| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нэрэндашийн Дуламсүрэн |
| Хэргийн индекс | 128/2020/0269/З |
| Дугаар | 128/ШШ2025/0076 |
| Огноо | 2025-01-23 |
| Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 01 сарын 23 өдөр
Дугаар 128/ШШ2025/0076
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Дуламсүрэн даргалж, шүүгч М.Батзориг, шүүгч А.Ганзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Дын Б /РД:/,
Нэхэмжлэгч: Цийн Сэ /РД:/,
Нэхэмжлэгч: Бгийн Ч /РД:/,
Нэхэмжлэгч: Агийн Т /РД:/,
Нэхэмжлэгч: Лгийн Э /РД:/,
Нэхэмжлэгч: Гы Б /РД:Х /,
Нэхэмжлэгч: Дын /РД:/,
Нэхэмжлэгч: Сийн М /РД:/,
Нэхэмжлэгч: Тын С /РД:/,
Нэхэмжлэгч: Нгийн Б /РД:/,
Хариуцагч: Баянзүрх дүүргийн Засаг дарга
Хариуцагч: Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын алба
Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга
Гуравдагч этгээд: Чиийн Д /РД:/, Цийн Д/РД:/, гийн Б/РД:/, Дгийн Т/РД:, Сын З/РД:, З З/РД:/, Пийн Мө/РД:/, Дийн Д/РД:, Нн Э/РД:/, ын О/РД:/, Бын Б/РД:/, Бийн С/РД:/, Бийн С/РД:/, Бын Ө/РД:/, Бын Б/РД:/, Дгийн С /РД:/ нарын хоорондын газрын маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Л.Э, нэхэмжлэгч бөгөөд нэхэмжлэгч Л.Э, Д., Б.Ч, А.Т, Н.Б, Т.С нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, нэхэмжлэгч бөгөөд нэхэмжлэгч С.М, Г.Б нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Сэ, нэхэмжлэгч Д.Бгийн өмгөөлөгч О.Б, нэхэмжлэгч Ц.Сийн өмгөөлөгч М.Ц, хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.О, хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ж, хариуцагч Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ч, гуравдагч этгээд Ч.Дгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, иргэдийн төлөөлөгч Б.Б, шүүх хуралдааны нарын бичгийн дарга Б.Мандах нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч нараас Баянзүрх дүүргийн Засаг дарга, тус дүүргийн Газар зохион байгуулалтын албанд тус тус холбогдуулан Баянзүрх дүүргийн Засаг даргын 2016 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн А/149 дүгээр захирамжийн Ц.Д, Х.Б, Д.Т, С.З, З.З, П.Мө, Д.Д, Н.Э, Ш.О, Б.Б, Б.С, Б.С, Б.Ө, Б.Б нарт холбогдох хэсгийг, нэхэмжлэгч нарын эзэмшиж буй газарт Чимидийн Д, Дгийн С нарын нэр дээр хууль бусаар бүртгэгдсэн кадастрын ээллийн сангийн ээллийг тус тус хүчингүй болгуулах, нэхэмжлэгч нарын 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн Газрын алба буюу одоогийн Газар зохион байгуулалтын албанд гаргасан газар эзэмших эрх олгохыг хүссэн өргөдлийг шийдвэрлээгүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, тус өргөдлийн дагуу газар эзэмших эрх олгох захирамж гаргахыг хариуцагч нарт даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хүлээн авч, захиргааны хэрэг үүсгэжээ.
1.2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нараас нэхэмжлэлийн шаардлагаа хэд хэдэн удаа өөрчилж, нэмэгдүүлсэн бөгөөд эцсийн байдлаар 2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр, 2024 оны 10 дугаар сарын 05-ны өдөр
1.4. Нэхэмжлэгч Б.Чаас: 1. Баянзүрх дүүргийн засаг даргын 2016 оны 04 сарын 28-ны өдрийн А/149 дугаар захирамжийн дагуу газар эзэмших эрх олгосон Б.Сд холбогдох хэсгийг хууль бус бөгөөд Б.Чын бодитоор эзэмшиж байсан газрыг эзэмших хууль ёсны эрх ашгийг зөрчсөн байх тул хүчингүй болгох, 2. Баянзүрх дүүргийн ******* хороо, хар усан тохой тоот хаягт байрлах газар эзэмших эрх олгохыг хүссэн Б. Чын 2016.10.14-ны өдрийн хүсэлтийг шийдвэрлээгүй Баянзүрх дүүргийн газар зохион байгуулалтын албаны эс үйлдэхүйг хууль болохыг тогтоох, хүсэлтийн дагуу газар эзэмших эрх олгох захирамж гаргахыг Нийслэлийн засаг даргад даалгах
1.5. Нэхэмжлэгч А.Таас: 1. Баянзүрх дүүргийн засаг даргын 2016 оны 04 сарын 28-ны өдрийн А/149 дугаар захирамжийн дагуу газар эзэмших эрх олгосон Д.Дд холбогдох хэсгийг хууль бус бөгөөд А.Тын бодитоор эзэмшиж байсан газрыг эзэмших хууль ёсны эрх ашгийг зөрчсөн байх тул хүчингүй болгох, 2. Баянзүрх дүүргийн ******* хороо, хар усан тохой тоот хаягт байрлах газар эзэмших эрх олгохыг хүссэн А.Тын 2016.10.14-ны өдрийн хүсэлтийг шийдвэрлээгүй Баянзүрх дүүргийн газар зохион байгуулалтын албаны эс үйлдэхүйг хууль болохыг тогтоох, хүсэлтийн дагуу газар эзэмших эрх олгох захирамж гаргахыг Нийслэлийн засаг даргад даалгах
1.6. Нэхэмжлэгч Л.Эаас: 1. Баянзүрх дүүргийн засаг даргын 2016 оны 04 сарын 28-ны өдрийн А/149 дугаар захирамжийн дагуу газар эзэмших эрх олгосон Д.Д, П.Мө нарт холбогдох хэсгийг хууль бус бөгөөд Л.Эын бодитоор эзэмшиж байсан газрыг эзэмших хууль ёсны эрх ашгийг зөрчсөн байх тул хүчингүй болгох, 2. Баянзүрх дүүргийн ******* хороо, хар усан тохой тоот хаягт байрлах газар эзэмших эрх олгохыг хүссэн Л.Эын 2016.10.14-ны өдрийн хүсэлтийг шийдвэрлээгүй Баянзүрх дүүргийн газар зохион байгуулалтын албаны эс үйлдэхүйг хууль болохыг тогтоох, хүсэлтийн дагуу газар эзэмших эрх олгох захирамж гаргахыг Нийслэлийн засаг даргад даалгах
1.7. Нэхэмжлэгч Д.оос: 1. Баянзүрх дүүргийн засаг даргын 2016 оны 04 сарын 28-ны өдрийн А/149 дугаар захирамжийн дагуу газар эзэмших эрх олгосон Н.Эод холбогдох хэсгийг хууль бус бөгөөд Д.ын бодитоор эзэмшиж байсан газрыг эзэмших хууль ёсны эрх ашгийг зөрчсөн байх тул хүчингүй болгох, 2. Баянзүрх дүүргийн ******* хороо, хар усан тохой тоот хаягт байрлах газар эзэмших эрх олгохыг хүссэн Д.ын 2016.10.14-ны өдрийн хүсэлтийг шийдвэрлээгүй Баянзүрх дүүргийн газар зохион байгуулалтын албаны эс үйлдэхүйг хууль болохыг тогтоох, хүсэлтийн дагуу газар эзэмших эрх олгох захирамж гаргахыг Нийслэлийн засаг даргад даалгах,
1.8. Нэхэмжлэгч Н.Бээс: Баянзүрх дүүргийн засаг даргын 2016 оны 04 сарын 28-ны өдрийн А/149 дугаар захирамжийн дагуу газар эзэмших эрх олгосон Б.С, Н.Э нарт холбогдох хэсгийг хууль бус бөгөөд Н.Б миний Баянзүрх дүүргийн засаг даргын 2016 оны А/186 дугаартай захирамжийн дагуу эзэмшиж байгаа нэгж талбарын 13 дугаартай газартай давхцаж байх тул хүчингүй болгох,
1.9. Нэхэмжлэгч Т.Сос Баянзүрх дүүргийн засаг даргын 2016 оны 04 сарын 28-ны өдрийн А/149 дугаар захирамжийн дагуу газар эзэмших эрх олгосон Д.Дд холбогдох хэсгийг хууль бус бөгөөд Т.С миний Баянзүрх дүүргийн засаг даргын 2016 оны А/364 дугаартай захирамжийн дагуу эзэмшиж байгаа нэгж талбарын 13 дугаартай газартай давхцаж байх тул хүчингүй болгох,
1.10. Нэхэмжлэгч Ц.Сээс: 1. Баянзүрх дүүргийн засаг даргын 2016 оны 04 сарын 28-ны өдрийн А/149 дугаар захирамжийн Ц.Д, 3.З нарт холбогдох хэсэг, мөн Баянзүрх дүүргийн засаг даргын 2018 оны 06 сарын 06-ны өдрийн А/213 дугаар захирамжийн Ч.Дд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах; 2. Ц.Сэ миний 2016.10.14-ний өдрийн газар эзэмших эрх олгохыг хүссэн өргөдлийг шийдвэрлээгүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, өргөдлийн дагуу Ц.Сэд газар эзэмших эрх олгох захирамж гаргахыг Нийслэлийн Засаг даргад даалгах; 3. Баянзүрх дүүргийн засаг даргын 2012 оны 12 сарын 06-ны өдрийн А/406 дугаар захирамжийн Ч.Дд холбогдох хэсэг, Баянзүрх дүүргийн засаг даргын 2018 оны 01 сарын 30-ны өдрийн А/22 дугаар захирамжийн Ч.Дд холбогдох хэсгийг тус тус хууль бус байсан болохыг тогтоолгох;,
1.11. Нэхэмжлэгч С.Мгээс: 1. Баянзүрх дүүргийн засаг даргын 2016 оны 04 сарын 28-ны өдрийн А/149 дугаар захирамжийн С.З, Д.Т, 3.З, Б.Ө нарт холбогдох хэсэг, мөн Баянзүрх дүүргийн засar даргын 2018 оны 06 сарын 06-ны өдрийн А/213 дугаар захирамжийн Ч.Дд холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах, 2. С.М миний 2016.10.14-ний өдрийн газар эзэмших эрх олгохыг хүссэн өргөдлийг шийдвэрлээгүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, өргөдлийн дагуу С.Мд газар эзэмших эрх олгох захирамж гаргахыг Нийслэлийн Засаг даргад даалгах; 3. Баянзүрх дүүргийн засаг даргын 2012 оны 12 сарын 06-ны өдрийн А/406 дугаар захирамжийн Ч.Дд холбогдох хэсэг, Баянзүрх дүүргийн засаг даргын 2018 оны 01 сарын 30-ны өдрийн А/22 дугаар захирамжийн Ч.Дд холбогдох хэсгийг тус тус хууль бус байсан болохыг тогтоолгох,
1.12. Нэхэмжлэгч Г.Баас: 1. Баянзүрх дүүргийн засаг даргын 2012 оны 12 сарын 06-ны өдрийн А/406 дугаар захирамжийн Ч.Дд холбогдох хэсэг, Баянзүрх дүүргийн засаг даргын 2018 оны 01 сарын 30-ны өдрийн А/22 дугаар захирамжийн Ч.Дд холбогдох хэсгийг тус тус илт хууль бус байсан болохыг тогтоолгох; 2. Баянзүрх дүүргийн засаг даргын 2018 оны 06 сарын 06-ны өдрийн А/213 дугаар захирамжийн Ч.Дд холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох гэж тус тус нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан болно.
2. Гуравдагч этгээд Ч.Дгээс Баянзүрх дүүргийн засаг даргын 2016 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн А/149 дугаар захирамжийн Х.Б, Д.Т, С.З, 3.З, Ш.О, Б.Б, Б.С нарт холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох; Уг илт хууль бус захиргааны актыг үндэслэж гарсан Баянзүрх дүүргийн засаг даргын 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн А/364 дүгээр захирамжийн Т.Сд холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох бие даасан шаардлага гарган, тус шаардлагаа хэд хэдэн удаа өөрчлөн хамгийн сүүлийн байдлаар 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр 1. Баянзүрх дүүргийн Засаг даргын 2016 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн А/149 дүгээр захирамжийн Д.Т, С.З, З.З, Ц.Д, Ш.О нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Захирамжийн Б.С, Б.Ө, Б.Б нарт холбогдох хэсгийг хууль бус байсан болохыг тогтоолгох, 2. 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн А/186 дугаар захирамжийн Н.Б, Г.Б нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, 3. 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн А/364 дүгээр захирамжийн Т.Сд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах гэж тодруулан маргаж байна.
3. Маргааны үйл баримтын талаар.
3.1. Нийслэлийн Засаг даргын 2003 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 95 дугаар захирамжаар Ула хотын төвлөрсөн ус хангамжийн газрын доорх усны эх үүсвэрүүдийн тэжээлийн гадаад, дотоод мужийн хамгаалалтын бүсийг 1 дэх заалтаар, хилийн цэсийг 3 дахь заалтаар тус тус тогтоожээ.
Харин Нийслэлийн Засаг даргын 2009 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 95 дугаар захирамжаар Ула хотын төвлөрсөн ус хангамжийн газрын доорх усны эх үүсвэрүүдийн тэжээлийн гадаад, дотоод мужийн хамгаалалтын бүсийг шинэчлэн тогтоосон байна.
Мөн Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 50 дугаар тогтоолоор Ула хотын усны эх үүсвэрийн хамгаалалтын бүсийг шинэчлэн тогтоожээ.
3.2. Иргэн Д.С, Ж.Б******* нарт Баянзүрх дүүргийн Засаг даргын 2007 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 221 дүгээр захирамжаар тус дүүргийн 20 дугаар хороо, Хар усан тохой орчимд тус бүрд 4638 м.кв газрыг 5 жилийн хугацаагаар эзэмших эрх олгожээ.
Улмаар Нийслэлийн Засаг даргын 2010 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 703 дугаар захирамжаар Д.С, Ж.Б******* нарын газар эзэмших эрхийг хүчингүй болгосон байна.
3.3. Иргэн Ж.Б*******аас 2012 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Хар усан тохой гэх газарт 4638 м.кв газрыг эзэмших эрхийг Ч.Дд шилжүүлэхээр гэрээ байгуулсныг үндэслэн гуравдагч этгээд Ч.Дд Баянзүрх дүүргийн Засаг даргын 2012 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/406 дугаар захирамжаар мөн дүүргийн 20 дугаар хороо, Хар усан тохой гэх газарт 4638 м.кв газрыг амины орон сууцны зориулалтаар 5 жилийн хугацаагаар эзэмших эрх олгож, газар эзэмших эрхийн 2013 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 000******* дугаар гэрчилгээг олгож, 01 дүгээр сарын 07-ны өдөр гэрээ байгуулжээ.
Тус дүүргийн Засаг даргын 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн А/22 дугаар захирамжаар Ч.Дгийн дээрх газрыг эзэмших эрхийг 15 жилийн хугацаагаар сунгаж, 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн А/213 дугаар захирамжаар дээрх газрыг эзэмших эрхийн зориулалтыг жимс жимсгэнэ тариалах болгон өөрчлөн газар эзэмших эрхийн 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 0000 дүгээр гэрчилгээг олгож, гэрээ байгуулсан бөгөөд уг захирамж гарсантай холбогдуулан тус дүүргийн Засаг даргын 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн А/22 дугаар захирамжийн Ч.Дд холбогдох заалтыг хүчингүй болсонд тооцжээ.
3.4. Гуравдагч этгээд С.З, З.З нар нь 2016 оны 02 дугаар сарын 18-нд, Д.Т, П.Мө, Б.С, Б.Б, Ш.О, Д.Д, Б.С, Н.Э, Х.Б, Б.Ө, Ц.Д, Б.Б нар нь 2016 оны 02 дугаар сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн газрын албанд газар эзэмших хүсэлт гаргасны дагуу Баянзүрх дүүргийн Засаг даргын 2016 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн А/149 дүгээр захирамжаар тус дүүргийн 8 дугаар хороо, Хар усан тохой орчимд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар тус бүр 700 м.кв газрыг 15 жилийн хугацаагаар эзэмшүүлжээ.
Харин Б.Б, Г.Б, Б.Ө, Ц.Б нараас 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдөр гаргасан газар эзэмших эрхийг шилжүүлэх хүсэлт, гэрээг тус тус үндэслэн Баянзүрх дүүргийн Засаг даргын 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн А/186 дугаар захирамжаар Б.Бын газар эзэмших эрхийн гэрчилгээг Г.Б /эзэмших эрхийн 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 0000 дугаар гэрчилгээ/-д, Б.Өгийн газар эзэмших эрхийн гэрчилгээг Н.Бд шилжүүлж, уг захирамж гарсантай холбогдуулан дүүргийн Засаг даргын 2016 оны А/149 дүгээр захирамжийн Б.Ө, Б.Б нарт холбогдох заалтыг хүчингүй болсонд тооцсон байна.
Мөн Т.С, Б.С нараас 2016 оны 06 дугаар сарын 21-ний өдөр гаргасан газар эзэмших эрхийг шилжүүлэх хүсэлт, гэрээг үндэслэн Баянзүрх дүүргийн Засаг даргын 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн А/364 дүгээр захирамжаар Б.Сгийн газар эзэмших эрхийн гэрчилгээг Т.Сд шилжүүлж, уг захирамж гарсантай холбогдуулан дүүргийн Засаг даргын 2016 оны А/149 дүгээр захирамжийн Б.Сд холбогдох заалтыг хүчингүй болсонд тооцжээ.
3.5. Нэхэмжлэгч Г.Б, Н.Б нар 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдөр, Т.Сос 2016 оны 08 дугаар сарын 15-ны өдөр, Л.Эаас 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдөр, Д.Бгаас 2016 оны 08 дугаар сарын 09-ний өдөр, Ц.Сэ, А.Т, Д., С.М, Б.Ч нараас 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдөр газар эзэмших хүсэлт гаргажээ.
3.6. Нэхэмжлэгч Д.Б, Ц.Сэ нараас гуравдагч этгээд нарт олгосон газар эзэмших эрхийг хүчингүй болгуулахаар 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдөр, 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр, 03 дугаар сарын 29-ний өдөр, 06 дугаар сарын 04-ний өдөр, 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдөр тус тус Баянзүрх дүүргийн Засаг даргад хандахад уг хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй тул шүүхэд хандах талаар тус дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 13/943 дугаар албан бичгээр хариуг хүргүүлснээр
4. Ийнхүү нэхэмжлэгч нараас 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна:
4.1. Нэхэмжлэгч болон нэхэмжлэгч Д., Н.Б, Б.Ч, А.Т, Т.С, Л.Э нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б нэхэмжлэлийн үндэслэлээ: Д.Б би гэр бүлийн хамтаар багын найз Ц.Сэ, Б.Б, Б.Ч нартай хамтран 2003 онд Нийслэлийн Баянзүрх дүүргийн ******* хороо, Гачуурт тосгонд, Хар усан тохой орчимд зуслангийн зориулалтаар нийт 12,000 м.кв орчим газрыг худалдан авсан бөгөөд тухайн үед ойр орчимдоо жижиг модон хашаатай цөөн хэдэн айлтай, эзгүй шахуу, манай газарт хашаа хороо баригдаагүй байсан.
Хамгийн анх миний аав ээж гэр барьж, тог цахилгаан холбуулан амьдарч байгаад зуслангийн байшин барьсан ба бид мөнгөө нийлүүлж одоогийн байгаа блокон 4 тал хашааг бариулж байсан. Тэр хавийн газар нь усны эх үүсвэрийн хамгаалалтын зурваст хамаарагдаж байсан тул эзэмших эрхийг баталгаажуулаагүй, мод, бут тарьж эрүүл хэлбэрээр нь тухайн бус нутгийн бусад иргэдийн адилаар зуслангийн зориулалтаар эзэмшиж ашиглаж бөгөөд өмнө нь хэн нэгэн этгээд энэ манай газар, та нар зөвшөөрөлгүй авсан байна, газар чөлөөл гэх мэт ямар ч асуудал гарч байгаагүй бөгөөд бид Ч.Дгийнхтэй хөрш залгаа олон жил амьдарч байна.
НИТХ-ын тэргүүлэгчдийн 2016 оны 04 сарын 05-ны өдрийн 50 дугаар тогтоолоор Ула хотын ундны усны эх үүсвэрийн хамгаалалтын бүсийг шинэчлэн тогтоож бидний эзэмшиж байсан газар хамгаалалтын бүсээс гарсан тул хуулийн дагуу эзэмшиж, ашиглах эрхийг баталгаажуулах нөхцөл бүрдсэн тул одоо байгаа том хашаа дотор кадастрын хэмжилт хийлгэн, 4 айл тус бүрт 3 айлын газар, манаач хийж байсан Л.Эт 1 айлын газар, С.Гт 1 айлын газар, нийт 14 айлын 0.07 га байхаар тооцож орц гарцтай болгож, кадастрын зураг хийлгэсэн. Мөн Баянзүрх дүүргийн ******* хорооны хэсгийн ахлагч Бд бүртгүүлж, хашааны тоот дугаар авч, холбогдох материалыг бүрдүүлж Газрын албанд 2016 оны 10 сарын 14-нд хүсэлт гаргасан болно.
2016.05.16-ны өдөр Газрын албанд хандахад тухайн үеийн хариуцаж байсан мэргэжилтэн Б таны эзэмшихээр хүсэлт гаргасан газарт Баянзүрх дүүргийн засаг даргын 2016 оны 04 сарын 28-ны өдрийн А/149 тоот захирамжаар бусдад эзэмшүүлсэн байна гэх хариуг өгч өргөдлийг хүлээн авахаас татгалзсан тул Баянзүрх дүүргийн засаг дарга, Нийслэлийн засаг дарга нарт удаа дараа гомдол гаргаж, 2016 оны 07 сарын 08-ны өдөр Нийслэлийн засаг дарга бөгөөд Ула хотын захирагч Э.Бд гаргасан гомдлын хариуд "Тус дүүргийн ******* хороо хар усан тохойд газар эзэмших хүсэлтийг дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгуулан олгох боломжтой болно. Иймд 2016 оны хагас жилийн нэмэлт тодотгол эсвэл 2017 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгуулан эзэмшүүлнэ" гэж хариу өгсний үндсэн дээр Газрын алба бидний хүсэлтийг хүлээн авсан юм. Гэвч бидний гаргасан хүсэлтийг шийдвэрлэж хариу өгөөгүй, засаг захиргааны байгууллагын өөрчлөлт, үе үеийн засаг дарга нарын томилгоотой холбогдуулан маш удаж байсан тул 2019 оны 01 сарын 03-ны өдөр Баянзүрх дүүргийн засаг даргад хандан гомдол гаргаснаар 2019 оны 02 сарын 02-ны өдөр Газрын албаны газар зохион байгуулагч Д.О******* "Дүүргийн 2019 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг батлагдсан тул Сэ, Б нарын 9 иргэний газрыг Газрын эрхийг хянан шийдвэрлэх дэд зөвлөлийн хурлаар оруулсан болно" гэх хариу өгснийг хүлээн авч мөн оны 03 сарын 29-ний өдөр дахин Баянзүрх дүүргийн засаг даргад нэр бүхий иргэдийн газар эзэмших эрхийг хүчингүй болгож, бидний гаргасан хүсэлтийн дагуу 2019 оны 04 сарын 29-ны өдөр Баянзүрх дүүргийн газар зохион байгуулалтын албаны Газар зохион байгуулагч Д.О******* Иргэн Ц.Сэ, Б нарын гомдлыг үндэслэн иргэн Х.Б, Ц.Д нарын 9 иргэний газар эзэмших эрхийг хүчингүй болгох захирамжийн төсөл боловсруулсан болно. Захиргааны ерөнхий хуулийн дагуу газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохын тулд сонсох үйл ажиллаг явуулсны дараа хүчингүй болгох болно, дээрхи иргэдэд эгдсэн болно" гэх хариуг өгч байсан.
2022 оны 06 сарын байдлаар тус газар дээр нэхэмжлэгч нарын хөрөнгөөр барьсан 387.65 метр урт 4 тал блокон хашаа, цэвэр усны гүний худаг, 3 кольцтой бохирын байгууламж байхын зэрэгцээ нэхэмжлэгч Д.Бгийн 198,705,700 төгрөгийн өртөг бүхий 136 м.кв, 2 давхар өвөл зуны хувийн сууц, нэхэмжлэгч А.Тын өмчлөлийн 29,476,600 төгрөгийн үнэ бүхий 26.4 м.кв зуслангийн байшин, нэхэмжлэгч Н.Бийн өмчлөлийн 138,317,500 төгрөгийн үнэ бүхий 136 м.кв талбайтай, мансардтай хувийн сууц байгаа болно.
Иргэн Б.С нь тухайн байршилд бидэнтэй хамтран газар эзэмшихээр харилцан тохиролцсон, багын найз Б.Бийн эхнэр бөгөөд биднийг газар эзэмших эрхтэй, мөнгөө нийлүүлж худалдан авсан, хашаа барьсан тухай бүгдийг эх бөгөөд энэ тухайгаа шүүхэд гаргасан тайлбартаа дурьдсан байдаг. Харин Н.Э, Х.Б, Д.Д нар нь тухайн байршилд газар эзэмших эрхтэй гэдгээ ч эхгүй, Баянзүрх дүүргийн газрын албанаас А/149 дугаартай захирамжийн нэр бүхий иргэдэд холбогдох хэсгийг хүчингүй болгохоор захирамжийн төсөлд сонсох ажиллагаа явуулахад Х.Б нь "надад энэ газрын асуудал огт хамаагүй" гэх хариуг өгч байсан ба хэрэв бид бусдын газрыг дураараа эзэмшиж, үл хөдлөх хөрөнгө барьж, амьдарч байсан бол гуравдагч этгээдүүд нь аль хэдийн хууль хяналтын байгууллагад гомдол гаргах боломжтой байсан. Гэтэл 2008 оноос хойш эзэмшиж байгаа гэх Ч.Д, 2016 оноос эзэмших эрх авсан гэх гуравдагч этгээдүүд нь Баянзүрх дүүргийн болон Нийслэлийн засаг дарга, газрын алба, захиргааны хэргийн шүүх, Иргэний хэргийн шүүхийн алинд ч гомдол, хүсэлт гаргахгүй, энэхүү хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ч оролцохгүй өнөөдрийг хүрсэн ба тэдгээр иргэд нь газар эзэмших эрхийг гэрчилгээг газрын албанаас хүлээн авдаггүй байсныг Газрын албанаас 2016 оны 05 сарын 24-ны өдөр Д.Б, Ц.Сэ /1х/х-ийн 115 тал/ нарт өгснийг хэргийн материалд хавсаргасан.
Н.Э, Б.С, Х.Б, Д.Д, П.Мө нарт газар эзэмшүүлэхээр гаргасан дүүргийн засаг даргын захирамж нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2, 31.3 дугаар зүйлүүдэд шаардлагыг хангаагүй, мөн хуулийн 27-р зүйлийн 27.1-д "Газрыг энэ хуульд заасан хугацаа болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ" 27.3-т "нэгж талбар бүр эрхийн гэрчилгээтэй байна" гэж тус тус заасныг зөрчсөн болох нь тухайн иргэдийн эзэмших эрхийн гэрчилгээнд нэгж талбарын дугаар өгөгдөөгүй, газрын кадастрын ээллийн санд бүртгэлгүй байгаагаар нотлогдоно.
Иймд өөрсдийн хөрөнгөөр худалдан авч, хашаа хороо, үл хөдлөх хөрөнгө бий болгож 20 шахам жил эзэмшиж, ашиглаж байгаа газраа хуулийн дагуу эзэмших эрхээ бүртгүүлэх эрх ашгийг хязгаарласан захиргааны актыг хүчин төгөлдөр бусад тооцож, нэхэмжлэгч тус бүрийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү.
Бидний 2019 онд гаргасан нэхэмжлэлийг Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхээс хянан шийдвэрлэж, 2023 оны 02 сарын 10-ны өдөр 128/ШШ2023/0136 дугаартай шийдвэр гаргасан бөгөөд /Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 05 сарын 09-ний өдрийн 221/МА2023/0304 дугаартай магадлалаар дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан.
Нэхэмжлэгч нарын хувьд маргаан бүхий газрыг эзэмших эрх хууль ёсоор түрүүлж үүссэн гэж үзэж байгаа бөгөөд Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлд Төрөөс газрын талаар баримтлах зарчим, 4.1.3-т газар өмчлөх, эзэмших, ашиглахад шударга ёс, тэгш байдлыг хангах гэж заасан зарчмыг баримтлан Газар зохион байгуулалтын алба, Баянзүрх дүүргийн засаг дарга нь Газрын тухай хуулийн 31.3-т Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна зааснаар тухайн газарт хэний хууль ёсны ашиг сонирхол түрүүлж үүссэн, иргэдийн эзэмшихээр хүсэлт гаргасан газар нь бусдын хууль ёсны ашиг сонирхол бүхий бодитой эзэмшилд байгаа эсэхийг журмын дагуу шалгаж тогтоох үүргээ хэрэгжүүлээгүйгээс өнөөдрийн маргаан үүссэн болно.
Нэхэмжлэгч тус бүрээр эзэмших хүсэлт гаргасан газар, үл хөдлөх хөрөнгө нь БЗД-ийн засаг даргын 2016 оны А/149 дугаартай захирамжаар эзэмших эрх олгосон хэний газартай давхцаж байгааг тодорхойлон нэхэмжлэлийн шаардлагыг тодруулж байна.
Нэхэмжлэгч нар өөрийн газрыг бусдад эзэмшүүлэх хууль бус захиргааны акт гарсан болохыг сэний дараа 2016 оны 05 сарын 24-ны өдөр Газрын албаны даргын өрөөнд газар зохион байгуулагч Д.О*******, нэхэмжлэгч Д.Б, Ц.Сэ, С.Г, гуравдагч этгээд Б.Б нарыг оролцуулсан уулзалтын үеэр Б.Б нь хууль бус аргаар газар эзэмших эрхийг нэр бүхий 14 иргэний нэр дээр захирамж гаргуулсан болохоо хүлээн зөвшөөрсөн бөгөөд бидний газрыг Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээний дагуу шилжүүлж өгөхөөр харилцан тохиролцсон. Тухайн үед гуравдагч этгээд Б.Өгээс Н.Бд газар эзэмших эрхээ шилжүүлэх гэрээ байгуулж, Баянзүрх дүүргийн засаг даргын 2016 оны А/186 дугаартай захирамжаар баталгаажиж нэгж талбарын 13 дугаартай кадастрын нэгдсэн ээллийн санд бүртгэгдсэн байдаг. Мөн гуравдагч этгээд Б.Сгаас Т.Сд газар эзэмших эрхээ шилжүүлэх гэрээ байгуулж, Баянзүрх дүүргийн засаг даргын 2016 оны А/364 дугаартай захирамжаар баталгаажиж нэгж талбарын 13 дугаартай кадастрын нэгдсэн ээллийн санд бүртгэгдсэн байдаг.
Нэхэмжлэгч Н.Бийн эзэмших эрх бүхий газар дээр зуслангийн зориулалттай үл хөдлөх хөрөнгө байрлаж байгаа газар нь Баянзүрх дүүргийн засаг даргын А/149 дугаартай захирамжаар Б.С, Н.Э нарын эзэмших эрх олгосон газартай, нэхэмжлэгч Т.Солонгын эзэмших эрх бүхий зуслангийн зориулалттай үл хөдлөх хөрөнгө байрлаж байгаа газар нь Баянзүрх дүүргийн засаг даргын А/149 дугаартай захирамжаар Д.Дд эзэмших эрх олгосон газартай тус тус давхцаж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар тодруулж байна. гэжээ.
4.2. Нэхэмжлэгч бөгөөд нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Бгийн өмгөөлөгч О.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Б болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байгаа нэхэмжлэгч нар нь 2003 онд Баянзүрх дүүргийн ******* хороо, хар усан тохой орчимд байрлах газарт зуслангийн зориулалтаар 12000 м.кв орчим газрыг худалдаж авсан. Тухайн үед зуслангийн явган хашаатай байсан газарт хашаа болон үл хөдлөх хөрөнгүүдийг барьж амьдарсан. Тухайн газрын эзэмших эрхийг баталгаажуулаагүй учир нь Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2003 оны 90 дүгээр тогтоол, 2009 оны 95 дугаар тогтоолын дагуу Ула хотын ундны усны эх үүсвэрийн хамгаалалтын бүсэд орж байсан учраас газар эзэмших эрх олгогдох боломжгүй байсан. Газар эзэмших эрх олгогдох боломжгүй байсан хугацаанд газар эзэмших хүсэлт гаргаагүй. 2016 оны нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 50 дугаар тогтоолоор Ула хотын ундны усны эх үүсвэрийн хамгаалалтын бүсийг шинэчлэн тогтоосон. 2016 оны 04 дүгээр сард 50 дугаар тогтоол гарсныг эж, 2016 оны 05 дугаар сард газар эзэмших хүсэлт өгсөн. Гэтэл 2016 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр А/149 дүгээр захирамжаар тус газарт нэр бүхий 14 иргэнд газар эзэмших эрх олгогдсоныг сэн. 2016 оны 05 дугаар сараас эхлэн Нийслэлийн Засаг дарга, Баянзүрх дүүргийн Засаг дарга, Баянзүрх дүүргийн газар зохион байгуулалтын албанд удаа дараа хүсэлт гаргасан. Нийслэлийн Засаг даргын 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдөр өгсөн хариунд Ц.Сэ нарын 9 иргэний хүсэлтийн дагуу Баянзүрх дүүргийн газрын албаны газрын эрхийг хянан шийдвэрлэх дэд зөвлөлийн хурлаар хэлэлцэж газар эзэмших эрхийг хүчингүй болгох талаар захирамжийн төслийг 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдөр дүүргийн хуулийн хэлтэст хүргүүлсэн. Мөн Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу сонсох ажиллагаа хийгдэж байна гэх хариуг ирүүлсэн. 2016 онд гаргасан хүсэлтээ шийдвэрлүүлэхээр хүлээлтийн байдалд орсон. 2020 онд хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй шүүхэд хандана уу гэх хариуг авснаар шүүхэд нэхэмжлэл гаргасан.
2016 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Нийслэлийн Засаг даргаас 2016 оны газрын төлөвлөгөөний нэмэлт өөрчлөлтөд эсвэл 2017 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгуулаад тухайн иргэдэд газрыг олгох хариу гарсан. Уг хариу гарсны улмаас нэхэмжлэгч нарын газар эзэмших хүсэлтийг газар зохион байгуулалтын алба хүлээж авсан. Хүсэлтийг хүлээж авснаас хойш ямар нэгэн байдлаар хариу өгөхгүй, өмнөх хууль бус захирамжийг хүчингүй болгох ажиллагаа хийгдэж байна, захирамжийн төсөл боловсруулж байна, хуулийн хэлтсээр хэлэлцэж байна, газрын дэд зөвлөлөөр хэлэлцэж байна гэж цаг хугацаа алдсаар 2020 онд шүүхэд нэхэмжлэл гаргасан.
2016 оны А/149 дүгээр захирамж хууль бус, нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхол хэрхэн хөндөгдсөн гэхээр нэхэмжлэгч тус бүрийн бодитоор эзэмшиж, ашиглаж байгаа газрыг Баянзүрх дүүргийн Засаг даргын 2016 оны А/149 дүгээр захирамжаар нэр бүхий 14 иргэнд олгосон нь нэхэмжлэгч нарын хүсэлтийн дагуу газар эзэмших эрхээ баталгаажуулах эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн гэж үзэж байна. Нэхэмжлэгч нар 2003 оноос хойш тухайн газарт хашаа, байшин барьж амьдарч ирсэн. Газар зохион байгуулалтын алба 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр гаргасан 14 иргэний хүсэлтийг шийдвэрлэхдээ газар эзэмших, ашиглах гэрчилгээ олгох журмыг баримтлахгүйгээр, Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна гэж заасны дагуу урьдчилан шалгах ажиллагааг хэрэгжүүлээгүй. Хэрэв хээрийн судалгаа хийж, газрын эргэлтийн цэгийг шалгасан бол бусдын эрх ашиг сонирхол үүссэн газар байна гэдгийг эх боломжтой байсан. 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр өгсөн газар эзэмших хүсэлтийг Баянзүрх дүүргийн Засаг дарга 2016 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр шийдвэрлэж захирамж гаргасан нь хээрийн судалгаа хийх боломжит хугацаа байгаагүйг илэрхийлж байна. Долоо хоногийн хугацаанд Баянзүрх дүүргийн Засаг дарга газар эзэмших хүсэлтийг шийдвэрлэж 14 иргэнд газар олгосон нь Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журмын 5 дугаар зүйл, 6 дугаар зүйлд заасан ажиллагаануудыг хийгээгүй бөгөөд бусдын хууль ёсны эрх ашиг сонирхол үүссэн газар гэдгийг тогтоох, Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт заасан үндэслэлийг хангасан эсэхийг тогтоогоогүй байна. Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3 дахь хэсэгт газар өмчлөх, эзэмших, ашиглахад шударга ёс, тэгш байдлыг хангах гэж заасан боловч маргаан бүхий захирамж гарахдаа шударга ёс, тэгш эрхийн зарчмыг алдагдуулж, бодитоор эзэмшиж байгаа нэр бүхий иргэдийг газраа эзэмших эрхээ баталгаажуулах хууль зүйн боломжийг хязгаарласан буюу газрыг эзэмших эрхээ баталгаажуулах боломжтой байсан хууль ёсны эрх ашгийг хөндсөн гэж үзэж маргаан бүхий захирамжийг хүчингүй болгуулахаар хүсэлт гаргасан. Нэр бүхий 14 иргэнд газар олгосон захирамжид нэгж талбарын дугааргүй, газрын гэрчилгээнүүд нь нэгж талбарын дугаар өгөгдөөгүй байдаг. Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газраас 14 иргэний хүсэлт гаргасан газар болон нэхэмжлэгч нарын хүсэлт гаргасан газрыг эргэлтийн цэгээр нь давхцал үүсгээд нотлох баримтаар ирүүлсэн. Уг баримтад үндэслээд Д.Бгийн хүсэлт гаргасан газар нь Н.Э, Б.С, Х.Б нарт олгосон газрын булангаар давхацсан гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон. Тухайн газарт эргэлтийн цэг тавиагүй эзэмшигчийг тодорхойлох боломжгүй байна. Үл хөдлөх хөрөнгийн тухайд Д.Бгийн хөрөнгө, Ц.Сийн хөрөнгө, Б.Чын хөрөнгө, Л.Эын хашаа гэр зэргүүд байрлаж байгаа нь тодорхой байна. Тиймээс 2016 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн А149 дүгээр захирамжийн дагуу нэр бүхий иргэдэд хамааралтай хэсгүүдийг хүчингүй болгож өгнө үү гэх нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Баянзүрх дүүргийн ******* хороо, Хар усан тохой тоот, тоот, тоот зэрэг хаягт байрлах газрын газар эзэмших эрх олгохыг хүссэн хүсэлтийг газрын алба шийдвэрлэхгүй байгааг яагаад хууль бус эс үйлдэхүй гэж үзэж байна вэ гэхээр Нийслэлийн Засаг дарга өмнөх захирамж хууль бус учраас нэр бүхий иргэдэд газар олгохоор шийдсэн байхад өнөөдрийг хүртэл тухайн шийдвэрийг биелүүлээгүй. 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдөр газар эзэмших хүсэлтийг шийдвэрлэх боломжтой гэж хүлээж д, 2020 онд татгалзсан хариу өгөхдөө Нийслэлийн Засаг даргын шийдвэрийг ямар үндэслэлээр хууль бус гэж үзсэнийг тайлбарлаагүй. Газрын албаны энэ үйлдэл нь дээд шатны захиргааны байгууллагын шийдвэрийг үгүйсгэсэн, биелүүлээгүй хууль бус эс үйлдэхүй гэж үзэж байна.
Газар эзэмших хүсэлтийн дагуу газар эзэмших захирамж гаргахыг Нийслэлийн Засаг даргад даалгах нэхэмжлэлийн шаардлагын тухайд 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт орсны дагуу Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1 дэх хэсэгт заасны дагуу газар эзэмших хүсэлтийг шийдвэрлэх эрх нийслэлийн Засаг даргад олгогдсон учраас Нийслэлийн Засаг даргыг хариуцагчаар татаж, тухайн үед гаргасан газар эзэмших хүсэлтийг шийдвэрлэхийг даалгуулах нэхэмжлэлийн шаардлагаа бүхэлд нь дэмжиж байна. гэв.
4.3. Нэхэмжлэгч бөгөөд нэхэмжлэгч Г.Б, С.М нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Сэ нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: ...бид 2003 онд Нийслэлийн Баянзүрх дүүргийн ******* хороо, Гачуурт тосгонд, Хар усан тохой орчимд зуслангийн зориулалтаар нийт 12,000 м.кв орчим газрыг худалдан авсан. Тус газраа эзэмших хүсэлтийг гаргаж байсан боловч ундны усны эх үүсвэрийн хамгаалалтын зурваст хамаарагдаж байснаас шалтгаалан өргөдөл хүсэлтийг маань хүлээн авдаггүй байсан.
Гэвч бид тухайн газраа эзэмшиж эхэлснээс хойш хашаа хороо барьж, цахилгаан болон худаг ус ашигласны төлбөрийг төлж, мод, бут тарьж эрүүл хэлбэрээр нь тухайн бүс нутгийн бусад иргэдийн адилаар зуслангийн зориулалтаар эзэмшиж ашиглаж ирсэн. Тодруулбал, тус газар дээр Д.Б, Ц.Сэ нарын хөрөнгөөр барьсан 387.65 метр урт 4 тал блокон хашаа, цэвэр усны гүний худаг, 3 кольцтой бохирын байгууламж байгаагийн зэрэгцээ нэхэмжлэгч С.М. Ц.Сэ, Г.Б бид нарын 83,378,800 төгрөгийн өртөг бүхий 68 м.кв талбайтай хувийн сууц болон бусад нэхэмжлэгч нарын үл хөдлөх хөрөнгүүд байгаа.
Улмаар 2003 оноос хойш тухайн газарт манай гэр бүлийг хашаа хороо барьж, зуслангийн зориулалтаар ашиглаж байхад гуравдагч этгээд Ч.Д болон Ц.Д нараас дундаас чөлөөлөх тухай аливаа эгдлийг хэн ч ирүүлж байгаагүй. Мөн хороо болон Баянзүрх дүүргээс ямар нэгэн байдлаар газар чөлөөлөх эгдэл ирж байгаагүй. Өөрөөр хэлбэл захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэлх хугацаанд бид нарын эзэмшиж буй газартай давхацсан талаарх аливаа этгээдээс эгдэл ирүүлж байгаагүй, мөн маргаан гарч байгаагүй.
2016 онд НИТХ-ын тэргүүлэгчдийн 50 дугаар тогтоол гарсантай холбоотойгоор Ц.Сэ, С.М нарын эзэмших хүсэлтээ албан ёсоор гаргах боломж бүрдсэн. Улмаар М, /Сэ/ нар газар эзэмших хүсэлтээ бичгээр гаргасан боловч хүсэлт гаргасан газарт гуравдагч этгээд С.З, Д.Т, 3.З, Б.Ө, /Ц.Д, Ш.О, З.З/ нарт давхцуулан Баянзүрх дүүргийн 2016 оны А/149 дүгээр захирамжаар газар эзэмшүүлсэн байсан. Тухайн иргэд нь маргаан бүхий газарт хэзээ ч амьдарч байгаагүй, газар эзэмших хүсэл зориггүй байсан. Түүнчлэн тус иргэдэд газар олгосон захирамж, гэрчилгээ гарсан боловч нэгж талбарын дугаар өгөгдөөгүй, газрын кадастрын ээллийн санд ээлэл бүртгэгдээгүй байсан. Өөрөөр хэлбэл тус иргэдэд газар эзэмшүүлэх захирамж нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2, 31.3 дугаар зүйлүүдэд шаардлагыг хангаагүй байна. Мөн Газрын тухай хуулийн 27-р зүйлийн 27.1-д Газрыг энэ хуульд заасан хугацаа болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ" 27.3-т нэгж талбар бүр эрхийн гэрчилгээтэй байна" гэж тус тус заасныг зөрчсөн ба нэгж талбарын дугааргүй, бүртгэлгүйн дээр Газар эзэмших эрхийн гэрчилгээний эх хувиудыг дүүргийн Газрын албанаас 2016 оны 05 сарын 24-ны өдөр Д.Б, Ц.Сэ хоёрт хүлээлгэн өгсөн байдаг, одоо Б, С нарын гэрчилгээ бидэнд байдаг.
Г.Б газар эзэмших хүсэлтээ бичгээр гаргасан боловч хүссэн байршлаас өөр байршилд 2019 оны 03 сарын 13-ны өдрийн 7167 дугаар Иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээгээр нэгж талбарын 13******* тоот 699,0 м кв газар эзэмшүүлсэн. Тус газар дээр нэхэмжлэгч С.М, Ц.Сэ, Г.Б бид нарын 83,378,800 төгрөгийн өртөг бүхий 68 м.кв талбайтай хувийн сууц болон бусад нэхэмжлэгч нарын үл хөдлөх хөрөнгүүд байгаа. Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гарсан байдаг.
Түүнээс гадна гуравдагч этгээд Ч. Дгийн эзэмшиж буй гэж газартай Г.Бы эзэмшиж буй газрын зарим хэсэг нь давхцаж байгаа бөгөөд тухайн байршил бүхий газрын залгаа зүүн өмнө хэсэгт газар, хувийн сууцтай амьдардаг бөгөөд бидний эзэмшиж буй газарт газар эзэмших эрхтэй байх ямар ч боломжгүй, өмнө нь бидэнтэй энэ талаар маргаан үүсгэж, төрийн захиргааны байгууллагад гомдол гаргаж байсан зүйлгүй юм.
Гуравдагч этгээд нарын 2016 оны 02 сарын 19-ний өдрийн газар эзэмших хүсэлтийг хүлээж авч шийдвэрлэхдээ суурин болон хээрийн судалгаа хийх, нэгж талбарын эргэлтийн цэгийг газарт бэхлүүлэх, газрын кадастрын ээллийн сангийн нэгдсэн системд баталгаажуулах, өөр иргэний эзэмшиж, ашиглаж буй газартай давхардсан эсэхийг шалгах зэрэг үйл ажиллагааг Баянзүрх дүүргийн Газрын алба нь зохих хууль тогтоомж, журмын дагуу хэрэгжүүлээгүйн улмаас газрын давхцуулан олгох нөхцөл бүрдсэн.
Тиймээс Газрын алба нь зохих хууль тогтоомж, журмын дагуу хэрэгжүүлээгүй болохыг тогтоож, Баянзүрх дүүргийн засаг даргын 2016 оны 04 сарын 28-ны өдрийн А/149 дугаар захирамжийн гуравдагч нарт холбогдох хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэгч нарын 2016.10.14-ний өдрийн газар эзэмших эрх олгохыг хүссэн өргөдлийг шийдвэрлээгүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, өргөдлийн дагуу нэхэмжлэгч нарт газар эзэмших эрх олгох захирамж гаргахыг Нийслэлийн Засаг даргад даалгах үндэслэлтэй гэж үзэж байна. Учир нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт орж улмаар нийслэл хотод газар эзэмших эрх бүхий этгээд буюу хариуцагч нь Баянзүрх дүүргийн Засаг дарга бус Нийслэлийн Засаг дарга болж өөрчлөгдсөн байна. Тодруулбал,
Газрын тухай хуулийн 33.1.1-д "энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан бол төсөвт байгууллагад зайлшгүй хэрэгцээтэй газрыг эзэмшүүлэх тухай шийдвэрийг аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар баталсан газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу аймаг, сум, нийслэлийн засаг дарга гаргана" гэж заасан.
Түүнээс гадна гуравдагч этгээд Ч.Дгийн эзэмшиж буй гэж газарт миний хүсэлт гаргасан газартай давхцаж байгаа бөгөөд тухайн байршил бүхий газрын залгаа зүүн өмнө хэсэгт газар, хувийн сууцтай амьдардаг бөгөөд бидний эзэмшиж буй газарт газар эзэмших эрхтэй байх ямар ч боломжгүй, өмнө бидэнтэй энэ талаар маргаан үүсгэж, төрийн захиргааны байгууллагад гомд гаргаж байсан зүйлгүй юм. Нэхэмжлэгч Сэ нар нь бодитоор эзэмшиж байсан болох, мөн хашаа хороог барьж байгуулахад оролцсон болох талаар тухайн газрын хөрш зэргэлдээ удаан хугацаанд амьдарч байсан иргэд буюу Гэрчүүдийн үүлгээр нотлогддог.
Түүнчлэн гуравдагч этгээд Ч.Д нь тухайн газрыг огт эзэмшиж байгаагүй болох талаар Геодези зураг зүйн газраас ирүүлсэн албан бичгээр мөн нотлогдоно. Мөн түүний эзэмшиж буй гэх бидний эзэмшиж буй байршилд анх 2012 онд иргэн Б*******аас Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээний үндсэн дээр газрыг худалдан авсан гэж тайлбарладаг ба Баянзүрх дүүргийн засаг даргын 2012 оны 12 сарын 06-ны өдрийн А/406 дугаар захирамжаар Ж.Б*******аас Ч.Дд газраа эзэмших эрхийг шилжүүлсэн байдаг. Гэтэл Ж Б*******д Баянзүрх дүүргийн засаг даргын 2007 оны 07 сарын 09-ны өдрийн 221 дүгээр захирамжаар 4638 м.кв талбай бүхий газар эзэмших эрх олгож, гэрчилгээ гарсан байх боловч гэрчилгээнд нэгж талбарын дугаар өгөгдөөгүй, газрын кадастрын ээллийн санд ээлэл ороогүй, хувийн хэрэг байдаггүй. Тус гэрчилгээ гарсан газар нь бидний эзэмшиж буй газар мөн гэх баталгаа байхгүй. Ч.Д 2012 онд тус газрыг Ж.Б*******аас шилжүүлэн авсан байх боловч мөн л нэгж талбарын дугаар өгөгдөөгүй, газрын кадастрын ээллийн санд ороогүй, хувийн хэрэг байхгүй байгаа нь мөн л тухайн газрыг гэж үзэж боломжгүй юм.
Иргэн Ж.Б*******д эзэмшүүлсэн Баянзүрх дүүргийн ******* хороо, Хар ус тохойд байрлах 4638 м.кв талбай бүхий газар эзэмших эрхийг Нийслэлийн засаг даргын 2010 оны 10 сарын 12-ны өдрийн 703 дугаартай "Газар эзэмшүүл ашиглуулах эрхийг хүчингүй болгох тухай" захирамжаар хүчингүй болгосон тогтоогдсон. Тус захирамжаар байршил бүхий газар нь Ундны усны тэжээгдлийн мужид хамрагдаж байгаа тул газар эзэмших эрх олгогдсон иргэдийн жагсаалт гаргаж газар эзэмших эрхийг хүчингүй болгосон бөгөөд жагсаалтын 84, 85-д Ж.Б*******, Д.С нарын нэр, захирамжийн дугаарын хамт тодорхойлогдсон байдаг. Үүнээс дүгнэхэд иргэн Ж.Б*******ы газар эзэмших эрх нь 2010 онд хүчингүй болсон, 2012 онд Ч.Дд газар эзэмших эрхийг шилжүүлэх эрх байсан, эрх олгогдоогүй газрыг шилжүүлсэн Газрын алба, дүүргийн засаг даргын буруутай үйлдэл тогтоогдож байна. Өөрөөр хэлбэл Нийслэлийн засаг даргын 2003 оны 95, 2009 оны 95 дугаар захирамжаар Хар усан тохой хэсэг нь Ундны ус тэжээгдлийн мужид хамрагдсан тухайн хэсэгт нэг ч иргэнд газар эзэмших, ашигт эрхийг албан ёсоор олгоогүй, олгосон байсныг хүчингүй болгосон үйл баримтаар тогтоогдож байна,
Учир нь 2018 оны А/22, А/213 дугаар захирамжуудаар байршил бүхий газарт Ч.Дгийн хүсэлтүүдийг шийдвэрлэсэн нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т заасан Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглах байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна гэх шаардлагыг хангаагүй байна. Тухайн цаг үед дүүргийн засаг даргын 2016 оны А/149 дүгээр захирамжаар нэр бүхий иргэдэд газар эзэмших эрх олгосон, 2016 оны 05 сарын 24-ны өдөр нэхэмжлэгч бид газар эзэмших хүсэлт гаргасан, шат шатны засаг дарга нарт гомдол гаргаж шийдвэрлэгдээгүй, А/149 дүгээр захирамжийг хүчингүй болгох асуудал яригдаж байхад тухайн газарт захирамж гаргах хууль зүйн боломжгүй байна.
Тиймээс Баянзүрх дүүргийн засаг даргын 2012 оны 12 сарын 06-ны өдрийн А/406 дугаар захирамжийн Ч.Дд холбогдох хэсэг, Баянзүрх дүүргийн засаг даргын 2018 оны 01 сарын 30-ны өдрийн А/22 дугаар захирамжийн Ч.Дд холбогдох хэсгийг тус тус хууль бус байсан болохыг тогтоох үндэслэлтэй гэж үзэж байна. Түүнчлэн Баянзүрх дүүргийн засаг даргын 2018 оны 06 сарын 06-ны өдрийн А/213 дугаар захирамжийн Ч.Дд холбогдох хэсгийг хууль бус гэж үзэж үндэслэлтэй юм.
Иймд өөрсдийн хөрөнгөөр худалдан авч, хашаа хороо, үл хөдлөх хөрөнгө бий болгож 20 шахам жил эзэмшиж, ашиглаж ирсэн. Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлд төрөөс газрын талаар баримтлах зарчмуудыг заасан байдаг. Тус хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 3 дахь хэсэгт "газар өмчлөх, эзэмших, ашиглахад шударга ёс, тэгш байдлыг хангах" гэж заасан байдаг ба Газрын тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Иргэний хууль болон Газрын тухай хууль, тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжоос бүрддэг. Шударга ёс, тэгш байдлыг хангах зарчмын дагуу газар эзэмших хүсэлт гаргасан он цагийн дарааллаар миний биед газар эрх олгох үндэслэлтэй тул газраа шударга ёсны зарчмын дагуу эзэмших боломжоор минь хангаж, нэхэмжлэлийн шаардлагыг маань бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү. гэжээ.
4.4. Нэхэмжлэгч бөгөөд нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Сийн өмгөөлөгч М.Ц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Маргаан бүхий газар нь Баянзүрх дүүргийн ******* хороо, Хар усан тохой буюу Монгол шилтгээний баруун талд байрладаг. Тухайн газар 12000 м.кв талбайтай, дөрвөн талаар нь бетонон хашаагаар хашаалж, нэхэмжлэгч нар болох 11 иргэн өнөөдрийн байдлаар амьдарч, 2003 оноос хойш зуслангийн зориулалтаар ашиглаж байгаад Баянзүрх дүүргийн газрын албанд маргаан бүхий газрыг эзэмшихээр хүсэлт өгсөн боловч усны хамгаалалтын газар гэх үндэслэлээр тухайн газрыг олгоогүй. 2016 оны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 50 дугаар тогтоол гарснаар маргаан бүхий газрыг эзэмших боломжтой болсон. Тухайн үед газрыг эзэмшихээр хүсэлт өгөхөд Д.Д нарын 12 этгээдэд газрыг эзэмшүүлсэн гэх хариуг Баянзүрх дүүргийн Засаг даргаас авсан. Нийслэлийн Засаг дарга, Баянзүрх дүүргийн Засаг дарга, Баянзүрх дүүргийн газар зохион байгуулалтын албанд зохих журмын дагуу хуулийн хугацаанд нь тус тус хандаж, сонсох ажиллагаа хийж байсан. Тухайн үеийн нийслэлийн Засаг дарга 2016 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт буюу тодотгол оруулж нэхэмжлэгч нар болох 11 этгээдэд газрыг олгох нь зүйтэй гэх утга бүхий албан бичгийг өгсөн нь хавтаст хэрэгт авагдсан. Гэтэл өнөөдрийг хүртэл газар эзэмших эрх олгосон, А/149 дүгээр захирамжаар Д.Д нарын гуравдагч этгээдүүдийн газар эзэмших гэрчилгээ буюу тухайн газар олгосон захирамжийг хүчингүй болгохгүйгээр энэ маргаан 8 жилийн хугацаанд үргэлжилсээр байна. Нэхэмжлэгч нар 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдөр маргаан бүхий газрын кадастрын зураг хийлгэж, эргэлтийг цэгийг тодорхойлж зохих журмын дагуу газар эзэмших хүсэлтээ Баянзүрх дүүргийн Засаг даргад гаргаж, тухайн хүсэлтийг хүлээж авсан гэх баримтыг хавтаст хэрэгт хавсаргасан. Тиймээс 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн хүсэлтийн дагуу тухайн газрыг олгож өгнө үү гэсэн хүсэлт гаргасан. Гэтэл өнөөдрийг хүртэл хугацаанд маргаан бүхий газрыг олгоогүй. 2019 оноос 2020 онд шилжих өвөл захиргааны хэргийн шүүхийн нотлох баримт цуглуулах явцад гуравдагч этгээд Ч.Дгийн нэр дээр тухайн газар давхцаж олгогдсон болохыг анх удаа сэн. Ч.Дгийн 4638 м.кв газраас 3894 м.кв газар болж буурч кадастрын санд бүртгэгдсэнийг 2020 онд сэн. Тиймээс нэхэмжлэгч нар 2021 он, 2022 онуудад нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудыг үзээд 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан. Ч.Дд газар олгосон захирамжууд, тухайн газар эзэмшилтэй холбоотой шаардаж байсан баримтууд байсан эсэх, тухайн газарт хэн хэзээнээс амьдарч байсан, хэн зохих журмын дагуу шилжүүлж авсан зэрэг нь тодорхойгүй, илт хууль бус байж болохуйц нөхцөл байдлууд илэрсэн учраас нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан. Гуравдагч этгээд Ч.Дд сүүлд олгогдсон газар эзэмших эрх нь 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн А/213 дугаар захирамжаар маргаан бүхий газрын зарим хэсэг буюу 3894 м.кв талбайг жимс жимсгэнэ тариалах зориулалтаар олгосон байдаг. Газар олгосон захирамжид 4638 м.кв газрыг олгосон боловч газар эзэмших гэрчилгээнд 3894 м.кв болгож газрын хэмжээ зөрүүтэй, мөн газрын хэмжээ өөрчлөгдөж олгогдсон. Ц.Сэ, С.М нарын газар эзэмших хүсэлт гаргасан газартай давхцаж байгаа учраас Ч.Дд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Баянзүрх дүүргийн Засаг даргын 2012 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/406 дугаар захирамж, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн А/22 дугаар захирамжийг хууль бус байсан болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын тухайд 12000 гаруй м.кв хэмжээтэй газрын 4800 м.кв, 4800 м.кв газрын талбай нь Ж.Б*******, Д.С нарт олгогдсон байсан. Гэвч тухайн газар нь ундны усны хамгаалалтын бүсэд хамрагдаж байсан учраас эзэмшүүлэх боломжгүй газар байсан. Тиймээс Ж.Б*******, Д.Ст нарт газар олгосон нь хууль зүйн үндэслэлгүй. 2006 онд Ж.Б*******, Д.С нарт газар олгохдоо дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулах зарчмаар олгоогүй. 2003 онд батлагдсан Газрын тухай хуульд иргэн, аж ахуйн нэгж 0,07 га газраас илүү хэмжээтэй газар эзэмших бол дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтын зарчмаар олгогдох ёстой байсан. Гэтэл 2012 онд Ч.Дгийн нэр дээр тухайн газрыг шилжүүлсэн. Ж.Б*******, Ч.Д нар хоорондоо эрх шилжүүлэх гэрээ байгуулсан бөгөөд Баянгол дүүргийн нотариатын газарт гэрчлүүлсэн. 2012 оны Нотариатын тухай хуулийг харвал тухайн тойргийн буюу дүүргийн нотариат тухайн үл хөдлөх хөрөнгө болон эрх шилжүүлэх гэрээг хийх ёстой байсан. Тэгэхээр Ж.Б*******, Ч.Д нар Баянзүрх дүүргийн нотариатаар гэрчлүүлэх ёстой байсан. Анх газрын эрх шилжүүлсэн процесс болон эрх зүйн үндэслэл болсон эрх шилжүүлэх гэрээ хүчин төгөлдөр бус байсан гэж үзэж байна. Энэ талаар тодруулахаар 2022 онд газар зохион байгуулалтын албаны хувийн хэрэгт үзлэг хийлгэсэн. Ж.Б*******аас Ч.Дд эрх шилжүүлсэн гэрээ байх ёстой байтал холбогдох баримт байгаагүй. Эрх шилжүүлсэн гэрээнд холбогдуулаад бид нар иргэний хэргийн жр шүүхэд хандах гэхээр баримт нотлох баримт байхгүй. Маргаан бүхий газар анх олгогдохдоо хуулийн дагуу олгогдоогүй, хэн нэгэн танил талаараа авсан байх магадлалтай. Энэ талаар шалгах гэхэд холбогдох баримт байхгүй, архивд ээлэл байхгүй байна. Гуравдагч этгээд Ч.Д болон Ч.Д нар нь 13 жилийн хугацаанд нэхэмжлэгч нараас газрыг чөлөөлөх, газрыг ашиглах, зориулалтын дагуу ашиглах талаар шаардлага тавьж байгаагүй нэхэмжлэгч нарыг хүлээн зөвшөөрч байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү. гэв.
5.1. Хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нар Баянзүрх дүүргийн Засаг даргын 2016 оны 04 сарын 28-ны өдрийн А/149 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасан. Гуравдагч этгээдүүдэд 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр газар эзэмших хүсэлт гаргасны дагуу Баянзүрх дүүргийн Засаг даргын 2016 оны 04 сарын 28-ны өдрийн А/149 дүгээр захирамж гарсан. Нэхэмжлэгч нар 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдөр газар эзэмших хүсэлт гаргасан гэж тайлбарладаг. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.8 дахь хэсэгт захиргааны хэм хэмжээний акт хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй нь тогтоогдсон бол түүнийг хүчингүй болгох, эсхүл хүчин төгөлдөр бус болохыг тогтоох гэж заасан. Маргаан бүхий захиргааны акт хууль бус эсэх, хэрэв хууль бус бол нэхэмжлэгчийн ямар эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн талаар анхаарах хэрэгтэй. Нэхэмжлэгч нарт зөрчигдсөн ашиг сонирхол байхгүй, газар эзэмшихтэй холбоотой хууль ёсны ашиг сонирхол байхгүй. Нэхэмжлэгч талаас газрыг бодитоор эзэмшсэн, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн гэж тайлбарладаг. Тухайн газрыг Газрын тухай хуульд заасны дагуу эзэмшүүлэх ёстой болохоос эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр амьдарч, ашиглаж ирснийг бодитоор эзэмшсэн, эрх зөрчигдөж байна гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй. Газрын тухай хуульд бодитоор эзэмших гэсэн ойлголт байхгүй. Тиймээс нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэв.
5.2. Хариуцагч Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна гэж заасан. 2016 онд ирүүлсэн газар эзэмших хүсэлтийг шийдвэрлэж бусдын газартай давхцуулан газар олгох боломжгүй. Бусдад олгосон газрыг хуулийн дагуу хүчингүй болгосны дараа газар нөхөж олгох боломж бүрдэнэ гэж үзэж байна.
2007 оноос тухайн газрын анхны олголт хийгдсэн. Нэхэмжлэгч нар болох 11 иргэний өргөдлийг шүүж үзэхэд 2016 онд өргөдөл өгснөөс өмнө газар эзэмших өргөдөл өгч байгаагүй байна. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4 дэх хэсэгт Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно гэж заасныг зөрчиж газар эзэмшиж байсан нь тогтоогдсон. Газар эзэмших өргөдлийн дагуу газрыг олгосон. 2016 онд нэхэмжлэгч нар газар эзэмших өргөдөл гаргасан боловч давхцуулан газар олгох боломжгүй учраас дүүргийн Засаг даргаас газар олгох захирамж гараагүй. гэв.
5.3. Хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Д.Б нарын нэр бүхий 7 иргэн нийслэлийн Засаг даргад маргаан бүхий газрыг эзэмших эрх олгохыг даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3 дахь хэсэгт нэхэмжлэл гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд тусгайлан заасан бол захиргааны байгууллагаас нийтийн эрх зүйн чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбогдон үүссэн маргааныг шийдвэрлүүлэхээр захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг хэлнэ гэж заасан. Гэтэл нийслэлийн Засаг даргын зүгээс нэхэмжлэгч этгээдүүдийн хууль ёсны эрх ашгийг хөндсөн үйлдэл, эс үйлдэхүй тогтоогдохгүй байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4 дэх хэсэгт захиргааны актыг гаргахаас татгалзсан шийдвэр, эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн бол шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгах, эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох гэж зааснаар даалгах нэхэмжлэлийн хувьд захиргааны байгууллагын тухайн шийдвэрийг гаргахаас татгалзсан үйлдэл, эс үйлдэхүй тогтоогдсоноор нэхэмжлэлийн шаардлага хангагдах эрх зүйн үндэслэлтэй болно. Нэхэмжлэгч талаас 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр нийслэлийн Засаг даргад Захиргааны ерөнхий хуулийн 93 дугаар зүйлийн 93.1 дэх хэсэгт Иргэн, хуулийн этгээд гомдлоо тухайн захиргааны актыг гаргасан байгууллагын дээд шатны захиргааны байгууллагад, эсхүл гомдол хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагад гаргана гэж заасан үндэслэлээр гаргасан гомдлыг хүсэлт гэж тайлбарлаж байгаа нь эрх зүйн үндэслэлгүй байна.
2023 оны 12 дугаар сард Газрын тухай хуульд Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба иргэдийн газар эзэмших хүсэлтийг хүлээн авч нийслэлийн Засаг дарга шийдвэрлэхээр нэмэлт өөрчлөлт орсон. Гэтэл нэхэмжлэгч нараас нийслэлийн газар зохион байгуулалтын албанд газар эзэмших хүсэлт гаргасан баримт байхгүй учраас Нийслэлийн Засаг даргад гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.
6.1. Гуравдагч этгээд Ч.Дгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ч.Д нь Баянзүрх дүүргийн Засаг даргын 2012 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/406 дугаар захирамжийн дагуу Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Хар усан тохой нэртэй газарт 4638 м.кв газрыг амины орон сууцны зориулалтаар таван жилийн хугацаатайгаар эзэмших эрхтэй болсон. Үүний үндсэнд 2013 оны 01 дүгээр сарын 03-ний өдөр газар эзэмшүүлэх гэрээг газрын албатай байгуулж, газар эзэмших эрхээ баталгаажуулсан. Мөн өнөөдрийг хүртэлх хугацаанд газрыг төлбөрийг төлсөөр ирсэн. Үүний дараа хүсэлт гаргаж Баянзүрх дүүргийн Засаг даргын 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн захирамжаар тухайн газар эзэмших эрхийг арван таван жилийн хугацаагаар сунгаж шийдвэрлэсэн. Газрын хугацааг сунгахдаа Баянзүрх дүүргийн Засаг даргаас газрын хэмжээг 3894 м.кв болгож багасгасан. Мөн 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдөр хүсэлт гаргасны дагуу Баянзүрх дүүргийн Засаг даргын А/213 дугаар захирамжаар газрын зориулалтыг жимс жимсгэнэ тариалах зориулалттай болгон өөрчилж, хууль ёсны дагуу газар эзэмших эрхийн гэрээ байгуулж гэрчилгээ олгосон.
Гуравдагч этгээд Ч.Дтэй холбогдуулж Ц.Сэ, С.М нар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нар 2003 оноос эхлэн нийтдээ 12000 гаруй м.кв талбайтай газрыг эзэмшиж амьдарч байсан гэж тайлбарладаг. Нэхэмжлэгч нь өөрийн эрх ашгийг хамгаалах, эрх зүйн чадамжтай нэг этгээдийг хэлнэ. 2003 оноос хойш нэхэмжлэгч 10 иргэний хэн, хаана, ямар хэмжээтэй газарт амьдарч байсан, газрыг тодорхойлж газар эзэмших хүсэлт өгсөн эсэхийг хавтаст хэргээс харвал тодорхойгүй байна. Тиймээс нэхэмжлэгч нарын зөрчигдсөн эрх байхгүй гэж үзэж байна.
Хариуцагч талаас хариу тайлбартаа Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэг, 27.4 дэх хэсэгт заасны дагуу газрыг эзэмшүүлнэ гэж тайлбарласан. Нэхэмжлэгч нар өнөөдрийг хүртэл маргаан бүхий газарт амьдарч байгаа нь Газрын тухай хуулийг зөрчсөн гэдгийг илэрхийлж байна.
Ч.Дгийн тухайд газар эзэмших эрхтэй болсноос хойш тухайн газарт үйл ажиллагаа явуулах гэтэл маргаантай байсан учраас бодитоор эзэмших боломжгүй байдал үүссэн. Маргаан шийдвэрлэгдсэний дараа газар чөлөөлүүлэх нэхэмжлэл гаргах боломжтой гэж үзэж байна.
Нэхэмжлэлийн шаардлагын тухайд нэхэмжлэгч Ц.Сэ нь Баянзүрх дүүргийн Засаг даргын А/149 дүгээр захирамжийн Ц.Д, З.З нарт холбогдох хэсэг, А/213 дугаар захирамжийн Ч.Дд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлага гаргасан. Нэхэмжлэгчийн хүсэл зоригийг харахад гэр бүлийн зориулалтаар 0,07 м.кв газрыг эзэмших хүсэлтэй байна. Ч.Д сүүлийн байдлаар 3894 м.кв газрыг эзэмшиж байгаа. Тэгэхээр нэхэмжлэлийн шаардлагын хувьд бүхэлд нь хүчингүй болгох үндэслэлгүй гэж үзэж байна. Тиймээс нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэв.
6.2. Гуравдагч этгээд Ч.Дгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч бие даасан шаардлагын үндэслэлээ: ...Баянзүрх дүүргийн Засаг даргын 2012 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/406 дугаар шийдвэрээр Ч.Д нь Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Хар усан тохой нэртэй газар байрлах нэгж талбарын 13******* дугаартай 4,638 м.кв газрыг амины орон сууцны зориулалттайгаар 5 жилийн хугацаатайгаар эзэмших эрхтэй болсон.
Улмаар 2013 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр газар эзэмшүүлэх гэрээг газрын албатай байгуулан, 07-ны өдөр газар эзэмших эрхийг баталгаажуулж, ******* дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг гарган өгсөн.
Түүний дараа газар эзэмших эрхээ сунгуулах хүсэлтээ гаргахад газраа хуулийн дагуу эзэмшиж байсан, зөрчилгүй гэж үзэж Баянзүрх дүүргийн Засаг даргын 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн А/22 дугаар захирамжаар 15 жилийн хугацаагаар эзэмших эрхийг сунгасан. Гэхдээ зарим этгээдийн газартай давхцал үүссэн гэх тодорхойгүй шалтгаанаар анх эзэмшиж байсан газрын хэмжээ болох 4,638 м.кв газрыг багасгаж, 3,894 м.кв газрыг эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн.
Харин 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн А/213 дугаар захирамжаар газрын зориулалтыг өөрчилж, "жимс жимсгэнэ тариалах" болгон 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр 0110-*******дугаар "Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ" байгуулж, газар эзэмших эрхийн гэрчилгээг авч, эзэмшиж байна.
Нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн үндэслэлдээ 2003 оноос хойш Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Гачуурт тосгон, Хар усан тохой орчимд зуслангийн зориулалтаар нийт 12,000 м.кв орчим газрыг эзэмшиж ирсэн гэжээ. Гэвч гуравдагч этгээд анх газар эзэмших эрх шилжүүлэн авах үед буюу 2012 онд маргаан бүхий газар хоосон байсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үзлэгийн явцад тогтоогдсон шиг аливаа хашаа, байшин, байгууламж байгаагүй.
Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т зааснаар "газар эзэмших" гэж газрыг гэрээнд заасан зориулалт, нөхцөл, болзлын дагуу хуулиар зөвшөөрсөн хүрэнд өөрийн элд байлгахыг ойлгох бөгөөд хуульд заасан журмын дагуу Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт заасан "Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ" гэж заасан.
Гэтэл захиргаанаас эрх олгосон ямар нэгэн шийдвэр, зөвшөөрөлгүй атлаа дур эн хашаа, байшин барьсан суурьшиж байгаа нь хууль зөрчсөн илэрхий үйлдэл болно. Түүний улмаас газрын хууль ёсны эзэмшигчийн эрхийг ноцтойгоор зөрчиж, хуульд заасны дагуу эзэмшиж, ашиглах гэхээр тойруулан хашаа барьж, орц, гарцыг хааснаар өнөөдрийг хүртэл өөрийн эзэмшил газартаа нэвтрэх ямар ч боломжгүй болоод байна.
Дээр дурдсанчлан нэхэмжлэгч болон гуравдагч этгээдүүдэд 2016 онд эзэмшүүлэхэд тухайн газар дээр захиргаанаас олгогдсон эрх бүхий захирамж, газрын гэрээ болон гэрчилгээтэй байсан болох нь нотлох баримтуудаар тогтооно. Мөн холбогдох хууль тогтоомжид заасны дагуу газар эзэмших эрхийг шилжүүлэн авахаас өмнөх газар эзэмшигчийн газрын төлбөрийг нөхөн барагдуулснаас гадна өнөөдрийг хүртэл газрын төлбөрийг гэрээнд заасан хэмжээгээр бүрэн гүйцэд төлсөөр байна.
Д.Б нар нь 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн газрын албанд хүсэлтээ гаргах үедээ Ч.Дгийн 2012 оноос хойш хуульд заасны дагуу эзэмшиж буй нэгж талбарын 13******* дугаартай давхцалтай газар хүсэлтээ гаргасан нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлд газар эзэмшүүлэхэд тавигдах шаардлагыг тогтоосон байх бөгөөд 31.3 дахь хэсэгт "Газар эзэмшүүлэх хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна" гэж заасныг зөрчсөн.
Баянзүрх дүүргийн Засаг даргын 2012 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/406 дугаар шийдвэрээр газар эзэмших эрхтэй болсон бөгөөд Газрын харилцаа, геодези зураг зүйн газрын даргын 2008 оны 83 дугаар тушаалаар баталсан "Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журам"-ын 9.7, 9.8-д зааснаар эзэмшил газрын кадастрын зураглалыг ээллийн санд оруулах, зохион байгуулах нь Газрын албаны үүрэг байна.
Ч.Дгийн эзэмшиж буй нэгж талбарын 13******* дугаартай газартай Д.Т, С.З, 3.З, Ц.Д, Ш.О, Н.Б, Г.Б, Т.С нарт олгосон газар давхцалтай байна. гэжээ.
6.3. Гуравдагч этгээд С.З, З.З, П.Мө, Д.Д нараас шүүхэд ирүүлсэн тайлбартаа ...миний бие гуравдагч этгээдээр оролцохгүй. Хэргийг хянан шийдвэрлэхэд татгалзах зүйл байхгүй болно. гэжээ.
6.4. Гуравдагч этгээд Б.С, Б.Б нар шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Баянзүрх дүүргийн Засаг даргын 2016 оны 4-р сарын 28-ны өдрийн А/149 захирамжийг хүчингүй болгох тохиолдолд эрх ашиг маань хохирч байгаа тул уг захирамжийг хүчин төгөлдөр гэж хэмээн үзэж, хэвээр үлдээх хүсэлтэй байна. Шүүх хуралдаанд биеэр оролцож амжихгүй тул үүгээр байр сууриа илэрхийлж байна. гэжээ.
6.5. Гуравдагч этгээд Б.С шүүхэд ирүүлсэн тайлбартаа: ...2016 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн Баянзүрх дүүргийн Засаг даргын А/149 дүгээр захирамжийн дагуу 700 м2 талбайг Т.Сд шилжүүлсэн тул уг хэрэгт миний ашиг сонирхол байхгүй. гэжээ.
6.6. Гуравдагч этгээд Б.Ө шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие одоогоос 2 жилийн өмнө нэрээ хасуулсан билээ. Одоо энэ хэрэгт ямар ч хамааралгүй тул энэ хэргээс нэрээ татаж авах хүсэлтэй байна. гэжээ.
6.7. Гуравдагч этгээд Д.С шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие Баянзүрх дүүргийн 20 дугаар хороонд ямар нэгэн газар эзэмшиж, өмчилж байгаагүй. Энэ тухай хүсэлт гаргаж байгаагүй бөгөөд 2018 онд газрын албанд хандан өргөдөл өгөөгүй. Би энэхүү хэрэгт ямар нэгэн хамааралтай биш, миний эрх, ашиг зөрчигдөхөөр нөхцөл байдал үүсээгүй. Иймд намайг оролцуулахгүйгээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулахад татгалзах зүйлгүй болно. гэжээ.
6.8. Гуравдагч этгээд Б.Б шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Гачуурт тосгон, Хар усан тохойд байрлах газрыг Баянзүрх дүүргийн нотариатаар орж хасуулсан болно. Иймд энэ газартай миний бие ямар ч холбоогүй болно. Миний бие Ц.Сэд энэ газрыг Баянзүрх дүүргийн нотариатаар орж шилжүүлсэн болно. гэжээ. Иймд миний нэрийг хасаж өгнө үү. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд эрүүл оролцох боломжгүй тул шүүх хуралдаанд байлцуулахгүйгээр шийдвэрлэж өгнө үү. гэжээ.
6.9. Гуравдагч этгээд Ц.Д, Х.Б, Н.Э, Ш.О, Д.Т нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энх-Эрдэнэ шүүхэд ирүүлсэн тайлбартаа: ...Гуравдагч этгээд нарын төлөөлөгчийн хувьд нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй, хэрэгсэхгүй болгох байр суурьтай байна. Мөн тухайн хэргийн шүүх хурал нь удаа дараа хойшилсон учир энэ удаагийн шүүх хурлыг үргэлжлүүлэн, оролцуулахгүйгээр шийдвэрлэж өгнө үү. гэжээ.
7. Иргэдийн төлөөлөгч Б.Бгаас шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Төрийн захиргааны байгууллага нь газар олгосон иргэдийн бичиг баримт, ээллийг нягталж шалгахгүйгээр дараагийн иргэдэд давхардуулж газар олгож байгаа нь учир дутагдалтай санагдаж байна. гэжээ.
Шүүх энэ хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг шинжлэн судалж үнэлээд нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлага, гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг дараах байдлаар шийдвэрлэв. Үүнд:
Нэг. Нэхэмжлэлийн шаардлагуудын тухайд:
1.1. Нэхэмжлэгч Д.Б, Б.Ч, А.Т, Л.Э, Д., Н.Б, Т.С, Ц.Сэ, С.М нараас Баянзүрх дүүргийн Засаг даргын 2016 оны 04 сарын 28-ны өдрийн А/149 дугаар захирамжийн Н.Э, Б.С, Х.Б, Д.Д, П.Мө, Ц.Д, С.З, Д.Т, 3.З, Б.Ө нарт тус тус холбогдох хэсгийг хүчингүй болгуулах,
1.2. Нэхэмжлэгч Ц.Сэ, С.М нараас Баянзүрх дүүргийн засаг даргын 2018 оны 06 сарын 06-ны өдрийн А/213 дугаар захирамжийн Ч.Дд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах; Баянзүрх дүүргийн засаг даргын 2012 оны 12 сарын 06-ны өдрийн А/406 дугаар захирамжийн Ч.Дд холбогдох хэсэг, Баянзүрх дүүргийн засаг даргын 2018 оны 01 сарын 30-ны өдрийн А/22 дугаар захирамжийн Ч.Дд холбогдох хэсгийг тус тус хууль бус байсан болохыг тогтоолгох;,
1.3. Нэхэмжлэгч Г.Баас Баянзүрх дүүргийн засаг даргын 2012 оны 12 сарын 06-ны өдрийн А/406 болон 2018 оны 01 сарын 30-ны өдрийн А/22 дугаар захирамжийн Ч.Дд холбогдох хэсгийг тус тус хууль бус байсан болохыг тогтоолгох; 2018 оны 06 сарын 06-ны өдрийн А/213 дугаар захирамжийн Ч.Дд холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох шаардлага тус тус гаргасан.
Хоёр. Нэхэмжлэгч нарын гаргасан 1.1-д дурдсан нэхэмжлэлийн шаардлагын тухайд
Нэхэмжлэгч нар шаардлагын үндэслэлээ ...нэхэмжлэгч тус бүрийн бодитоор эзэмшиж, ашиглаж байгаа газрыг Баянзүрх дүүргийн Засаг даргын 2016 оны А/149 дүгээр захирамжаар нэр бүхий 14 иргэнд олгосон нь нэхэмжлэгч нарын хүсэлтийн дагуу газар эзэмших эрхээ баталгаажуулах эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн, нэхэмжлэгч нар 2003 оноос хойш тухайн газарт хашаа, байшин барьж амьдарч ирсэн...Нийслэлийн Засаг дарга 2016 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тодотгол оруулж 11 этгээдэд газрыг олгох нь зүйтэй гэж хариу өгсөн гэж, хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс ...гуравдагч этгээд нар 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр, нэхэмжлэгч нар 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдөр газар эзэмших хүсэлт гаргасан тул нэхэмжлэгч нарт зөрчигдсөн ашиг сонирхол байхгүй... гэж, гуравдагч этгээд Ч.Дгийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэгч нарын зөрчигдсөн эрх байхгүй, нэхэмжлэгч нар өнөөдрийг хүртэл ямар ч зөвшөөрөлгүйгээр маргаан бүхий газарт амьдарч байгаа тус тус тайлбарлан маргаж байна.
Маргаан бүхий захиргааны акт болох Баянзүрх дүүргийн Засаг даргын 2016 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн Газар эзэмших эрх олгох тухай А/149 дүгээр захирамжаар Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3, 29 дүгээр зүйлийн 29.1, 33 дугаар зүйлийн 33.1.1, 33.1.2, Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлах тухай тогтоолыг тус тус үндэслэн газар эзэмших эрхийн гэрчилгээ авахыг хүсч хүсэлтээ ирүүлсэн хавсралтад нэр дурдсан 902 /Есен зуун хоёр/ иргэнд 627186 м2 газрыг 15 жилийн хугацаатай эзэмших эрхийг олгож баталгаажуулсан, уг хавсралтын 811-д Бын Ө, 812-д Цийн Д, 813-д Бын Б, 814-д Бын Б, 815-д С*******ын З, 816-д Нн Э, 817-д ын О, 818-д Бийн С, 819-д гийн Б, 820-д Бийн С, 821-д З З, 822-д Дгийн Т, 823-д Дийн Д, 824-д Пийн Мө нарт Хар усан тохойд орших хил залгаа тус бүр 700 м.кв газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар эзэмшүүлэхээр олгосон байна.
Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ, 27.4-д Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно., 29 дүгээр зүйлийн 29.1-д Иргэнд гэр бүлийнх нь хамтын хэрэгцээнд зориулан хувийн гэр, орон сууцны хашаа барих зориулалтаар үнэ төлбөргүй эзэмшүүлэх газрын хэмжээ 0,07 га-гаас илүүгүй байна, 31 дүгээр зүйлийн 31.2-д Хүсэлт гаргасан газрын байршил нь...дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлж болохоор заагдсан байна, 31.3-д Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна гэж тус тус заасан.
Түүнчлэн Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын даргын 2008 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 83 дугаар тушаалаар батлагдсан Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журам-ын 5.2-т Шинээр газар эзэмшүүлж, ашиглуулах тохиолдолд:, 5.2.2-т Тухайн газар нь бусдын эзэмшил, ашиглалтын газартай давхцаж буй эсэхийг шалгах;, 5.2.3-д Аймаг, нийслэлийн хот байгуулалтын болон газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсан эсэхийг шалгах;, 5.2.6-д Үер усны ам, далан болон ундны усны эрүүл ахуй, ариун цэврийн хамгаалалтын бүсэд хамрагдаж буй эсэхийг шалгах., 6.1-д Өргөдөлтэй танилцаж, суурин судалгаа хийгээд шийдвэрлэх боломжтой гэж үзсэн тохиолдолд өргөдөл гаргагчтай хамт газар дээр нь очиж хээрийн судалгаа хийнэ гэж тус тус заажээ.
Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд тухайн маргаан бүхий газар нь Нийслэлийн Засаг даргын 2003 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 95 дугаар захирамжаар Ула хотын төвлөрсөн ус хангамжийн газрын доорх усны эх үүсвэрүүдийн тэжээгдлийн гадаад, дотоод мужийн хамгаалалтын бүстэй бүхэлдээ давхцалтай байгаад Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 50 дугаар тогтоолоор Ула хотын ус хангамжийн эх үүсвэрийн эрүүл ахуйн хязгаарлалтын бүстэй давхцалгүй болж тогтоогдсон,
Гуравдагч этгээд С.З, З.З нар нь 2016 оны 02 дугаар сарын 18-нд, Д.Т, П.Мө, Б.С, Б.Б, Ш.О, Д.Д, Б.С, Н.Э, Х.Б, Б.Ө, Ц.Д, Б.Б нар нь 2016 оны 02 дугаар сарын 19-нд анх газар эзэмших хүсэлт гаргаж өргөдөл, иргэний үнэмлэхийн хуулбар, эргэлтийн цэгүүдийг нь газарт бэхэлсэн нэгж талбарын зураг, нэгж талбарын хил, заагийн газарт бэхэлсэн эргэлтийн цэгийг хүлээлгэн өгсөн тухай акт зэрэг баримтууд хавсаргаж өгснөөр 2016 оны 04 сарын 28-ны өдрийн А/149 дугаар захирамжаар С.Зд 000631295, З.Зд 000631288, Д.Тд 000631287, П.Мө 000631286, Б.С 000631289, Б.Бт 000631296, Ш.Од 000631293, Д.Дд 000631285, Б.Сд 000631292, Н.Эт 000631294, Х.Бд 000631290, Б.Өд 000631298, Ц.Дд 000631297, Б.Бид 000631297 дугаар Гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон.
Гуравдагч этгээд Ч.Д нь Баянзүрх дүүргийн Засаг даргын 2012 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/406 дугаар захирамжаар Ж.Б*******аас газар эзэмших эрхийг шилжүүлэн авснаар түүнд Баянзүрх дүүрэг, ******* хороо, Хар усан тохойд орших 4638 м2 газрыг амины орон сууцны зориулалтаар 2013 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 000******* дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээ олгогдсон, мөн тус дүүргийн Засаг даргын 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн А/22 дугаар захирамжаар түүний газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг 15 жилийн хугацаатайгаар сунгасан, мөн 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн А/213 дугаар захирамжаар газрын зориулалтыг жимс, жимсгэнэ болгон өөрчилж, 15 жилийн хугацаатайгаар эзэмших эрх олгож, 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 000******* дугаар эрхийн гэрчилгээг 4638 м2-аар олгосон,
Харин нэхэмжлэгч Г.Б, Н.Б нар 2016 оны 05 дугаар сарын 25-нд, Т.С 2016 оны 08 дугаар сарын 15-нд, Л.Э 2016 оны 08 дугаар сарын 01-нд, Д.Б 2016 оны 08 дугаар сарын 09-нд, Ц.Сэ, А.Т, Д., С.М, Б.Ч нар 2016 оны 10 дугаар сарын 14-нд тус тус газар эзэмших хүсэлт гаргасан,
Мөн нэхэмжлэгч Д.Бгийн хүсэлт гаргасан газар нь гуравдагч этгээд Н.Э, Б.С, Х.Б нарын, нэхэмжлэгч Б.Чын хүсэлт гаргасан газар нь Б.Сгийн, нэхэмжлэгч А.Тын хүсэлт гаргасан газар Д.Дгийн, нэхэмжлэгч Л.Эын хүсэлт гаргасан газар П.Мө, Д.Д нарын, нэхэмжлэгч Д.ын хүсэлт гаргасан газар Н.Эын, нэхэмжлэгч Ц.Сийн хүсэлт гаргасан газар гуравдагч этгээд Ц.Д, З.З нарын болон Ч.Дд өмнө эзэмшүүлсэн газартай, нэхэмжлэгч С.Мгийн хүсэлт гаргасан газар нь С.З, Д.Т, З.З нарын болон Ч.Дд эзэмшүүлсэн газартай, гуравдагч этгээд Ч.Дгийн газар нь Д.Т, С.З, З.З, Ц.Д, Ш.О, Б.С, Б.Ө Н.Б, Г.Б нарын газартай тус тус давхцалтай болох нь хэрэгт авагдсан нэхэмжлэгч гуравдагч этгээд нарын өргөдөл, кадастрын зураг, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын лавлагаа зэрэг баримтуудаар,
Түүнчлэн нэхэмжлэгч Д.Б нь 2003 оноос хойш уг газар дээр байшин барьж суурьшин амьдарч байгаа, нэхэмжлэгч нар 2013 оноос зуслангийн зориулалтаар эзэмшихээр тохиролцож уг газар дээр 4 тал блокон хашаа, нэхэмжлэгч Д.Б 2 давхар өвөл зуны байшин, нэхэмжлэгч А.Т өмчлөлийн зуслангийн байшин, нэхэмжлэгч Н.Б өмчлөлийн хувийн сууц, Ц.Сэ хувийн сууц тус тус барьсан болох нь газрын үзлэгийн явцад мөн тогтоогдсон болно.
Дээр дурдсан хууль болон журмын заалтуудыг маргааны үйл баримттай холбогдуулан авч үзвэл хариуцагч Баянзүрх дүүргийн засаг дарга 2016 оны А/149 дүгээр захирамжийг гаргахдаа газар эзэмших эрх олгох харилцааг нарийвчлан зохицуулсан журамд заасан үйл ажиллагааг бүрэн гүйцэд хийлгүйгээр газрыг гуравдагч этгээд нарт олгосон нь хууль зүйн үндэслэлгүй, уг хууль бус захиргааны актын улмаас нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байх тул хүчингүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Тухайлбал, нэр бүхий гуравдагч этгээд нарын гаргасан өргөдөлтэй танилцаж, улмаар суурин судалгаа хийгээд шийдвэрлэх боломжтой гэж үзсэн тохиолдолд өргөдөл гаргагчтай хамт газар дээр нь очиж хээрийн судалгаа хийхээр нарийвчлан заасан байхад энэ ажиллагааг хийгээгүй, газар эзэмших хүсэлт гаргах эрхийн хувьд маргаантай эсэх, тухайн газрыг хэн бодитоор эзэмшиж байгааг хээрийн судалгаагаар нэг бүрчлэн хийж тогтоолгүйгээр шийдвэрлэсэн нь Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4-т Тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй бөгөөд оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооно гэж заасныг зөрчсөн байна.
Түүнчлэн Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын 2019 оны 5 сарын 21-ний өдрийн 02-03/1996 дугаар албан бичгээр нэхэмжлэгч Ц.Сэд ...Баянзүрх дүүргийн газрын алба алдаатай үйлдлээ засч нэр бүхий иргэдийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай захирамжийн төсөл боловсруулан ажиллаж байна гэх, мөн дүүргийн газар зохион байгуулалтын албаны 2019 оны 5 сарын 28-ны өдрийн 13/1463 дугаар албан бичгээр дүүргийн Засаг даргын 2016 оны А/149 дүгээр захирамжаар Х.Б нарын 11 иргэнд газар эзэмших эрх олгосныг хүчингүй болгох захирамжийн төсөл хүргүүлсэн-ийг, Нийслэлийн Засаг даргад гаргасан 2016 оны 6 сарын 10-ны өдрийн, Д.Бгийн гомдлын бүртгэл хяналтын картанд 2016 оны 7 сарын 8нд шийдвэрлэв,Хар усан тохойд газар эзэмших хүсэлтийг дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгуулан олгох боломжтой, иймд 2016, 2017 оны төлөвлөгөөнд тусгуулан эзэмшүүлнэ гэж, мөн 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн бүртгэл хяналтын картанд ...дүүргийн газар зохион байгуулалтын 2019 оны төлөвлөгөө батлагдсан тул Сэ нарын 9 иргэний газрыг Газрын эрхийг хянан шийдвэрлэх зөвлөл-ийн хурлаар оруулсан гэж, 2019 оны 4 сарын 29-ний бүртгэл хяналтын картанд ...Захиргааны ерөнхий хуулийн дагуу газар эзэмших эрхийг хүчингүй болгохын тулд сонсгох үйл ажиллагааг явуулсны дараа хүчингүй болгох болно, дээрхи иргэдэд эгдсэн, Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны 2019 оны 7 сарын 04-ний өдрийн гомдлын бүртгэлд ...газар эзэмших эрхийг хүчингүй болгох талаархи захирамжийн төсөл бэлтгэж дүүргийн хуулийн хэлтэст хүргүүлээд байгаа-г эгдсэн, мөн Баянзүрх дүүргийн газар зохион байгуулалтын албаны 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 13/943 дугаар албан бичгээр ...хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй, шүүхэд хандаж шийдвэрлүүлнэ үү гэх хариу өгсөн үйл баримтууд тогтоогдсон, энэ талаар хэргийн оролцогчид маргадаггүй болно.
Үүнээс үзвэл нэхэмжлэгч нар хүсэлтээ гаргах үед уг газарт нэр бүхий гуравдагч этгээдүүд хүсэлтээ түрүүлж гаргасан байх хэдий ч хариуцагч захиргааны байгууллага шийдвэр гаргахдаа нөхцөл байдлыг тодруулаагүй, нэхэмжлэгч гуравдагч этгээд нарын хүсэлт болгосон газрууд бүхэлдээ бусдын амьдарч буй газартай давхцал үүссэн, нэхэмжлэгч Н.Б, А.Т нар нь үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч болсон байхад эдгээрийг тодруулж шалгаагүй нь хууль бус, энэ тохиолдолд нэхэмжлэгч нарыг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.
Нэхэмжлэгч нар нь тухайн газар дээр тодорхой хугацаанд суурьшин амьдарч хөрөнгө оруулалт гарган, хувийн сууц өвлийн байшин, хашаа барьсан, тухайлбал 2022 оны 06-р сарын 08-ны байдлаар нэхэмжлэгч Ц.Сэ 83,378.37, Д.Б 198,705.7, Н.Б 138,317.5 мян.төг, А.Т 29,476.6 мян.төг гэх тус тус хөрөнгийн үнэлгээ тогтоогдсон, түүнчлэн нэхэмжлэгч нар нь иргэдэд эзэмшүүлж болохоор төлөвлөгдсөний дараа зохих журмын дагуу хүсэлтээ гаргасан, хариуцагч захиргаа гуравдагч этгээд нарт олгосон захирамжийг хүчингүй болгох-оо удаа дараа эгдсэн зэргээс үзэхэд Захиргааны ерөнхий хуулийн 4.2.8-д Хууль ёсны итгэлийг хамгаалах зарчим гэж нийтийн эрх зүйн аливаа харилцаанд захиргааны үйл ажиллагаанд оролцогч иргэн, хуулийн этгээдэд эдийн буюу мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх эрх зүйн үр дагавар үүссэн тохиолдлыг ойлгоно гэж заасанчлан нэр бүхий нэхэмжлэгч иргэдийн хууль ёсны итгэл хамгаалагдахаар байна гэж шүүх үзэв.
Түүнчлэн хариуцагч захиргааны байгууллагаас алдаатай захирамж гаргаснаа хүлээн зөвшөөрч түүнийгээ засч залруулахаар нэхэмжлэгч нарт удаа дараа албан бичгээр эгдэж, сонсох ажиллагаа явуулахад гуравдагч этгээд Б.Б нь Би эхгүй байхад уг захирамж гарсан гэж тайлбарласнаас гадна уг ажиллагааны үр дүнд гуравдагч этгээд Б.Ө нь нэхэмжлэгч Н.Бд, Б.С нь нэхэмжлэгч Т.Сд газар эзэмших эрхээ шилжүүлэхээр гэрээ байгуулж улмаар Баянзүрх дүүргийн Засаг даргын 2016 оны А/364 дүгээр болон А/186 дугаар захирамжуудаар баталгаажин газрын кадастрын ээллийн санд бүртгэгдсэн нь хариуцагч захиргааны шийдвэр гаргах ажиллагаа анхнаасаа бодит нөхцөлд тохирсон, зорилгодоо нийцсэн, үндэслэл бүхий байх зарчим зөрчигдсөнийг дурдах нь зүйтэй.
Иймд нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагын 1.1 дэх хэсгийг хангаж, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2016 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн А/149 дугаар захирамжийн гуравдагч этгээд Н.Э, Б.С, Х.Б, Д.Д, П.Мө, Ц.Д, С.З, Д.Т, 3.З, Б.Ө нарт холбогдох хэсгийг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Гурав. Нэхэмжлэгч нарын гаргасан гаргасан 1.2, 1.3-д дурдсан нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Он дарааллын хувьд авч үзвэл, Баянзүрх дүүргийн засаг даргын, 2012 оны 12 сарын 06-ны өдрийн А/406 дугаар захирамжаар Ч.Дд иргэн Ж.Б*******ы эзэмших эрх бүхий Дүүргийн засаг даргын 2007 оны 221 дүгээр захирамж бүхий амины орон сууцны зориулалттай Хар усан тохойд орших 4638 м2 газрыг нэр шилжүүлэн авснаар газар эзэмших эрхийн гэрчилгээ олгогдсон боловч Ж.Б*******д анх эрх олгосон Дүүргийн засаг даргын 2007 оны 221 дүгээр захирамжийг Нийслэлийн Засаг даргын 2010 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 703 дугаар бүхий Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийг хүчингүй болгох тухай захирамжаар ...ундны усны тэжээлийн дотоод мужид...газар эзэмшиж байгаа иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудын газар эзэмших эрхийг хүчингүй болгосон, уг захирамжийн хавсралтын 85-д Ж.Б******* багтсан байна.
Үүнээс үзвэл Нийслэлийн засаг даргын 2010 оны 703 дугаар захирамжаар хүчингүй болсон Ж.Б*******ы газар эзэмших эрхийг Ч.Дд нэр шилжүүлэн эзэмшүүлсэн Баянзүрх дүүргийн Засаг даргын 2012 оны А/406 дугаар захирамжийн холбогдох хэсэг хууль бус, уг захирамжийг хууль бус байсан болохыг тогтоолгохоор нэхэмжлэгч Ц.Сэ, С.М, Г.Б нар шаардах эрхтэй, уг захирамжийн улмаас нэхэмжлэгч Ц.Сэ, С.М, Г.Б нарын газар эзэмших эрх олж авах хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж шүүх дүгнэв.
Учир нь Баянзүрх дүүргийн засаг даргын, 2012 оны 12 сарын 06-ны өдрийн А/406 дугаар захирамжаар Ч.Дд олгосон 4638 м2 /2018 оны 06 дугаар сарын 06-ны А/213 дугаар захирамжаар мөн 4638 м2 гэсэн боловч 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн гэрчилгээнд 4638 м2 гэж, кадастрын системд 3894 м2-аар зөрүүтэй бүртгэсэн/ газрын тодорхой хэсэг нь нэхэмжлэгч Ц.Сэ, С.М, Г.Б нарын эзэмших хүсэлт гаргасан газартай давхацсан гэх үндэслэлээр түүнд газар эзэмших эрх олгогдоогүй, одоо шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагад тухайн байршилд газар эзэмших эрх авахыг хүсч байгаа болно.
Түүнчлэн Баянзүрх дүүргийн Засаг даргын 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн А/22 дугаар захирамжаар газар эзэмших гэрээ, гэрчилгээний хугацаа сунгуулах хүсэлт ирүүлсэн 59 иргэн, хуулийн этгээдийн тухайд хугацааг сунгасан байх ба уг захирамжийн хавсралтын 20 дугаар хороо 43-д Ч.Дд 4638 м2 газрыг 15 жилийн хугацаагаар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн /2012 оны А/406 дугаар захирамжтай гэж тэмдэглэсэн/ байна.
Эндээс дүгнэвэл Ч.Дгийн газар эзэмших эрхийн талаар гарсан Дүүргийн засаг даргын 2012 оны А/406 дугаар захирамжийг дээд шатны захиргааны байгууллага хүчингүй болгосон, Нийслэлийн засаг даргын уг захирамж хуулийн хүчин төгөлдөр хэвээр, ямар нэгэн эрхийн акт дахин гараагүй байхад тухайн хүчингүй болгосон захирамжийг үндэслэн Ч.Дгийн газрын эрхийг 15 жилийн хугацаагаар сунгаж шийдвэрлэсэн Баянзүрх дүүргийн Засаг даргын 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн А/22 дугаар захирамжийн холбогдох хэсгийг хууль бус байсан болохыг тогтоох хууль зүйн үндэслэлтэй.
Иргэн Ч.Д нь тухайн газрын зориулалтаа жимс жимсгэнэ тариалах зориулалттай болгохоор /1 дүгээр хавтаст хэргийн 230 дугаар талд огноогүй/ газрын албанд хүсэлт гаргаснаар Баянзүрх дүүргийн Засаг даргын 2018 оны 06 сарын 06-ны өдрийн А/213 дугаар захирамжаар Ч.Дгийн эзэмшил газрын зориулалтыг өөрчилж улмаар эзэмшил газрын хэмжээг 4638 м2-аар тогтоож шийдвэрлэсэн байна.
Үүнээс үзвэл тухайн маргаан бүхий захиргааны акт нь хүчингүй болсон Дүүргийн засаг даргын захирамжид үндэслэн олгогдсон газрын зориулалтыг өөрчилсөн агуулгаараа хууль бус, уг хууль бус актын улмаас нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байх тул хүчингүй болгох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх үзэв.
Нөгөө талаар Баянзүрх дүүргийн Засаг даргын 2018 оны 06 сарын 06-ны өдрийн А/213 дугаар захирамжаар Ч.Дгийн эзэмшил газрын зориулалтыг өөрчилсөн нь түүнд газар эзэмших эрх анх олгосон захирамжийг хүчингүй болгосон захирамжтай зөрчилдөж гаргаснаараа илт хууль бус захиргааны актад хамаарч байна.
Учир нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д Дараах тохиолдолд захиргааны акт илт хууль бус болно:, 47.1.6-д захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй; гэж тус тус заасан ба нэгэнт Ч.Д нь газар эзэмших эрхгүй этгээд болсон байхад түүний газар эзэмших эрхийн хугацааг сунгах, зориулалтыг өөрчлөх хууль зүйн боломжгүй, уг актыг гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй гэж үзнэ.
Дөрөв. Нэхэмжлэгч Д.Б, Б.Ч, А.Т, Л.Э, Д., Ц.Сэ, С.М нарын гаргасан 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн газар эзэмших эрх олгохыг хүссэн хүсэлтийг шийдвэрлээгүй Баянзүрх дүүргийн газар зохион байгуулалтын албаны эс үйлдэхүйг хууль болохыг тогтоох, хүсэлтийн дагуу газар эзэмших эрх олгох захирамж гаргахыг Нийслэлийн засаг даргад даалгах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Нэхэмжлэгч нараас ...2016 оны 10 дугаар сарын 14-ний өдөр газар эзэмших хүсэлтийг шийдвэрлэх боломжтой гэж хүлээж д, 2020 онд татгалзсан хариу өгсөн нь хууль бус эс үйлдэхүй, 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт орсны дагуу Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1 дэх хэсэгт зааснаар Нийслэлийн засаг даргад даалгах шаардлага гаргасан гэж, Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын алба ...нэхэмжлэгч нар 2016 онд өргөдөл өгөхөөс өмнө гуравдагч этгээдүүд хүсэлтээ ирүүлсэн байсан тул давхцуулж олгох боломжгүй гэж, хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс Нийслэлийн Засаг даргын зүгээс эс үйлдэхүй гаргаагүй тул даалгах шаардлагыг хангах боломжгүй гэж маргав.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл нэхэмжлэгч Г.Б, Н.Б нараас 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдөр, Т.Сос 2016 оны 08 дугаар сарын 15-ны өдөр, Л.Эаас 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдөр, Д.Бгаас 2016 оны 08 дугаар сарын 09-ний өдөр, Ц.Сэ, А.Т, Д., С.М, Б.Ч нараас 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албанд хандаж газар эзэмших хүсэлт болон холбогдох баримтуудыг хавсаргаж өгсөн, харин гуравдагч этгээд С.З, З.З нар нь 2016 оны 02 дугаар сарын 18-нд, Д.Т, П.Мө, Б.С, Б.Б, Ш.О, Д.Д, Б.С, Н.Э, Х.Б, Б.Ө, Ц.Д, Б.Б нар нь 2016 оны 02 дугаар сарын 19-ний өдөр газар эзэмших хүсэлт гаргасан болох нь тогтоогдсон.
Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг дараахь журмыг баримтлан шийдвэрлэнэ:, 33.1.1-д энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан болон төсөвт байгууллагад зайлшгүй хэрэгцээтэй газрыг эзэмшүүлэх тухай шийдвэрийг аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар баталсан газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу тухайн шатны Засаг дарга гаргана гэж газар эзэмших хүсэлтийг тухайн шатны Засаг дарга шийдвэрлэхээр, тухайн хүсэлт гаргасан газар нь бусдын газартай ямар нэгэн байдлаар давхцаагүй байх шаардлагыг мөн хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д хуульчилсан.
Үүнээс үзвэл нэхэмжлэгч нарын гаргасан 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн хүсэлтэнд хариуцагч захиргааны байгууллага 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 13/943 дугаар албан бичгээр шийдвэрлэх боломжгүй гэх хариуг өгсөн, энэ тохиолдолд хариуцагчийг хууль бус эс үйлдэхүй гаргасан гэж үзэхгүй.
Учир нь, Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-д зааснаар Эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно. гэж хэлэхээр, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-д захиргааны актыг гаргахаас татгалзсан шийдвэр, эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн бол шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгах, эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох гэж заасан ба нэхэмжлэгч нарыг хүсэлтээ гаргах үед маргаан бүхий газрыг гуравдагч этгээд нарт эзэмшүүлсэн Баянзүрх дүүргийн Засаг даргын 2016 оны 04 сарын 28-ны өдрийн А/149 дугаар захирамж гарсан байсан, энэ үндэслэлээр хариу өгснийг буруутгах боломжгүй.
Түүнчлэн энэхүү хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа үргэлжилж байх хугацаанд Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1-д энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан болон төсөвт байгууллагад зайлшгүй хэрэгцээтэй газрыг эзэмшүүлэх тухай шийдвэрийг аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар баталсан газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу аймаг, сум, нийслэлийн Засаг дарга гаргана; гэж зааснаар дүүргийн нутаг дэвсгэрт шинээр газар эзэмших эрх олгох эрх хэмжээг зөвхөн Нийслэлийн засаг дарга хариуцан шийдвэрлэх агуулга бүхий зохицуулалт орсон.
Нэхэмжлэгч нар дээрхи заалтын дагуу газар эзэмших эрх олгохыг Нийслэлийн засаг даргад даалгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-т заасан зохицуулалтын агуулга нь хариуцагч этгээдийн эс үйлдэхүй хууль бус болохыг шүүх тогтоосон нөхцөлд тухайн этгээдэд даалгах явдал бөгөөд энэ маргааны тухайд Нийслэлийн засаг даргын эс үйлдэхүйн талаар маргаагүй, нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй тул түүнд нэхэмжлэгч нарт газар эзэмшүүлэх захирамж гаргахыг даалгах хууль зүйн боломжгүй.
Иймд нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Тав. Гуравдагч этгээд Ч.Дгээс гаргасан Баянзүрх дүүргийн Засаг даргын 2016 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн А/149 дүгээр захирамжийн Д.Т, С.З, З.З, Ц.Д, Ш.О нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Захирамжийн Б.С, Б.Ө, Б.Б нарт холбогдох хэсгийг хууль бус байсан болохыг тогтоолгох, 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн А/186 дугаар захирамжийн Н.Б, Г.Б нарт, 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн А/364 дүгээр захирамжийн Т.Сд холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах бие даасан шаардлагын тухайд.
Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс 2012 оноос хойш тухайн газрыг хууль ёсны дагуу эзэмшсэн, газар олгосон захирамжууд хүчин төгөлдөр байх хугацаанд 2016 онд маргаан бүхий захирамжуудыг гаргасан нь хууль бус гэж, хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч ...газрын давхцалын асуудлаар дээд шатны албан тушаалтанд гомдол гаргаж шийдвэрлүүлээгүй гэж маргав.
Газрын тухай хуулийн 601 дүгээр зүйлийн 601.1-д Газартай холбогдон үүссэн дараах маргааныг доор дурдсан байгууллага, албан тушаалтан шийдвэрлэнэ, 601.1.1-т газартай холбоотой иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хооронд үүссэн маргааныг нийслэл, дүүргийн газрын алба; 601.3-д Энэ хуулийн 601.2-т заасан хугацаанд нийслэл, дүүргийн газрын алба хариу өгөөгүй, хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлээгүй, нийслэл, дүүргийн газрын албаны шийдвэрийг хүлээн зөвшөөрөөгүй тохиолдолд иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор энэ хуулийн 602 дугаар зүйлд заасны дагуу Нийслэлийн газрын эрхийн маргаан таслах зөвлөлд гомдол гаргаж болно. 603 дугаар зүйлийн 603.6-т Маргаан таслах зөвлөлийн гаргасан дүгнэлтийг оролцогч талууд хүлээн зөвшөөрөөгүй тохиолдолд дүгнэлтийг гардан авснаас хойш 30 хоногийн дотор шүүхэд хандах эрхтэй гэж тус тус заасан.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл Ч.Д нь Баянзүрх дүүргийн Засаг даргын 2016 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн А/149 дүгээр, 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн А/186 дугаар, 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн А/364 дүгээр захирамжуудын талаар дээд шатны захиргааны байгууллагад урьдчилан шийдвэрлэх ажиллагааны жр гомдол гаргаж шийдвэрлүүлээгүй, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс энэ талаар маргаагүй, урьдчилан шийдвэрлэх ажиллагааны жр хандаагүй болохоо хүлээн зөвшөөрсөн болно.
Тухайн маргааныг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт орж, энэ төрлийн маргааныг Нийслэлийн газрын эрхийн маргаан таслах зөвлөл урьдчилан шийдвэрлэх, тус зөвлөлийн дүгнэлтийг эс зөвшөөрвөл шүүхэд хандахаар зохицуулагдсан, шүүх уг журмыг хэрэглэх боломжтой гэж үзэв.
Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дугаар зүйлийн 54.1-д Шүүгч дараахь тохиолдолд нэхэмжлэл хүлээн авахаас татгалзана:, гэж, 54.1.3-д Захиргааны ерөнхий хуулийн 92-94 дүгээр зүйлд заасан гомдол гаргах жр урьдчилан шийдвэрлүүлэх шаардлагыг биелүүлээгүй ба энэ журмыг хэрэглэх боломжтой гэж зааснаар гуравдагч этгээд Ч.Дгийн бие даасан шаардлагыг хүлээн авахаас татгалзаж холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Иргэдийн төлөөлөгч Б.Бгаас Төрийн захиргааны байгууллага нь газар олгосон иргэдийн бичиг баримт, ээллийг нягталж шалгахгүйгээр дараагийн иргэдэд давхардуулж газар олгож байгаа нь учир дутагдалтай санагдаж байна гэх дүгнэлт гаргасан ба түүний дүгнэлт шүүхийн энэ шийдвэрээр дэмжигдэж байгааг дурдах нь зүйтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.13, 109 дүгээр зүйлийн 109.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 31 дүгээр зүйлийн 31.3, 32 дугаар зүйлийн 32.1, 32.4, 32.5-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагын 1.1-1.3-д заасныг хангаж, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2016 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн А/149 дүгээр захирамжийн гуравдагч этгээд Н.Э, Б.С, Х.Б, Д.Д, П.Мө, Ц.Д, С.З, Д.Т, 3.З, Б.Ө нарт холбогдох хэсгийг хүчингүй болгож, Баянзүрх дүүргийн засаг даргын 2018 оны 06 сарын 06-ны өдрийн А/213 дугаар захирамжийн Ч.Дд холбогдох хэсгийг хүчингүй болгож; Баянзүрх дүүргийн засаг даргын 2012 оны 12 сарын 06-ны өдрийн А/406 дугаар захирамжийн Ч.Дд холбогдох хэсэг, Баянзүрх дүүргийн засаг даргын 2018 оны 01 сарын 30-ны өдрийн А/22 дугаар захирамжийн Ч.Дд холбогдох хэсгийг тус тус хууль бус байсан болохыг тогтоосугай.
2. Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.4, 32.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Б, Б.Ч, А.Т, Л.Э, Д., Ц.Сэ, С.М нараас гаргасан Газар эзэмших эрх олгохыг хүссэн 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн хүсэлтийг шийдвэрлээгүй хариуцагч захиргааны байгууллагын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, Нийслэлийн Засаг даргад газар эзэмших захирамж гаргахыг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.3, Газрын тухай хуулийн 601 дүгээр зүйлийн 601.3-д заасныг баримтлан гуравдагч этгээд Ч.Дгээс гаргасан, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2016 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн А/149 дүгээр захирамжийн Д.Т, С.З, З.З, Ц.Д, Ш.О нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Захирамжийн Б.С, Б.Ө, Б.Б нарт холбогдох хэсгийг хууль бус байсан болохыг тогтоолгох, 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн А/186 дугаар захирамжийн Н.Б, Г.Б нарт, 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн А/364 дүгээр захирамжийн Т.Сд холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах бие даасан шаардлагыг хүлээж авахаас татгалзсугай.
4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2-д зааснаар нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 35100 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-д зааснаар гуравдагч этгээд Ч.Дгээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг гуравдагч этгээд Ч.Дд буцаан олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-т заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах жр гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ДУЛАМСҮРЭН
ШҮҮГЧ М.БАТЗОРИГ
ШҮҮГЧ А.ГАНЗОРИГ