| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гантөмөрийн Мөнхзул |
| Хэргийн индекс | 188/2017/0664/Э |
| Дугаар | 11 |
| Огноо | 2017-12-26 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Р.Энх-Оюун |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2017 оны 12 сарын 26 өдөр
Дугаар 11
2017 12 26 11
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхзул даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхжаргал,
улсын яллагч Р.Энх-Оюун,
шүүгдэгч/хохирогч Г.Б.яа,
шүүгдэгч/хохирогч Р.Э.ул нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Шарнууд овогт Рэгзэнгийн Э.ул, Бөөгүүд овогт Гомбодоржийн Б.яа нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, эрүүгийн 1708 0229 60353 дугаартай, 1 хавтаст хэргийг 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Шарнууд овогт Рэгзэнгийн Э.ул, Монгол Улсын иргэн, Дархан-Уул аймагт 1985 оны 8 дугаар сарын 24-ний өдөр төрсөн, 32 настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш дасгалжуулагч мэргэжилтэй, “Call center” худалдааны төвд гар утас засварын лангуу түрээслэж ажиллуулдаг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг, БГД түр оршин суух, регистрийн дугаар ТИ85082472,
Урьд Сум дундын 7 дугаар шүүх (Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүх)-ийн 2015 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 135 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар 260 цагийн албадан ажил хийх ял шийтгүүлж байсан.
2. Бөөгүүд овогт Гомбодоржийн Б.яа, Монгол Улсын иргэн, Сэлэнгэ аймгийн Номгон суманд 1991 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “ВВ” ресторанд зөөгч ажилтай, ам бүл 2, хүүхдийн хамт амьдардаг, БГД гэх, урьд ял шийтгүүлж байгаагүй, регистрийн дугаар МФ91011812/ гэв.
Холбогдсон гэмт хэргийн талаар: (яллах дүгнэлтэнд бичигдсэнээр)
Шүүгдэгч Р.Э.ул, Г.Б.яа нар нь 2017 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, “Драгон” худалдааны төвийн 2 давхарт байрлах “ВВ” нэртэй пабад маргалдан, улмаар харилцан зодолдож Р.Э.ул нь Г.Б.яагийн, Г.Б.яа нь Р.Э.улын эрүүл мэндэд тус тус хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Б.яа мэдүүлэхдээ: “...Мэдүүлэг өгөхгүй, мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв, дахин мэдүүлэг өгөхгүй...” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Р.Э.ул мэдүүлэхдээ: “...Мэдүүлэг өгөхгүй, мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв, дахин мэдүүлэг өгөхгүй...” гэв.
Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:
1. Хохирогч Г.Б.яагийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2017 оны 10 сарын 21-ний өдөр 14 цагийн үед би Сонгинохайрхан дүүргийн 29-р хороо “Драгон” худалдааны төвийн 2 давхарт “ВВ” нэртэй хоолны газар ажлаа хийж байхад гаднаас танихгүй 2 эрэгтэй орж ирсэн. ...Тэр 2 эрэгтэй рестораны голын “vip” өрөөнд орж суусан. Би тэр хоёрын араас меню аваад ортол үзэлгүй шууд 0,5 литрийн архи аваад ир гэсэн. Тэгэхээр нь би “та ямар архи авах вэ” гэж асуутал намайг цохисон саравчтай малгайтай залуу “чи дуугай хуцалгүй 0,5 литрийн архи аваад ир” гэж хэлсэн. Тэр хоёр эрэгтэй согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Тэгээд би тэр хоёрт “ямар архи уухыг чинь мэдэхгүй байж, би ямар архи авчрах юм бэ” гэхэд саравчтай малгайтай залуу босч ирээд дуугүй яваад пизда минь 0.5 архи аваад ир гэж орилсон. Тэгэхээр нь би тэр залууд “та яагаад над руу орилоод доромжлоод байгаа юм бэ гээд...тэр залууг түлхсэн. Тэгтэл тэр залуу миний ам, шүд рүү нэг удаа,...зүүн шанаа руу ахиад нэг удаа цохисон. ...би тэр залуугийн толгой руу бие хамгаалах гээд 2 удаа цохисон....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 24, 25),
2. Хохирогч Р.Э.улын мөрдөн байцаалтад өгсөн: “...2017 оны 10 дугаар сарын 21-ний өдөр би 13 цаг болж байхад ажлын хажуу талын пабад найз нарыхаа хамт орж нэг шил архи хувааж уусан. Тэгээд тэндээс гараад Ц.Н бид хоёр “Драгон” төвийн хоёр давхарт байрлах “ВВ” нэртэй солонгос хоолны газарт 15-16 цагийн орчим орсон. Бид хоёр тэр хоолны газрын “vip” өрөөнд ороод зөөгч дуудах товчийг дарж зөөгч дуудсан боловч зөөгч нь нилээн удаж байгаад 3-4 минутын дараа ирсэн. ...Тэгэхээр нь би орж ирсэн зөөгч залууд “ямар удаан хөдөлгөөнтэй юм бэ, ямар уддаг юм” гэж хэлсэн. Бид хоёр “Соёрхол” нэртэй архи захиалсан боловч тэр архи нь байгаагүй. Тэгэхээр нь би тэр зөөгчийг “ямар удаан хөдөлгөөнтэй юм бэ гээд гараараа хацар руу нь зөөлхөн хүрсэн. Тэгтэл тэр залуу миний толгой руу цохисон. Тэгтэл миний өмсөж явсан малгай газар унасан. Би малгайгаа аваад бостол Ц.Н тэр залууг аваад хаалганаас гаргах үед нь тэр залуу дахиад над руу дайрахаар нь би тэр залуугийн нүүрэн тус газар нь дахин алгадсан. Тэгээд бүгд өрөөнөөс гарсан байхад тэр залуу...миний толгой руу 3-4 удаа цохисон. ...Би тэр залуугийн шүд, ам руу цохиогүй. Би тэр залуугийн зүүн хөмсөгний дээд хэсэг рүү алгадсан. Би Б.яагийн биед учирсан хөнгөн зэргийн гэмтлийг түүнд учруулаагүй. Шүд нь тэр үед гэмтсэн эсэхийг мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 20, 21),
3. Гэрч Ц.Ц.Ны мөрдөн байцаалтад өгсөн: “...2017 оны 10 дугаар сарын 21-ний өдөр 12 цагийн үед Э.ул, Ээгий, Бямбаа бид 4 ажлын хажуу талын кафед 0.75 литрийн хэмжээтэй 1 шил архи хувааж уусан. Бид 4 тэндээс 15 цагийн үед гарцгааж Ээгий ажил руугаа орсон. Э.ул бид 2 ажил дээрээ байж байгаад 16 цагийн үед ажлын хажуу талын ВВ нэртэй кафед орсон. Бид 2 тухайн кафед “vip” өрөөнд нь орсон. Бид 2 ороод зөөгчийг дуудаад 1 шил 0.75-ын “Хар” экс архи зөөгч залууд захиалчихаад хүлээгээд сууж байсан. Тэгээд удаад байхаар нь нөгөө залуу 1 шил өөр архи барьж орж ирсэн, Тэгэхээр нь Э.ул наад архи чинь 0.5 байна 0.75 биш байна гээд маргалдаж эхэлсэн. Тэгээд Э.ул тэр залууд чи яасан удаан хөдөлгөөнтэй юм бэ гээд сандлаасаа босоод зөөгч залууг алгадсан. Тэгээд тэр 2 хоорондоо барилцаад авсан. Тэр үед хаалга онгорхой байсан учраас заамдалцсан чигээрээ тэр 2 үүд рүү гарч явсан. Би тэр 2-ын араас гартал зөөгч залуу Э.улын толгой руу гараараа цохиж байсан. Тэгээд тэнд байсан хүмүүс надтай хамт тэр хоёрыг салгасан. Тэгээд цаанаас зохион байгуулагч гэх эмэгтэй гарч ирээд та нар болиоч гээд загнасан. Тэгээд Э.ул бид 2 гараад явсан.
Эхлээд Э.ул тухайн зөөгч залууг ямар удаан хөдөлгөөнтэй юм бэ гээд хацар руу нь хүрсэн. Тэгтэл тэр зөөгч залуу Э.улын толгой руу нь цохиод автал Э.улын малгай газарт унасан. Тэр 2 бие биерүүгээ дайрах үед би тэр зөөгч залууг өрөөнөөс гаргахад Э.ул тухайн зөөгч залуутай барилцаад зууралдаад авсан. Тэгээд Э.ул тэр зөөгч залуугийн нүүрэн тус газар нь 1 удаа алгадсан. Тэгээд бүгдээрээ “vip” өрөөнөөс гарсан байхад тухайн зөөгч залуу Э.улын толгой руу хэд хэдэн удаа цохиод авсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 28-30),
4. Гэрч Г.Н-эгийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би 2017 оны 10 дугаар сарын 21-ний өдөр 16 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо “Драгон” худалдааны төвийн 2 давхарт байрлах “ВВ” солонгос хоолны газар ажил дээрээ байж байтал манай “vip” өрөөнд маргаан болоод байхаар нь очсон чинь манай зөөгч Б.яа нэг залуутай маргалдаад барилцаад авсан байсан байхаар нь би салгах гэсэн чинь дийлдэхгүй байсан. Тэгэхэд манайхаар үйлчлүүлж байсан хоёр залуу өрөөнд орж ирээд салгасан. Тэгээд юу болсон талаар асуухад танай зөөгч намайг цохисон тэгж болж байгаа юм уу гэж хэлэхээр нь би уучлалт гуйгаад өөрийн зөөгч Б.яаг дагуулж яваад юу болсон юм бэ гэсэн чинь намайг цохихоор нь би цохисон зүгээр байж байгаад зодуулах юм уу гэж хэлсэн. Би ерөнхий зохион байгуулагч руугаа залгаад хүмүүс агсам тавиад байна гэсэн чинь доод давхарт байна одоо орлоо гээд орж ирээд тэр хоёр залууг дагуулаад гаргаад явуулсан, манай зөөгч Б.яа би хүнд зодуулж чадахгүй би цагдаад очиж гомдол гаргаж өгнө гээд явсан.
Б.яаг тэр залуу зодож цохисныг би хараагүй намайг очиход барилцаад авсан байсан намайг очихоос өмнө юу болсныг мэдэхгүй байна. Намайг салгах гэж байхад манай зөөгч тэр залууг нэг удаа цохисон. Яг хаана нь цохисныг би мэдэхгүй байна би зөөгч рүүгээ хараад салгах гээд зогсож байсан болохоор мэдэж байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 26-27),
5. Гэрч Б.Б.гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2017 оны 10 дугаар сарын 21-ний өдөр амарч байсан юм. Тэгээд 16 цагийн үед менежер Н-эг рүү яриад хоол идье гэж хэлээд ажил руу ороод 1 давхарт явж байтал Н-эг яриад хурдан ороод ир гэж хэлсэн. Тэгэхээр нь би 2 давхар руу ресторан руу явж ортол зааланд 2 танихгүй эрэгтэй манай зөөгч Б.яатай заамдалцаад бие биенийгээ түлхээд байсан. Тухайн залуучууд нь өмнө нь манай ресторанаар орж ирж үйлчлүүлж байсан хүмүүс юм. Гэхдээ орж ирэхээрээ байнга агсам тавьдаг хүмүүс юм. Тэр 2 залуугийн 1 залуугийн гар утас нь дуугараад байхаар нь би салгах гээд тэр залуугийн утсыг нь аваад заалнаас гартал нөгөө залуу гар утсаа авах гээд намайг дагаж гарч ирсэн. Тэгээд тэр 2 залуу яваад өгсөн. Тухайн 2 залуу зөөгч Г.Б.яаг цохиж байхыг хараагүй, мэдэхгүй байна. Би сүүлд тухайн асуудал болсны дараа орж ирсэн. Тэр 2 согтуу байсан архи үнэртэж байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 31),
6. Гэрч Т.Б.гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2017 оны 10 сарын сүүлээр хагас сайн өдөр би “ВВ” ресторанд гал тогоонд ажлаа хийгээд байж байтал үдээс хойш 15-16 цагийн үед рестораны “vip” өрөөнд хүмүүс шуугилдаад байсан. Би юу болов гээд гал тогооны өрөөнөөс гарахад 2 дугаарын “vip” өрөөнд манай зөөгч Б.яа нь үл таних залуутай зууралдчихсан байсан. Тэр хоёрыг зааланд үйлчлүүлж байсан хүмүүс салгаж байсан. Манайхаас менежер Н-эг мөн салгаж байсан. Тэр Б.яаг мөн заамдчихсан байсан залуу нь заалаар хашгираад зөөгч Б.яаг ална, хядна, гуйлгачин минь гээд элдэв янзаар доромжлоод орилоод байсан. Хүмүүс тэр хоёрыг салгаад аваад гарсан. Тэгтэл Б.яа би тэр залууд шүдээ цохиулчихлаа, шүд хөдлөөд байна гэж хэлсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 82),
7. Камерийн бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл (хавтаст хэргийн 17),
8. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 13355 дугаар дүгнэлт
“...Хэсэг газрын үзлэг: Баруун дээд 1, баруун доод 1 дүгээр шүдний ирмэгүүд эмтэрсэн, тэмтрэхэд ирмэг хурц. Зүүн чамархай хэсгээр тэмтрэхэд эмзэглэлтэй, зөөлөн эд бага зэрэг хавдаж овойсон....ДҮГНЭЛТ
1. Г.Б.яагийн биед баруун дээд 1, баруун доод 1-р шүднүүдийн эмтрэл, зүүн чамархайд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.
5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 33),
9. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 13671 дугаар дүгнэлт
“...2017-10-30-ны “ГССҮТ”-ийн Толгойн томографид: ...Тархины бор цагаан эдийн ялгарал буурсан, хавантай...ДҮГНЭЛТ
1.2. Р.Э.улын биед тархи доргилт гэмтэл тогтоогдлоо.
3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг юм уу хэд хэдэн удаагийн үйлдлээр үүсгэгдэх боломжтой.
4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийн түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
5.6. Дээрх гэмтлийн үүссэн хугацааг нарийвчлан тогтоох боломжгүй.
7. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 35),
10. Шүүгдэгч Р.Э.улын мөрдөн байцаалтад өгсөн: “...2017 оны 10 дугаар сарын 21-ний өдөр би 13 цаг болж байхад ажлын хажуу талын пабад найзууд Ц.Н, Ээгий, Бямбаа нарын хамт орсон. Бид нар тэнд 1 шил 0.5 литрийн хэмжээтэй архи хуваан уусан. Тэгээд тэндээсээ гараад Ц.Н бид 2 Драгон төвийн 2 давхарт байрлах ВВ нэртэй Солонгос хоолны газарт орсон. Бид 2 ойролцоогоор 15-16 цагийн үед орсон. Тэгээд бид 2 тэр хоолны газрын вип өрөөнд нь орсон. Бид 2 зөөгч дуудах товчийг даран зөөгчийг дуудсан боловч зөөгч нилээн удаж байгаад 3-4 минутын дараа ирсэн. Бид 2 дээр танихгүй эрэгтэй Б.яа гэх зөөгч орж ирсэн. Тэгэхээр нь би тэр залууд ямар удаан хөдөлгөөнтэй юм бэ, ямар уддаг юм гэж хэлсэн. Бид 2 Соёрхол архи захиалсан боловч тэр архи нь байгаагүй. Тэгэхээр нь би тэр зөөгчийг ямар удаан хөдөлгөөнтэй юм бэ гээд гараараа хацар руу нь зөөлөн хүрсэн. Тэгтэл тэр залуу миний толгой руу цохисон. Тэр үед миний өмсөж явсан малгай газар унасан. Би малгайгаа аваад бостол Ц.Н тэр залууг аваад өрөөнөөс гаргах үед тэр залуу над руу дайрахаар нь би тэр залууг вип өрөөний хаалган дээр нүүрэн тус газар нь алгадсан. Тэгээд бүгдээрээ вип өрөөнөөс гарсан байхад тэр залуу миний толгой руу дахиад цохисон. Тэр залуу ойролцоогоор миний толгой руу 3-4 удаа цохисон. Удалгүй цагдаа нар ирсэн. Б.яа гэх өөрөө цагдаа дуудсан юм. Би Шүүхийн үндэсний хүрээлэнгийн дүгнэлттэй санал нийлж байна. Би Б.яад “...баруун дээд 1, баруун доод шүднүүдийн эмтрэл, зүүн чамархайд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн зэргийн гэмтлийг хэн учруулсан гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 71-72),
11. Шүүгдэгч Г.Б.яагийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2017 оны 10 дугаар сарын 21-ний өдөр би ажлаа хийгээд ажил дээрээ байж байтал гаднаас танихгүй 2 эрэгтэй орж ирсэн. Тэр 2 эрэгтэй голын вип өрөөнд орсон. Би тэр 2-ын араас Меню аваад ортол тэр 2 меню үзэлгүй шууд 0.5 литрийн архи аваад ир гэж хэлсэн. Би ямар архи авах юм бэ гэтэл саравчтай малгайтай намайг цохисон гэх Э.ул гэх залуу нь Дуугүй архи аваад ир гэж хэлсэн. Тэр 1 эрэгтэй согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Тэгээд би тэр 2-т ямар архи уухыг чинь мэдэхгүй байж, би ямар архи авчрах юм бэ гэхэд саравчтай малгайтай залуу босч ирээд дуугүй яваад архи аваад ир пизда минь 0.5-н архи аваад ир зөөгчөө гэж орилсон. Би тэр залууд та яагаад над руу орилоод доромжлоод байгаа юм бэ гэхэд “над руу тулаад зогсохоор нь би та яагаад байгаа юм бэ гээд тэр залууг түлхсэн”. Тэгтэл залуу гараараа миний ам, шүд рүү 1 удаа цохисон. Тэгээд тэр залуу ахиад миний зүүн шанаа руу 1 удаа цохисон. Тэгэхээр нь би болиулах гээд гарыг нь барьж авсан. Тэр залуу үсчээд над руу дайраад бид 2 зууралдаж авсан. Тэгэхээр нь би биеэ хамгаалах гээд тэр залуугийн толгой руу 2 удаа цохисон. Удалгүй гаднаас хүмүүс орж ирээд салгасан. Тэр 2 эрэгтэй манайхаар хааяа үйлчлүүлдэг юм. Тэр 2 ах ер нь агсам зантай хүмүүс. Урьд нь манай ресторанаар үйлчлүүлж байхдаа хоорондоо муудалцаад агсам тавиад гардаг байсан.
Би Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн дүгнэлттэй танилцсан. Санал нийлж байна. Би тэр залуугийн толгой руу зөөлөн цохисон. Б.Э.улын биед хөнгөн хохирол учруулсан гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 76-77)
12. Эд мөрийн баримтаар тооцох тогтоол, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 15, 16), Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Компьютер томографи хариу (хавтаст хэргийн 37),
- шүүгдэгч, хохирогч Р.Эрдэнзулын үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 38), оршин суугаа хаягийн тодорхойлолт (хавтаст хэргийн 43), ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 47), хувийн байдлын талаарх баримт (хавтаст хэргийн 45), хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх талаар холбогдох байгууллагаас авсан лавлагаа (хавтаст хэргийн 52, 54), шийтгэх тогтоолын хуулбар (хавтаст хэргийн 75-78),
- шүүгдэгч, хохирогч Г.Б.яагийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 40), ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 48), ажлын газрын тодорхойлолт (хавтаст хэргийн 44) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн шүүгдэгчийг яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Гурав. Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Г.Б.яа, Р.Э.ул нарт холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас үзэхэд:
I. Гэм буруугийн талаар.
Улсын яллагчаас шүүгдэгч Г.Б.яа, Р.Э.ул нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэм буруутайд тооцуулж, бусдад төлөх төлбөргүй гэх дүгнэлтийг гаргав.
Улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй шүүгдэгч нар мэтгэлцээгүй болно.
Шүүгдэгч Р.Э.ул нь Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, “Драгон” худалдааны төвийн 2 давхарт байрлах “ВВ” нэртэй ресторанд, 2017 оны 10 дугаар сарын 21-ний өдөр, Г.Б.яагийн нүүрэн тус газар цохьж, үл ялих зүйлээр шалтаглан, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, шууд санаатай үйлдлээр, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,
Шүүгдэгч Г.Б.яа нь Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, “Драгон” худалдааны төвийн 2 давхарт байрлах “ВВ” нэртэй ресторанд ажлаа хийж байхдаа, 2017 оны 10 дугаар сарын 21-ний өдөр, Р.Э.улын толгойн тус газар цохьж, доромжиллоо гэх хувийн сэдэлтээр, шууд санаатай үйлдлээр, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь;
- Хохирогч Г.Б.яагийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2017 оны 10 сарын 21-ний өдөр 14 цагийн үед би Сонгинохайрхан дүүргийн 29-р хороо “Драгон” худалдааны төвийн 2 давхарт “ВВ” нэртэй хоолны газар ажлаа хийж байхад гаднаас танихгүй 2 эрэгтэй орж ирсэн. ...саравчтай малгайтай залуу босч ирээд дуугүй яваад пизда минь 0.5 архи аваад ир гэж орилсон. Тэгэхээр нь би тэр залууд “та яагаад над руу орилоод доромжлоод байгаа юм бэ гээд...тэр залууг түлхсэн. Тэгтэл тэр залуу миний ам, шүд рүү нэг удаа,...нүүрний зүүн шанаа руу ахиад нэг удаа цохисон. ...би тэр залуугийн толгой руу бие хамгаалах гээд 2 удаа цохисон....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 24, 25),
- Хохирогч Р.Э.улын мөрдөн байцаалтад өгсөн: “...би тэр зөөгчийг “ямар удаан хөдөлгөөнтэй юм бэ гээд гараараа хацар луу нь зөөлхөн хүрсэн. Тэгтэл тэр залуу миний толгой руу цохисон. Тэгтэл миний өмсөж явсан малгай газар унасан. Би малгайгаа аваад бостол Ц.Н тэр залуу аваад хаалганаас гаргах үед нь тэр залуу дахиад над руу дайрахаар нь би тэр залуугийн нүүрэн тус газар нь дахин алгадсан. Тэгээд бүгд өрөөнөөс гарсан байхад тэр залуу...миний толгой руу 3-4 удаа цохисон...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 20, 21),
- Гэрч Ц.Ц.Ны мөрдөн байцаалтад өгсөн: “...Бид 2 тухайн кафед “vip” өрөөнд нь орсон. ...Э.ул тэр залууд чи яасан удаан хөдөлгөөнтэй юм бэ гээд сандлаасаа босоод зөөгч залууг алгадсан. Тэгээд тэр 2 хоорондоо барилцаад авсан. ...Би тэр 2-ын араас гартал зөөгч залуу Э.улын толгой руу гараараа цохиж байсан. Эхлээд Э.ул тухайн зөөгч залууг ямар удаан хөдөлгөөнтэй юм бэ гээд хацар руу нь хүрсэн. Тэгтэл тэр зөөгч залуу Э.улын толгой руу нь цохиод автал Э.улын малгай газарт унасан. Тэр 2 бие биерүүгээ дайрах үед би тэр зөөгч залууг өрөөнөөс гаргахад Э.ул тухайн зөөгч залуутай барилцаад зууралдаад авсан. Тэгээд Э.ул тэр зөөгч залуугийн нүүрэн тус газар нь 1 удаа алгадсан. Тэгээд бүгдээрээ “vip”өрөөнөөс гарсан байхад тухайн зөөгч залуу Э.улын толгой руу хэд хэдэн удаа цохиод авсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 28-30),
- Гэрч Г.Н-эгийн мөрдөн байцаалтад өгсөн: “...“ВВ” солонгос хоолны газар ажил дээрээ байж байтал манай “vip” өрөөнд маргаан болоод байхаар нь очсон чинь манай зөөгч Б.яа нэг залуутай маргалдаад барилцаад авсан байсан.... Тэгээд юу болсон талаар асуухад танай зөөгч намайг цохисон тэгж болж байгаа юм уу гэж хэлэхээр нь би уучлалт гуйгаад өөрийн зөөгч Б.яаг дагуулж яваад юу болсон юм бэ гэсэн чинь намайг цохихоор нь би цохисон зүгээр байж байгаад зодуулах юм уу гэж хэлсэн....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 26-27),
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 13355 дугаар дүгнэлт “...1. Г.Б.яагийн биед баруун дээд 1, баруун доод 1-р шүднүүдийн эмтрэл, зүүн чамархайд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. ...3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 33),
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 13671 дугаар дүгнэлт “...1. Р.Э.улын биед тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. ...4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийн түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 35),
- Камерийн бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл (хавтаст хэргийн 17) зэрэг нотлох баримтаар тогтоогдсон байна.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч Г.Б.яагийн үйлдлийн улмаас Р.Э.улын биед, Р.Э.улын үйлдлийн улмаас Г.Б.яад хөнгөн зэргийн гэмтэл учирсныг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогджээ. Дээрх нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзнэ.
Тиймээс улсын яллагчаас шүүгдэгч Г.Б.яа, Р.Э.ул нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасныг хүлээн авч эрүүгийн хуулийн тус зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Улсын яллагчаас шүүгдэгч Г.Б.яа, Р.Эрдэнзул нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд нь 500 нэгжээр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан торгуулийн ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч Р.Эрдэнзул ялыг багасгаж өгнө үү гэж Г.Б.яа нь дээрх дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.
Шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, гэмт хэрэг гаргах болсон шалтгаан, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан, гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн эрүүгийн хариуцлага ялгамжтай хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Г.Б.яа, Р.Эрдэнзул нар нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон ба тэдэнд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Р.Э.ул нь гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөлийг бүрдүүлсэн, урьд энэ төрлийн гэмт хэрэгт холбогдож байсан байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгж буюу 700.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, оногдуулсан торгох ялыг Эрүүгийн хуульд зааснаар 3 сарын хугацаанд, шүүгдэгч Г.Б.яа нь биеэ хамгаалсан гэх боловч хуульд зааснаар хохирогч Р.Э.улд хохирол учруулахгүй байх боломжтой байсан учраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, оногдуулсан торгох ялыг Эрүүгийн хуульд зааснаар 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж үзэв.
III. Бусад асуудлаар
Хохирогч Г.Б.яа, Р.Э.ул нар нь энэ гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан хохиролд баримтаар нэхэмжлээгүй, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн хүсэлтийг (хавтаст хэргийн 81, 82) тус тус гаргасан байна. Тиймээс шүүгдэгч нарыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Эрүүгийн 1708022960353 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч нар нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэрээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, хэрэгт шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн нэг ширхэг цагаан өнгийн “CD”-г эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалахаар шийдвэрлэв.