| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пунцагжавын Болормаа |
| Хэргийн индекс | 315/2025/00066/И |
| Дугаар | 315/ШШ2025/00093 |
| Огноо | 2025-03-18 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 03 сарын 18 өдөр
Дугаар 315/ШШ2025/00093
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Болормаа би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Юнескогийн гудамж-28, МПМ цогцолборт байрлах, ******* ББСБ ХХК-ийн,
Хариуцагч: Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын ... дүгээр баг, ... тоотод оршин суух, *******ы *******д холбогдох
зээлийн гэрээний үүрэгт 1,335,062 (Нэг сая гурван зуун гучин таван мянга жаран хоёр) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Б.******* нь ******* ББСБ ХХК-ийн мессеж зээлийн үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч 2022 оны 12 дугаар сарын 17-ны өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр хүртэл 7 удаагийн хүсэлтээр нийт 670,000 төгрөгийг тус бүр 1 сарын хугацаатай авсан боловч хугацаанд нь төлж барагдуулаагүй байна. Иймд үндсэн зээл 670,000 төгрөг, зээлийн хүү 558,675 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 106,387 төгрөг нийт 1,335,062 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь хариуцагч Б.*******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1,335,062 (Нэг сая гурван зуун гучин таван мянга жаран хоёр) төгрөг гаргуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид харилцан ярилцаж, хариуцагч Б.******* нь нэхэмжлэлийн шаардлага 1,335,062 төгрөгийг 4 хувааж 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 250,000 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 250,000 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 250,000 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 585,062 төгрөг төлөхөөр тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй, хуульд харшлахгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 36,311 төгрөгийн тал хувь 18,155.5 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 18,155.5 төгрөгийг хариуцагч Б.*******гаас тус тус гаргуулж, нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-д олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-ийн зээлийн гэрээний үүрэгт 1,335,062 (Нэг сая гурван зуун гучин таван мянга жаран хоёр) төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б.******* нь 4 хувааж 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 250,000 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 250,000 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 250,000 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 585,062 төгрөг төлөхөөр тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 36,311 төгрөгийн тал хувь 18,155.5 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 18,155.5 төгрөгийг хариуцагч Б.*******гаас тус тус гаргуулж, нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ П.БОЛОРМАА