Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 142/шш2024/01536

 

 

 

 

2024 11 22 142/ШШ2024/01536

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн

зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Нармандах би

 

Нэхэмжлэгч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, *** баг, **** байрлах *** ХК /РД:***********/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум *** баг, *** тоотод оршин суух, Б овогт Д-ийн С- /РД:*******/-д холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэг 34,223,749.76 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч *** ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Зээлдэгч Д.С- нь ***тай 2023 оны 04 дүгээр сарын 19-ны өдөр ******* дугаартай зээлийн гэрээ байгуулан 35,000,000 төгрөгийг жилийн 12 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар өрхийн хэрэглээний зориулалтаар авсан. Гэрээний хугацаанд зээлдэгч нь үндсэн зээлд 3,150,036.54 төгрөг, зээлийн хүүд 526,682.34 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 3,481.12 төгрөгийг төлсөн. Зээлдэгч 2024 оны 03 сараас хойш буюу зээлийн эхний төлөлтөөсөө ******* дугаартай зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж хугацаа хэтэрч эхэлсэн. Банкны зүгээс зээлдэгчид болон Хамтран зээлдэгчид утсаар сануулж, удаа дараа гэрээр нь очиж зээлийн төлбөрөө төлөхийг шаардаж, шаардах хуудас өгсөн байна. Зээлдэгч нь 2024 оны 5 сараас хойш зээлийн төлбөрт огт төлөлт хийгээгүй байж байгаад 2024 оны 10 дугаар сард 1,000,000 төлөлт хийсэн. 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн байдлаар зээлийн үлдэгдэл 6,366,599.89, зээлийн хүү 2,238,076 нэмэгдүүлсэн хүү 45,710.30 төгрөгийг хугацаа хэтрүүлээд 187 хоног болсон байна. Иймд зээлийн гэрээг цуцалж зээлдэгчээр зээлийг бүрэн төлүүлнэ. Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь заалт болон ******* дугаартай барьцаат зээлийн гэрээний дагуу 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн байдлаарх төлөгдөөгүй нийт үндсэн зээлийн төлбөр 31,849,963.46 төгрөг, зээлийн хүү 2,238,076 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 45,710.30 төгрөг, нийт 34,223,749.76 төгрөгийг Зээлдэгч Д.С-аас гаргуулж өгнө үү. Жич: Хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэгдэх хүртэл хугацаанд тооцогдох хүү, нэмэгдүүлсэн хүүг тухайн үед нь Зээлийн гэрээнд зааснаар тооцон шаардагдах тэмдэгтийн хураамжийг төлж нэмэгдүүлэн нэхэмжлэх болно... гэжээ.

 

Хариуцагч Д.С- шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Д.С- *** ХК-ийн нэхэмжилсэн 34,223,749.76 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү... гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Баярлах шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Хариуцагч Д.С- нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж өгнө үү... гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч *** ХК нь хариуцагч Д.С-д холбогдуулан 34,223,749.76 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Д.С- нь нэхэмжлэгч *** ХК-ийн 34,223,749.76 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь иргэний хуульд болон талуудын эрх ашигт нийцсэн төдийгүй гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөхгүй байна.

 

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 329,069 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 164,534.5 төгрөг, төрийн сангаас 164,534.5 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч *** ХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 34,223,749.76 төгрөгийг хариуцагч Д.С- нь төлөхөөр бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 329,069 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Д.С-аас 164,534.5 төгрөгийг, төрийн сангаас 164,534.5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч *** ХК-нд олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ Б.НАРМАНДАХ