Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 316/ШШ2025/00230

 

 

2025 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 316/ШШ2025/00230

Сэлэнгэ аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн Иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхзул даргалж тус шүүхийн шүүх хурлын танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар;

Нэхэмжлэгч: ****аймгийн ****сум 3 дугаар баг ****байр ***тоотод оршин суух хаягтай гэх, ***овогт ******/РД:****/-ны нэхэмжлэлтэй

Хариуцагч: ****аймгийн ****сум 4 дүгээр баг ***дугаар хэсэг ****тоотод оршин суух хаягтай гэх, *****овогт ******/РД: ***/-т холбогдох

Гэрлэлт цуцлуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч ***/цахимаар/, хариуцагч ****, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар А.Энэрэл нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч **** нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:

... Миний бие 2011 онд ***овогтой ****танилцан улмаар 2013 оны 12 дугаар сарын 05-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлж гэр бүл болсон билээ. Бидний хамтран амьдрах хугацаанд 2013 оны 12 дугаар сарын 26-ны өдөр ****охин төрсөн. Бид зан харилцааны таарамжгүй байдлын улмаас цаашид хамтран амьдрах боломжгүй болсон 2018 оноос салж тусдаа амьдрах болсон. Тэр үеэс хойш охин маань **** аавын асрамжид амьдарч өсөн торнисон одоо тус тусын амьдралтай болсон тул бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү. Охин **** аавынх нь асрамжид үлдээж,бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү. Эд хөрөнгийн маргаан байхгүй! гэжээ.

Хариуцагч **** нь шүүхэд гаргасан болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:

... Миний бие ****2011 онд танилцаж улмаар 2013 оны 12 сарын 05-ны өдөр гэрлэлтээ батлуулж 2013 оны 12 дугаар сарын 26-ны өдөр охин ****төрсөн. Бид 2018 оноос тусдаа амьдрах болсон. Охин 2013 оноос хойш аавтайгаа хамт амьдарч байгаа. Гэрлэлт цуцлуулахад татгалзах зүйл байхгүй. Охиноо өөрийн асрамжид үлдээнэ. Бидний дунд эд хөрөнгийн маргаан байхгүй. Хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй гэх.

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар болон хавтаст хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад;

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ****нь хариуцагч*****холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ

Учир нь: Гэрлэгчид нь 2011 онд танилцаж, улмаар 2013 оны 12 дугаар сарын 05-ны өдөр иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлийн ****дугаарт бүртгэж гэрчилгээ олгосон байх бөгөөд тэдний дундаас 2013 оны 12 дугаар сарын 26-ны өдөр охин **** төрсөн болох нь төрсний гэрчилгээний хуулбар, гэрлэлтийн лавлагаа, зохигчдын тайлбар зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна.

Гэрлэгчид нь 2018 оноос тусдаа амьдарсан, гэрлэгчид цаашид хамт амьдрах хүсэлгүй, мөн Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэгт заасан ажиллагааг шүүхээс өмнөх шатанд явуулсан боловч амжилттай болоогүй дуусгавар болгосон, эд хөрөнгийн маргаан байхгүй, зэрэг нөхцөл байдлыг харгалзан Гэр бүлийн тухай хуулийн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2 дахь хэсэгт заасан эвлэрүүлэх арга хэмжээг дахин авах шаардлагагүй гэж үзэж, нэхэмжлэлийг хангаж, зохигчдын гэрлэлтийг цуцалж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Харин хариуцагч асрамжийн талаар маргаагүй болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хууль заасан үндэслэл журмын дагуу өмгөөлөгч байлцуулан авсан хүүхдийн санал зэргээс үзэхэд хүүхдийн одоо амьдарч байгаа орчин нөхцөлийг өөрчлөх ноцтой шалтгаан нөхцөл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй тул зохигчдын дундаас төрсөн охин **** эцэг **** асрамжид үлдээж шийдвэрлэв.

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дах хэсэгт зааснаар эцэг, эх нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, эрүүл мэндийг нь хамгаалах, амьдрах эрүүл саруул, аюулгүй орчин бүрдүүлэх, нэн шаардлагатай хоол хүнс, орон байр, хувцас, тоглоом бусад шаардлагатай зүйлсээр хангах, хүүхдэд боловсрол эзэмшүүлэх боломж нөхцөлийг бүрдүүлэх зэрэг үүрэгтэй бөгөөд тус хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.4, 26.6 дах хэсэгт зааснаар эцэг, эх тусдаа амьдрах болсон хэдий ч хариуцагчийн хуулиар хүлээсэн дээрх үүрэг хэвээр үлдэхийг, эхийн үүргээ хэрэгжүүлэхэд нь хариуцагч саад болохгүйг, мөн хариуцагч хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй гэснийг тус тус дурдах нь зүйтэй байна.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгох ТОГТООХ нь:

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар ***овогт ******/РД:***/, **** овогт ******/РД: ***нарын иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлийн 106 дугаарт гэрчилгээ бүхий гэрлэлтийг цуцалсугай.

2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт зааснаар охин ****эцэг **** асрамжид үлдээсүгэй.

3.Зохигчид эд хөрөнгийн талаар маргаангүй, хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй гэснийг дурдах нь зүйтэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

5.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар гэрлэлт цуцалсан тухай шийдвэрийн хувийг шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн ****аймгийн ****сумын Иргэний бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслахад даалгасугай.

6. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХЗУЛ