| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пунцагжавын Болормаа |
| Хэргийн индекс | 315/2025/00085/И |
| Дугаар | 315/ШШ2025/00103 |
| Огноо | 2025-03-25 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 03 сарын 25 өдөр
Дугаар 315/ШШ2025/00103
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Болормаа би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Сүхбаатарын талбай-02, Сэнтрал 8-р давхарт байрлах, утас 89115154, ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын ... дугаар багийн ... тоотод оршин суух, *******гийн *******од холбогдох
зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 1,721,939.84 (Нэг сая долоон зуун хорин нэгэн мянга есөн зуун гучин есөн төгрөг, наян дөрвөн мөнгө) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, 2025 оны 03 дугаар сарын 14-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Хариуцагч Э.******* нь 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдөр ******* ББСБ ХХК-тай №3Г2023121905107 тоот бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээг байгуулж Samsung A54 256GB маркийн гар утсыг 1,638,000 төгрөгийн зээлээр авсан. Зээлийн эргэн төлөлтийг 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл 24 сарын хугацаанд сар бүр 96.273 төгрөгийн төлөлт хийхээр тохирсон. Хариуцагч нь 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн зээлийн эргэн төлөлтийг огт төлөөгүй. Иймд 1,390,146.51 төгрөг, үндсэн хүү 276,494.44 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 55,298.89 төгрөг нийт 1,721,939.84 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь хариуцагч Э.*******од холбогдуулан зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 1,721,939.84 (Нэг сая долоон зуун хорин нэгэн мянга есөн зуун гучин есөн төгрөг, наян дөрвөн мөнгө) төгрөг гаргуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид харилцан ярилцаж, хариуцагч Э.******* нь нэхэмжлэлийн шаардлага 1,721,939.84 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдрөөс 2025 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн хооронд төлөхөөр тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй, хуульд харшлахгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 42,501 төгрөгийн тал хувь 21,250.5 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 21,250.5 төгрөгийг хариуцагч Э.*******оос тус тус гаргуулж, нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-д олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-ийн зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 1,721,939.84 (Нэг сая долоон зуун хорин нэгэн мянга есөн зуун гучин есөн төгрөг, наян дөрвөн мөнгө) төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Э.******* төлөхийг зөвшөөрч, 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдрөөс 2025 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн хооронд төлөхөөр тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 42,501 төгрөгийн тал хувь 21,250.5 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 21,250.5 төгрөгийг хариуцагч Э.*******оос тус тус гаргуулж, нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ П.БОЛОРМАА