Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 04 сарын 07 өдөр

Дугаар 319/ШШ2025/00182

 

2025 04 07 319/ШШ2025/00182

 

Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

******* аймаг дахь сум дундын  анхан шатны шүүхийн шүүгч Б.Гантөгс би нэхэмжлэгч ******* аймгийн ******* ******* ******* ******* нэхэмжлэлтэй, хариуцагч ******* ******* -д холбогдох, барьцааны зээлийн гэрээний үүргийн эргэн төлөлт 87,200,000 (наян долоон сая хоёр зуун мянга) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдөр 319/2024/00097/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* аймгийн ******* ******* ******* газар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч ******* ******* нь ******* ******* ******* газартай 2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 01 дугаартай үл хөдлөх хөрөнгө барьцаалах барьцааны гэрээ байгуулан 80,000,000 (наян сая) төгрөгийн зээл авсан бөгөөд зээл, зээлийн хүү болох 87,200,000 төгрөгийг 2022 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн төлөхөөр зээлийн гэрээ, эргэн төлөлтийн гэрээ байгуулсан. Тус компани нь авсан зээлээ зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхгүй байгаа бөгөөд ******* аймгийн Дотоод аудитын ******* 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 79/А2170425 дугаартай акт тавигдсан байх тул зээлийг ******* *******  -иар төлүүлэх шүүхийн шийдвэр гаргуулж өгнө үү гэжээ.

2. Зохигчоос тус шүүхэд 2025 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр ирүүлсэн эвлэрлийн гэрээнд: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйл, мөн хуулийн 26 дугаар зүйлд заасан эрх, үүргийн дагуу нэхэмжлэгч ******* аймгийн ******* ******* Тамгын ******* нэхэмжлэлтэй, хариуцагч ******* ******* -д холбогдох, 87,200,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэрэгт нэхэмжлэгч ******* аймгийн ******* ******* Тамгын ******* итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч ******* ******* -ийн бид дараах нөхцөлөөр харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгууллаа. Үүнд:

1. Нэхэмжлэгч Ход аймгийн ******* ******* Тамгын газар нь нэхэмжлэлийн шаардлага болох 87,200,000 төгрөгөөс 4,000,000 төгрөгийг хариуцагч ******* ******* -иас гаргуулахаас татгалзаж байна.

2. Хариуцагч ******* ******* нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох 83,200,000 төгрөгийг 12 сарын хугацаанд нэхэмжлэгч ******* аймгийн ******* ******* ******* газар-т төлөхийг хүлээн зөвшөөрлөө.

3. Хариуцагч ******* ******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 83,200,000 төгрөгийг

2025 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн дотор 6,933,033 төгрөг,

2025 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн дотор 6,933,033 төгрөг,

2025 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн дотор 6,933,033 төгрөг,

2025 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн дотор 6,933,033 төгрөг,

2025 оны 09 дугаар сарын 07-ны өдрийн дотор 6,933,033 төгрөг,

2025 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн дотор 6,933,033 төгрөг,

2025 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн дотор 6,933,033 төгрөг,

2025 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн дотор 6,933,033 төгрөг,

2026 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн дотор 6,933,033 төгрөг,

2026 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн дотор 6,933,033 төгрөг,

2026     оны 03 дугаар сарын 07-ны өдрийн дотор 6,933,033 төгрөг,

2026 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн дотор 6,933,033 төгрөгийг тус тус төлөх санал гаргасныг нэхэмжлэгч ******* аймгийн ******* ******* Тамгын газар хүлээн зөвшөөрлөө.

4. Хариуцагч ******* ******* нь энэхүү гэрээний үүргээ зөрчсөн эхний сараас эхлэн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаар албадан биелүүлэх болно.

5. Энэхүү гэрээг хөндлөнгийн ямар нэгэн дарамт шахалтгүй, зохигчид харилцан тохиролцож, сайн дурын үндсэн дээр байгуулсан болно.

6. Зохигч энэ асуудлаар дахиж маргаан гаргахгүй болно ...гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч ******* аймгийн ******* ******* ******* газар нь хариуцагч ******* ******* -д холбогдуулан 87,200,000 (наян долоо сая хоёр зуун мянга) төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан байна.

2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн төлөөлөгч ******* нар нь дараах нөхцөлөөр харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулжээ. Үүнд:

а. Хариуцагчийн төлөөлөгч ******* нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох 87,200,000 төгрөгөөс 4,000,000 төгрөгөөс татгалзаж, үлдэгдэл 83,200,000 төгрөгийг нэхэмжлэгч ******* аймгийн ******* ******* ******* газарт төлөхийг хүлээн зөвшөөрч,

б. Хариуцагчийн төлөөлөгч ******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 83,200,000 төгрөгийг дараах хуваарийн дагуу төлөх санал гаргасныг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* хүлээн зөвшөөрч, Үүнд:

2025 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн дотор 6,933,033 төгрөг,

2025 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн дотор 6,933,033 төгрөг,

2025 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн дотор 6,933,033 төгрөг,

2025 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн дотор 6,933,033 төгрөг,

2025 оны 09 дугаар сарын 07-ны өдрийн дотор 6,933,033 төгрөг,

2025 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн дотор 6,933,033 төгрөг,

2025 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн дотор 6,933,033 төгрөг,

2025 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн дотор 6,933,033 төгрөг,

2026     оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн дотор 6,933,033 төгрөг,

2026 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн дотор 6,933,033 төгрөг,

2026 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн дотор 6,933,033 төгрөг,

2026 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн дотор 6,933,033 төгрөг,

в. Хариуцагчийн төлөөлөгч нь энэхүү гэрээний үүргээ зөрчсөн эхний сараас эхлэн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаар албадан биелүүлэхээр,

г. Энэхүү гэрээг хөндлөнгийн ямар нэгэн дарамт шахалтгүй, зохигчид харилцан тохиролцож, сайн дурын үндсэн дээр байгуулж,

д. Зохигч энэ асуудлаар дахиж маргаан гаргах эрхгүйгээр тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулжээ.

 

3. Зохигчийн эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна гэж үзлээ.

 

4. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, нэхэмжлэлийн шаардлага болох 83,200,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 573,950 төгрөгийн тал хувь болох 286,975 төгрөгийг хариуцагчийн төлөөлөгч *******оос гаргуулан улсын орлого болгож шийдвэрлэв.

6. Хариуцагчийн төлөөлөгч ******* нь энэ захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдлаа.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн төлөөлөгч ******* нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох 83,200,000 төгрөгийг:

2025 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн дотор 6,933,033 төгрөг,

2025 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн дотор 6,933,033 төгрөг,

2025 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн дотор 6,933,033 төгрөг,

2025 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн дотор 6,933,033 төгрөг,

2025 оны 09 дугаар сарын 07-ны өдрийн дотор 6,933,033 төгрөг,

2025 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн дотор 6,933,033 төгрөг,

2025 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн дотор 6,933,033 төгрөг,

2025 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн дотор 6,933,033 төгрөг,

2026     оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн дотор 6,933,033 төгрөг,

2026 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн дотор 6,933,033 төгрөг,

2026 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн дотор 6,933,033 төгрөг,

2026 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн дотор 6,933,033 төгрөгөөр тус тус төлөхөөр санал гаргасныг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* хүлээн зөвшөөрч, хариуцагчийн төлөөлөгч ******* нь энэхүү гэрээний үүргээ зөрчсөн эхний сараас эхлэн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаар албадан биелүүлэхээр тохиролцож эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, нэхэмжлэлийн шаардлага болох 83,200,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 573,950 төгрөгийн тал хувь болох 286,975 төгрөгийг хариуцагч ******* ******* -иас гаргуулан улсын орлого болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч ******* ******* нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

  

 

ШҮҮГЧ                              Б.ГАНТӨГС