| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бат-Очирын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 312/2025/00313/И |
| Дугаар | 312/ШШ2025/00290 |
| Огноо | 2025-02-18 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 02 сарын 18 өдөр
Дугаар 312/ШШ2025/00290
| 2025 оны 02 сарын 18 өдөр | Дугаар 312/ШШ2025/00290 | Орхон аймаг |
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн
зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Бямбасүрэн би
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ******* дүүрэг, ******* хороо, Стадион оргил ******* ******* ******* Богд ******* гудамж-33, ******* барилга 9 давхрын ******* тоотод байрлах, финанс ББСБ ХХК /РД:/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, баг, тоотод оршин суух овогт /РД:/-д холбогдох 4,870,702 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, 2025 оны 02 дугаар сарын 15-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
финанс ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч П. нь Таван Богд Финанс ББСБ ХХК-иас хэрэглээний зориулалтаар зээл авах хүсэлтэй байгаагаа илэрхийлж, 2023 оны 11 сарын 6-ны өдөр МА-427310 дугаартай Үйлчилгээ үзүүлэх ерөнхий гэрээ, 93001-66456 дугаартай Цахим зээлийн гэрээг тус тус байгуулан 3,367,000.00 (гурван сая гурван зуун гучин долоон мянга) төгрөгийн зээлийг сарын 3.5 хувийн хүүтэйгээр, 23 сарын хугацаатай буюу 2025 оны 9 сарын 25-ны өдөр, зээлдэгч П. нь анх зээл авсан өдрөөс хойш 2023 оны 12 сарын 21-ны өдрийн байдлаар үндсэн төлбөрт 139,387.16 төгрөгийг, хүүний төлбөрт 73,613.76 төгрөгийг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 834.08 төгрөгийг, нийт 213,835.00 төгрөгийн төлөлт хийсэн. Түүнээс хойш нэхэмжпэл гаргах өдрийг хүртэлх хугацаанд зээлийн үндсэн төлбөр, хүүгийн төлбөрөөс огт төлөлт хийгээгүй зээлийн гэрээнд заасан эргэн төлөх хуваарийг ноцтой зөрчиж байна. Зээлдэгч П. нь 2025 оны 01 сарын 13-ны өдрийн байдлаар 387 хоногхугацаа хэтэрч зээлийн гэрээний үүргийг гүйцэтгээгүй. Тодруулбал: үндсэн зээлийн үлдэгдэл 3,227,612.84 төгрөг, зээлийн хүү 1,552,894.71 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 70,195.16 төгрөг, нийт 4,850,702.71 төгрөг, Таван Богд Финанс ББСБ' ХХК-ийн зүгээс зээлдэгч П. зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг удаа дараа сануулж, утсаар холбогдож байсан. Зээлдэгч П. нь одоог хүртэл зээлийн төлбөрөө төлөхгүй байх тул Үйлчилгээ үзүүлэх ерөнхий гэрээний 6.3 болон, Цахим зээлийн гэрээний 7.4-т заасны дагуу гэрээг нэг талын санаачлагаар цуцалж, дараах шаардлагыг гаргаж байна. Үүнд: Талуудын хооронд байгуулсан МА-427310 дугаартай Үйлчилгээ үзүүлэх ерөнхий гэрээ, 93001-66456 дугаартай Цахим зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд зээлийн үндсэн төлбөрт 3,227,612.84 төгрөг, зээлийн хүүний төлбөрт 1,552,894.71 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 70,195.16 төгрөг, нотариатын зардалд 20,000.00 төгрөг, бүгд 4,870,702.71 (дөрвөн сая найман зуун далан мянга долоон зуун хоёр зууны далан нэг) төгрөгийн зээлийн төлбөрийг хариуцагч П.-с гаргуулж, ББСБ-ыг хохиролгүй болгож өгнө үү. гэжээ.
Хариуцагч П. шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Таван богд финанс ББСБ-ын 4,870,702 төгрөгийн зээлийг 2025 оны 02 дугаар сарын 25-наас эхлэн 2025 оны 07 дугаар сарын 25-ны хугацаанд бүрэн төлж дуусгана. Сар бүрийн 25-ны өдөр 811,785 төгрөг бус байгууллагын дансанд хийж 6 сарын хугацаанд бүхэн төлж дуусгана. гэжээ
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хүсэлтдээ: финанс ББСБ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие П.ийн гаргасан 4,870,702 төгрөгийг 6 сарын хугацаанд төлөх хуваарийг зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. гэжээ
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч финанс ББСБ ХХК нь хариуцагч П.т холбогдуулан 4,870,702 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох 4,870,702 төгрөгийг хариуцагч П. нь төлөхөөр хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь иргэний хуульд болон талуудын эрх ашигт нийцсэн төдийгүй гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөхгүй байна.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 92,881 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч П.ээс 46,440 төгрөг, төрийн сангаас 46,440 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч финанс ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох 4,780,702 төгрөгийг хариуцагч П. 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдрөөс 2025 оны 07 дугаар сарын 25-ны хугацаанд сар бүр 811,785 төгрөгийг төлж барагдуулахаар бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 92,881 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч П.ээс 46,440 төгрөг, төрийн сангаас 46,440 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухайхуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжпэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.БЯМБАСҮРЭН