| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бат-Очирын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 142/2024/00666/И |
| Дугаар | 312/ШШ2025/00304 |
| Огноо | 2025-02-19 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 02 сарын 19 өдөр
Дугаар 312/ШШ2025/00304
| 2025 оны 02 сарын 19 өдөр | Дугаар 312/ШШ2025/00304 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 106 дугаарын танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ******* дүүрэг, ******* хороо, ******* ******* тоотод оршин суух, ******* овогт ******* ******* /РД:*******/, /утас: *******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, баг, тоотод оршин суух овогт /РД:ФА78100210/-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: 2,526,092 төгрөг гаргуулах, улсын дугаартай тээврийн хэрэгслийг өөрийн нэр дээр шилжүүлж авах даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Лхагвасүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч М.д холбогдуулан 1 475 500 төгрөг гаргуулах, улсын дугаартай тээврийн хэрэгслийг өөрийн нэр дээр шилжүүлж авах даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: С.Сарангэл би М.д 2020 оны 04 дүгээр сарын 11-нд өөрийн эзэмшлийн дугаартай авто машиныг тухайн үед байсан замын торгууль төлбөрийн хамт 6 500 00 төгрөгөөр нотариатын бичиг үйлдэн зарсан билээ. Гэвч М. нь өнөөдрийг хүртэл авто машиныг өөрийг нэр дээр шилжүүлээгүйгээс С.******* миний нэр дээр 1 475 500 төгрөгийг торгууль ирээд байгаа тул М.гаар уг торгууль болох 1 475 500 төгрөгийг нэн яаралтай төлүүлэх хүсэлттэй байна. Уг төлбөрийг хийсэн үед автомашиныг М.д шилжүүлэн өгнө. Мөн М.гийн авч явсан дугаартай приус-20 машин өнөөдрийг хүртэл замын хөдөлгөөнд оролцож байгаа тул улс орон даяар зарлан мэдээлэлж зогсоож өгнө үү. М.г авто машиныг өөрийн нэр дээр болгож авахыг шүүхээс даалгаж туслана уу. гэжээ.
3. Хариуцагч М. шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: М. миний бие гэдэг хүнээс дугаартай машин 6,500,000 авсан нь үнэн болно. Уг машин маш муу техник байсныг би зарах гэж үзээд зарагдахгүй байсан тул 95365353 гэх номертэй Дэнжийн гал командын урд талын машин задаргааны Батаа гэх хүнд 3,500,000 төгрөгөөр, тэр үеийн байсан торгуультай нь задаргаанд авна гэхээр нь зарсан нь үнэн болно. Иймд би С.******* гэх хүний торгуулийн машины мөнгө бгөх үндэслэлгүй гэж үзэж шүүхэд хүсэлт гаргаж, үнэн зөвөөр шийдэж өгөхийг хүсье. гэжээ.
4.Нэхэмжлэгчээс С.*******гийн иргэний үнэмлэхний хуулбар /хх-2/, тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ /хх-3/, мөнгөн шилжүүлгийн баримт /хх-4/, торгуулийн төлөх баримт /хх-5-13/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-14-15/, татвар төлөх баримтууд /хх-48-51/ зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.
5. Хариуцагчаас дансны хуулга /хх-39/-ыг гаргаж өгсөн
6. Шүүхээс улсын дугаартай авто машины албаны татвар өр, төлбөрийн тооцооллын баримтыг бүрдүүлсэн
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч С.******* нь хариуцагч М.д холбогдуулан худалдан авсан машиныг өөрийн нэр болгож авахыг даалгах,эзэмшиж байх хугацаандаа төлөөгүй татварын өр төлбөр болох 1.050.592 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч нь 2020 онд өөрийн эзэмшлийн дугаартай автомашиныг тухайн үед байсан замын торгууль төлбөрийн хамт 6.500.000 төгрөгөөр худалдсан.Гэвч тэрээр автомашиныг өөрийн нэр дээр шилжүүлээгүйгээс миний нэр дээр 1.475.500 төгрөгийн торгууль,1.050.592 төгрөгийн татварын өр төлбөртэй болоод байгаа тул дээрх мөнгийг гаргуулж,машиныг өөрийн нэр болгохыг даалгаж өгнө үү гэж нэхэмжлэлийнхээ шаардлагыг үндэслэж байна.
Нэхэмжлэгч нь хариуцагч М.тай 2020 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр худалдах-худалдан авах гэрээг бичгээр байгуулж нотариатаар батлуулан Тоёота приус маркийн дугаартай автомашиныг 6.500.000 төгрөгөөр худалдсан болох нь хэрэгт авагдсан гэрээ,талуудын тайлбараар батлагдаж байна.
Хариуцагчид нэхэмжлэлийн хувийг гардуулан өгч,эрх үүргийг тайлбарлахаар удаа дараа дуусан боловч хүрэлцэн ирээгүй тул шүүгчийн 2024 оны 05 сарын 17-ны өдрийн 142/ШЗ2024/03043 дугаартай захирамжаар хариуцагчийг албадан ирүүлэхээр шийдвэрлэсэн байна.Гэвч хариуцагч нэхэмжлэлд дурьдсан хаяган дээрээ байхгүй,хаана байгаа болох нь тодорхойгүй байсан учраас нэхэмжлэгчийн хүсэлтээр хариуцагчийг эрэн сурвалжлахаар шүүгчийн 2024-06-18-ны өдрийн 142/ШЗ2024/03675 дугаартай захирамжаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн байна. Ийнхүү М.д 2024-12-30-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардуулан өгч,эрх үүргийг тайлбарлан өгч 2024-01-13-ны өдөр хариу тайлбар ирүүлэхээр тогтоосон байна.
Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа машин худалдан авснаа хүлээн зөвшөөрч,уг машин маш муу техник байсан,зарах гээд зарагдахгүй байсан тул Батаа гэдэг хүнд 3,500,000 төгрөгөөр тэр үед байсан торгуулийн хамт задаргаанд авна гэхээр нь худалдсан нь үнэн,нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн байна.
Талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан байх ба гэрээний дагуу нэхэмжлэгч автомашиныг хариуцагчийн эзэмшилд шилжүүлэн өгсөн, хариуцагч 6,500,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн,машины торгуулийг төлөөгүй байсан талаар талаар зохигчид маргахгүй байна. Харин хариуцагч торгуулийг төлөх,тухайн машиныг өөрийн нэр дээр шилжүүлж авах үүргээ биелүүлээгүй,удаа дараа зөрчил гаргаж торгуулсан,машины татварыг төлөөгүй машин нэхэмжлэгчийн нэр дээр бүртгэлтэй хэвээр байсан тул тухайн байгуулагууд торгууль татварыг нэхэмжлэгчээс шаардаж,нэхэмжлэгч дээрх мөнгийг хариуцагчийн нэрийн өмнөөс төлж барагдуулсан болох нь батлагдаж байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэстэй байна.
Нэхэмжлэлийн шаардлалыг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 138,514 төгрөгийг төрийн санд үлдээж, хариуцагч М.гаас 138,514 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С.*******д олгохоор заав.
Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116,118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :
1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1,492 дугаар зүйлийн 492.1.1,493 дугаар зүйлийн 493.1-д заасныг баримтлан хариуцагч М.гаас 2,526,092 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С.*******д олгож, улсын дугаартай тээврийн хэрэгслийг өөрийн нэр дээр шилжүүлж авах хариуцагч М.д даалгасугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 138,514 төгрөгийг төрийн санд үлдээж, хариуцагч М.гаас 138,514 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С.*******д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигчид шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ Б.БЯМБАСҮРЭН