| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гантөмөрийн Мөнхзул |
| Хэргийн индекс | 188/2017/0663/Э |
| Дугаар | 12 |
| Огноо | 2017-12-26 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Р.Энхоюун |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2017 оны 12 сарын 26 өдөр
Дугаар 12
2017 12 26 12
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхзул даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Отгонбаяр,
улсын яллагч Р.Энх-Оюун,
шүүгдэгч Ө.Г.н нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Гучин овогт Ө.тын Г.нг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, эрүүгийн 1708019590276 дугаартай, 1 хавтаст хэргийг 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Гучин овогт Ө.тын Г.н, Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1998 оны 12 дугаар сарын 22-ны өдөр төрсөн, 19 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, цэргийн цагдаа мэргэжилтэй, Зэвсэгт хүчний 350 дугаар ангид ахлагч ажилтай, ам бүл 4, эцэг, эх, дүү нарын хамт Схд оршин суух, урьд ял шийтгэлгүй, регистрийн дугаар ЗВ98122219.
Холбогдсон гэмт хэргийн талаар: (яллах дүгнэлтэнд бичигдсэнээр)
Яллагдагч Ө.Г.н нь 2017 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороо, Хамбын 1-16 тоотын гадна Д.Э.нтэй маргалдан улмаар зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ө.Г.н мэдүүлэхдээ: “...Манайх тухайн замыг засаад 2 жил болж байна, энэ хугацаанд Э.нг өөрт нь саад болж байгаа талаар урьд хэлж байгаагүй. Э.н манай зассан замаас болж шороо асгаагүй. 10 дугаар сарын 1-ний өглөө 8-9 цагийн хооронд аав, ээж, дүү бид дөрөв хашаанаас гарах гэтэл хохирогч Э.н гудамжинд шороо асгасан байсан. Манай ээж хохирогч Э.нгийн хаалгыг нь цохиод танайх шороо асгасан байна, машинаа гаргах уу гээд асуухгүй яасан юм бэ гэхэд сүртэй ш дээ өдөр “трактор” авч ирээд янзалчихна гэж хэлчихээд буцаж орсноо хүрз барьж гарч ирээд чаддаг юм бол өөрсдөө зайлуул гэж хэлчихээд орох гэхээр би 1 удаа цохисон, өшиглөх гэтэл Э.н хөлнөөс бариад авсан. Дүү нь бас намайг ардаас тэврээд авсан. Э.нг шороогоо зөөж дуусах хүртэл 2-3 удаа манайх машинаа гадаа тавьсан...” гэв.
Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:
1. Хохирогч Д.Э.нгийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2017 оны 09 дүгээр сарын 30-наас 2017 оны 10 дугаар сарын 01-ний шилжих шөнө Хово машинаар шороо ачиж иртэл манай хашаа руу орсон шороон замын хажуу хэсгийг ухаж доошлуулаад хажуугийн айл өөрийн хашаа руу орох зам хийсэн байсан учир машин манай хашаа руу орох боломжгүй байсан. Тэгээд ачиж ирсэн шороог хашааны гадна буулгаад гэртээ ороод амарсан. ...2017 оны 10 дугаар сарын 01-ний өглөө 8 цаг өнгөрч байхад хажуугийн хамбын 1-12 тоот айлын эмэгтэй, 2 хүүгийн хамтаар ирээд шороогоо аваач би машинаа гаргая гээд дайрсан. Намайг гараад ирэхэд манай эхнэрийг нөгөө айлын эмэгтэй өшиглөж байхаар нь би очоод болиоч гэсэн чинь тэр эмэгтэйн том хүү нь хүрч ирээд миний цээж рүү 2-3 удаа өшиглөхөөр нь би баруун хөлийг нь бариад доош тонгойсон чинь миний зүүн чих рүү баруун гараа атгаж байгаад 2-3 удаа цохисон. ...Намайг зодох үед манай эхнэр бид хоёр, нөгөө залуу, дүү гэх залуу, ээжийнхээ хамтаар байсан. Мөн манай зүүн хойд талын айлын Хуягаа гэх залуу сүүлд нь харсан байсан.
“...тухайн хүнд зодуулснаас хойш миний цээж хүндрүүлээд байхаар нь зүгээр болчих байлгүй гэж бодоод хэд хоног явсан. Гэтэл миний зүүн гар даагдахгүй болоод цээж өвдөөд байхаар нь эмнэлэгт үзүүлсэн чинь зүүн талын эгэмний урд шугамаар 5, 6 дугаар хавирга ташуу цуурсан байна гэж хариу гарсан...Манай эхнэр Цээсүрэн хашааны хажуу талын Мөнхөө гэх залуу, түүний эхнэр нь гэх эмэгтэй нар миний цээжээр өвдөж, зүүн гараа даахгүй байсныг маань мэднэ. Тухайн зодоон болох үед манай хашаанд байх Мөнхөө, эхнэрийнхээ хамт байхгүй байсан. ...Мөнхөөгийн эхнэрт миний цээж аваад байна хажуугийн айлын бандид зодуулсан талаараа хэлж байсан...Мөн би охин Ганчимэгт хажуу айлын залууд зодуулсан талаараа хэлж байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 14-15, 16),
2. Гэрч Б.Ж.лын мөрдөн байцаалтад өгсөн: “...Тухайн үед би нөхөр хүүхдүүдийн хамт байхгүй байсан. Харин тэр өдөр 17 цагийн үед гэртээ ирээд байж байхад гадна хашааны хаалгыг хүмүүс чанга нүдээд шороогоо ав гэд орилоод байхаар нь гэрийнхээ үүдээр шагайхад нэг залуу, нэг ах, нэг эгч зогсож байсан. ...2017 оны 10 дугаар сарын 01-ний орой шороо зөөлцөж байхдаа... Э.н ах манай нөхөрт шороо буулгаснаас болоод хажуу айлын залууд зодуулчихлаа амьсгалахад цээжээр хатгуулж өвдөөд байх юм гэж хэлж байсан. Би сүүлд нь энэ талаар нөхрөөсөө сонссон. Хажуу айлын ах манай гэрт 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдөр өглөө орж ирээд цээж өвдөөд амьсгаа авахаар хатгуулж өвдөөд байна гэхээр нь би цээж чинь өвдөөд байгаа бол шил үлээчих гэж хэлсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 19),
3. Арван найман насанд хүрээгүй гэрч Ш.А.хгийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2017 оны 10 дугаар сарын 01-ний өглөө 10 цагийн үед аав, ээж, ах нарын хамт гадуур явахаар хашаанаасаа машинтай гараад явах гэсэн чинь хашааны үүдэнд шороо асгасан байсан учраас ээж машинаас буугаад айлын хашааны хаалгыг нүдээд тэр айлаас нэг эмэгтэй хүн гарч ирээд уулзаад байсан. ...манай хажуу айлын зүс таних ах хүрч ирээд “ямар сүртэй пизда бэ” гэж хэлсэн...тэгээд танай машиныг чинь эвдэрсэн явдаггүй юм байх гэж бодсон юм гэж тэр ахыг хэлтэл Ө.Г.н ах юу гэсэн үг юм энэ машин чинь байнга халтуур хийж явдаг машин гэж хэлсэн чинь” юун сүртэй юм одоо машин авчираад түрүүлчихнэ гээд маргасан... Гэтэл манай ах ...тэр залууг нүүр рүү нь нэг удаа гараараа цохиод өшиглөх гэсэн чинь тэр ах хөлийг нь бариад авсан. Тэгэхээр нь би хойноос нь ахыг очиж тэвэрч аваад салгах хооронд тэр ах манай ахын нүүр рүү нь гараараа хэд хэдэн удаа цохиод авсан тэгтэл ээж хашааны үүдэнд зогсож байснаа хүрч ирээд ахын гарнаас татаж аваад бид нар хашаа руугаа орсон...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 21),
4. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн нэмэлт шинжилгээ 1006 дугаар дүгнэлт:
1/Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн акт №12908:
“...Хэсэг газрын үзлэг: Ил гэмтэлгүй. Тэмтрэлтээр цээжний зүүн хажуу хэсэгт эмзэглэлтэй... ДҮГНЭЛТ
1.Э.н-н биед цээжний зөөлөн эдийн гэмтэл тогтоогдов.
2.Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4.Цаашид эрүүл мэнд ерөнхий хөдөлмөрийн чадвар нөлөөлөхгүй гэжээ.
2017.10.13-ны өдрийн цээжний КТГ-д: зүүн 5,6-р хавирга эгэмний урд шугамаар зөрүүгүй ташуу цууралттай...ДҮГНЭЛТ
1. Э.н-н биед зүүн 5,6-р хавирганы цууралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 26, 27),
5. Шинжээч эмч Б.А.лын мөрдөн байцаалтад өгсөн: “...Уг гэмтлүүдийг хэрэг болсон гэх 2017 оны 10 дугаар сарын 01-ний өдөр авсан байх боломжтой. Уг хүний биед учирсан 5 болон 6-р хавиргууд зөрүүгүй, ташуу цууралт гэмтэл нь 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Уг гэмтэл авснаас хойш биеийн хүчний ажил хийх боломжтой...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 30-31),
6. Шүүгдэгч Ө.Г.нгийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2017 оны 10 дугаар сарын 01-ний өглөө 10 цагийн үед аав, ээж, дүү нарын хамт машинтайгаа гадагш гарах гэтэл манай хашааны үүдэнд... шороо асгаад машин гарах боломжгүй болгосон байсан учир ээж энэ шороог хэн асгав гээд машинаас буугаад хажуу айлын хаалгыг тогшоод энэ шороог хэнийх асгасан юм гээд асууж явтал... Э.н тэр овоолсон шорооныхоо хажууд ирэхэд нь манай ээж та нар асууж байж шороогоо буулгахад яадаг юм гэсэн чинь сүртэй пизда бэ одоо удахгүй машин хүрч ирээд янзалчихна байж... гэхлээр нь би хажуугаас нь хэр удах юм бэ гэсэн чинь яараад байвал өөрсдөө зайлуул гэхлээр нь миний уур хүрээд тэр ахын нүүр рүү нэг удаа гараараа цохиод авсан чинь зөрүүлээд миний нүүр рүү нэг удаа цохисон. Тэгэхээр нь би барьж аваад гуя, бөгс хэсэг рүү нь нэг удаа өшиглөсөн чинь миний хөлийг бариад авсан. Тэгтэл манай дүү араас хүрч ирээд намайг боль гээд тэврээд салгасан тэр хооронд Э.н миний нүүр рүү 2-3 удаа гараараа цохисон. ...Би тухайн үед тэр залуугийн хавирга хэсэг рүү нь өшиглөөгүй. Тухайн үед нэг удаа гуя хэсэг рүү нь хажуу талаас нь өшиглөсөн чинь миний хөлийг барьж аваад тавихгүй байсан. Мөн тэр залуугийн нүүр рүү нэг удаа гараараа цохисон өөр зодсон асуудал байхгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 40-41),
7. Хохирлын баримт (хавтаст хэргийн 42, 43, 44, 47), хохирол хүлээн авсан тухай тодорхойлолт (хавтаст хэргийн 82), хохирогчийн оршин суух хорооны тодорхойлолт (хавтаст хэргийн 45),
- Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 61), ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 68), хохирол төлсөн баримт (хавтаст хэргийн 82), хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх талаар холбогдох байгууллагаас авсан лавлагаа (хавтаст хэргийн 57, 59), ажлын тодорхойлолт (хавтаст хэргийн 53) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн шүүгдэгчийг яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Гурав. Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Ө.Г.нд холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас үзэхэд:
l.Гэм буруугийн талаар.
Улсын яллагчаас шүүгдэгч Ө.Г.нг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэм буруутайд тооцуулж, бусдад төлөх төлбөргүй гэх дүгнэлтийг гаргав.
Улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй шүүгдэгч мэтгэлцээгүй болно.
Шүүгдэгч Ө.Г.н нь Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороо, Хамбын 1-16 тоотын гадна, 2017 оны 10 дугаар сарын 01-ний өдөр, хувийн таарамжгүй харьцааны улмаас хохирогч Д.Э.нтэй маргалдан шууд санаатай үйлдлээр, зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:
-Хохирогч Д.Э.нгийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2017 оны 10 дугаар сарын 01-ний өглөө 8 цаг өнгөрч байхад хажуугийн хамбын 1-12 тоот айлын эмэгтэй, 2 хүүгийн хамтаар ирээд шороогоо аваач би машинаа гаргая гээд дайрсан. ...тэр эмэгтэйн том хүү нь хүрч ирээд миний цээж рүү 2-3 удаа өшиглөхөөр нь би баруун хөлийг нь бариад доош тонгойсон чинь миний зүүн чих рүү баруун гараараа 2-3 удаа гараа атгаж байгаад цохисон...”
“...тухайн хүнд зодуулснаас хойш миний цээж хүндрүүлээд ...зүүн гар даагдахгүй болоод цээж өвдөөд байхаар нь эмнэлэгт үзүүлсэн чинь зүүн талын эгэмний урд шугамаар 5, 6 дугаар хавирга ташуу цуурсан байна гэж хариу гарсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 14-15, 16),
- Гэрч Б.Ж.лын мөрдөн байцаалтад өгсөн: “...2017 оны 10 дугаар сарын 01-ний орой шороо зөөлцөж байхдаа манай нөхөрт шороо буулгаснаас болоод хажуу айлын залууд зодуулчихлаа амьсгалахад цээжээр хатгуулж өвдөөд байх юм гэж хэлж байсан. ...Хажуу айлын ах манай гэрт 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдөр өглөө орж ирээд цээж өвдөөд амьсгаа авахаар хатгуулж өвдөөд байна ...гэж хэлсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 19),
- Арван найман насанд хүрээгүй гэрч Ш.А.хгийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2017 оны 10 дугаар сарын 01-ний өглөө 10 цагийн үед...манай хажуу айлын зүс таних ах хүрч ирээд ...танай машиныг чинь эвдэрсэн явдаггүй юм байх гэж бодсон юм гэж тэр ахыг хэлтэл Ө.Г.н ах ...тэр залууг нүүр рүү нь нэг удаа гараараа цохиод өшиглөх гэсэн чинь тэр ах хөлийг нь бариад авсан. ...ахыг очиж ...салгах хооронд ...манай ахыг нүүр рүү нь гараараа хэд хэдэн удаа цохиод авсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 21),
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн нэмэлт шинжилгээ 1006 дугаар дүгнэлт...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 26, 27),
- Шинжээч эмч Б.А.лын мөрдөн байцаалтад өгсөн: “...Уг гэмтлүүдийг хэрэг болсон гэх 2017 оны 10 дугаар сарын 01-ний өдөр авсан байх боломжтой. Уг хүний биед учирсан 5 болон 6-р хавиргууд зөрүүгүй, ташуу цууралт гэмтэл нь 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 30-31),
- Шүүгдэгч Ө.Г.н мөрдөн байцаалтад өгсөн: “...2017 оны 10 дугаар сарын 01-ний өглөө 10 цагийн үед ...Э.н тэр овоолсон шорооныхоо хажууд ирэхэд нь манай ээж та нар асууж байж шороогоо буулгахад яадаг юм гэсэн чин сүртэй пизда бэ ...яараад байвал өөрсдөө зайлуул гэхлээр нь миний уур хүрээд тэр ахын нүүр рүү нэг удаа гараараа цохиод авсан чинь зөрүүлээд миний нүүр рүү нэг удаа цохисон. Тэгэхээр нь би барьж аваад гуя, бөгс хэсэг рүү нь нэг удаа өшиглөсөн чинь миний хөлийг бариад авсан. ...Э.н миний нүүр рүү 2-3 удаа гараараа цохисон. ...Би тухайн үед тэр залуугийн хавирга хэсэг рүү нь өшиглөөгүй. Тухайн үед нэг удаа гуя хэсэг рүү нь хажуу талаас нь өшиглөсөн чинь миний хөлийг барьж аваад тавихгүй байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 40-41) зэрэг нотлох баримтаар тогтоогдсон байна.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч Ө.Г.н нь хохирогч Э.нгийг зодсон болох нь гэрч нарын мэдүүлгээр тогтоогдсон ба зодуулснаас болж хохирогчид хөнгөн зэргийн гэмтэл учирсныг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогджээ. Дээрх нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзнэ.
Тиймээс улсын яллагчаас шүүгдэгч Ө.Г.нг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасныг хүлээн авч эрүүгийн хуулийн тус зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Улсын яллагчаас шүүгдэгч Ө.Г.нг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд нь 500 нэгжээр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан торгуулийн ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч дээрх дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан ял оногдуулах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Ө.Г.н нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Ө.Г.н нь Зэвсэгт хүчний 350 дугаар ангид ахлагчаар ажилладаг болох түүний мэдүүлэг, ажлын газрын тодорхойлолт зэргээр ажил хөдөлмөр эрхэлдэг болох нь тогтоогдож байх тул улсын яллагчийн гаргасан торгох ял оногдуулах дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгчийн хувийн байдал, анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлыг улмаас гэмт хэрэгт холбогдсон, хохирлоо нөхөн төлсөн зэргийг харгалзан үзээд түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв. Харин шүүгдэгч нь торгуулийн ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх тухай саналыг хүлээн авах боломжгүй. Өөрөө хэлбэл шүүгдэгч нь эрхэлсэн тодорхой ажилтай байх тул уг торгуулийн ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зохимжтой гэж үзэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд зааснаар Ө.Г.нг торгох ялыг 3 (гурван) сарын хугацаагаар хэсэгчлэн төлөхөөр тогтоож, тэрээр торгох ялыг биелүүлээгүй бол оногдуулсан ялыг хорих ялаар сольж болохыг анхааруулах нь зүйтэй байна.
III. Бусад асуудлаар
Хохирогч Э.н нь энэ гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан хохиролд баримтаар 214.700 нэхэмжилснээс (хавтаст хэргийн 43, 44, 47) Ө.Г.н нь хохирогчид 220.000 төгрөг төлсөн (хавтаст хэргийн 82) байна. Тиймээс шүүгдэгчийн энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Эрүүгийн 1708 0195 90276 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэрээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, хэрэгт шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.