| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пунцагжавын Болормаа |
| Хэргийн индекс | 315/2025/00077/И |
| Дугаар | 315/ШШ2025/00104 |
| Огноо | 2025-03-25 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 03 сарын 25 өдөр
Дугаар 315/ШШ2025/00104
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Болормаа би,
Нэхэмжлэгч: Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын ... дугаар баг, ... тоотод оршин суух, *******ын *******ы нэхэмжлэлтэй
Хариуцагч: Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын ... дугаар багийн ... орцонд хивс цэвэрлэгээний үйлчилгээ эрхлэх, *******ийн *******д холбогдох
хивсний үнэ 2,159,990 (Хоёр сая нэг зуун тавин есөн төгрөг есөн зуун ер) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.******* шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: 2025 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 7 дугаар багийн ... айлын орон сууцны ... давхарт үйл ажиллагаа явуулдаг хивс цэвэрлэгээнд 4х3 хэмжээтэй Эрдэнэт үйлдвэрийн Хүннү брэндийн хивсийг цэвэрлэгээнд өгсөн. Манай хивсийг *******ы эхнэр нь ногоон савтай ямар ч бичиггүй бодисоор угаасан. Хивсээ авахаар очиход хивс бүхэлдээ шарлаж, түлэгдсэн байсан. Миний хувьд тухай хивсийг 2023 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 1,504,790 төгрөгөөр Улаанбаатар хотын Их дэлгүүрийн салбараас худалдан авсан. Өнөөдрийн байдлаар яг ийм хивс 2,159,990 төгрөг болсон байна. Тиймээс адил хивс буюу уг төлбөрийг гаргуулах хүсэлтэй байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.******* нь хариуцагч Г.*******д холбогдуулан хивсний үнэ 2,159,990 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид харилцан ярилцаж, нэхэмжлэгч Д.******* нь нэхэмжлэлийн шаардлага 2,159,990 төгрөгийг 1,700,000 төгрөг болгон бууруулж, хариуцагч Г.******* 1,700,000 төгрөгийг 4 хувааж 2025 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр 400,000 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 03-ны өдөр 400,000 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 03-ны өдөр 400,000 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 03-ны өдөр 500,000 төгрөг тус тус төлөхөөр тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй, хуульд харшлахгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.*******ы нэхэмжлэлийн шаардлага 2,159,990 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 49,510 төгрөгийн тал хувь 24,755 төгрөгийг улсын төсвийн орлогоос, эвлэрсэн үнийн дүн 1,700,000 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж 42,150 төгрөгийн тал хувь 21,075 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Д.******* нь хариуцагч Г.*******д холбогдуулан хивсний үнэ 2,159,990 төгрөг гаргуулах шаардлагаа 1,700,000 төгрөг болгон багасгаж, хариуцагч Г.******* нь 1,700,000 төгрөгийг 4 хувааж 2025 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр 400,000 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 03-ны өдөр 400,000 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 03-ны өдөр 400,000 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 03-ны өдөр 500,000 төгрөг тус тус төлөхөөр тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.*******ы нэхэмжлэлийн шаардлага 2,159,990 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 49,510 төгрөгийн тал хувь 24,755 төгрөгийг улсын төсвийн орлогоос, эвлэрсэн үнийн дүн 1,700,000 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж 42,150 төгрөгийн тал хувь 21,075 төгрөгийг хариуцагч Г.*******аас гаргуулж, нэхэмжлэгч Д.*******д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ П.БОЛОРМАА