| Шүүх | Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Бат-Очирын Өлзийхишиг |
| Хэргийн индекс | 141/2025/00084/И |
| Дугаар | 141/ШШ2025/00071 |
| Огноо | 2025-04-01 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2025 оны 04 сарын 01 өдөр
Дугаар 141/ШШ2025/00071
| 2025 оны 04 сарын 01 өдөр | Дугаар 141/ШШ2025/00071 | Завхан аймаг |
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Өлзийхишиг би,
Нэхэмжлэгч: ..........хотын .......дүүрэг, .............1, ...........өргөн чөлөө-6, ...........цамхагт байрлах “.........” ХХК-ний нэхэмжлэлтэй,
Хариуцагч: З............. аймгийн ..........сумын ...........багт оршин суугч ........овогт М-ын А-д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 4,699,101 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэрэгт нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн хүсэлтийг хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “...............” ХХК нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: “...М.А нь тус банкны ......... тооцооны төвөөс 2024 оны 05 дугаар сарын 02-ны өдөр ........тоот зээлийн гэрээ байгуулан 5,000,000 төгрөгийн зээлийг, жилийн 19,8 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээлсэн. А нь зээлийн гэрээний 2.4.1 дахь хэсэгт заасан нөхцөлийг зөрчин 2024 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс хойш зээлийн төлбөрийг хугацаандаа төлөөгүй бөгөөд 134 хоног хугацаа хэтрүүлсэн. Банк зээлдэгчийг сайн дураараа зээлээ төлөхийг удаа дараа шаардсан, зээл төлөх мэдэгдэл өгсөн боловч зээлдэгч........... Банктай байгуулсан зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, зээлийн төлбөрийг барагдуулаагүй байна. Иймд банк зээлийн гэрээний 6.1, 6.1.1-р зүйлийг үндэслэн зээлийн гэрээг цуцлах, зээлийн төлбөр 4,699,101 төгрөг төлүүлэх нэхэмжлэл гаргаж байна...” гэжээ.
Нэхэмжлэгч “...........” ХХК нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: “................нь 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдөр зээлийн төлбөрөө хугацаанд нь төлж барагдуулаагүй М.А-г шүүхэд шилжүүлэн нэхэмжлэл гаргасан. Тус зээлдэгч нь 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдөр хугацаа хэтэрсэн зээлээ гэрээний үүргийн дагуу төлж, цаашид хэвийн төлж явах боломжтой хэмээн хүсэл зорилгоо илэрхийлсэн тул дээр гаргасан нэхэмжлэлээс татгалзаж буцаах хүсэлтэй байна...” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “.............” ХХК нь хариуцагч М.А-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 4,699,101 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч “.............” ХХК-ний итгэмжлэгдсэн төлөөлөгч нь “..................банк нь 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдөр зээлийн төлбөрөө хугацаанд нь төлж барагдуулаагүй М.А-г шүүхэд шилжүүлэн нэхэмжлэл гаргасан. Тус зээлдэгч нь 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдөр хугацаа хэтэрсэн зээлээ гэрээний үүргийн дагуу төлж, цаашид хэвийн төлж явах боломжтой хэмээн хүсэл зорилгоо илэрхийлсэн тул дээр гаргасан нэхэмжлэлээс татгалзаж буцаах хүсэлтэй байна...” гэсэн агуулга бүхий хүсэлтийг ирүүлж, хүсэлтдээ гарын үсэг зурж баталгаажуулсан байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт “...нэхэмжлэгч нь ...нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй” гэж зааснаар нэхэмжлэгч нь ийнхүү шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт “Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан ...бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ” гэж заасны дагуу нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзсан хүсэлтийг хүлээн авч, нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт “Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна” гэж зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 90,136 төгрөгийн тал хувь болох 45,060 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж 45,060 төгрөгийг төрийн сангийн данснаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758.1 дэх хэсэг тус тус заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. “.............” ХХК-ний нэхэмжлэлтэй хариуцагч М.А-д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 4,699,101 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 90,136 төгрөгийн тал хувь болох 45,060 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 45,060 төгрөгийг төрийн сангийн данснаас нэхэмжлэгч “............” ХХК-нд олгосугай.
3. Нэхэмжлэгч энэхүү захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.ӨЛЗИЙХИШИГ