Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 315/ШШ2025/00102

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Болормаа би, 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Сүхбаатарын талбай-02, Сэнтрал 8-р давхарт байрлах, ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй 

Хариуцагч: Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын ... дугаар багийн ... тоотод оршин суух, *******н *******т холбогдох 

зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 1,090,779.1 (Нэг сая ерэн мянга долоон зуун далан есөн төгрөг, нэг мөнгө) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, 2025 оны 03 дугаар сарын 14-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад 

ТОДОРХОЙЛОХ нь: 

Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Хариуцагч У.******* нь 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдөр ******* ББСБ ХХК-тай №ЗГ2023122105280 тоот бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээг байгуулж ZTE_Blade_V41_128GB маркийн гар утсыг нийт 1,108,000 төгрөгийн зээлээр авсан. Зээлийн эргэн төлөлтийг 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдрөөс 2025 оны 12 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл 24 сарын хугацаанд сар бүр 64.883 төгрөгийн төлөлт хийхээр тохирсон. Хариуцагч нь 2024 оны 07 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн зээлийн эргэн төлөлтийг биелүүлээгүй. Иймд үндсэн зээлийн үлдэгдэл 899,684.16 төгрөг, үндсэн хүүнд 159,245.7 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 31,849.2 төгрөг нийт 1,090,779.1 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ. 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь хариуцагч У.*******т холбогдуулан зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 1,090,779.1 (Нэг сая ерэн мянга долоон зуун далан есөн төгрөг, нэг мөнгө) төгрөг гаргуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид харилцан ярилцаж, хариуцагч У.******* нь нэхэмжлэлийн шаардлага 1,090,779.1 төгрөгийг 3 хувааж 2025 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр 300,000 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдөр 300,000 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 21-ний өдөр 490,779.1 төгрөгийг тус тус төлөхөөр тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй, хуульд харшлахгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 30,729 төгрөгийн тал хувь 15,364.5 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 15,364.5 төгрөгийг хариуцагч У.*******аас тус тус гаргуулж, нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-д олгох нь зүйтэй байна. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон 

ЗАХИРАМЖЛАХ нь: 

1. Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-ийн бүтээгдэхүүн зээлээр худалдан авах гэрээний үүрэгт 1,090,779.1 (Нэг сая ерэн мянга долоон зуун далан есөн төгрөг, нэг мөнгө) төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч У.******* нь 1,090,779.1 төгрөгийг 3 хувааж 2025 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр 300,000 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдөр 300,000 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 21-ний өдөр 490,779.1 төгрөгийг тус тус төлөхөөр тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 30,729 төгрөгийн тал хувь 15,364.5 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 15,364.5 төгрөгийг хариуцагч У.*******аас тус тус гаргуулж, нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-д олгосугай. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй. 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

ШҮҮГЧ П.БОЛОРМАА