| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Г.Бямбажаргал |
| Хэргийн индекс | 101/2024/09767/И |
| Дугаар | 191/ШШ2025/02709 |
| Огноо | 2025-04-01 |
| Маргааны төрөл | Үндэслэлгүйгээр хөрөнгөжих, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 04 сарын 01 өдөр
Дугаар 191/ШШ2025/02709
| 2025 04 01 | 191/ШШ2025/02709 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Г.Бямбажаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ,,,, тоотод оршин суух, Цамхад овогт ийн ******* /рд:/,
Нэхэмжлэгч: ,,,,, тоотод оршин суух, Цамхад овогт ийн ******* /рд:/ нарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ,,, тоотод оршин суух, Цагаагчин овогт Алтантовчийн ******* /рд:/-т холбогдох,
Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 19,962,450 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б., нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т., хариуцагч А.******* нар оролцож, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Нарангэрэл хөтлөв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэгч Б.*******, Б.******* нар нь хариуцагч А.*******тай ******* ХХК-д хамт ажилладаг байсан. А.*******ыг орон сууц худалдан авахад нь Б.*******, Б.******* нараас 2020 оны 7 дугаар сарын 23-ны өдөр нийт 7 удаагийн гүйлгээгээр 19,262,450 төгрөгийг ...урьдчилгаа *******ос байрны үлдэгдэл гэсэн утгаар шилжүүлж өгсөн. Шалтгаан нь ******* ХХК-ийн бусдаас ажлын хөлсөнд авч байгаа орон сууцыг А.******* худалдан авах байсан тул урьдчилгаа төлбөрт нь 19,262,450 төгрөгийг шилжүүлсэн. Учир нь А.******* нь орон сууцаа ипотекийн зээлээр худалдан авах байсан ба урьдчилгаа төлбөр 30 хувийг нь бүрдүүлэх зорилгоор 19,262,450 төгрөгийг шилжүүлсэн. Талуудын хооронд ямар нэгэн үүргийн харилцаа үүсээгүй, хариуцагч үндэслэлгүйгээр 19,262,450 төгрөгөөр хөрөнгөжсөн. Иймд 19,262,450 төгрөгийг буцаан гаргуулахаар шаардаж байна гэв.
2. Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний бие ******* ХХК-д ерөнхий инженерээр 2016 оноос 2023 оны 01 дүгээр сар хүртэл хугацаанд ажилласан. 2020 онд ******* ХХК нь ******* ХХК-д төлөх өр төлбөртөө 2019 онд орон сууц өгсөн байсан. Уг орон сууц нь 2020 он хүртэл хүмүүс ирж үздэг байсан боловч лифтгүй, волконгүй, өрөөний зохион байгуулалт муу байсан тул зарагдахгүй байсан. Ингээд ******* ХХК-ийн захирал Б.******* нь уг орон сууцыг надад 66,541,500 төгрөгөөр худалдах санал тавьсан. Надад урьдчилгаа мөнгө байхгүй гэхэд ...байгууллагаас урьдчилгаа 30 хувь болох 19,262,450 төгрөгийг гаргаад, буцалтгүй мөнгөн тусламж өгье гэсэн тул тухайн би уг орон сууцыг авсан. Богд банктай ипотекийн зээлийн гэрээ байгуулж, компаниас өгсөн 19,262,450 төгрөгийг урьдчилгаа төлбөрт өгч, банкнаас 46,500,000 төгрөгийн зээл авч, орон сууцны төлбөрөө ******* ХХК-д төлсөн. Надад буцалтгүй тусламжаар 19,262,450 төгрөгийг өгсөн тул би ******* ХХК-д ажиллаж байхдаа би доод талын бүх ажилчдаа хариуцдаг, хамгийн бага цалин авдаг, байнга илүү цагаар ажилладаг байсан. Би энэ тухай нэг ч удаа гомдоллож байгаагүй. Харин ч баярлаад ажлаа маш сайн хийж байсан. Байрны урьдчилгаа хийж өгсөнд нь талархаад их ажил хийж өгсөн. Миний гүйцэтгэдэг инженерийн ажлын цалин хэзээ ч 1,500,000 төгрөг байгаагүй. 1,500,000 төгрөг гэдэг бол үнэхээр бага цалин. Би ******* ХХК-д ажиллаж байхдаа бага цалин авч буцалтгүй тусламжаар өгсөн мөнгийг илүү цагаар ажиллах замаар хөдөлмөрөөрөө төлж барагдуулсан. Анхнаасаа энэ мөнгийг буцааж авна гэж огт яриагүй, гэрээ хэлэлцээр хийгээгүй. Гэтэл намайг ажлаас гаръя гэхэд мөнгөө нэхсэн. Намайг компанидаа 20 жилийн хугацаатай ажиллахыг шаардсан. Ийм бага цалингаар 20 жил ажиллах ямар ч боломжгүй, үр хүүхдээ тэжээхэд хүрэлцэхгүй байсан тул ажлаас гарсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэв.
3. Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болох:
3.1 нэхэмжлэгчээс гаргасан итгэмжлэл, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн дүгээр захирамж, төлбөрийн баримт, гүйлгээний мэдээлэл, нэмэгдсэн өртгийн албан татварын падаан, ******* ХХК-ийн захирлын тушаал, урамшуулал олгох тухай тушаал, шилжүүлгийн мэдээлэл, холбоо дохиоллын утас сүвлэгээ хүлээлцэх акт, гүйцэтгэсэн ажил хүлээлцсэн акт, үйлчилгээний акт, гэрээний дүгнэлт, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайлан, хөдөлмөрийн гэрээ, дансны хуулга,
3.2 хариуцагчаас гаргасан Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн үзлэгийн маягт, ******* ХХК-ийн 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн тоот тодорхойлолт, Арьсны өвчин судлалын үндэсний төвийн үзлэгийн баримт, Богд банкны дансны хуулга зэргийг бүхэлд нь шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Б.*******, Б.******* нар нь хариуцагч А.*******т холбогдуулан үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 19,962,450 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргасан.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч нар нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...А.*******тай гэрээний харилцаанд ороогүй, ямар ч үүрэг үүсээгүй. Түүнд орон сууц авахад нь урьдчилгаа төлбөрийг бүрдүүлэх зорилгоор 19,962,450 төгрөгийг 2020 оны 07 дугаар сарын 23-ны өдөр шилжүүлж өгсөн. А.******* нь 19,962,450 төгрөгөөр үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн тул буцаан гаргуулна гэж,
Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагын татгалзлын үндэслэлээ ...******* ХХК-д инженерээр ажиллаж байхад компаниас орон сууцны урьдчилгаа төлбөр 19,962,450 төгрөгийг буцалтгүй тусламж болгож өгсөн. Хэдийгээр уг мөнгийг буцалтгүй тусламжаар өгсөн боловч би өөрийн хөдөлмөрөөрөө төлж барагдуулсан гэж тус тус тайлбарлаж маргасан.
3. Хэрэгт авагдсан бичгийн баримтууд болон талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдсон. Үүнд:
Хариуцагч А.******* нь ******* ХХК-д 2016 оноос 2023 оны 01 дүгээр сар хүртэл ерөнхий инженерийн албан тушаалд ажилласан үйл баримтын талаар талуудын хэн аль нь тайлбарласан.
А.******* нь тус компанид ажиллаж байх хугацаандаа *******,*******,*******, 28б дугаар байр, 9 тоотод байрлах орон сууцыг 66,541,500 төгрөгөөр ажил олгогч ******* ХХК-иас худалдан авахаар тохирсоны дагуу Богд банк ХХК-тай 2020 оны 07 дугаар сарын 29-ний өдөр ипотекийн зээлийн гэрээ байгуулж, орон сууцны төлбөрийг төлж барагдуулсан үйл баримтыг талууд мөн тайлбарласан. Уг үйл баримт нь зээлийн дансны хуулгаар тогтоогдсон.
Дээрх орон сууцны урьдчилгаа төлбөрт зориулж Б.*******эс 18,000,000 төгрөг, Б.*******ээс 1,962,450 төгрөг, нийт 19,962,450 төгрөгийг хариуцагч А.*******т шилжүүлсэн болох нь Голомт банкны төлбөрийн баримт, Төрийн банкны гүйлгээний мэдээллийн баримтаар тогтоогдсон.
******* ХХК-ийн гүйцэтгэх захирлаар Б.*******, нягтлан бодогчоор Б.******* ажилладаг үйл баримтад хариуцагч маргаагүй.
4. Иргэний хуулийн2 дугаар зүйлийн2.1.1-т хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон бол хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс буцаан шаардах эрхтэй гэж заасан.
Хариуцагч А.******* нь орон сууцны урьдчилгаа төлбөрт Б.*******эс 18,000,000 төгрөг, Б.*******ээс 1,962,450 төгрөг, нийт 19,962,450 төгрөгийг хүлээн авсан үйл баримтад маргаагүй. Харин уг мөнгөн хөрөнгө нь ажил олгогч ******* ХХК-иас буцалтгүй тусламжаар өгсөн гэж маргасан.
Нэхэмжлэгч нар ******* ХХК-иас ажилтан А.*******т орон сууцны урьдчилгаа төлбөр шилжүүлэх байсан үйл баримтад маргаагүй, харин уг мөнгөн хөрөнгийг компаниас бус хувь иргэний дансаар шилжүүлсэн тул иргэд хооронд үүрэг үүсээгүй гэж тайлбарлаж маргасан нь үндэслэлгүй байна. Учир нь,
Хэрэгт авагдсан бичгийн баримтууд болон хэргийн бодит үйл баримтаар ажил олгогч ******* ХХК нь ажилтан А.*******т орон сууцны урьдчилгаа төлбөрийг шилжүүлэхээр тохирсоны дагуу тус компанийн гүйцэтгэх захирал Б.*******, нягтлан бодогч Б.******* нарын эзэмшлийн дансаар дамжуулан 19,962,450 төгрөгийн мөнгөн хөрөнгийг шилжүүлсэн байна.
Компанийг төлөөлөн түүний захирал болон нягтлан бодогч нараас шилжүүлсэн мөнгөн хөрөнгийг иргэний хувиар шилжүүлсэн төлбөр гэж үзэхгүй, нэхэмжлэгч нар нь компанийг төлөөлөн мөнгөн гүйлгээ хийх бүрэн эрхтэй этгээдүүд байна.
4.1 Хариуцагч А.*******аас ...компани орон сууц авахад зориулж 19,962,450 төгрөгийн урьдчилгаа төлбөрийг буцалтгүй тусламж болгож өгсөн гэх тайлбар үндэслэлтэй болох нь ******* ХХК-иас Богд банкинд 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүргүүлсэн тоот ...А.******* нь ******* ХХК-ийн нэр дээрх *******,*******,*******,******* тоот дахь нийт 42.93 м.кв бүхий 2 өрөөг 1 м.кв-ын үнэлгээ нь 1,550,000 төгрөгөөр буюу 66,541,500 төгрөгөөр худалдан авч байна. Иймд ******* ХХК нь ерөнхий инженер ажилтай А.*******т нийт үнийн дүнгээс 30 хувийн буюу 19,962,450 төгрөгийн буцалтгүй мөнгөн тусламжийг олгож байна гэх тодорхойлолтоор тогтоогдсон.
Нэхэмжлэгч нар нь ******* ХХК-иас Богд банкинд 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдөр тоот тодорхойлолтыг хүргүүлсэн үйл баримтад маргаагүй, уг баримтыг үгүйсгэсэн баримтыг хэрэгт гаргаагүй.
Иймд хариуцагч А.*******ыг нэхэмжлэгч Б.*******, Б.******* нарын 19,962,450 төгрөгийн мөнгөн хөрөнгөөр үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэх үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэл хэрэгсэхгүй болсон тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгч хариуцах үүрэгтэй тул нэхэмжлэгч Б.*******эс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 257,763 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн2 дугаар зүйлийн2.1.1 дэх заалтад заасныг баримтлан хариуцагч А.*******т холбогдох 19,962,450 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Б.*******, Б.******* нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 257,763 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба мөн хуулийн 119.4 дэх хэсэгт заасан хугацаанд зохигч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.БЯМБАЖАРГАЛ