Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 310/ШШ2025/00183

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758,123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагч ******* овогт ******* *******-******* /РД: *******/ нь 1598737.78 /нэг сая таван зуун ерэн найман мянга долоон зуун гучин долоон төгрөг далан найман мөнгө/ төгрөгийг нэхэмжлэгч “******* ******* ******* ******* ” ХХК-д 2025 оны 04 сарын 29-ний өдөр 399685 /гурван зуун ерэн есөн мянга зургаан зуун наян таван/ төгрөг, 2025 оны 05 сарын 29-ний өдөр 399685 /гурван зуун ерэн есөн мянга зургаан зуун наян таван/ төгрөг, 2025 оны 06 сарын 29-ний өдөр 399685 /гурван зуун ерэн есөн мянга зургаан зуун наян таван/ төгрөг, 2025 оны 07 сарын 29-ний өдөр 399685 /гурван зуун ерэн есөн мянга зургаан зуун наян таван/ төгрөгөөр тус тус хуваан төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 40530 /дөчин мянга таван зуун гучин/ төгрөгөөс 20265 /хорин мянга хоёр зуун жаран таван/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, төсвийн орлогоос 20265 /хорин мянга хоёр зуун жаран таван/ төгрөгийг, хариуцагч Б.*******-*******оос 20265 /хорин мянга хоёр зуун жаран таван/ төгрөгийг тус тус гаргуулан “******* ******* ******* ******* ” ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг заасугай. ШҮҮГЧ Д.УРАНЧИМЭГ