| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхамхүүгийн Баатар |
| Хэргийн индекс | 188/2018/0059/Э |
| Дугаар | 63 |
| Огноо | 2018-01-18 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | П.Болормаа |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 01 сарын 18 өдөр
Дугаар 63
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Баатар даргалж,
нарийн бичгийн дарга Э.Энх-Учрал,
улсын яллагч П.Болормаа,
гэрч А.Ө,
хохирогч, шүүгдэгч Ц.Б, өмгөөлөгч С.Эрдэнэцэцэг,
хохирогч, шүүгдэгч Ц.Х, өмгөөлөгч С.Мягмарсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Ц.Б, Ц.Х тус бүрийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1708017220205 дугаар хэргийг 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .........
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ............
Ц.Х нь согтуурсан үедээ 2017 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны Тахилтын 7 дугаар гудамжны задгайд иргэн Ц.Бтой маргалдан түүнийг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан,
Ц.Б нь согтуурсан үедээ 2017 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны Тахилтын 7 дугаар гудамжны задгайд иргэн Ц.Хтай маргалдан түүний гуян тус газар нь зэвсгийн чанартай зүйл хэрэглэн, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч, хохирогч Ц.Х шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй. Хөнгөн ял өгнө үү. Эмчилгээнд зардалд 600000 төгрөг гарсан гэж нэхэмжилсэн. 100000 төгрөг авсан байгаа. Үлдэх 500000 төгрөгийг нэхэмжилнэ” гэв.
Шүүгдэгч, хохирогч Ц.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2017 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр Х ахынд орсон. Бямбажаргал эгч согтсон байсан. Манай гэрээс яагаад төмс авсан гэсэн чинь Х ах намайг зодсон. Хоолой боогоод байхаар нь аргаа бараад гэмтэл учруулсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Ажил хийж байгаа учраас торгох ял өгнө үү. Х ахаас нэхэмжлэх зүйлгүй” гэв.
Эрүүгийн 1708017220205 дугаар хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:
Хохирогч Ц.Хы: “2017 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр гэртээ би эхнэр Бямбажаргалын хамт байж байсан. 13 цагийн үед ...найз Золоо манай гэрт ирсэн. Эхнэр бид хоёрт “Хар Чингис” гэсэн нэртэй 0,75 литрийн 1 шил архи авч өгөөд явсан. Эхнэр бид хоёр хувааж уусан. Дэлгүүр орох гэж яваад замдаа Э, Бнартай тааралдсан. “Та нар урьд манай гэрээс оёдлын машин хулгайлсан байна лээ, энэ үйлдэл чинь миний чихэнд сонсогдсон” гэсэн утгатай үг хэлчихээд би буцаад гэртээ орсон. 17 цагийн үед манай гэрт Э, Болордорж, Алтангэрэл гурав орж ирсэн. Бнадад хандаж “та нар яагаад бид нарыг хулгайд хардаж байгаа юм бэ” гэхээр нь би “үнэн биз дээ” гээд бид нар хоорондоо маргалдсан. ...Бнамайг гэрийн зүүн талд зогсож байхад миний араас хутгалсан юм шиг байна лээ, тухайн үед би хутгалсаныг мэдээгүй. Гэрийн баруун талд манай эхнэр сууж байсан ба надад гэнэт “чиний гуянаас цус гараад байна” гэхээр нь хартал өмдний шуумаг дагаад цус гарч байхаар нь хутгалуулснаа мэдсэн. ...Эмчилгээний зардал баримтаар 600000 гаруй төгрөг болсон нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /хх-10-12/,
Хохирогч Ц.Бийн: “2017 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр ...Ариунзаяагийн гэрт Э бид гурав архи уусан. ...Байшинд буцаад ороход гал тогоонд байсан шуудайтай төмс байхгүй байсан. Тэгээд Хы гэрт орсон. Х, Бямбажаргал эгч хоёулаа нэлээн согтуу байсан. Хд хандаж “гэрт байсан шуудайтай төмс байхгүй болсон байна, та нар төмс хулгайлсан байна” гэж хэлсэн. Х ах босч ирээд намайг үсдээд гараараа толгой, нуруу хэсэгт хэд хэдэн удаа цохиж хоолой боосон. Миний биед учирсан гэмтлийг Х ах учруулсан. ...Миний биед өмнө нь гэмтэл байгаагүй, зүгээр байсан. Би гомдолтой байна. Нэхэмжлэх зүйлгүй” гэх мэдүүлэг /хх-15-17/,
Гэрч Г.Тулгын: “...Сараа гэдэг хүний дүү манай эхнэр Урангоод хэлэхдээ “ээж чинь хутгалуулчихлаа, энүүгээр дүүрэн цус байна...” гэж хэлсэн байсан. Бид нар 19 цагийн орчим очтол түргэн тусламж ирчихсэн, Хы баруун гуяны хажуу хэсэгт оёдол тавьж байсан. Одоо Х Гэмтлийн эмнэлэгт эмчлүүлж байгаа. Болороо гэдэг эмэгтэй хажуу хөрш хүн юм. Манай хадам ээж Бямбажаргал одоогоор мэдүүлэг өгөх боломжгүй байна. Учир нь согтууруулах ундаа хэрэглэсэн мөн айж сандарсан байна” гэх мэдүүлэг /хх-18-20/,
Гэрч А.Эын: “2017 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр найз охин Ббид хоёр эгч Ариунзаяагийн гэрт ороод 0,75 литрийн “Хараа” нэртэй архийг хувааж уусан. ...Шуудайтай төмсний тал байхгүй байхаар нь урд хашаанд оршин суух Бямбаа, Х хоёрын гэрт Ббид хоёр очсон. Ороход 0,75 литрийн “Стандарт” архи талаас доогуур хэмжээтэй байсныг Х ах надад нэг аяганд хийж өгснийг би уусан. Х ах өөрөө нэг удаа уусан. Бямбаа эгч хойд талын орон дээрээ хэвтэн, босон сууж байсан. ...Хы гэрт ороход хаалганы хэсэгт хагарсан архины шил харагдаж байсан. Ингээд сууж байтал ББямбаа, Х хоёрт хандаж “та нар манай гэрээс төмс авсан байна” гэж хэлсэн. Х босч ирээд Болордоржийн цамцны захнаас гараараа бариад заамдаж аваад шалан дээр унагасан. Би Х ахад “боль” гэж хэлсэн. Болордоржийг үсдээд хаалгаар гаргах гэж байхаар нь би зодооныг салгасан. Тэгсэн энэ хооронд Х Болордоржийн нүүр хэсэгт 2-3 удаа цохисон. Дараа нь би зодооныг мөн салгасан. Салгаад би сандлын хажуу талаас үлдсэн архиа авч уух гэсэн. Энэ хооронд Бгазраас нэг юм аваад тухайн үед юу авсныг сайн мэдэхгүй. Хы гуя хэсэгт нэг удаа хатгах шиг болсон. Тэгээд би Болордоржийг аваад гаргасан. Хы гуянаас баруун билүү зүүн хөлнөөс цус гараад байхаар хөлийг нь боогоод гэрт үлдээсэн. Хы биед Бгэмтэл учруулсан...” гэх мэдүүлэг /хх-21-23/,
Гэрч А.Өийн: “...Ариунзаяагийн гэрт ороход Ариунзаяа, Э, Бгурав хамтдаа тамхи татаад сууж байхаар нь буцаад өөрийнхөө гэрт орсон. ...Би унтаж байгаад орой 21 цагийн үед сэрсэн. Сэрээд Ариунзаяагийн гэрт нь орсон. Ариунзаяа надад Бурд айлын Хыг хутгалсан гэж ярьсан. Намайг 23 цагийн үед гэртээ ганцаараа байхад Э буцаад ирсэн. Болордоржийг цагдаа нар эрүүлжүүлсэн, намайг явуулсан гэж хэлсэн. Эоос юу болсон талаар асуухад “Х Бхоёр хоорондоо барилцаж ноцолдоод Хыг гарт дайралдсан юмаараа хатгасан” гэж ярьж байсан...” гэх мэдүүлэг /хх-29-31/,
Гэрч Т.Блын: “...17 цаг өнгөрч байхад гэртээ байсан. Гаднаас хажуу айлын Алтангэрэл, Э, Бгурав орж ирсэн. Борж ирээд нөхөр бид хоёртой өөрсдийг нь “хулгайч гэж хэллээ” гэх шалтгаанаар хэрэлдсэн. Багсраад байсан. Хэрүүл маргаан болж байх хооронд Х руу харахад гэрийн зүүн талд зогсож байсан. Бхажуу талд нь зогссон байсан. Хы баруун хөлнөөс цус гарсан байхаар нь “та нар хүн алчихлаа” гэж хэлж байсан. Би нэлээн халамцуу байсан...” гэх мэдүүлэг /хх- 32-34/,
Гэрч Ш.Мйн: “...Ц.Б нь саатуулах байранд ирэхдээ 1.84% согтолттой хамрын үзүүр хөхөрсөн, толгойн орой овойж хавдсан, баруун гарын шууны дотор хэсэгт зүсэгдсэн шархтай байхаар нь буцаасан. Болордоржийг Гэмтлийн эмнэлэгт боолт хийлгээд саатуулж болно гэсэн бичигтэй нь хамт хүлээлгэж өгсний дагуу эрүүлжүүлсэн. Эрүүлжүүлэх хугацанд өвчин намдаах эм 2 удаа өгч байсан. Болордоржийн биед үүссэн байсан дээрх гэмтлүүд нь шинэ шархтай байсан” гэх мэдүүлэг /хх-39-41/,
Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2017.09.28-ны өдрийн 12316 дугаар шинжилгээний дүгнэлтэд: “1.Ц.Х-н биед баруун гуяны зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь хурц иртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Шүүх эмнэлгийн ...журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэжээ /хх-43/,
Хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн 2017.09.27-ны өдрийн 12305 дугаар шинжилгээний дүгнэлтэд: “1.Ц.Бийн биед тархи доргилт, баруун шуунд зүсэгдсэн шарх, баруун гарын эрхий хуруунд түлэгдсэн шарх, хамар, баруун ташаа, нуруунд цус хуралт, зүүн хацар, хүзүүнд зулгаралт, дух, дагз, зулайн зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх баруун шууны зүсэгдсэн шарх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр, баруун гарын эрхий хурууны түлэгдсэн шарх гэмтэл нь хэсэг газрын өндөр хэмийн үйлчлэлээр, бусад гэмтлүүд нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3.Тархи доргилт болон баруун шууны зүсэгдсэн шарх гэмтэл нь дангаараа, бусад гэмтлүүд нь нийлээд шүүх эмнэлгийн ...журмын 2.4.1- д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрэлтийн байдлаас хамаарна. 5.Дээрх гэмтлүүд нь 2017.09.26-ны өдөр үүссэн байх боломжтой” гэжээ /хх-46/,
Шүүгдэгч Ц.Хы яллагдагчаар өгсөн: “...Би Болордоржийн биед гэмтэл учруулаагүй учраас мэдүүлэг өгөхөөс татгалзаж байна. Цаашдаа мэдүүлэг өгөхөөс татгалзсаар байх болно” гэх мэдүүлэг /хх-57-58/,
Шүүгдэгч Ц.Бийн яллагдагчаар өгсөн: “2017 оны 9 дүгээр сарын 26-ны өглөө Э, Ариунзаяа эгч бид гурав архи уусан. ...Би Х ахын гэрт төмсөө асуух гээд орсон. Араас Э орж ирсэн. Бямбаа эгч согтуу тасарсан байдалтай орон дээрээ хэвтэж байсан. Э Х ахтай тал шил архийг хувааж уусан. Би Хүдэрээ ахаас “Та гэрт байсан тал шуудай төмс авсан юм биш үү” гэж асуухад “Би хулгайч биш” гэж уурлаж босч ирээд намайг үсдэж дараад нуруу хэсэгт цохисон. Чирсэн, хоолой боосон. Би газарт унасан хойноо гарт тааралдсан зүйлээр гуя хэсэгт нь нэг удаа зоосон юу байсныг санахгүй байна. Тэгээд босоод Э “гэртээ харь” гээд намайг гэрээс гаргасан. ...Намайг гэрээс гарахад Хы хөлнөөс цус гарсан байдалтай үлдсэн. Би биед нь гэмтэл учруулснаа мэдэж байна” гэх мэдүүлэг /хх-60-62/,
Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-2/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-4-7/, шүүгдэгч Ц.Бийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-63-71/, хорооны тодорхойлолт /хх-72/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-78/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-98/, шүүгдэгч Ц.Хы оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-96/, хохирлын баримт /хх-88-95/, эрүүлжүүлэгдсэн хүний бүртгэл /хх-86-88/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-97/, шүүх хуралдаанд гаргаж өгсөн хохирол төлсөн баримт, “Цомбо фарм” ХХК-ийн тодорхойлолт, хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон акт, лавлагаа зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр уншиж шинжлэн судлав.
Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.
Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:
Шүүх хуралданаар шүүгдэгч Ц.Х согтуурсан үедээ 2017 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Тахилтын 7 дугаар гудамжны задгайд иргэн Ц.Бтой маргалдан түүнийг зодож биед тархи доргилт, баруун шуунд зүсэгдсэн шарх, баруун гарын эрхий хуруунд түлэгдсэн шарх, хамар, баруун ташаа, нуруунд цус хуралт, зүүн хацар, хүзүүнд зулгаралт, дух, дагз, зулайн зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан,
шүүгдэгч Ц.Б согтуурсан үедээ 2017 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Тахилтын 7 дугаар гудамжны задгайд иргэн Ц.Хтай маргалдан түүний гуян тус газарт зэвсгийн чанартай зүйл хэрэглэн баруун гуяны зүсэгдсэн шарх бүхий хөнгөн хохирол учруулсан нөхцөл байдал тогтоогдлоо.
Дээрх нөхцөл байдал нь хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан мөрдөн байцаалтад өгсөн хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд, шүүгдэгч нарын мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч, шүүгдэгч нарын өгсөн мэдүүлгүүдээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Ц.Х, Ц.Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох нь зүйтэй.
Улсын яллагч “Шүүгдэгч нар тус бүрдээ хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутай. Аргагүй хамгаалалт гэж үзэх үндэслэлгүй. Зодолдож ноцолдож байхдаа харилцан гэмтэл учруулсан” гэж,
шүүгдэгчийн өмгөөлөгч С.Эрдэнэцэцэг “Мэдүүлэгтээ “боосон” гэдгийг тогтвортой мэдүүлдэг. Аргагүй хамгаалалт хийсэн гэж үзэх боломжгүй хэдий ч үйлчлүүлэгчийн эрх ашгийг хамгаалж оролцож байна. Хы мэдүүлгүүд зөрүүтэй байгаа тул Ц.Бийн хэрэг нотлогдохгүй байна” гэж,
шүүгдэгчийн өмгөөлөгч С.Мягмарсүрэн “Шүүгдэгч Ц.Б 1,84 хувийн согтолттой байсан. Болсон үйл явдлыг санаж байгаа эсэхэд дүгнэлт хийх ёстой. Тулгаас мэдүүлэг авахдаа Үндсэн хууль сануулаагүй хууль зөрчсөн. Хурц ирмэгтэй зүйл нь хэрэгт авагдаагүй. Гэм буруугүй гэж үзэж байна” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.
Хэрэгт авагдсан хохирогч Ц.Хы “...Хэрэлдэх хоорондоо Бнамайг гэрийн зүүн талд зогсож байхад миний араас хутгалсан юм шиг байна лээ. Би тухайн үед хутгалсныг нь мэдээгүй...” гэх мэдүүлэг /хх-11/, гэрч А.Эын “...Х босч ирээд Болордоржийн цамцны захнаас гараараа бариад заамдаж аваад шалан дээр унагасан. Би Х ахад “боль” гэж хэлсэн. Болордоржийг үсдээд хаалгаар гаргах гэж байхаар нь би зодооныг салгасан. Тэгсэн энэ хооронд Х Болордоржийн нүүр хэсэгт 2-3 удаа цохисон. Дараа нь би зодооныг мөн салгасан. Салгаад би сандлын хажуу талаас үлдсэн архиа авч уух гэсэн. Энэ хооронд Бгазраас нэг юм аваад тухайн үед юу авсныг сайн мэдэхгүй. Хы гуя хэсэгт нэг удаа хатгах шиг болсон...” гэх мэдүүлэг /хх-21-23/-ээс дүгнэхэд аргагүй хамгаалалт хийсэн гэж үзэх үндэслэлгүй байна. Түүнчлэн “боосон” гэх үйлдлийг зөвхөн хохирогч Ц.Б мэдүүлэх ба гэрч А.Э “...би зодооныг салгасан” гэж мэдүүлснээс тус тус үзэхэд уг үйлдэл нь аргагүй хамгаалалт хийхэд хүргэсэн нөхцөл байдал болсон гэж дүгнэх хууль зүйн хувьд боломжгүй юм.
Өөрөөр хэлбэл Ц.Хы хууль бус халдлага эхэлсэн, эхлэх гэж байгаа нь тодорхой болсон үед аргагүй хамгаалалт болохоор үйлдэл хийгээгүй, харин довтолгоо төгссөн буюу гэрч А.Э маргалдагч хоёрыг салгасан байхад зэвсгийн чанартай зүйл хэрэглэн хөнгөн хохирол учруулсан байх тул аргагүй хамгаалалтад тооцохгүй болно. Шүүгдэгч Ц.Хы хүргэн гэх гэрч Г.Тулгаас мэдүүлэг /хх-18-20/ авахдаа хууль зөрчсөн гэх үндэслэл тогтоогдоогүйг дурдах нь зүйтэй.
Иймд шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гаргасан дүгнэлтийг хүлээн авах үндэслэлгүй байна гэж шүүх үзлээ.
Гэмт хэргийн улмаас хохирогч Ц.Хы эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохиролд 600000 төгрөг нэхэмжилснээс баримттай зардал 95500 төгрөг боловч шүүгдэгч Ц.Б 100000 төгрөг төлжээ. Харин баримтгүй зардал болох 500000 төгрөгөө баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг тогтоолд дурдаж байна.
Мөн хохирогч Ц.Бийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохиролтой холбоотой нотлох баримт бүхий төлбөр нэхэмжлээгүй, түүнчлэн “нэхэмжлэх зүйлгүй” гэж мэдүүлж байх тул шүүгдэгч Ц.Хыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлын талаарх шүүхийн дүгнэлт:
Шүүх хуралдаанд улсын яллагч “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарын хувийн байдлыг харгалзан шүүгдэгч Ц.Хыг 600 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, шүүгдэгч Ц.Бийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 төгрөгөөр торгох ял оногдуулах, уг торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай...” гэж,
шүүгдэгчийн өмгөөлөгч С.Эрдэнэцэцэг “Анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирлыг төлсөн, цаашид гарах зардлыг төлөхөө илэрхийлж байгааг болон сая ажилд орсон зэргийг харгалзан торгох ял оногдуулах боломжтой. Улсын яллагчийн саналтай санал нэг байна” гэж,
шүүгдэгчийн өмгөөлөгч С.Мягмарсүрэн “Ц.Х нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн зүй бус үйлдлээс гэмт хэрэг гарсан, төлөх төлбөргүй, шүүгдэгчийн эхнэр хүний асрамжинд байдаг зэргийг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ялын доод хэмжээгээр ял оногдуулж өгнө үү” гэж тус тус дүгнэлт гаргалаа.
Шүүх шүүгдэгч Ц.Б, Ц.Х нарыг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын анх удаа гэмт хэрэг үйлдсэн, Ц.Б учруулсан хохирлоо төлснийг тус тус эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.
Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгч нарын хувийн байдлыг тус тус харгалзан Ц.Хыг 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, Ц.Бийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 төгрөгөөр торгох ял оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Ц.Бийн цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан 500000 төгрөгөөр торгох ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоолоо.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Ц.Б, Ц.Х нар урьдчилан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, тэдний иргэний бичиг