| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гантөмөрийн Мөнхзул |
| Хэргийн индекс | 188/2017/0655/Э |
| Дугаар | 06 |
| Огноо | 2017-12-25 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Х.Анхцэцэг |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2017 оны 12 сарын 25 өдөр
Дугаар 06
2017 12 25 06
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхзул даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Соронзонболд,
улсын яллагч Х.Анхцэцэг,
шүүгдэгч С.С.ва нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Шарынхан овогт С.н Са.выг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, эрүүгийн 201726010774 дугаартай, 1 хавтаст хэргийг 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шарынхан овогт С.Бн С.ва, Монгол Улсын иргэн, Говь-Алтай аймгийн Цогт суманд 1995 оны 4 дүгээр сарын 6-ны өдөр төрсөн, 22 настай эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Хантайшир бөхийн дэвжээнд үндэсний бөхийн тамирчин, ам бүл 5, эх, эхнэр, хүүхэд, дүү нарын хамт Г.Б түр оршин суух, урьд ял шийтгэлгүй РД: ДМ95042013.
Холбогдсон гэмт хэргийн талаар: (яллах дүгнэлтэнд бичигдсэнээр)
Яллагдагч С.С.ва нь 2017 оны 4 дүгээр сарын 6-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, Драгон төвийн хойд талын орон сууцны авто зам дээр Б.Ж.нтай маргалдан улмаар түүнийг үүрч шидэн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч С.С.ва шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Мэдүүлэг өгөхгүй, мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв, дахин мэдүүлэг өгөхгүй...” гэв.
Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:
1. Хохирогч Б.Ж.ны мөрдөн байцаалтад өгсөн: “...2017 оны 4 дүгээр сарын 06-ны өглөө 10 цагийн үед...Т.г манай гэрт ирсэн. Т.гтай уулзаагүй удсан болохоор...бид хоёр 0,75 литрийн нэг шил архи хувааж уусан ...Тэгээд 14 цагийн үед бид хоёр Сонгинохайрхан дүүргийн 21-р хороололд байдаг манай хөөрөгний урлангаар орчихоод буцаад Драгон дээр байдаг манай хөөрөгний дэлгүүр орохоор ...Драгоны хойд талын цагаан 9 давхар байрнуудын туслах зам дээр явж байхад Приус-20 маркийн цэнхэр өнгийн машин дайрчих шахаад ирсэн. Би согтуу байсан болохоор зам гарах гээд голлоод явж байсан. ...тэр машины жолоочид би “замаа хараад аятайхан явчихааж”...гэж хэлсэн чинь “гөлөг минь урдаас зайл” гээд маргасан. Тэгээд жолооч залуу машинаасаа бууж ирээд “чи зайл гөлөг минь алан шүү чамайг” гэж хэлсэн...би согтуу байсан болохоор урдаас нь “зайлахгүй алчих харъя” гэж хэрэлдэхэд жолооч гараараа миний баруун шанаа орчимд нэг удаа цохиод намайг үүрч...шидэхэд би толгойгоороо газарт унаад манарсан байдалтай босоод ирэхэд дахиад үүрч шидээд босох гэтэл босч чадахгүй хөл өвдөөд гишгэж болохгүй байсан. ...Баруун хөлийн шилбэний тахилзуур ясны хугарал нь жолооч 2 дахь удаагаа үүрч шидэхэд газар унаснаас болсон. Унах үед ямар нэгэн зүйл цохигдох шиг болсон. Тухай үед сайн мэдээгүй шидүүлээд босох гэхэд гишгэж болоогүй. Дух хамрын зулгаралт, духны зөөлөн эдийн няцрал гэмтэл эхлээд шидүүлээд унахдаа нүүрээрээ унаснаас болсон. 2 шууны цус хуралт гэмтэл өшиглөж байхад үүссэн ба хэн яаж учруулсныг мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 12),
“...би төмөр замын эмнэлэгт 8 хоног хэвтэж эмчилгээ хийлгэсэн. 4 удаа бариа засал хийлгэсэн. 2017 оны 5 дугаар сард БНСУ орох үедээ хөлийн зураг авахуулаад таяг, сорвины тос, резинэн хамгаалалт зэрэг эд зүйлс авсан. Энэ бүгд нийлээд 260.000 төгрөг болсон. ...Яагаад 10.000.000 төгрөгийг нэхэмжилж байгаа учир нь би хөлөө хугалснаас болоод цалингүй гэртээ байсан. Би зуны цагт хөдөө ажлаар явж тендерээр тохижилтын ажил хийдэг юм. Ингээд би ажилгүй байсан үеийн цалингаа нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 74),
“...Би өмнө нэхэмжилсэн 10.000.000 төгрөгийг нэхэмжлэхгүй. ...Би эмчилгээний зардал болох 550.950 төгрөгийг авсан. ...Мөн баримт байхгүй эмчилгээний зардал болоод бусад зардал гэж тохироод 1.000.000 төгрөг авсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 135),
2. Гэрч А.Т.гн мөрдөн байцаалтад өгсөн: “...2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр Драгон төвийн чанх хойд талын байрны урд 16 цагийн үед... Б.Ж.н...бид хоёр такси барих гээд зогсож байсан чинь гэнэт дуу чимээ гараад хартал маргаан болж байсан. Намайг яваад очиход Б.Ж.н зам дээр хөх өнгөтэй Приус-20 маркийн машины урд жолоочтой нь маргалдаад зогсож байсан. Жолооч нь машинаасаа буугаагүй би очоод жолоочид нь “чи замаа харж явал даа, зам дээр хүн явж байхад дайрлаа”...гэж хэлсэн. Тэгсэн тэр жолооч “гөлөг минь зайлаад өгөөрэй ална шүү” гээд машинаасаа буугаад ирсэн. Бууж ирээд манай найзыг “ална шүү гөлөг минь” гээд заамдаад авсан. ...Тэгээд Б.Ж.ныг үүрээд шидчихсэн. ...намайг бас үүрээд шидсэн. Би унахдаа нуруугаараа их эвгүй унасан, манараад босоод ирсэн чинь тэр жолооч мөн хар саравчтай малгайтай залуу хоёр Б.Ж.ныг өшиглөж байсан. ...Б.Ж.ныг тэр жолооч залуу үүрээд шидэхэд Б.Ж.н унаад тэрнээс хойш босоогүй. Унахдаа яаж унасныг нь хараагүй. Би шидүүлээд босоод харахад жолоочтой хамт явсан залуу Б.Ж.ны хажууд зэрэгцээд зогсож байсан ба жолооч залуу яг өшиглөж байсан. ...Б.Ж.ныг унасан байхад пид пад гээд 2-3 удаа дуугарсан...” (хавтаст хэргийн 14),
“...2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр ...22а байрны урд талын туслах зам дээрээс такси авах гээд алхаж явсан...Б.Ж.ныг ...алхаж байтал 22а байрны хойд талын замаар цэнхэр өнгийн Приус-20 маркийн машинтай хүн гарч ирээд Б.Ж.ныг мөргөх шахаад хажуугаар нь гараад явахаар нь Б.Ж.н замаа харж яваач гээд дугуй руу нь өшиглөсөн. ...Тэгтэл Б.Ж.ныг нөгөө жолооч залуу барьж аваа баруун талаараа үүрээд ч юм уу, тонгороод юм уу ямар ч байсан газар унагаахаар нь би очоод баруун талаас нь тэврээд автал намайг барьж аваад бөхийн мэх хийгээд бас газар унагаах үед би нуруугаараа унасан. ...жолооч залуу Б.Ж.ныг газар уначихсан байхад нь өшиглөж байгаа харагдсан. ...Тэгтэл Б.Ж.н газар өвдөглөөд сууж байхдаа чи намайг зодчихоод явчихаж байгаа юм уу тэ гэж хэлэхэд жолооч залуу гүйж очоод зүүн гарын мөр бугалга хэсэгт 1 удаа өшиглөсөн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 128-130),
3. Гэрч Э.Д.Нгийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр 17 цагийн үед С.С.ва ах бид хоёр түүний 95-75 УБЕ улсын дугаартай Тоёота приус-20 маркийн автомашинтай Сонгинохайрхан дүүргийн 29-р хороо Драгоны хойд талын 22а байрнаас гараад байрны уулзвараар эргэх гээд явж байтал зам дээр согтуу 2 эрэгтэй хүн гарч ирээд машины урд зогсчихоод холдохгүй байсан. Би машины цонхоо буулгаад ахаа явмаар байна холдчих гэсэн чинь нэг ах нь машин руу өшиглөж хажуугийн толь цохиод хаачихсан. ...Тэгсэн С.С.ва ах бууж ирээд яах гээд байгаан та нар гэж хэлээд хоёуланг цааш түлхэж унагаасан. Тэгээд бид хоёр машиндаа суугаад хөдлөх гэж байхад цагдаа нар ирсэн.
“...Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 23а байрны ...байрны араар тойрох үед 1 согтуу хүн явган хүний замаар явж байснаа машин зам руу хөндөлсөөд орж ирснээ машины капут нь дээр гараараа цохихоор нь ах яаж байгаа юм гэтэл толь хаагаад гупер руу өшиглөхөд... С.С.ва ах буугаад яагаад байгаа юм гээд очсон чинь 2 талаас нь нөгөө 2 залуу заамдаад бариад авсан. ...Тэгээд 2 талаас нь бариад авахаар нь эхлээд Т.г гээд байгаа залууг нь гуд татаад хажуу тал руугаа түлхсэн чинь газар унаад өгсөн. Тэгтэл Б.Ж.ныг урдуураа гүйлгээд татсан чинь нөгөө залуугийнхаа дээгүүр даваад унасан. ...Т.г андуурсан байх гэж бодож байна. Үүрч шидсэн зүйл байхгүй. Урдуураа татаад унагаасан. Унахдаа замын боржууранд хөлөө хавсарч цохисон байх. Б.Ж.ны хөл нь гэмтсэн байдалтай их эвгүй хазгай ч юм шиг зогсож байсан... ” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 41, 126 ),
5. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 4871 дугаар дүгнэлт:
“...Хэсэг газрын үзлэгт: Духанд 5х4,5см талбайд 1,2х0,5см 0,2х0,3см хэмжээний олон тооны зулгаралттай, хамрын уг болон угалзанд 3,2х1,0см тасархайтсан хүрэн зулгаралттай, духны зүүн хэсэг бага зэрэг хавдсан, баруун шилбэний дээд хэсгээс хөлийн тавхай хүртэл аравч гөлтгөнөн боолттой, баруун шууны гадна 2х2см, зүүн шууны дотор доод талд 2х2см хөх өнгийн цус хуралттай.
2017.04.07-ны өдрийн Баруун шагайн үений 2 байрлалын рентген зургаар тахилзуур ясны доод хавчаартай зөрүүгүй сэлтэрсэн хугаралтай... ДҮГНЭЛТ:
1. Б.Ж.ны биед баруун хөлийн шилбэний тахилзуур ясны далд хугарал, дух хамрын зулгаралт, 2 шууны цус хуралт, духны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
3. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 17),
6. Шүүгдэгч С.С.вын мөрдөн байцаалтад өгсөн: “...2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр би Драгон төвийн ард 22а байранд байх гэртэй байж байгаад өдөр нь бэлтгэлдээ явчихаад орой 16 цаг өнгөрөөд буцаж гэртэй ирсэн. ...Даваа-Эрхсүрэнгийн хамт 95-75 УБЕ улсын дугаартай цэнхэр өнгийн приус-20 маркийн машинд суугаад 3, 4 дүгээр хороолол орохоор явж байсан. Тэгтэл 22а байрны баруун талын үзүүр хэсэгт байх машин зам дээр 2 эрэгтэй хүн хөндөлдөөд зогсож байсан. Би сигналдсан чинь эргэж хараад ...миний машины урд талын гупер рүү өшиглөөд толь руу цохиод хойшоо эвхчихлээр нь цонхоо буулгаад яагаад байгаа юм бэ ...аятайхан яваач гэтэл “харахад чи ч чөөчгөр сумын заан байна, би чамайг ална, би бөх дүү нартай” гэж хэлэхээр нь бөх дүү нар чинь надад ямар хамаатай юм гэтэл... машины урд сууж байсан дүү Даваа-Эрхсүрэнг машины цонхоор гараа оруулаад цээж рүү нь цохиод авахаар нь би гарыг нь барьж аваад яагаад байгаа юм. Гэтэл намайг буугаад ир гэхээр нь би машинаасаа буусан. Тэгтэл Б.Ж.н нь зүүн талаас нөгөө залуу баруун талаас бариад авсан...тэгэхээр нь баруун талд байгаа залууг баруун тал руугаа гуд татаад газар унагаагаад Б.Ж.н гэх залууг нь зүүн гараараа баруун тал руу урдуураа гүйлгээд татчихсан чинь нөгөө залуугийнхаа дээгүүр даваад унасан. ...Б.Ж.н гэх залууг урдуураа гүйлгэж татаад газар унагаасан. Б.Ж.н газар уначихаад нээх удаагүй босоод зогсож байгаа харагдсан. Би Б.Ж.н гэх залууг урдуураа гүйлгэж татаад замын хажуу талын боржуур хэсэгт унагаасан...Б.Ж.ны нүүрэнд ямар нэгэн зулгарсан шарх сорви байгаагүй. Намайг газар унагах үед нүүрээрээ унаад зулгараад цус гарсан байсан...”
“...Би Б.Ж.нтай хамт явсан залууг гуд татаж газар унагаад Б.Ж.ныг би урдуураа гүйлгээд...татах үед хамт явсан залуугийнхаа дээгүүр даваад унасан. Тэр үед нүүрээрээ газар унасан бөгөөд хөл нь савагдаад замын боржууранд цохигдсон. Нүүр нь халцраад шороо болсон байсан тухайн үедээ хөл нь хугарсныг мэдээгүй. Тэгээд би машиндаа суугаад хойшоо ухраах үед Б.Ж.н гэх залуу нь газар 4 хөлөлчихөөд босохгүй хэл амаар доромжлоод байхаар нь би машинаас буугаад Б.Ж.нтай хамт явсан залууг очиж нэг удаа цохиж аваад Б.Ж.нтай хэрэлдэж байгаад машиндаа суугаад хөдөлсөн юм байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 45-48, 52-53),
7. Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт (хавтаст хэргийн 57, 58), ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 20), гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа (хавтаст хэргийн 59), хувийн байдлыг тодруулсан нотлох баримтууд (хавтаст хэргийн 60-67), хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгөтэй талаар холбогдох байгууллагаас авсан лавлагаа (хавтаст хэргийн 22, 24), хохирол төлбөр төлсөн тухай баримт (хавтаст хэргийн 140),
- хохирлын баримтууд (хавтаст хэргийн 78-85) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн шүүгдэгчийг яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Гурав. Шүүхээс шүүгдэгч С.С.вад холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд:
I. Гэм буруугийн талаар.
Шүүгдэгч С.С.ва нь Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, Драгон төвийн хойд талын орон сууц буюу хорооллын дундах авто зам дээр, 2017 оны 4 дүгээр сарын 6-ны өдөр бусадтай хувийн таарамжгүй харьцаа үүсгэж, шууд санаатай үйлдлээр, хохирогч Б.Ж.нтай маргалдан улмаар түүнд бөхийн мэх хийсний улмаас эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь:
-Хохирогч Б.Ж.ны мөрдөн байцаалтад өгсөн: “...2017 оны 04 дүгээр сарын 06-ны өглөө 10 цагийн үед... Драгоны хойд талын цагаан 9 давхар байрнуудын туслах зам дээр явж байхад Приус-20 маркийн цэнхэр өнгийн машин дайрчих шахаад ирсэн. ...жолооч гараараа миний баруун шанаа орчимд нэг удаа цохиод үүрч авч шидэхэд толгойгоороо газарт унаад манарсан босоод ирэхэд дахиад үүрч шидээд босох гэтэл босч чадахгүй хөл өвдөөд гишгэж болохгүй байсан...” (хавтаст хэргийн 12),
- Гэрч А.Т.гн мөрдөн байцаалтад өгсөн: “...Жолооч нь машинаасаа буугаагүй ...гөлөг минь зайлаад өгөөрэй алан шүү гээд машинаасаа буугаад ирсэн. ...Тэгээд Б.Ж.ныг үүрээд шидчихсэн. ... Б.Ж.ныг тэр жолооч залуу үүрээд шидэхэд Б.Ж.н унаад тэрнээс хойш босоогүй...” (хавтаст хэргийн 14),
- Гэрч Э.Д.Нгийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр 17 цагийн үед С.С.ва ах бид хоёр ...22а байрнаас гараад байрны уулзвараар эргэх гээд явж байтал зам дээр согтуу 2 эрэгтэй хүн гарч ирээд машины урд зогсчихоод холдохгүй байсан. ...машин руу өшиглөж хажуугийн толь цохиод хаачихсан. ...миний цээж рүү нэг удаа цохисон. Тэгсэн С.С.ва ах бууж ...хоёуланг цааш түлхэж унагаасан...” (хавтаст хэргийн 41),
- Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 4871 дугаар дүгнэлт...гэх дүгнэлт (хавтаст хэргийн 17),
- Шүүгдэгч С.С.вагийн мөрдөн байцаалтад өгсөн: “...машин зам дээр 2 эрэгтэй хүн хөндөлдөөд зогсож байсан...миний машины урд талын гупер рүү өшиглөөд толь руу цохиод хойшоо эвхчихлээр нь ...Б.Ж.н гэх залууг нь зүүн гараараа баруун тал руу урдуураа гүйлгээд татчихсан чинь нөгөө залуугийнхаа дээгүүр даваад унасан. ...Б.Ж.н гэх залууг урдуураа гүйлгэж татаад газар унагаасан. Б.Ж.н газар уначихаад нээх удаагүй босоод зогсож байгаа харагдсан. Би Б.Ж.н гэх залууг урдуураа гүйлгэж татаад замын хажуу талын боржуур хэсэгт унагаасан...Б.Ж.ны нүүрэнд ямар нэгэн зулгарсан шарх сорви байгаагүй. Намайг газар унагах үед нүүрээрээ унаад зулгараад цус гарсан байсан...” (хавтаст хэргийн 45-48) зэрэг нотлох баримтаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч С.С.ва нь хохирогч Б.Ж.нд бөхийн мэх хийж унагаасны улмаас хохирогч нь боржууранд хөлөө цохиж унасан болох нь гэрч нарын мэдүүлгээр тогтоогдсон ба унаснаас болж хохирогчид хүндэвтэр зэргийн гэмтэл учирсан болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна. Энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзнэ.
Тиймээс улсын яллагчаас шүүгдэгч С.С.выг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасныг хүлээн авч эрүүгийн хуулийн тус зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч нь, улсын яллагчаас гаргасан гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүйг тэмдэглэх нь зүйтэй байна.
II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Улсын яллагчаас С.С.выг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 (гурван зуун) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах дүгнэлтийг гаргав.
- Шүүгдэгчээс гэм буруу болон хэргийн зүйлчлэл дээр маргахгүй Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хамгийн бага мөнгөн торгуулийг оногдуулж өгнө үү гэх дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан ял оногдуулах нь зүйтэй байна.
Шүүгдэгч С.С.ва нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх
Хохирол гэм хорыг төлсөн, хохирогчийн зүй бус үйлдлийн улмаас гэмт хэрэг гарсан болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч С.С.ва нь Хантайшир бөхийн дэвжээнд үндэсний бөхийн тамирчинаар ажилладаг болох нь түүний мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээр тогтоогдож байх тул шүүгдэгчийн гаргасан хүсэлтийг хүлээн авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгж буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулав. Харин шүүгдэгч нь торгуулийн ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх тухай саналыг хүлээн авах боломжгүй. Өөрөө хэлбэл шүүгдэгч нь эрхэлсэн тодорхой ажилтай байх тул уг торгуулийн ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зохимжтой гэж үзэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд зааснаар С.С.вад торгох ялыг 3 (гурван) сарын хугацаагаар хэсэгчлэн төлөхөөр тогтоож, тэрээр торгох ялыг биелүүлээгүй бол оногдуулсан ялыг хорих ялаар сольж болохыг анхааруулах нь зүйтэй байна.
III. Бусад асуудлаар
Эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн СD хэрэгт хавсаргах
Эрүүгийн 201726010774 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн болон хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, хэрэгт түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.