Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 03 сарын 26 өдөр

Дугаар 316/ШШ2025/00221

 

 

 

 

 

2025 оны 03 сарын 26 өдөр

Дугаар 316/ШШ2025/00221

Сэлэнгэ аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзул даргалж, тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Хүсэлт гаргагч: Сэлэнгэ аймгийн *****сумын ****дүгээр баг ****дугаар хэсэг ****тоотод оршин суух хаягтай гэх, ****овогт ********/РД: *****/-ын нэхэмжлэлтэй

***** хамтын амьдралтай байсан болохыг, охин *****төрсөн эцэг мөн болохыг тогтоолгох-ыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *****нарийн бичгийн даргад Т.Учрал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ***** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

... ... Миний бие 2017 онд эхнэр ****танилцаж, 2019, 2023 онд 2 охинтой болсон юм. Тухайн үед эхнэр маань өмнөх гэрлэлт нь хүчин төгөлдөр байсан учир том охиноо өөрийн нэр дээр овоглож чадаагүй ээжээр нь овоглосон юм. Том охин маань яах аргагүй миний охин гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа. Тухайн үед сумын гэрлэлт бүртгэлд хүсэлт гаргаж байсан боловч дээрх тайлбарыг өгч охиноо эхээр нь овоглогдсон. Одоо эхнэр маань 2024 оны 05 сард нас барсан учир 2 охиныхоо хууль ёсны эцэг асран хамгаалагчаар тогтоолгоход хамтран амьдрагч байсныг үндэслэх тул энэхүү нэхэмжлэлийн дагуу миний эхнэртэй хамтран амьдарч байсныг тогтоож, том охиныхоо эцэг тогтоолгож охиноо нэр дээрээ авах хүсэлтэй байгаа тул шүүхэд нэхэмжлэлээ гаргасан. Иймд хүсэлтийг шийдвэрлэж өгнө үү! ... гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч ****нь нас барагч**** 2017-2024 он хүртэл хамт амьдарч байсан болох, мөн тэрээр охин О*****төрсөн эцэг мөн болохыг тогтоолгох-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-д иргэн, хуулийн этгээдийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ, 135.2 -д эрх зүйн ач холбогдол бүхий... үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтоох тул шүүх түүний хүсэлтийг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох хүсэлт хэмээн үзэж иргэний хэрэг үүсгэн хүлээн авсан.

Хүсэлт гаргагч нь Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн суманд оршин суудаг болох нь иргэний үнэмлэхийн хуулбараар нотлогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.1-д Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай хүсэлтээ иргэн өөрийн оршин суугаа газрын шүүхэд гаргана гэж заасны дагуу хүсэлтээ тус шүүхэд гаргасан байна.

Мөн хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1-д эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоох-доо шүүх онцгой ажиллагааны журмаар хэргийг хянан шийдвэрлэхээр зохицуулсан ба шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

Учир нь: Хүсэлт гаргагч ***** нь нас барагч*******танилцаж, 2017 оноос эхлэн гэр бүл болж хамтран амьдарч байх хугацаанд тэдний дундаас 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдөр охин ****** 2023 оны 03 дугаар сарын 04-ний өдөр охин ******* нар төрсөн байх бөгөөд *****нь 2024 оны 05 дугаар сарын 18-ны өдөр нас барсан болох нь хэрэгт авагдсан хүүхдийн төрсний төрсний гэрчилгээний хуулбар, нас барсны гэрчилгээний хуулбар, хүсэлт гаргагчийн тайлбар, гэрч *******нараас хууль сануулж авсан мэдүүлэг зэрэг бичгийн чанартай нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Иймд ****** нэхэмжлэлийн шаардлагыг хангаж,****** 2017-2024 оны 05 дугаар сарын 18-ны өдөр хүртэлх хугацаанд хамтын амьдралтай байсан болохыг, мөн ******өрсөн эцэг ******болохыг тус тус тогтоож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөг төлсөн болохыг дурдах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.7 дахь хэсэгт заасныг баримтлан ****оны 10 дугаар сарын 28-ны өдөр төрсөн охин ***** төрсөн эцэг нь *****мөн болохыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-д зааснаар ***овогт ********/РД: ****, ****овогт *******/РД: ****/ нарыг 2017-2024 оны 05 дугаар сарын 18-ний өдөр хүртэлх хугацаанд хамтын амьдралтай байсан болохыг тогтоосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дугаар зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МӨНХЗУЛ