Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 128/ШШ2025/0091

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “5” дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Д.П*******,

Хариуцагч: Хан-Уул дүүргийн улсын бүртгэлийн хэлтэс,

Гуравдагч этгээд: Н.Г*******,

Маргааны төрөл: 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр бүртгэгдсэн улсын бүртгэлийн Ү-22060 дугаартай, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн ГД0007 дугаар гэрчилгээ хуульд нийсэн эсэх  маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.П*******, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ою, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Ц.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Болортуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгчийн Д.П******* шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага түүний үндэслэлдээ: “...Д.П******* иргэн Т.Г******* 2021 оны 03 сарын 03-ны өдөр Бүртгэлийн дугаар0230 "Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ" байгуулж, түүний өмчлөлийн Эрхийн улсын бүртгэлийн Ү-22060 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүрэг, Туул гол гудамж "Б Г" хотхон 32-6 тоот хаягт байрлалтай 88 м.кв 3 ороо орон сууц, 15 м.кв талбайтай автозогсоолын хамт худалдаж авсан. Орон сууц, автозогсоолыг худалдан авах үед "Т б" ХХК-ийн барьцаанд бүртгэлтэй байсан тул б орон сууц, автомашины зогсоолын гэрчилгээг салгаж, орон сууцны талбайн хэмжилтийг хийлгэж гэрчилгээ дахин гаргуулах шаардлага тавьсан. Ийнхүү бны шаардлагын дагуу гэрчилгээг шинэчлэн гаргуулсны дараа 2021 оны 03 сарын 29-ний өдөр Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд Ү-22060 дугаарт бүртгэлтэй 3 өрөө 78.88 м.кв орон сууц, Ү-22060 дугаарт бүртгэгдсэн автозогсоолын өмчлөх эрхийг шилжүүлэн 0008 тоот гэрчилгээг Д.П*******д олгосон. Гэтэл Д.П******* автозогсоолын хөрш залгаа автозогсоолыг эзэмшигч Н.Г******* нь нэмж Д.П******* автозогсоолыг авахаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд “...автозогсоолыг чөлөөлүүлөх” нэхэмжлэл гаргасан байсан. Д.П******* зүгээс Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хүсэлт гаргаж Эрхийн улсын бүртгэлийн Ү-22060 дугаарт бүртгэлтэй орон сууц, автозогсоолын хувийн хэргийг татуулж 2024 оны 01 сарын 10-ны өдөр танилцахад “Б Г” хотхон /17041/ барилга нь 2010 оны 11 сарын 05-ны өдөр Дугаар 245/2010 “Барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын акт”-аар ашиглалтад орж, 2010 оны 12 сарын 29-ны өдөр Ч.Г******* нэр дээр өмчлөх эрхийн гэрчилгээ олгогдсон байна. Ийнхүү улсын бүртгэлд бүртгэгдсэнээс хойш Ч.Г, Б.Ө, Ц.О, “Б и д ББСБ” ХХК, Л.М, Т.Г нарын өмчлөлд автозогсоолын байршил огт өөрчлөгдөөгүй эзэмшиж, ашиглаж ирсэн байна. Харин Н.Г******* нь тус автозогсоолыг огт эзэмшиж, ашиглаж байгаагүй, өмчлөгчтэйг нь мэдсээр атлаа ө нэр дээр 2019 оны 11 сарын 28-ны өдөр Эрхийн улсын бүртгэлийн Ү-22060 дугаарт бүртгүүлж, өмчлөх эрхийн ГД0007 дугаартай гэрчилгээг давхардуулан гаргуулан авсан, 1 автозогсоол 2 гэрчилгээтэй болсон байна. Улсын бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4-т Улсын бүртгэл үнэн зөв, бодитой байх, 4.1.5-т нотлох баримтад үндэслэж, хуульд заасан журмын дагуу хөтлөх, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 6-р зүйл 6.1-т Эрхийн улсын бүртгэл үнэн зөв байх бөгөөд, 6.4-т эрхийн улсын бүртгэл буруу ташаа болох тухай өргөдлийг эрх нь зөрчигдөж байна гэж үзсэн этгээд... өргөдөл гаргах эрхтэй гэж заасны дагуу Д.П******* 2024 оны 01 сарын 17-ны өдөр Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст Н.Г*******д олгосон Эрхийн улсын бүртгэлийн Ү-22060 өмчлөх эрхийн ГД0007 дугаартай гэрчилгээг хүчингүй болгуулах хүсэлт гаргасан. Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсээс хүсэлтэд 2024 оны 03 сарын 06-ны өдрийн №265 албан тоот бичгээр хариу өгөхдөө "... Эрхийн улсын бүртгэлийн Ү- 22060 дугаарт бүртгэгдсэн автзогсоолын хавсаргасан фото зураг нь эрхийн улсын бүртгэлийн Ү-22060 дугаарт бүртгэгдсэн автозогсоолын фото зурагтай байрлал давхардсан, ...шүүхэд хандах эрхтэй" гэсэн хариу өгсөн. Хан-Уул дүүргийн бүртгэлийн хэлтсээс хүсэлтийг дутуу шийдвэрлэсэн байх тул зарим хэсгийг эс зөвшөөрч 2024 оны 03 сарын 27-ны өдөр Улсын бүртгэлийн ерөнхий газарт гомдол гаргасан. Гэвч Улсын бүртгэлийн ерөнхий газраас Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.3-т заасан хугацаанд гомдлыг хэрхэн шийдвэрлэсэн тухай хариу өгөөгүй тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т заасны дагуу шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Ийнхүү Хан-Уул дүүргийн бүртгэлийн хэлтэс анх 2010 онд ашиглалтад орж, 7 нэр бүхий этгээдийн нэр дамжин эзэмшил, ашиглалтад явж ирсэн автозогсоолыг хожим 2019 онд давхардуулан бүртгэж, гэрчилгээ олгосон нь хууль бус бүртгэл болсон байх бөгөөд давхардуулан гэрчилгээ олгосон болохыг хүлээн зөвшөөрсөн байна. Дээрх бүртгэл нь тус автозогсоолын хууль ёсны өмчлөгч Д.П******* эрхийг ноцтой зөрчиж хөрөнгө мөнгөөрөө хохирох үр дагаврыг бий болгож байна. Иймд Хан-Уул дүүргийн 19-р хороо Б г Туул гол гудамж 32 байр зоорийн давхрын 14 тоот автозогсоолын өмчлөгчөөр иргэн Н.Г******* /HT780/- ийг 2019 оны 11 сарын 28-ны өдөр бүртгэсэн улсын бүртгэлийн Ү-22060 дугаартай, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн ГД0007 дугаар гэрчилгээг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...“Б г” хотхон бол 2010 онд баригдаж дуусаад 2012 оны 12 дугаар сарын 14-ний өдөр комиссын актаар ашиглалтад ороод улсын бүртгэлд бүх мэдүүлгээ гаргасан байдаг. Ингэхдээ 25 авто зогсоолтой гэж нэрсийн жагсаалтыг гаргаж өгсөн байсан. 2010 оны 12 дугаар сарын 29-ний өдөр 25 иргэний жагсаалтад н. нэхэмжлэгчийн байр болоод авто зогсоолыг анх улсын бүртгэлд мэдүүлсэн байгаа. Ийнхүү мэдүүлээд н.Ггээс н.Ө, н.О, “Б и д” ББСБ, н.М, н.Г гэсэн 6 хүн өмчлөх эрхийг шилжүүлж авч байгаад н.Гас нэхэмжлэгчид ирсэн. Харин гуравдагч этгээдийн хувьд 2010 оны 12 дугаар сарын 19-ний өдөр буюу анх н.Г******* нэр дээр бүртгэгдчихсэн байгаа байр болоод авто зогсоолыг 2019 онд буюу хожим давхцуулж мэдүүлэг гаргаад байгаа. 2010 онд хувийн хэрэг нээгдээд явчихсан байхад н.Г*******х хожуу 2019 онд анх өмчлөгч болж орж ирж байгаа. Үүгээрээ хожим буюу давхцуулж гаргасан гэдэг зүйл нотлогдож байгаа. Улсын бүртгэлд мэдүүлэг гаргаж өгөхдөө энэ миний зогсоол гээд өмчлөх эрхийн нотлохтой холбоотой баримтуудыг гаргаж өгсөн. Баянгол дүүргийн шүүхийн шүүгчийн захирамж болоод шийдвэр гүйцэтгэх газрын төлбөр төлсөн баримт зэргээс харахад 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн дотор уг хэлээд байгаа мөнгийг төлсөн бол урамшуулалд нь тэдэн тоот гэж захирамж дээр заагаагүй орохоор хаалганы баруун талын зогсоол гээд товчхон дурдаад өгчихсөн газрыг өгнө гэсэн. Гэтэл үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээ яаж байгуулагдсан гэхээр бичгээр байгуулагдаад нотариатаар батлуулж, мөн төлбөр төлж байж гэрээ өөрөө хүчин төгөлдөр болно. Эвлэрсэн захирамж дээр бол н.Гтэй аман байдлаар тохироод болзол тавьж хийгээд байгаа. Гэтэл Г.Б гэрээ байгуулсан, төлбөр төлсөн зүйлүүд нь хоорондоо зөрөөтэй нөхцөл байдлын үндсэн дээр болбол Н.Г******* өмчлөх эрхийн гэрчилгээг бол гаргуулж авсан байна. Тэгэхээр тохиролцооноос нь харахад тухайн хугацаанд мөнгийг төлөөгүй учраас зогсоолд Н.Г******* хувьд маргах эрхгүй гэж үзэж байгаа. Мөн Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.7-д мэдүүлэг гаргагч өөрөө гаргасан мэдүүлгийнхээ үнэн зөвийг хариуцна гэж заасан байгаа. Мөн хуулийн 11 дүгээр зүйлд төрлийг нь зааж өгсөн. Тэгэхээр өмчлөх эрхийн гэрчилгээ гаргачихсан байгаа зүйлийг анх бүртгүүлэхээр бол мэдүүлэг гаргах эрхгүй. Мөн хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.5-д гаргасан мэдүүлгүүд нь өөр хоорондоо илт зөрүүтэй болж татгалзана гэсэн үндэслэлийн дагуу уг нь улсын бүртгэл татгалзах ёстой байтал зөрүүг анхаарч үзээгүй. 2010 онд бүртгэгдээд явчихсан үл хөдлөх эд хөрөнгийг 2019 онд анхлан бүртгэж байгаа зэргээрээ хууль бус зүйл болсон. Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д заасны дагуу үнэн зөв байх зарчим хэрэгжээгүй гэж үзэж байгаа. Хариуцагчийн хувьд нэхэмжлэлийн шаардлагыг ерөнхийдөө зөвшөөрч байна гэж харж байгаа. Байршлын хувьд давхцаад байгаа боловч тоот нь давхцахгүй гэдэг зүйлийг болбол ярих боломжгүй. Зогсоолын бараг 24 гэрчилгээ байдаг гэдэг зүйлийг ярьж байгаа болохоор бүх мэдээллийн сан дахь мэдээллүүд хоорондоо зөрүүтэй цэгцлээгүй. Гэхдээ тоот дээр анхаарч үзээд байх шаардлагагүй гэж бодож байгаа. Н.Г******* хувьд 14 гэдгийг сүүлд тоог нь тавиад зургийг нь дараад өгчихсөн байсан. Гэтэл тоот бол төдийлөн байдаггүй, байршлаараа явдаг. Баянгол дүүргийн шүүх дээр гаргаж өгсөн мэдүүлгүүд дээр зогсоолыг анх 2010 онд бүртгэгдсэн зогсоолын байршил нь огт өөрчлөгдөөгүй. Эзэмшигч нь өөрчлөгдөөд яваад байсан. Н.Г******* хувьд мэдээгүй байж болно. Яагаад гэхээр өмгөөлөгч нь энэ хүн хөдөө амьдардаг 2022 он хүртэл байаа амьдарч байгаагүй, 2022 оноос хойшоо хүүхдүүд нь амьдарч байгаа гэсэн гэж хэлж байна. Тэгэхээр зогсоолыг гуравдагч этгээд эзэмших шаардлага байхгүй ба хэн эзэмшээд бодитоор амьдраад яваад байгаа гэдэг нөхцөл байдлыг мэдээгүй байх боломжтой. Тэгээд гэрчилгээг гаргуулаад авчихсан зүйл байгаа.” гэв.

3.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Н.Г******* өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-22060 дугаартай Хан- Уул дүүргийн 15 дугаар хороо Б г Туул гол гудамж 32 дугаар байр зоорийн давхар 14 тоот хаягт байршилтай 15м2 автозогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөтэй байршил давхацсан гэх эрхийн улсын бүртгэлийн Ү-22060 дугаартай Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо Туул гол гудамж 32 дугаар байр зоорийн давхар 4 тоот хаягт байршилтай 15м2 автозогсоолыг Д.П******* нь 2021 оны 03 сарын 03-ны өдрийн худалдах худалдан авах гэрээгээр Т.Гас өмчлөх эрх шилжүүлэн авсан байна. Эрхийн улсын бүртгэлийн Ү-22060 дугаартай автозогсоол нь Т.Г******* өмчлөлд байхдаа 2021 оны 02 дугаар сарын 10-нд гаргасан хүсэлтээр эрхийн улсын бүртгэлийн Ү-22060 дугаартай Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо Туул гол гудамж 32 дугаар байр 6 тоот хаягт байршилтай 88м2, 15м2 орон сууц, автомашины зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөс /анхны өмчлөгч нь Ч.Г/ “өмчлөгчийн хүсэлтээр болон гэрээ хэлцлээр бүртгэл салгаснаар шинэ бүртгэл үүсгэх” үйлчилгээний төрлөөр салж зоорийн давхрын 4 тоот гэсэн дугаар авч 2021 оны 02 дугаар сарын 23-нд улсын бүртгэлд бүртгэгдэж үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ авсан байна. Ийнхүү салж бүртгүүлэхэд мэдүүлсэн нотлох баримтад зогсоолын дугаарыг иргэн Г.Б******* улсын бүртгэлд ирүүлсэн “захиалгаар барьсан орон сууцны жагсаалтын хавсралт”-ыг үндэслэн олгосон байна. Эрхийн улсын бүртгэлийн Ү-22060 дугаартай Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо Туул гол гудамж 32 дугаар байр 6 тоот хаягт байршилтай 88м2, 15м2 орон сууц, автомашины зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг Ч.Г анх өмчлөгчөөр бүртгүүлж мэдүүлэхдээ автозогсоолын фото зургийн нотлох баримтад давхцаж байгаа байршлын биш өөр 3 гэсэн дугаар, байршилтай фото зураг өгсөн байна. Н.Г******* өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-22060 дугаартай Хан- Уул дүүргийн 15 дугаар хороо Б г Туул гол гудамж 32 дугаар байр зоорийн давхар 14 тоот хаягт байршилтай 15м2 автозогсоол, Д.П******* өмчлөлийн ар 22060 дугаартай Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо Туул гол гудамж 32 дугаар байр зоорийн давхар 4 тоот хаягт байршилтай 15м2 автозогсоолуудын өмчлөх эрхийн улсын бүртгэлүүд нь Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-10.6-д заасны дагуу бүртгэгдсэн байна. Анхны бүртгэлийн мэдүүлэгт мэдүүлэгч нарын зүгээс өгсөн нотлох баримтуудад фото зураг буюу байршил нь давхцаж байна. Д.П******* нэхэмжлэлийн шаардлага нь иргэний эрхзүйн өмчлөлийн шинжтэй маргаан байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3 дах заалтыг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлж өгнө үү.” гэжээ.

4.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ою шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Маргаж байгаа 14 тоот зогсоолын бүртгэлийн хувьд Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 10 дугаар зүйлд зааснаар анхны бүртгэлийг нотлох баримтуудын дагуу бүртгэлийг хийж өмчлөх эрхийн гэрчилгээ олгосон. Маргаан бүхий 14 тоот зогсоолуудын хаягийн хувьд улсын бүртгэлийн системээс шүүлт хийгээд харахад давхцаагүй. Тухайн авагдсан нотлох баримтуудын хувьд байршил нь давхцаад байгаа. Энэ бүртгэлийг хүчингүй болгох үндэслэл байхгүй.

Маргаж байгаа 14 болон 4 тоотын зогсоолын хувьд улсын бүртгэлийн хувьд нотлох баримтууд мэдүүлгийн дагуу авагдаад бүртгэл бол үнэн зөв хийгдсэн. 2010 онд хийгдсэн гэрээг 2019 онд бүртгэлийн өмчлөх эрх нь баталгаажсан гэж байна. Тухайн гэрээ нь захиалгын гэрээ хийгдсэн боловч хэдий хэр хугацааны дараа төлбөр тооцоо нь дуусаад тухайн барилгын барьсан гүйцэтгэгч зөвшөөрөл олгосон албан бичиг эсвэл Г.Б******* бичиж өгсөн хүсэлтээр гэрчилгээг нь манайх гаргадаг. Хугацааны хувьд бол маргах зүйл байхгүй. Манай хувьд 2018 онд Н.Г*******, н.Г нар шүүхээр зогсоолын талаар маргаж явж байсан гэдгийг мэдэх боломж байхгүй. Манай бүртгэлийн байгууллагад өгүүлсэн мэдүүлгийн дагуу л бүртгэлээ хийж өмчлөх эрхийг процессынх нь дагуу хийж гэрчилгээг гаргадаг байгаа.” гэв.

1/.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2024 оны 07 дугаар 22-ны өдрийн 6028 дугаар шүүгчийн захирамжаар иргэн Н.Г******* гуравдагч этгээдээр татан оролцуулсан байна.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээдийн тайлбар зэргийг үндэслэн дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018  оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 02199 дүгээр захирамжаар зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, мөн шүүхийн шүүгчийн 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 14838 дугаар захирамжаар шүүхийн шийдвэрийг албан гүйцэтгүүлж, гүйцэтгэх хуудсыг бичжээ.

2. Улмаар 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн төлбөр авагч Ч.Г******* хүсэлтийг үндэслэж 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 9/630 дугаар тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгожээ.

3. Гуравдагч этгээд нь 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр УБ-01 маягтаар Нийслэлийн Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо Б Г хотхон, Туул гол гудамж 32 дугаар байрны зоорийн давхрын 14 тоот авто зогсоолыг бүртгүүлэхээр гаргасан мэдүүлгийг үндэслэж мөн өдөр үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн 0007 гэрчилгээг олгожээ.

4. Харин нэхэмжлэгч нь 2021 оны 03 дугаар сарын 03-ны өдөр иргэн Т.Г******* үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулж, 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдөр УБ-01 маягтаар маргаан бүхий авто зогсоолыг бүртгүүлэхээр өргөдөл гаргаж, улмаар 2021 оны 03 дугаар сарын 29-ний өдөр Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Туул гол гудамж, 32 дугаар байрны зоорийн давхрын 4 тоот хаягт байрлах үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 0008 дугаар гэрчилгээг олгожээ.

5. Дээрх 2 үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээнүүд хүчин төгөлдөр, маргаж буй авто зогсоолын байршил нь хаалганы баруун талд байрлаж нэхэмжлэгч эзэмшдэг талаар маргажээ.

6. Гэтэл нэхэмжлэгчийн худалдан авсан гэх зогсоол 4 дугаартай, гуравдагч этгээдийнх 14 дугаартай байх бөгөөд байршил болон дугаарлалтыг хэрхэн хийсэн нь тодорхойгүй, гэрчээс тухайн үйл баримтыг тодруулахад “тусд нь зараагүй, орон сууцанд дагалдуулсан” гэх тайлбарыг өгсөн бөгөөд тус шүүх маргаан бүхий авто зогсоолын өмчлөгч хэн болохыг тогтоохгүй.

7. Харин бүртгэлийн тухайд Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д “Улсын бүртгэгч дараах үндэслэлээр мэдүүлгийг хүлээн авахаас татгалзана” гээд татгалзах үндэслэлүүдийг хуульчилсан, мөн хуулийн 8.2-т “Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 8.1-д зааснаас бусад үндэслэлээр мэдүүлгийг хүлээн авахаас татгалзахыг хориглоно” гэж тус тус заасан бөгөөд гуравдагч этгээдээс хуульд заасан үндэслэл журмын дагуу мэдүүлэг гаргаж, бүртгүүлсэн байх тул тухайн бүртгэлийг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй байна.

8. Өөрөөр хэлбэл гуравдагч этгээд нь нэхэмжлэгчээс өмнө маргаан бүхий авто зогсоолын бүртгэлийг хийлгэсэн, дугаарлалт давхцаагүй, өргөдөлд хавсаргасан схем зураг зөрүүгүй байх тул тухайн бүртгэлийг хийсэн хариуцагчийг буруутгах үндэслэлгүй.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.14-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 8.2-т заасныг тус тус баримтлан Д.П******* нэхэмжлэлтэй Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан гаргасан 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр бүртгэгдсэн улсын бүртгэлийн Ү-22060 дугаартай, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн ГД0007 дугаар гэрчилгээг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.       

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Б.МӨНХ-ЭРДЭНЭ