| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхамхүүгийн Баатар |
| Хэргийн индекс | 188/2018/0061/Э |
| Дугаар | 70 |
| Огноо | 2018-01-19 |
| Зүйл хэсэг | 24.8.1., |
| Улсын яллагч | П.Энхболд |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 01 сарын 19 өдөр
Дугаар 70
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Баатар даргалж,
нарийн бичгийн дарга Э.Энх-Учрал,
улсын яллагч П.Энхболд,
хохирогч Г.О,
шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Тэнгис,
шүүгдэгч Б.Снарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Сийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 1702000910044 дүгээр хэргийг 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ...........
Б.Снь Монгол Улсын Засгийн газрын 1995 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 153 дугаартай тогтоолын ховор ургамлын жагсаалтанд багтсан 970 кг дэргэвэр жиргэрүү ургамлын үндсийг 2017 оны 8 дугаар сарын 31-ний өдөр зохих зөвшөөрөлгүйгээр худалдан авч, 2017 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийг хүртэлх хугацаанд Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, Хангайн 40-25 тоот хашаанд байх автомашины гражид 28 ширхэг шуудайтай нийт 266,5 кг дэргэвэр жиргэрүү ургамлын үндсийг зохих зөвшөөрөлгүйгээр хадгалсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.Сшүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтад үнэн зөв мэдүүлсэн тул мэдүүлэг өгөхгүй. Худалдан авч, хадгалсандаа гэмшиж байна” гэв.
Хохирогч Г.О шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Зөвшөөрлийг Байгаль орчин, аялал жуулчлалын яам олгодог. Сайдын тушаалын хүрээнд 2017 оны 9 дүгээр сарын 06-нд зөвшөөрөл олгогдсон. Б.Сид зөвшөөрөл олгогдоогүй байсан. 2015 оны Сайдын тушаалаар экологи эдийн засгийн үнэлгээг кг тутамд 50000 төгрөг байхаар тогтоосон” гэв.
Эрүүгийн 1702000910044 дүгээр хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:
Хохирогч Н.. гийн: “Манай яамнаас 2017 онд ургамлыг үйлдвэрлэлийн зориулалтаар түүж бэлтгэх дээд хэмжээг тогтоосон. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн А/169 дүгээр тушаал гарсан. Үүнтэй холбоотойгоор “Дэрэвгэр жиргэрүү" ургамлыг түүж бэлтгэх зөвшөөрлийг 2017 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр олгосон. Уг ургамал нь Монгол Улсын Засгийн газрын 1995 оны 153 дугаар тогтоолоор баталсан ховор ургамлын жагсаалтад бүртгэгдсэн байдаг. Экологи-эдийн засгийн үнэлгээг Сайдын 2015 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн А/282 дугаар тушаалаар 1 килограмм тутмыг 50.000 төгрөг байхаар тогтоосон. Уг ургамлыг түүж бэлтгэхийн тулд аж ахуй нэгж нь яаманд хүсэлтээ гаргасны дагуу тодорхой хэмжээний ургамлыг түүж бэлтгэх эрхийг олгодог. Олгогдсон эрхийн бичгийн дагуу орон нутагтай гэрээ байгуулж, байгалийн нөөц ашигласны төлбөр төлсний үндсэн дээр түүж бэлтгэх эрх нь бүрэн нээгддэг. Нэг үгээр хэлбэл ургамал түүж бэлтгэхээс өмнө бүхий л бичиг баримтаа бүрдүүлсний дараа ургамлаа түүх ажлаа явуулах ёстой. Уг ургамлыг түүж бэлтгэх эрх олгогдоогүй байх хугацаанд хууль бусаар түүсэн байна гэж үзэж байна. Өнөөдрийн байдлаар уг ургамлыг эд мөрийн баримтаар хураан авах тухай мөрдөгчийн тогтоолд тэмдэглэгдсэн хэмжээ болох 28 шуудайтай 266.5кг-ийг экологи-эдийн засгийн үнэлгээнд шилжүүлэн тооцоход 13.325.000 төгрөгийн хохирол гарч байна. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 3-т зааснаар экологи-эдийн засгийн үнэлгээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тогтооно” гэж зааснаар тооцоход нийт хохирлын үнэлгээ нь 66.625.000 төгрөг болж байна” гэх мэдүүлэг. /хх-26-27/,
Хохирогч Г.Оийн: “2017.05.25-ны өдрийн 06/6455 дугаартай албан бичгийн дагуу Н.Жг чөлөөлж Г.О миний биеийг энэ хэрэгт хохирогч, иргэний нэхэмжлэгчээр томилсон. Дэрэвгэр жиргэрүү ургамлыг түүж бэлтгэх зөвшөөрлийг Байгалын ургамлын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.3-т заасны дагуу Төрийн захиргааны байгууллагаас олгодог. Дэрэвгэр жиргэрүү ургамлын экологи-эдийн засгийн үнэлгээг 1кг-ийг 50.000 төгрөг байхаар тогтоосон. Байгль орчныг хамгаалах тухай хуульд “...Ургамлын аймагт учирсан хохирлыг тухайн ургамлын экологи-эдийн үнэлгээг 5 дахи нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний хохирлыг тооцно” гэж заасан. Тухайн хэрэгт холбогдож байгаа иргэн нь дээрх нэр бүхий аж ахуй нэгжүүдэд ороогүй учир хууль бусаар түүж бэлтгэсэн байна.
“...“Тод ногоон” ХХК-д 2017 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр байгалийн ховор ургамал болох 5 тонн Дэрэвгэр жиргэрүү ургамлыг түүж бэлтгэх зөвшөөрлийг 2 сарын хугацаатай олгосон. Хэнтий аймгаас 3 тонн, Дорнод аймгаас 2 тонныг түүж бэлтгэх зөвшөөрөлтэй. С манай яамнаас уг ургамал түүж бэлтгэх зөвшөөрөл аваагүй...” гэх мэдүүлэг /хх-29-33, 173-174/,
Гэрч Ш.: “...Саяхан 5-6 хоногийн өмнө манай танил С надтай уулзахдаа “таны хуучин түрээслэж байсан Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Хангайн 40-25 тоот хашаанд өвсний үндэс буулгачихсан байгаа. Уг өвсийг өдөртөө наранд дэлгэж хатаагаад оройдоо грашид хийгээд байж байх уу” гэж асуухад нь зөвшөөрсөн. Ингээд би найз Жыг хань болгож хамт ажиллуулсан. Бид хоёр өдөртөө уг өвсний үндсийг дэлгэж хатаагаад оройдоо хурааж Ж манаж хоноод, би гэртээ харьдаг байсан. Энэ өвсний үндсийг хэн, хэзээ, хаанаас авчирсныг С мэдэж байгаа. Миний хувьд өвсний үндсийг хатаах ажил хийж өгөөд хэдэн төгрөг авчих санаатай ажиллаж байсан” гэх мэдүүлэг /хх-34-35/,
Гэрч Ц.Жы: “...Нутгийн найз Б ирж уулзаад “намайг зүгээр сууж байхаар ажил хий, энд нэг ажил байна. Жаахан өвсний үндэс байгаа, чи түүнийг өдөртөө наранд хатаагаад орой нь грашинд хураагаад байхад болно. Харин үнэ хөлсийг нь дараа хоёулаа болох байх. Чи тэр өвс байгаа газраа хонож байна” гэж хэлсэн. Б өглөө ирээд хамт байж байгаад орой гэр рүүгээ харьдаг. Би нарийн зүйлийг нь мэдэхгүй. Хэдий хэмжээний өвс байгааг мэдэхгүй. Өдөр болгон хатаад хэмжээ нь багасаад байгаа. Би энд өвсийг манаж 4 хонож байна” гэх мэдүүлэг /хх-36-37/,
Гэрч Р.Дын: “...Манай байгууллага энэ жил Байгаль орчин, аялал жуулчлалын яамны дэрэвгэр жиргэрүү ургамлыг Дорнод аймгаас 2 тонн, Хэнтий аймгаас 3 тонн түүж бэлтгэх эрхийг 2017.09.06-ны өдөр авсан. Би С багын найз. Бид хоёр энэ жил дэрэвгэр жиргэрүү гэх ургамлыг хамтарч түүж бэлтгэх ажлыг хийхээр амаар тохиролцсон байсан. Б.Снь байгалийн ургамлыг түүж бэлтгэх зөвшөөрөл гарахаас хэдхэн хоногийн өмнө залгаад “манай байгууллагын нэр дээр байгалийн ургамал түүж бэлтгэх тусгай зөвшөөрөл гарах нь тодорхой болсон юм чинь би сая 900 гаруй килограмм дэрэвгэр жиргэрүү урамлыг хямдхан зарна гээд байхаар нь худалдаад авчихлаа” гэж байсан. Түүнээс хойш 2-3 хоногийн дараа манай “Тод ногоон” ХХК-ийн нэр дээр байгалийн ургамал түүж бэлтгэх зөвшөөрөл гарсан. Тухайн үед Б.Сийг надтай ярихад нь би “удахгүй манай зөвшөөрөл гарна гайгүй байхаа, чи өөрөө шийд” гэж хэлсэн. Тэр ургамлыг С өөрөө мөнгөөрөө авсан. Надаас ямар нэгэн мөнгө шилжүүлэн авсан зүйл байхгүй. Манай найзын хувьд хуулийн хугацаанд түүж бэлтгэсэн байсан ургамлыг зөвшөөрлийн бичиг гараагүй байхад нь худалдаж авсан байна, би Сид дэргэвэр жиргэрүү ургамал түүж бэлтгэ гэж огт яриагүй. С бид хоёрын хувьд хамтран ажиллах ямар нэг гэрээ байхгүй, манай компанид дэргэвэр жиргэрүү ургамал бэлтгэж өгөөгүй, өөрөө хувиараа хүнээс худалдан авсан байсан. ...С манай компаний үндсэн ажилтан биш...” гэх мэдүүлэг /хх-42-43, 175/,
Шинжлэх ухааны академийн Ерөнхий болон сорилын биологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Ц.Батцэрэнгийн 2017.09.11-ний өдрийн шинжээчийн дүгнэлтэд: “1.Шинжилгээнд ирүүлсэн ургамлын үндэс нь шүхэртэний овогт хамаарах дэрэвгэр жиргэрүү гэх олон наст өвслөг ургамлын үндэс болно. Дэрэвгэр жиргэрүү ургамлын олон улсын нэршил буюу латин нэр нь Saposhnikovia divaricata (Turcz) Schischk. 2.Дэрэвгэр жиргэрүү ургамал нь Монгол Улсын Засгийн Газрын тогтоол “Жагсаалт батлах тухай” /Ховор ургамлын жагсаалт/1995.08.25-ны өдрийн 153 дугаар тогтоолын жагсаалтын 350 дугаарт бичигдсэн болно/. 3..Түүхий эд бэлтгэх ажлыг 8-р сарын 15-с 9-р сарын 15-ны хооронд тухайн газар дахь нийт нөөцийн 1/3-ийг үлдээн, зориулалтын багажаар түүж бэлтгэн сүүдэрт, ус чийг, тоосгүй нөхцөлд хатааж савлан хадгалах юмуу тээвэрлэнэ. 4.Энэхүү ургамлын үндсийг гүйцэд хатаасан тохиолдолд түүж бэлтгэсэн хугацааг тогтоох боломжгүй. Гэвч шинжилгээнд өгсөн үндэс нь гүйцэд хатаагүй чийгтэй байдалтай байгаа нь түүгээд удаагүй 2017 оны шинээр бэлтгэсэн үндэс гэдгийг илтгэж байна. 5.Уг ургамал нь үндэсний системийн хөгжил сайтай хөрс бэхжүүлэх, элсний нүүдлийг сааруулах зэрэг экосистемд эерэгээр нөлөөлдөг тул үндсийг түүснээр элсний түргэтгэх, цөлжилтийг эрчимжүүлэх зэргээр байгаль экологийн тэнцвэрт сөрөг нөлөөлөлтэй. Байгаль Орчин Ногоон Хөгжил Аялал Жуулчлалын Яамны мөрдөж буй экологи-эдийн засгийн үнэлгээгээр дэрэвгэр жиргэрүү ургамлын 1кг үндэс 50.000 төгрөг. Энэхүү экологи-эдийн засгийн үнэлгээ нь тарьж ургуулах, нөхөн зэрэг нэмэлт үйлчилгээ хийгдээгүй зөвхөн байгалийн ургамлын түүхий эд хэрэглэх (оногдуулах) тодруулбал байгалийн ургамлын нөөц ашигласны хувь хэмжээг тооцох үнэлгээ юм” гэжээ /хх-50/,
Шинжээч Ц.Батцэрэнгийн: “...Дэрэвгэр жиргэрүү” ургамлыг хуурай, сэрүүн, агааржуулалт сайтай нөхцөлд хадгалах ёстой. Гүйцэд хатаагүй, чийгтэй ургамал түүний эрхтэн хэсэг хадгалалтын явцад харлаж, хөгцрөх тохиолдолд доторх агууламж бодисын хэмжээнд өөрчлөлт орно. Хэлбэрээ алдах зэргээр бүтцийн өөрчлөлтөнд ордоггүй. “Дэрэвгэр жиргэрүү” ургамлын үндсийг түүхий эдэд бэлтгэхэд ургамал үрлэж газрын дээд хэсэг хагдрах үед түүж бэлтгэх нь тохиромжтой. Танай байгууллагаас шинжилгээнд ирүүлсэн үндсийг газрын дээд хэсгээс салгасан учир ургамлын ургалтын үе шатыг тогтоох боломжгүй байсан. Гэвч 9 дүгээр сарын 06-нд хураагдсан ургамлын үндэс чийгтэй, гүйцэд хатаагүй байсан нь энэ ургамлын бэлтгэсэн хугацаа түүх хугацаатай давхцаж байна. Өөрөөр хэлбэл дээрх ургамлыг иргэд түүх тохиромжтой хугацаанд нь түүж бэлтгэсэн. Ургамлын түүхий эдийг түүж бэлтгэн хатаасны дараа ашигладаг учраас 1 кг ургамлын хуурай жингээр тооцож 50.000 төгрөг гэсэн үнэлгээ юм. ...Дэрэвгэр жиргэрүү ургамлын экологи-эдийн засгийн үнэлгээг хуурай жинээр тооцдог, энэ ургамал хадгалалтын явцад 50-85 хувийн чийгшилээ алддаг, өөрөөр хэлбэл гүйцэт хатсан үедээ анхны жингийнхээ 85 хүртэл хувийг алддаг, 970 кг дэргэвэр жиргэрүү ургамлын үндэс нь 266,5 кг болсон нь 70 орчим хувийн чийгшилээ алдсан гэсэн үг юм...” гэх мэдүүлэг /хх-53, 177-179/,
Шүүгдэгч Б.Сийн яллагдагчаар өгсөн: “Зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. 2017 оны 8 дугаар сарын 31-ний өдөр 12 цагийн үед миний утас руу 86 билүү 89-тэй дугаарын утаснаас танихгүй эмэгтэй хүн залгаж яриад “дэрэвгэр жиргэрүү ургамлын нойтон үндэс байна хямдхан зармаар байна, авчихгүй юу” гэж хэлсэн. Ингээд 13 цагийн үед Баянзүрхийн товчоон очиж эмэгтэйтэй уулзахад “Стана” маркийн ногоон өнгийн машин дотор байсан шуудайтай дэрэвгэр жиргэрүү ургамлын үндэс үзүүлсэн. Ингээд би 1 килограммыг нь 6500 төгрөгөөр бодож нийт 970 килограммыг 6300,000 төгрөгөөр худалдаж авсан. Тэр үед дэрэвгэр жиргэрүү ургамлын үндэс 1 килограмм нь 8000 төгрөгийн үнэтэй байсан болохоор хямдхан худалдаж авсан. Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Хангайн 40-25 тоот хашаанд байх машины грашид хийж хадгалсан. Хэд хоногийн цагдаа ирж шалгасан. Тухайн үед уг эмэгтэй “дэрэвгэр жиргэрүү ургамлын орон нутгийн түүж бэлтгэх зөвшөөрөл нь байгаа бичгийг хувилаад дахиад 3 тонныг авчирч өгье” гэж хэлээд утас нь дахиж холбогдохоо байсан. Манай найз Дын “Тод ногоон” ХХК нь байгалийн ховор ургамлыг түүж бэлтгэх зөвшөөрөл авахаар нь 2017 оны 8 дугаар сарын дундуур хүсэлтээ Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд өгсөн байсан. Зөвшөөрөл нь 2017 оны 9 дүгээр 06-ны өдөр гарсан. Зөвшөөрөл гарах нь тодорхой байсан учраас 970 кг дэрэвгэр жиргэрүү ургамлын үндсийг худалдаж авсан. Надад нэрээ хэлээгүй, танихгүй, 27-30 орчим насны, туранхай, 165 см орчим бор царайтай эмэгтэй хүн “Стана" маркийн ногоон өнгийн машинтай хүн 970 кг дэрэвгэр жиргэрүү ургамлын үндэс зарсан. Надад тэр эмэгтэй Дорнод аймгаас түүсэн гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-66-67/,
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-4-7/, лац тавьсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-8-9/, эд мөрийн баримт хураан авах тухай прокурорын зөвшөөрөл /хх-13/, ургамлыг түр хадгалуулахаар хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-16-22/, Оюун өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын албан тоот /хх-86/, банкны тодорхойлолтууд /хх-88, 89, 185, 186, 187, 188/, үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвийн албан тоот /хх-92/, “Мобиком” ХХК-ийн хэрэглэгчийн дэлгэрэнгүй лавлагаа /хх-96, 189-191/, Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар “Тод ногоон” ХХК-ийн /хх-107/, ойн мэргэжлийн байгууллагын гэрчилгээний хуулбар /хх-108, 109/, Байгаль орчны мэргэжлийн байгууллагын гэрчилгээний хуулбар /хх-110, 198/, ховор ургамлыг түүж, бэлтгэх зөвшөөрлийн хуулбар /хх-111/, 2017 онд дэрэвгэр жиргэрүү ургамлыг түүж, бэлтгэх зөвшөөрөл олгосон аж ахуй нэгж, байгууллагын нэрс, зөвшөөрөл /хх-116-121, 122-149/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-155/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-156/, Б.Сийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-157-160/, Хаан банкны албан тоот /хх-192/, Голомт банкны дансны хуулга /хх-195/, шийтгэх тогтоолын хуулбар /хх-228-230/, “Мобиком” ХХК-ийн ярианы дэлгэрэнгүй лавлагаа /хх-233-234/, “Юнител” ХХК-ийн хэрэглэгчийн мэдээлэл /хх-236/ хэрэгт авагдсан нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр уншиж шинжлэн судлав.
Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.
Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:
Шүүх хуралдаанаар шүүгдэгч Б.Сзохих зөвшөөрөлгүйгээр 2017 оны 8 дугаар сарын 31-ний өдөр ховор ургамал болох 970 кг дэрэвгэр жиргэрүү ургамлын үндсийг худалдан авч, 2017 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийг хүртэл хугацаанд Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Хангайн 40 дүгээр гудамж, 25 тоотод байрлах тээврийн хэрэгслийн гаражид 266,5 кг дэрэвгэр жиргэрүү ургамлын үндсийг хадгалсан нөхцөл байдал тогтоогдлоо.
Энэ нь хохирогч Н.Жамъянхүүгийн “...Нэг үгээр хэлбэл ургамал түүж бэлтгэхээс өмнө бүхий л бичиг баримтаа бүрдүүлсний дараа ургамлаа түүх ажлаа явуулах ёстой. Уг ургамлыг түүж бэлтгэх эрх олгогдоогүй байх хугацаанд хууль бусаар түүсэн байна гэж үзэж байна. Өнөөдрийн байдлаар уг ургамлыг эд мөрийн баримтаар хураан авах тухай мөрдөгчийн тогтоолд тэмдэглэгдсэн хэмжээ болох 28 шуудайтай 266.5кг-ийг экологи-эдийн засгийн үнэлгээнд шилжүүлэн тооцоход 13.325.000 төгрөгийн хохирол гарч байна. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 3-т зааснаар экологи-эдийн засгийн үнэлгээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тогтооно” гэж зааснаар тооцоход нийт хохирлын үнэлгээ нь 66.625.000 төгрөг болж байна” гэх мэдүүлэг. /хх-26-27/, хохирогч Г.Оийн “...Тухайн хэрэгт холбогдож байгаа иргэн нь дээрх нэр бүхий аж ахуй нэгжүүдэд ороогүй учир хууль бусаар түүж бэлтгэсэн байна. С манай яамнаас уг ургамал түүж бэлтгэх зөвшөөрөл аваагүй...” гэх мэдүүлэг /хх-29-33, 173-174/, гэрч Ш.Бийн “...Саяхан 5-6 хоногийн өмнө манай танил С надтай уулзахдаа “таны хуучин түрээслэж байсан Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Хангайн 40-25 тоот хашаанд өвсний үндэс буулгачихсан байгаа. Уг өвсийг өдөртөө наранд дэлгэж хатаагаад оройдоо грашид хийгээд байж байх уу” гэж асуухад нь зөвшөөрсөн. ...Уг өвсний үндсийг дэлгэж хатаагаад оройдоо хурааж ...” гэх мэдүүлэг /хх-34-35/, гэрч Ц.Жы “...Нутгийн найз Б ирж уулзаад “Жаахан өвсний үндэс байгаа, чи түүнийг өдөртөө наранд хатаагаад орой нь грашид хураагаад байхад болно” гэж хэлсэн. Б өглөө ирээд хамт байж байгаад орой гэр рүүгээ харьдаг. Өдөр болгон хатаад хэмжээ нь багасаад байгаа. Би энд өвсийг манаж 4 хонож байна” гэх мэдүүлэг /хх-36-37/, гэрч Р.Дын “...Б.Сбайгалийн ургамлыг түүж бэлтгэх зөвшөөрөл гарахаас хэдхэн хоногийн өмнө залгаад “манай байгууллагын нэр дээр байгалийн ургамал түүж бэлтгэх тусгай зөвшөөрөл гарах нь тодорхой болсон юм чинь би сая 900 гаруй килограмм дэрэвгэр жиргэрүү урамлыг хямдхан зарна гээд байхаар нь худалдаад авчихлаа” гэж байсан. Түүнээс хойш 2-3 хоногийн дараа манай “Тод ногоон” ХХК-ийн нэр дээр байгалийн ургамал түүж бэлтгэх зөвшөөрөл гарсан. Тухайн үед Б.Сийг надтай ярихад нь би “удахгүй манай зөвшөөрөл гарна гайгүй байхаа, чи өөрөө шийд” гэж хэлсэн. Тэр ургамлыг С өөрөө мөнгөөрөө авсан...” гэх мэдүүлэг /хх-42-43, 175/, Шинжлэх ухааны академийн Ерөнхий болон сорилын биологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Ц.Батцэрэнгийн 2017.09.11-ний өдрийн шинжээчийн дүгнэлт “1.Шинжилгээнд ирүүлсэн ургамлын үндэс нь шүхэртэний овогт хамаарах дэрэвгэр жиргэрүү гэх олон наст өвслөг ургамлын үндэс болно. 2.Дэрэвгэр жиргэрүү ургамал нь Монгол Улсын Засгийн Газрын тогтоол “Жагсаалт батлах тухай” /Ховор ургамлын жагсаалт/ 1995.08.25-ны өдрийн 153 дугаар тогтоолын жагсаалтын 350 дугаарт бичигдсэн болно/. 4.Энэхүү ургамлын үндсийг гүйцэд хатаасан тохиолдолд түүж бэлтгэсэн хугацааг тогтоох боломжгүй. Гэвч шинжилгээнд өгсөн үндэс нь гүйцэд хатаагүй чийгтэй байдалтай байгаа нь түүгээд удаагүй 2017 оны шинээр бэлтгэсэн үндэс гэдгийг илтгэж байна. Байгаль орчин, ногоон хөгжил аялал жуулчлалын яамны мөрдөж буй экологи-эдийн засгийн үнэлгээгээр дэрэвгэр жиргэрүү ургамлын 1кг үндэс 50.000 төгрөг. Энэхүү экологи-эдийн засгийн үнэлгээ нь тарьж ургуулах, нөхөн зэрэг нэмэлт үйлчилгээ хийгдээгүй зөвхөн байгалийн ургамлын түүхий эд хэрэглэх (оногдуулах) тодруулбал байгалийн ургамлын нөөц ашигласны хувь хэмжээг тооцох үнэлгээ юм” /хх-50/гэх дүгнэлт, шүүгдэгчийн мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн өгсөн мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Б.Сийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу байгалийн ургамлыг хууль бусаар бэлтгэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй. Өөрөөр хэлбэл зохих зөвшөөрөлгүйгээр ховор ургамал болох дэрэвгэр жиргэрүү ургамлыг худалдан авсан, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэлт хийлээ.
Дэрэвгэр жиргэрүү ургамал нь Монгол Улсын Засгийн газрын 1995 оны 153 дугаар тогтоолоор “Ховор ургамлын жагсаалт”-ад бүртгэгдсэн байх бөгөөд Монгол Улсын Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны А-282 дугаар тушаалаар экологи ждийн засгийн үнэлгээг 1 кг-ийг 50000 төгрөгөөр тооцохоор тогтоожээ.
Нийслэлийн прокурорын газрын прокурорын 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 21/170200247 дугаар тогтоолоор Б.Сид холбогдох хэргээс “Ховор ургамлын жагсаалтад багтсан 970 кг дэрэвгэр жиргэрүү ургамлын үндсийг бэлтгэж, худалдсан” гэх хэргийг тусгаарлаж шийдвэрлэсэн байх тул Б.Соос экологи эдийн засгийн үнэлгээгээр тогтоогдсон хохирлыг гаргуулах үндэслэлгүй гэж дүгнэн шүүгдэгч Б.Сийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүх хуралдаанд шүүгдэгч гэм буруугийн талаар маргаагүйг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлын талаарх шүүхийн дүгнэлт:
Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч нь ховор ургамлыг худалдан авсан, хадгалсан гэм буруутай бөгөөд гэм буруугаа хүлээн зөвшөөрч байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1-д зааснаар 5500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5500000 төгрөгөөр торгох ял оногдуулах, уг ялыг 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх, хураагдсан 266,5 кг ургамлыг улсын орлогод оруулах саналтай. Бусдад төлөх төлбөргүй...” гэж,
шүүгдэгчийн өмгөөлөгч “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Хураагдсан ургамал улсын орлого болно. Эдгээрийг харгалзан торгох ялын доод хэмжээгээр ял оногдуулж 3 жилийн хугацаанд төлөхөөр шийдвэрлэж өгнө үү” гэж тус тус дүгнэлт гаргалаа.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүх хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжгүй гэж үзэн хуульд заасан ердийн журмын баримтлан хянан шийдвэрлэлээ.
Өвөрхангай аймгийн Сум дундын 2 дугаар шүүхийн 2009 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 12 дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч Б.Сийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар 3 жил 01 сарын хорих ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзахаар тогтоож шийдвэрлэсэн байна. 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлд заасан ялгүй болох хугацаа дууссан байх тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж шүүх үзэв.
Шүүх тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.
Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын талаар гаргасан саналыг үндлэслэн 5500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5500000 төгрөгөөр торгох ял оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгчийн цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан 5500000 төгрөгөөр торгох ялыг 2 /хоёр/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 266,5 кг дэрэвгэр жиргэрүү ургамлыг улсын орлогод оруулахаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Б.Сурьдчилан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг дурдах нь зүйтэй.