.Б************** гаас Улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналт шалгалтын болон Хуулийн этгээдийн бүртгэлийн газарт гаргасан гомдолд “...Хувьцаа эзэмшигч Л.Х************** нь 2013 онд нас барсан тул Компанийн тухай хуулийн 77.5 болон түүнд нийцүүлэн гаргасан дүрмийн 6.6 дахь заалт, өв залгамжлалын эрхийн дагуу түүний энхэр Д.Н************** нь 2014 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын шийдвэрээр хувьцаа эзэмшигч бөгөөд Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр томилогдсон, ....улсын бүртгэгч Д.Насанбуян нь олон жил удаа дараа өв залгамжлагч Д.Н************** , түүний хүү Х.Д************** нарыг бүртгэж аваагүй...” гэсэн гомдол (гомдлыг нэхэмжлэлд хавсаргав), мөн Хөвсгөл аймаг дахь Прокурорын газрын 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 172 дугаар тогтоолд авагдсан гэрч Д.Б************** гийн “...Д.Н************** , Х.Д************** нар тус бүр 5.03 хувийн хувьцаа эзэмшигчээр бүртгэлтэй байгаа “ гэсэн мэдүүлэг болон Д.Н************** , Х.Д************** нарыг хувьцаа эзэмшигчээр бүртгэсэн улсын бүртгэлийн лавлагаа зэрэг бусад баримтаар тогтоогдож байгаа болно. “Х************** ” ХХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн ээлжит бус хурал нь хууль бус бөгөөд Компанийн тухай хуулийн 59, 61 дүгээр зүйлд заасан журмын дагуу зохион байгуулаагүй, хувьцаа эзэмшигч нарт мэдэгдээгүй, мөн хувьцаа эзэмшигчийн бүртгэлд өөрчлөлт орсон талаар Хөвсгөл аймаг дахь Улсын бүртгэлийн хэлтэс Захиргааны Ерөнхий хуульд заасны дагуу мэдэгдээгүй, сонсох ажиллагаа хийгээгүй болно. Ийнхүү улсын бүртгэгчийн үйл ажиллагааны хүрээнд нэхэмжлэгч нарын Компанийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.1 дахь хэсэгт заасан хувьцаа эзэмших эрх нь үндэслэлгүйгээр таслан зогссоноос хойш Компанийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.1 дэх хэсэгт заасан эрхийг Б.Б************* , Б.Г************* Б.Б************* нар үндэслэлгүйгээр олж авч, хэрэгжүүлэхэд хүрч байгаа нь хувьцаа эзэмшигч Д.Н************** , Х.Д************** нарын Монгол Улсын Үндсэн хуульд заасан хөрөнгө эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах, өвлөн авах, захиран зарцуулах эрхийг зөрчсөн гэж үзэж байна. Улсын бүртгэлийн хууль тогтоомж практик дээр улсын бүртгэгчийн үйл ажиллагаа шаардлага, улсын бүртгэлээр өөрчлөгдөж, дуусгавар болоод байгаа вэ гэдэг дээр Компанийн тухай хуульд тавигдаж байгаа шаардлагуудыг шалгаагүй улмаас нэхэмжлэгч нарын компанийн хувьцаа эзэмших нь эрх улсын бүртгэгчийн хууль бус үйлдлээр дуусгавар болж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Гэтэл нэхэмжлэгч нарын хувьцаа эзэмших бүртгэлгүй болгосон нь өөрөө улсын бүртгэлийн хууль тогтоомж, журамд заасан улсын бүртгэгчийн шалгаж хянах ёстой татгалзах зүйлд нийцэхгүй байгаа учраас хууль бус бүртгэлээр дараа дараагийн бүртгэл хийгдэж дээр дурьдсан этгээдүүд хувьцаа эзэмших боломжтой болоод байна. Үүнээс улсын бүртгэгч ямар буруутай зүйл хийснийг харж болно. Энэ ч утгаараа улсын бүртгэгч Н.А************** нь Л.Г*************** ын нэхэмжлэлтэй Хөвсгөл аймаг дахь Улсын бүртгэлийн хэлтэст холбогдох захиргааны маргаанд өгсөн тайлбар болон шүүх хуралдаанд хэлсэн “...алдаатай шийдвэрээ өөрөө хүлээн зөвшөөрч, хариуцлагаа хүлээхэд бэлэн” гэсэн тайлбар болон хариуцагч байгууллагаас Н.Азжаргалыг өөр бүртгэлийн байгууллагад шилжүүлсэн зэрэг нөхцөл байдлуудаас тодорхой нотлогдож байгаа болно.
Л.Г*************** ын нэхэмжлэлтэй Хөвсгөл аймаг дахь Улсын бүртгэлийн хэлтэст холбогдох захиргааны хэрэг маргаан хянан шийдвэрлэх ажиллагаанд байсан, мөн компанийн 49 хувийн хувьцааны захиргааны маргаан шийдвэрлэгдээгүй, ажиллагаанд байхад ямарваа нэгэн улсын бүртгэл хийгдэхгүй байх, байхыг мэдсээр байж улсын бүртгэгч Н.А************** нь 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдөр хувьцаа эзэмшигчид болон Гүйцэтгэх удирдлагын талаар өөрчлөлт оруулсан нь Улсын бүртгэлийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.14 дэх хэсэгт заасныг зөрчсөн тул хууль бус захиргааны акт гэж үзэж байна. Энэ талаар улсын бүртгэгчийн 2023 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 3701 дугаартай дүгнэлтээр Н.А**************-ын 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн бүртгэл нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 20 дугаар зүйлд заасан хориглолт зөрчигдсөн гэж дүгнэснээр тогтоогдож байгаа болно. “Х************** ” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн ээлжит бус хурлаар Д.Б*************** нь өөрийн хүү, охин Б.Т********* , Б.Б******** , Б.Г************** нарыг хувьцаа эзэмшигч болгон, Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн болгосон нь холбогдох хууль, Компанийн дүрэмд нийцээгүй, хууль бус хурал юм. Компанийн хувьцаа нэг бүр нь нэг саналын эрхтэй байх бөгөөд энгийн хэлбэртэй байна гэсний дагуу саналын эрхтэй хувьцаа эзэмшигч нарт мэдэгдээгүй, хувьцаа эзэмшигчдийг хохироосон үйлдэл болно. Компанийн хувьцаа эзэмшигч Д.Б*************** нь өөрийн тодорхой хувиудыг өөрийн 3 хүүхдэд бэлэглэсэн асуудал нь хуулийн дагуу гэж үзэж болох боловч урьд өмнө компанийн хувьцаа эзэмшигч байсан Б.Б**************-ийн хувьцааны тодорхой хэсэг ямар үндэслэл, ямар нотлох баримтаар Б.Т************ од шилжсэн нь тогтоогдохгүй байгаа бөгөөд Б.Б******** нь өөрийн бүх хувьцаагаа Д.Н************** миний нөхөр Л.Х********-т 2003 оны 08 дугаар сарын 25-ны өдөр худалдах, худалдан авах гэрээний дагуу шилжүүлсэн материал эх хувиар, мөн компанийн архивд хадгалагдаж ба Л.Х********-т шилжүүлэн өгсөн тухай төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоол, тэмдэглэл байдаг бөгөөд тэрээр дахин хувьцаагаа бусдад худалдах боломжгүй юм. Түүнчлэн хэрэгт авагдсан Монголын Нотариатчидын танхимаас Д.Б************** д 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 277 дугаар “Хариу хүргүүлэх” албан тоотод “...уг баримтад 2003 онд Б.Б******** нь өөрийн эзэмшлийн 58264 ширхэг хувьцааг Л.Х********-т худалдсан гэрээ, өвлүүлэгч Л.Х*************-ын хууль ёсны өвлөгч Д.Н************** , Х.Д************** нар 169826 ширхэг хувьцааг өвлөх эрхийн гэрчилгээгээр өвлөн авсан тухай хуулбарыг ирүүлсэн...нотариатын үйлдэл хийхэд хөндлөнгөөс нөлөөлөх эрхгүй юм” гэсэн хариуг өгсөн байтал Б.Б**************-с 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Б.Т********* од “Компанийн эрх шилжүүлэх” гэрээг хийсэн нь бодит үнэнд нийцэхгүй хүчин төгөлдөр бус гэрээг үндэслэж, бүртгэлийг хийсэн нь хууль бус юм. Компанийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.6-д “Хуульд өөрөөр заагаагүй бол хувьцаа бүр саналын нэг эрхтэй байна”, 32.7 -д “Хувьцаа нь нэрийн үнэт цаас байх бөгөөд хувьцааны саналын эрх хуваагдахгүй”, 34 дүгээр зүйлийн 34.1.1-д “хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцож, хурлаар хэлэлцэж байгаа бүх асуудлаар өөрийн эзэмшлийн хувьцааны тоотой хувь тэнцүүлэн санал өгөх эрхтэй”, 63 дугаар зүйлийн 63.2-т “хуульд өөрөөр заагаагүй бол нэг хувьцаа нэг саналын эрхтэй”, 63.4-т “Тооллогын комисс тухайн хурлаар хэлэлцэх асуудал тус бүрээр саналын эрхтэй байх хувьцааны тоо, төрлийг тодорхойлно” гэсэн хуулийн заалтуудыг зөрчин компанийн хувьцаа эзэмшигч Д.Н************** , Х.Д************** нарыг хуралд оролцуулж, мэдэгдэхгүйгээр ээлжит бус хуралдааныг хийж, Компанийн болон Улсын бүртгэлийн тухай хууль, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль болон улсын бүртгэгчийн үйл ажиллагааны дүрмийг зөрчсөн бүртгэсэн улсын бүртгэгчийн буруутай үйлдэл юм. Мөн 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн компанийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын тогтоолд хурал даргалагч, хурлын дарга, төлөөлөн удирдах зөвлөлийн дарга гэх албан тушаалаа ашиглан зөвхөн Д.Б*************** дан ганцаар гарын үсэг зурсан байгаа нь Компанийн тухай хуульд нийцэхгүй байна. Өөрөөр хэлбэл Компанийн тухай хуулийн 59, 61, 69 дүгээр зүйлд заасныг зөрчиж, компанийн ээлжит болон ээлжит бус хурлыг хуралдуулах эрх нь зөвхөн төлөөлөн удирдах зөвлөлд байх зохицуулалттай. Гэтэл Д.Б*************** нь төлөөлөн удирдах зөвлөлийн дарга гэсэн албан тушаалаа ашиглан хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг хийсэн мэтээр хуурамчаар баримт материал бүрдүүлсэн гэж үзэх үндэслэлтэй. Учир нь Д.Н************** , Х.Д************** нар нь төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн бөгөөд төлөөлөн удирдах зөвлөлийн хурлаар хувьцаа эзэмшигчдийн ээлжит болон ээлжит бус хурлыг хуульд заасны дагуу зарлан хуралдуулах, төлөөлөн удирдах зөвлөлд хувьцаа эзэмшигчдийн ээлжит болон ээлжит бус хурлыг хуульд заасан үндэслэлийн дагуу хуралдуулах талаар ямар нэгэн асуудал хэлэлцэгдээгүй, энэ талаар төлөөлөн удирдах зөвлөлийн ямар нэгэн шийдвэр гараагүй. Мөн Компанийн тухай хуульд заасны дагуу саналын эрх бүхий 10 буюу түүнээс дээш хувьцаа эзэмшигчийн санал, шаардлагын дагуу хувьцаа эзэмшигчдийн ээлжит болон ээлжит бус хуралдааныг хийхээр заасныг болон хуульд заасан процессын дагуу явагдаагүй болно. Иймд дээр дурдсан үндэслэлээр Хөвсгөл аймаг дахь Улсын бүртгэлийн хэлтсийн улсын бүртгэгч Н.А**************-ын 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн бүртгэлийг хууль бус гэж үзэж байгаа тул хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.
5.7. Гуравдагч этгээд Д.Н**********-ийн өмгөөлөгч Д.Бүрнээ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч Л.Г*************** ын хоёр дахь шаардлага болох Хөвсгөл аймгийн улсын бүртгэгч Н.А**************-ын 2023 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирлыг бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулах шаардлагыг дэмжиж оролцож байгаа. Нэг дэх үндэслэл нь Хөвсгөл аймгийн Улсын бүртгэгч нь өөрөө хэний бүртгэлийг бүртгээд хэний бүртгэлийг бүртгэхгүй байгаа нь ноотой. Хэний бүртгэлийг авах уу, хэний бүртгэлийг авахгүй байх уу гэдэг. 20.1.14 дэх заалтаар Л.Г*************** ын нэхэмжлэл явж байхад Н.А*************-аас 2023 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн хурлын бүртгэлийг бүртгээд гүйцэтгэх удирдлага болон хувьцаа эзэмшигчдийг бүртгэсэн. Энэ бүртгэлээ хууль бус болохыг Н.А************** зөвшөөрсөн нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан. Улсын бүртгэлийн тухай хуулийн 20.1.14 заалт яригдаж байгаа. Тамга тэмдгийн асуудал яригдаж байхад энэ заалтыг зөрчөөд бүртгэсэн нь хууль бус юм гэдгийг хариуцагч хүлээн зөвшөөрдөг. Хариуцагчийн тайлбар нь тодорхой байдаг. 2004 оны 8 дугаар сарын 04-ны өдөр Б.Б******** нь Л.Х************** гэдэг хүнд хувьцаагаа зарсан байдаг. Хувьцаа эзэмшигчдийн хуралд Б.Б*************-ийг төлөөлөөд Л.Х********-ыг томилсон. 2014 оны 6 дугаар сарын 09-ний өдөр н.Г************* нь Д.Н************** д худалдсан. Улсын бүртгэгч тайлбартаа дурдсан мөртөө бүртгэж аваагүй. Худалдаж авсан хувьцаа эзэмшигч гэдэг нь тодорхой байхад бүртгэхгүй өнөөдрийг хүртэл явж байгаа. 3 дугаар сарын 27-ны өдөр хувьцаа эзэмшигчдийн хурлыг бүртгэсэн бүртгэл нь хууль бус. Яагаад гэвэл Компанийн тухай хуульд зааснаар нийт хурлаар шийдвэрлэх ёстой байхад бүртгэж авсан нь хууль бус байна. Иймд 3 дугаар сарын 27-ны өдрийн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирлыг бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулах шаардлагыг дэмжиж оролцож байна. 5122 асуудал нь шүүхээр маргаад явах учраас ийм тайлбар хэлье” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.МӨНХБОЛОР