Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 11 сарын 10 өдөр

Дугаар 2023/ДШМ/37

 

А.*******ид холбогдох эрүүгийн

хэргийн талаар

          Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Намхайдорж даргалж, Ерөнхий шүүгч Ж.Баттогтох, шүүгч Б.Ариунбаяр нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Эрдэнэжаргал

          Прокурор                                                                     Ц.*******э

          Шүүгдэгч                                                                     А.*******

          Шүүгдэгчийн өмгөөлөгч                                           Э.******* /цахимаар/

          Шүүгдэгчийн өмгөөлөгч                                           Б.*******

          Хохирогчийн өмгөөлөгч                                          Э.*******аа /цахимаар/

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 2023/ШЦТ/114 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан шүүгдэгч А.*******, түүний өмгөөлөгч Э.*******, Б.******* нарын давж заалдах гомдлоор А.*******ид холбогдох 2323000000069 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1986 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Завхан аймгийн Сантмаргаз суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, малчин, ам бүл-3, аав, ээжийн хамт амьдардаг, Завхан аймгийн Сантмаргаз сумын *******оо багт оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй,******* овогт *******ийн ******* /Регистрийн дугаар: ИК/

Шүүгдэгч А.******* нь 2023 оны 03 дугаар сарын 03-наас 04-нд шилжих шөнө Завхан аймгийн Сантмаргаз сумын багийн нутаг дэвсгэр “ ой” гэх газар хаваржиж байсан Ц.гийн гэрт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж улмаар Ц.гийн дагз болон далны баруун доод хэсэг, баруун мөрний хэсэгт хутгалж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан  гэмт хэрэгт холбогджээ. 

Анхан шатны шүүх:

Шүүгдэгч******* овогт *******ийн *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан зэвсэг хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгч А.*******ийг 05 /тав/ жил, 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч А.*******ид оногдуулсан 05 /тав/ жил 1 /нэг/ сарын хугацаатай хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,  Шүүгдэгчид өмнө авсан хувийн баталгаа гаргах, Монгол улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолж шийдвэрлэжээ. 

Шүүгдэгч А.*******, түүний өмгөөлөгч Э.******* нар давж заалдах шатны шүүхэд ирүүлсэн гомдол болон тайлбартаа: ...Шийтгэх тогтоолд энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй" гэж үзэж хэргийг шийдвэрлэсэн. Өмгөөлөгчийн зүгээс энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулаагүй гэж үзэж байна. Тухайлбал гэрч, хохирогч, яллагдагч нарын мэдүүлэг зөрүүтэй байхад бусад нотлох баримтуудыг цуглуулах, харьцуулах ажиллагаа хийгээгүй хохирогчийн мэдүүлэгт тулгуурлан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 болон 2 дахь хэсэгт заасан "мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох, хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно" гэсэн зарчмыг зөрчсөн. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмууд ноцтой зөрчигдсөн гэж үзэж байна. Тухайлбал, гэмтлийн зэргийг тогтоосон Нийслэлийн шүүх шинжилгээний газрын шинжээч Ц.э 2023.03.23-ны өдрийн 3725 дугаартай дүгнэлт гаргахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль (ЭХХШТХ)-ийн 9.1 дүгээр зүйлийн 4-т заасан "Шинжээч шинжилгээ хийж, дүгнэлт гаргахдаа энэ хууль, Шүүх шинжилгээний тухай хуульд заасан журмыг баримтлах" гэснийг зөрчсөн боловч анхан шатны шүүх уг дүгнэлтийг хууль ёсны гэж үзсэн. Иймд Завхан аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023.09.18-ны 2023/ШЦТ/114 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Шүүгдэгч А.*******, түүний өмгөөлөгч Б.******* нар давж заалдах шатны шүүхэд ирүүлсэн гомдол болон тайлбартаа: Тухайн хэрэг болох үед Ц., А.******* нар нь ялихгүй зүйлээс болон маргалдаж, эхнэрийг хөөж гаргалаа гэж шалтаглан Ц. нь А.*******той маргалдсаны улмаас түүнийг хуйтай хутгаар айлгах зорилгоор хатгасан боловч хуй нь хутганы хуй нь нэвтэрч хохирогчид гэмтэл учруулсан. А.******* нь хутганы хуйг нэвтрэх боломжтой эсэхийг тооцоолох боломжгүй хөнгөмсгөөр найдсан үйлдэлд хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэж үзсэнийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Шүүгдэгчийн зүгээс хэргийн газрын үзлэг хийж хутганы хуй болон хутгыг гаргуулж өгнө үү гэсэн хүсэлт гаргасан (энэ хэрэгт хэргийн газрын үзлэг огт хийгдээгүй), анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтуудаар шүүгдэгч хохирогчийг шууд санаатай үйлдлээр хутгалсан нь хангалттай тогтоогдож байна гэж хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Дээрх нөхцөл байдал буюу хэргийн бодит байдлыг бүрэн тогтоох ажиллагаа явагдаагүйгээс анхан шатны шүүхийн шийдвэр нотлох баримтад үндэслэх, хэргийн бодит үнэнг тогтоох шаардлагыг хангаагүй учир хэргийг буцааж өгнө үү. Давж заалдах шатны шүүхээс дээрх нөхцөл байдлыг шалгах шаардлага, хэргийн газрын үзлэгийг хийх шаардлагагүй, анхан шатны шүүх дээрх шаардлагыг хангасан гэж үзвэл шүүгдэгч А.******* нь өөрийн үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж, анхнаасаа гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхэд хүлээн мэдүүлсний гадна гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг бүрэн нөхөн төлсөн, хохирогчид эмнэлгийн тусламж үзүүлсэн зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг баримтлан ялыг хөнгөрүүлж өгнө үү гэжээ.

Шүүгдэгч А.******* давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2023 оны 3 дугаар сарын 03-ны өдрөөс 04-нд шилжих шөнө э, гэсэн 2 залуутай Завханмандалын арын элсэнд байх гэдэг айлд очиж хоносон. Тухайн үед 3-лаа 2 шил архитай очсон, тэгээд тэр айлд авч очсон 2 архиа уугаад нэлээн согтоцгоосон байсан. Тухайн үед гэрээсээ 2 шил архи гаргасан. Түүнийг уугаад архи хэтэрсний үндсэн дээр тухайн үед гийн эхнэр бид нарыг хөөгөөд өөр газар очиж архи уу гэж хөөсөн. Тухайн үед элсний айлууд нүүгээд явсан өөр айлд хонох боломжгүй байсан учраас тухайн үед бага зэрэг маргаан гарсан. Тухайн үед гийн эхнэр рүү хэдэн үг хэлсэн. Тэгсэн эхнэр нь гараад явсан. Архи уугаад нэлээн согтуу эхнэрээ өмөөрч над руу дайрч, хоорондоо харилцан муудалцсан. Тэгээд г над руу дайраад байхаар нь би айлгах гээд хуйтай хутгаар хатгасан чинь гэнэт цус гараад тэгээд эмнэлгийн түргэн тусламж үзүүлэхээр өглөө эрт баг руу тэмээгээр явж сумын төв орж, эмнэлгийн тусламж үзүүлсэн. Хутгыг гийн гэрт нь үлдээсэн. гийн гэрийг нүүхэд э энэ гайтай хутга гээд хаясан гэсэн. Дахиж тэр хутга руу хавьтаагүй гэв.

Прокурор Ц.*******э давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй байна гэдэг замаар тайлбар өгч оролцоно. Энэ хэрэг бол 2023 оны 3 дугаар сарын 03-ны өдрөөс 2023 оны3 дугаар сарын 04-нд шилжих шөнө үйлдэгдсэн гэдэг нь анхан шатны шүүхийн шийдвэрээр тогтоогддог. Үүнийг гэрчүүд, яллагдагч нар бүгд цаг хугацааны хувьд болон газар зүйн хувьд маргаангүй мэдүүлдэг. Эргэлзээтэй асуудал юу байна вэ гэхээр хутганы асуудал байна. Хутга гэдгээс эхлээд ярихад бүтцийн хувьд аливаа биетийг устгах, гэмтээх зориулалттай хүйтэн зэвсэг. Өөрөөр хэлбэл хутгыг шүүгдэгч ******* биедээ авч яваад тухайн хутгаар г айлгасан үйлдэл байдаггүй. Түүний эхнэр агийн хоолойнд хутга тулгаад айлган сүрдүүлсэн үйлдэл байдаг талаар хавтаст хэрэгт тусгагдсан байдаг. Шүүгдэгч нарын өмгөөлөгч тайлбартаа, хуйтай хутга байсан, айлгах зорилгоор түүнийг ашигласан гэж байна. Хүйтэн зэвсэг ашиглаж хүнийг айлгана гэж байж болохгүй. Тухайн зэвсгээр хүний биед халдаад хэд, хэдэн удаагийн үйлдэл хийсэн, тэр нь магадгүй хуйнаасаа нэвтрээд хутгалсан байлаа гэж үзэхэд тэр нь ямар хүчтэй үйлдлийн улмаас ямар нөхцөл байдал үүссэн бэ гэдгийг бодож үзэх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, хүний амь бие рүү халдсан довтолсон идэвхтэй үйлдлийг хүйтэн зэвсгээр хийж байгаа үйлдэл тогтоогдож байна. Энэ хэрэгт хохирогч гийн биед ганцхан үйлдлээр хутгалсан гэдэг нь тогтоогдоогүй. Шинжээчийн дүгнэлтээр нэвтрэлттэй орсон, мөн 12 тооны оёдол бүхий олон тооны шархыг үүсгэсэн. Үүнээс юу харагдаж байна вэ гэхээр, үнэхээр айлгах гэж байсан үйлдэл мөн үү гэж харагдахаар байна. Гэтэл 12 тооны оёдол тавьж шарх үүсгэсэн энэ үйлдэл нь санаатай үйлдсэн гэмт хэрэг гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Хүнийг айлгах гэж буу гаргаж ирчихээд хүнийг гэмтээчхээд би буугаар айлгах гэж байсан юм аа, сумтай байсныг нь мэдээгүй гэж ярих боломжгүй учраас үүнтэй адилхан хүйтэн зэвсэг ашиглачихаад хуйтай байсан, би айлгах гэж байсан гэж яриад байх боломжгүй. Анхнаасаа санаа сэдэл нь хүйтэн зэвсэг ашиглаж хүнийг гэмтээсэн нь тогтоогдож байна. Мөн шүүгдэгчийн өмгөөлөгч нарын зүгээс шинжээчийн дүгнэлттэй холбоотой байгаа асуудлыг ярьж байна. Шинжээч нь тусгай мэдлэг эзэмшсэн, тэр хэрэгт хамааралгүй хөндлөнгийн үүрэг хүлээсэн хүн. Шүүх эмнэлгийн шинжилгээ хийх журмын 3 дугаар зүйлийн 3.6.2-д зааснаар, шинжээч нь дүгнэлт гаргахдаа үзлэг шинжилгээний цаг хугацааны тухай тэмдэглэл,  дүрслэл оношилгооны болон эмнэл зүйн лабораторийн үндсэн ба төрөлжсөн нарийн мэргэжлийн эмчийн зөвлөгөө өгөх зэргийг оролцуулна гэж заасан ба шинжээч э, дүрс шинжилгээний эмч гийн бичсэн дүрслэл оношилгооны хариуг шинжээчийн дүгнэлтийн үндэслэх хэсэгт тусгасныг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль болон Шүүхийн шинжилгээний тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна. Мөн хэргийн газарт үзлэг хийгээгүй байна гэдэг асуудал яригддаг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлд нотлох баримтыг зааж өгсөн. Бид бүхэн хэрэгт авагдсан нотлох баримтыг  шууд нотлох баримт уу, шууд бус нотлох баримт уу гэдгийг ялгаж салгаж дүгнэх хэрэгтэй. Хэргийн газрын үзлэгийн хувьд гэрч мэдүүлэхдээ юу гэж мэдүүлсэн бэ гэхээр, тухайн газарт машин явах боломжгүй, мориор очих боломжтой газар гэж мэдүүлсэн. Үүнийг нотолсон нэг зүйл нь юу вэ гэхээр хохирогчийг тэмээгээр авч явсан байдаг. Сантмаргаз сумд байх гийн байсан газар элсэн дотор машин очих боломжгүй газар байсан байна. Мөн тухайн үед нүүсэн гэдэг нь тогтоогдсон учраас хэргийн газарт үзлэг хийх боломжгүй төвөгтэй нөхцөл байдал үүссэн гэж дүгнэх боломжтой байна. Мөн хэргийн газрын үзлэггүйгээр шууд заасан нотлох баримт хангалттай авагдсан. Үүнийг мөрдөгч, прокурорын цуглуулсан нотлох баримтыг шүүх хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэсэн байгаа. Энэ хэрэгт 8 хүний мэдүүлэг голлох нотлох баримт болж байгаа. 8 хүний мэдүүлгийг ангилаад авч үзэх юм бол 2 нь ******* хохирогчийг хатгасан гэж шууд зааж мэдүүлсэн. 3 гэрч мэдүүлэхдээ, зүсэлт байсан гэж мэдүүлдэг. Гэхдээ тухайн зүсэлт нь иртэй зүйлээр үйлдэгдэх боломжтой гэж мэдүүлсэн. 3 гэрчийн мэдүүлэг юуг зааж байна вэ гэхээр, ямар ч байсан зүсэлт орсон байна, энэ нь иртэй мэстэй зүйл байсан байна гэдэг нь тогтоогддог. Дараагийн гэрч нар буюу *******той хамт явж байсан э, , урдаас нь очиж авсан гэх гэрчүүд нь хохирогч гийн биед гэмтэл учирсан байсан, энэ нь ямар нэгэн үйлдлийн улмаас үйлдэгдсэн гэдгийг нотолдог. Үндсэндээ 8 гэрчийн 5 гэрч нь хутгалсан гэж заадаг. Тэгвэл тухайн хутгыг шүүгдэгч ******* нь өөрийнхөө биед авч явсан, түүгээр хохирогчийн биед хүнд гэмтэл учруулсан гэдэг нь агуулгын хувьд гэрчүүд болон шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон гэж үзэж байна. Хутга хуйтай байсан, хуйгүй байсан гэдэг талаар тайлбар гаргахад, хутга хуйтай байхдаа хүйтэн зэвсэг биш болно гэсэн ойлголт байхгүй. Хүйтэн зэвсгээр хүнийг айлгана гэдэг нь учир дутагдалтай. Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.*******ийн тайлбарт, ******* анхнаасаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайгаа хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийн зүйчлэлийг хөнгөрүүлж шийдвэрлэж өгнө үү гэж байна. Шүүгдэгчийн хувьд гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байгаа, мөн хэрэгт авагдсан нотлох баримтуудаар зэвсэг хэрэглэж хүний биед гэмтэл учруулсан нь тогтоогдож байна. Уг тайлбартай холбогдуулж ямар тайлбар гаргах вэ гэхээр, шүүхээс хангалттай хөнгөрүүлж хэргийг шийдвэрлэсэн байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлээж өгнө үү гэжээ.

Хохирогчийн өмгөөлөгч Э.*******аа давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Энэ хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг хангалттай тогтоосон. Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ноцтой зөрчил гаргасан зүйл байхгүй. Шүүгдэгчид шүүхээс хэргийн зүйлчлэлийг хангалттай хөнгөрүүлж 05 жил 01 сарын хорих ял өгсөн. Шүүгдэгчийн  хувьд согтуурсан үедээ зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, харгис хэрцгий аргаар хүнийг хүнд гэмтээсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар хангалттай тогтоогдсон. Энэ нь шинжээчийн дүгнэлтээс маш тодорхой харагдана. 2023 оны 3 дугаар сарын 03-ны өдрөөс 04-нд шилжих шөнө гэмт хэрэг гараад гийн бие маш хүнд байсан учраас ******* эмнэлэгт хүргэж өгсөн. Сумын эмнэлэгт анхан шатны тусламж үзүүлээд аймгийн төвийн эмнэлэгт ирсэн. Аймгийн төвийн эмнэлгээс юу гэж үзсэн бэ гэхээр энэ хүний бие маш хүнд байна гэсэн учраас Улаанбаатар хотын эмнэлэг рүү явуулсан. Шүүгдэгчийн өмгөөлөгч нарын хувьд хэргийн газрын үзлэг хийгээгүй гэж байна. Гэтэл хэргийн газарт үзлэг хийх боломжгүй нөхцөл байдал үүссэн. Хэргийн газар очоод үзлэг хийе гэхээр хоосон газар байгаа. гийнх нүүгээд явсан, хутга хаана байгаа нь ойлгомжгүй, хэргийн газар үзлэг хийх ямар ч боломжгүй нөхцөл байдал үүссэн. Гомдол дээрээ, маргалдсан гэж байна. Гэтэл тухайн үед маргалдсан зүйл байхгүй, хохирогчийн хувьд архи уусан зүйл байхгүй. *******ийн хувьд согтууруулах ундааны зүйлийг хэтрүүлэн хэрэглээд үл ялих зүйлээс болж хохирогчийн биед маш хүнд гэмтэл учруулсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. Энэ гэмт хэргийг хөнгөмсгөөр үйлдсэн гэж хэлэх ямар ч боломж байхгүй. Шүүгдэгчийн зүгээс санаатайгаар, гэмт хэрэг үйлдэж хүний биед хүнд гэмтэл учруулсан. Өнөөдрийн байдлаар гийн биеийн байдал маш хүнд, хөдөлмөрийн чадвараа алдсан, олон сар хэвтрийн дэглэмтэй байна. Гомдол, хохирлыг бүрэн барагдуулсан гэж байна. Гэтэл тийм зүйл байхгүй, гийн хувьд цаашдаа гадагшаа гарч эмчлүүлэх, хөдөлмөрийн чадвараа алдсанаас болж ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй болсон гээд маш их хэмжээний гомдол, санал хохирол байгаа. Нотлох баримт цуглуулж бэхжүүлэх ажиллагаа, анхан шатны шүүх хууль буруу хэрэглэсэн, түүний үйлдэл бодит байдалд нийцээгүй гэдэг байдлаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох юм уу, буцаах боломжгүй учраас анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч болон өмгөөлөгч нарын давж заалдах гомдол үндэслэлтэй эсэхийг хянан шийдвэрлэхдээ хуульд заасан журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтуудын хүрээнд тухайн хэргийн бүх ажиллагааг гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хяналаа.

Шүүгдэгч А.******* нь 2023 оны 03 дугаар сарын 03-наас 04-нд шилжих шөнө Завхан аймгийн Сантмаргаз сумын багийн нутаг дэвсгэр “ ой” гэх газар хаваржиж байсан Ц.гийн гэрт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж улмаар Ц.гийн дагз болон далны баруун доод хэсэг , баруун мөрний хэсэгт хутгалж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:

Хохирогч Ц.гийн “...2023 оны 03 дугаар сарын 03-04-ний орой ...А.******* нь 2 найз болох аа, оо нарын хамт гурвуулаа манай гэрт орж ирсэн. Орж ирэхдээ хоол хийж өг гэж хэлээд манай эхнэрийн хүзүүнд А.******* нь өөрийн саарал түрийтэй гутлаас хар гэртэй бор өнгийн хутга гаргаж ирээд тулгасан.Би эхнэрээ өмөөрч босож ирэхдээ айсандаа болоод түр зуур ухаан алдсан.  Хэсэг хугацааны дараа ухаан ороод гэрийн хоймортоо очиж суухад А.******* нь чамайг би алаад хаячихъя гэж хэлээд над руу хутга бариад дайрсан. Манайд байсан оо болиулах гэтэл чамайг бас ална шүү гэж бор өнгийн хутгаар сүрдүүлсэн.оо холдоход миний ойн дагз хэсэгт бор өнгийн хутгаар миний баруун талаас хутганы ир хэсгээр удаа дараа хутгалсан. Би тухайн үед ухаан алдсан.хэд хутгалсан талаар мэдэх зүйл байхгүй ойн хэсэгтээ 12 оёдол тавиулсан. Ухаан ороод сэрэхэд өглөө болсон байсан. Тэгээд А.******* тэмээн дээр намайг суулгаад нуур хүртэл 20 км газар явсан.Нуурын цаана хүргэний хамт машинаар сумын эмнэлэгт хүргэсэн...” гэсэн мэдүүлэг,

Гэрч О.агийн “...2023 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 21 цагийн үед манай нөхөр бид хоёр оройныхоо хоолыг идчихээд амраад байж байхад А.*******, аа, гэдэг гурван залуу  согтуу орж ирсэн.  аа гэдэг залуу нь архи гаргаж ирээд уух гээд байхаар нь би болов би гэртээ архидуулахгүй зайл гээд архийг нь аваад шидчихсэн чинь А.******* над руу хутга гаргаж дайраад чамайг ална ойндоо маастай юм гэж доромжлон намайг хана руу түлхэж унагаахад манай нөхөр болиулах гэхэд манай нөхөр рүү бас хутга барьж дайраад байсан. би согтуу хүмүүсээс айгаад гэрээсээ гараад гадаа байж байгаад гэртээ ороход *******, аа, манай нөхөр гурав 2 шил 0.75 литрийн архи тавьчихсан ууж байсан.Намайг гэртээ орж ирээд байж байтал ******* нь биеэсээ хутга гаргаж ирээд манай нөхөр гийн дал нь болон ойн тус газар нь хутгалчихсан тэгтэл манай нөхөр орилоод хэвтэж байснаа чимээгүй болчихоор унтчихлаа гэж бодсон. аа, , ******* гурав үлдсэн байсан тал шил архиа уучхаад манайд унтчихсан. Өглөө нь манай нөхөр босож чадахгүй байхаар нь би манай нөхөр д ямар нэгэн юм болбол та гуравтай ярина шүү гэж хэлдэг газарт хэлсэн байгаа гэж хэлэхэд ******* нь хувцсаа өмсөөд гэдэг хүнийг машинтай нь дуудаад манай нөхөр г аваад сумын төв рүү явсан. аа, нар яваад би гэртээ үлдсэн...” гэсэн мэдүүлэг,

Гэрч Б.ын “...2023 оны 03 дугаар сарын 03-ны өдөр А.*******, Э.- ах бид гурав ...Ц. ахынд очиж хоноод явъя гээд 23 цагийн үед очоод тэднийх банш жигнэх хооронд А.******* ах нөгөө тал шил архиа гаргаж ирээд Ц. ахад  хийж өгөөд бид нар хуваалцаж уусан. Би тэгээд банш идчихээд гэрээс гарч унаж явсан морьдынхоо эмээлүүдийг авч чөдөрлөж тавьчихаад орж ирэхэд тэд нар үлдсэн нэг шил архиа гаргачихсан уугаад юм яриад сууж байсан. Би ороод шууд гэртээ дээлээ тайлж нөмрөөд хэвтсэн доороо унтчихсан байсан. Тэгтэл шөнө дунд юм дуугарах шиг болохоор нь нойрмог сэртэл Ц. ахын ойны араас цус нилээн гарчихсан А.******* ах эрээн цоохор өнгийн малгай бас даавуугаар дарчихсан сууж байсан. Тухайн үед Э. ах унтаж байсан. Би дуудаж сэрээгээд бид хоёр шөнө хүмүүс рүү утсаар ярих гээд залгасан боловч хүмүүс утсаа аваагүй, зарим утас нь холбогдохгүй байсан. Гэрийнхээ ойролцоо шаваг түлээд сууж байсан. Тэгж байгаад өглөө 07 цагийн үед нар гарахаар нь А.*******, Ц. ах хоёрыг тэмээн дээр мордуулж хойш нь гэх газар руу явуулсан Э.- ах бид хоёр морьдоо авчраад адуундаа явсан...” гэсэн мэдүүлэг,

Гэрч Ө.гийн  “...2023 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн өглөө эрт 09 цаг өнгөрч байхад ******* ахын хүүхэд буюу *******ийн дүү над руу утсаар яриад урьд шөнө *******, Ц. нар нь архи уугаад хоорондоо маргалдаад нэгнийгээ гэмтээсэн юм шиг байна. одоо элснээс Ц.гийн гэрээс тэмээгээр наашаагаа гарч ирж байгаа гэнэ. Та бор т байх Б.ийн малчныд ирээд энэ хоёр нөхрийг аваадхаач гэхлээр нь би сумын төвөөс гарч яваад Б.ийн малчны гэрт очиход ******* нь г тэмээн дээр дүүрээд авчирлаа гээд ирчихсэн нь хөдөлж чадахгүй хэвтэж байсан. Тэгээд шууд машиндаа Ц.г өргөж суулгаад *******ийн хамт аваад шууд сумын төв орж ирээд Эрүүл мэндийн төв дээр буулгаж оруулаад хэвтүүлсэн.Ц. гадна байдлаас харахад ойн ар хэсэг буюу дагзны орчим зүсэгдсэн шарх байсан...гэсэн мэдүүлэг,

Гэрч Э.ын “... Би 2023 оны 03 дугаар сарын 08-наас 09-нд шилжих шөнө намайг жижүүртэй 00 цаг өнгөрч байхад Завхан аймгийн Сантмаргаз сумаас Ц. гэх өвчтөн хүргэгдэж ирсэн. Уг өвчтөн нь сумынхаа эмнэлэгт 5 хоног хэьтэж эмчилгээ хийлгэсэн байсан. Би өвчтөн Ц.гаас биед учирсан гэмтлээ хэзээ яаж авсан талаар нь асуухад 2023 оны 03 дугаар сарын 03-наас 04-нд шилжих шөнө Завхан аймгийн Сантмаргаз сумын нутаг дэвсгэрт хүнд хутгалуулсан хүн энэ гээд зааж өгч байсан. Мөн хутгалсан хүний ээж нь гэх хүн хамт явж байсан. Уг хутгалуулсан гэх Ц. нь биеийн байдал хүнд, асуусан асуултанд ойлгомжтой хариулна, байрлал хэвийн ухаан саруул байсан. Биед үзлэг хийхэд ойн дагзны баруун ар талд доод хэсэгт нэг газарт хутгалагдсан шархтай мөн баруун далны хэсэгт хутгалдагдсан шархтай, шарханд оёдол тавигдсан шүүс багатай байсан. Зүүн хөл гар нь хөдөлгөөнгүй мэдээгүй байсан. Ц.гийн дал руу хутгалуулсан шарх нь цээжний хөндий рүү нэвтэрсэн байсан...гэсэн мэдүүлэг,

Гэрч Б.ын “...2023 оны 03 дугаар сарын 03-ны өдөр 12 цагийн үед манай сумын гэх хүн өөрийнхөө машинаар нэг хүн аваад ирлээ. Биеийн байдал нь хүнд байна гэж хэлэхээр нь Ц. гэх хүнийг хүлээн авахын өрөөнд орж үзсэн. Тухайн үед Ц. гэх хүний биеийн байдал хүндэвтэр, уушги баруун хацар дээр зүсэгдсэн шинэ нэг шархтай мөн дагз, хүзүүнд 6 см орчим урттай зүсэгдсэн шинэ шархтай байсан. Баруун мөрний дээд хэсэгт зүсэгдсэн шархтай баруун далны доод хэсэгт гүнзгий хатгагдсан шархтай байсан. мөн амьсгалын дутагдалтай, захын цусанд дахь хүчилтөрөгчийн хэрэгцээ 95-аас дээш байхад 85 хувьтай, артерийн даралт нь баруун талдаа 150/90, зүүн талдаа 140/90-тэй байсан. Ц. гэх хүн өмдөндөө шээж,баасан байсан бөгөөд түүнийгээ өөрөө мэдээгүй байсан.Би Ц.д цус тогтоох тариа тархины хаван буулгах шингэн, өвдөлт намдаах тариа хийсэн. Цус их алдсанаас болоод царай цонхигор байхаар нь шингэн сэлбээд яаралтайгаар хэсгийн мэдээ алдуулалд хийж 10 гаруй оёдол тавьсан. Шилэн хүзүүнд 8 оёдол, мөрөнд 3 оёдол, далны доор 3 оёдол тус тус тавьсан. Хамрын гуурсаар хүчил төрөгч байнга өгсөн. Аймгийн нэгдсэн эмнэлгийн гэмтлийн эмч аас зөвлөгөө авч 3 хоногийн эмчилгээ хийсэн. Ц. гэх хүн анх ирж байхдаа ухаан санаа балартсан байдалтайгаар байхаар нээх олон зүйл асуугаагүй. Харин маргааш нь би хутгалуулсан гэж хэлсэн...”гэсэн мэдүүлэг,

Шүүхийн шинжилгээний Ерөнхий газрын шинжээчийн “...2023 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 3725 дугаартай “1.Ц.гийн  биед дагзны баруун доод хэсгээс хүзүүний С1-2-р нуаламны шар холбоосыг гэмтээж урагдсан нугасны хөндийд нэвтэрсэн хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтлүүд тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. 3.Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.4-д, 3.1.11-д тус тус зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 4.Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна.” гэсэн дүгнэлт зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хангалттай тогтоогджээ.

Хэргийг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэж заасны дагуу анхан шатны шүүхийн шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, мэдүүлэг, дүгнэлт, шинжлэн судалсан бусад нотлох баримтад үндэслэн, шүүгдэгч А.*******ийг “зэвсэг хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан  гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд  тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч А.*******ийн 2023 оны 03 дугаар сарын 03-наас 04-нд шилжих шөнө Завхан аймгийн Сантмаргаз сумын багийн нутаг дэвсгэр “ ой” гэх газар хаваржиж байсан Ц.гийн гэрт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж улмаар Ц.гийн дагз болон далны баруун доод хэсэг , баруун мөрний хэсэгт хутгалж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар   зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй ба Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч А.*******ийн үйлдсэн гэмт хэрэг, учруулсан хохирол, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцож түүнд, 05 жил 01 сарын хугацаатай хорих ял оногдуулсан нь түүний гэм бурууд тохирсон төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, шударга ёсны зарчимд нийцжээ.

Хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт  нь бүхэлдээ шүүгдэгч А.******* нь зэвсэг хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэнийг нотолсон, гэрч, хохирогчийн мэдүүлэг хоорондоо ноцтой зөрүүгүй байна. 

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч А.******* болон түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь

1. Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 2023/ШЦТ/114 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч А.*******, түүний өмгөөлөгч Б.*******, Э.******* нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3-т зааснаар “анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн”, “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” гэсэн үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг тайлбарласугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Б.НАМХАЙДОРЖ

ШҮҮГЧИД                                                     Ж.БАТТОГТОХ

                                                                        Б.АРИУНБАЯР